ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Амралтын өдрийн шуудан” группт өрнөдөг амттай ярианууд

Ажил & Мөнгө  | 2018 / 08 / 15

Аз жаргалаа хуваалцдаг “ Амралтын өдрийн шуудан” группт маань ямар, ямар гоё яриа өрнөдөг гээч?

“Амралтын өдрийн шуудан” группт өрнөдөг амттай ярианууд

Ням гараг бүр, амралтын өдрийн өглөө хүн бүрийг урам зоригоор, эерэг бодлоор, өөдрөг үзлээр цэнэглэхээр бүтээгдсэн номоо бүсгүйчүүд минь хэрхэн бүтээлчээр хуваалцаж байгаа талаар дуулгахад таатай байна шүү Гоолингоо нь. Эерэг сэтгэгдлүүд, нэгнээ дэмжсэн харилцан ярианууд, номынхоо агуулгыг амьдралдаа хэрхэн буулгаж хэрэгжүүлж байгаагаа хуваалцахаас гадна, өөрсдийнхөө туршиж үздэг гоё зүйлсээ ч санал болгожээ.

">
1.

Mika
Бүгдэд нь оройн мэнд гоолиг, гоо үзэсгэлэнт охидоо Алс арлын Япон улсад ийм гоё шуудан Микад гээд хаяглагдан ирлээ. Аав ээж минь арван долоо, наймхан насандаа анхны хайрын захиагаа хүлээж суухдаа "Амралтын өдрийн шуудан"-гаа хүлээж байгаа надаас илүү догдолдог байсан байх даа, тэр олон өдрүүдийн догдлолыг яаж туулдаг байсан бол гээд л дугтуйнаасаа эхлээд жаргалтай, хөгжилтэй бодолд автуулж чадлаа шүү. Гишүүд маань эртэч бас идэвхитэй байгааг хараад хурдхан номоо дэлгээд бодлоо хуваалцахсан гэж бодоод бүр ч их яарчихсан. Одоо хүртэл нэг тийм хөөртэй, анхны болзооны дараа гэртээ ирчихээд өрөөндөө дуулаад л, үсрээд л , инээгээд л байдаг үе шиг л сайхан байна. Бүх л зүйлс өнгөлөг гялалзаж үзэгдээд, энэ шууданг дуустал уншчихвал бүх зүйл ид шид шиг хүслээр болчих гээд ч байгаа юм шиг. Ийм гоё мэдрэмжээрээ 52 долоо хоног хамтдаа уншиж, төлөвлөж, тэмдэглэж, бие биедээ зөвлөж, суралцаж өнгөрөөцгөөе. Бүгдээрээ сайхан зүүд зүүдлээд, өглөөг инээж угтаара. Токио хотоос Мика нь

2.

Цогтбаярын Энх-Орчлон
Амралтын өдрийн мэндийг хүргье Шуудангаа хүлээж авсан учраас өнөөдрөөс Ням гараг бүрийг алгасалгүй уншиж, эргэцүүлж, бичиж тэмдэглэж өнгөрүүлэхээр бас 52 долоо хоногийг бодож бясалгахад, өөрийгөө сонсоход, өөрийгөө хөгжүүлэхэд зориулахаар шийдлээ. Эхний өглөөг амжилтыг, боломжийг тосож авах аягaa хэрхэн томруулах тухай бодсоор өнгөрүүллээ кк. Тэгээд шийдэл олоод гурван алхмаа тодорхойлсон. Үүндээ зориулаад ирэх 7 хоногт юу юу хийхээр төлөвлөснөө бас буулгалаа. Ажил амьдралын хажуугаар өөрийгөө баярлуулж дуртай зүйлээ хийхээ бас мартаагүй шүү кк. Эхний өдөр мааш урамтай байлаа! Бүгдээрээ хамтдаа шуудангаа задлъя. #амралтынөдрийншуудан #эхнийөдөр

3.

Javzaa LS
Гоолингоо минь баярлалаа гэгээлэг сайхан хөтөлбөртөө амжилт хүсье ээ. Үнэхээр гоёмсог боодол бүхий Амралтын өдрийн шуудан ном болон Гоолингоо найзынхаа дугтуйтай захиаг хүлээн авлаа... Захидлын дугтуй задрах мөч үнэхээр догдлолтой байлаа ойрд ийм сайхан, өвөрмөц мэдрэмж төрсөнгүй бас сэтгэл сэргээж, урам зориг бэлэглэсэн захидал уншлаа баярлалаа. Би 52 долоо хоногын гайхамшигтай эерэг өөрчлөлт, халуун дулаан төлөвлөгөөндөө бэлэн. Амжилт арчаатай бүсгүйчүүд мээнь

4.

Ч. Одонтуул
Номоо хүлээж авлаа 😊 Одоо бичээд л эхлэнэ дээ

5.

Г. Бадаам
Энэ долоо хоногоос л сайхан номоо уншиж, хөтөлж эхэллээ. Урам зориг өгөөд гоё байна аа. Гаргасан төлөвлөгөөндөө захирагдах, утас бага ашиглах, сэтгэл хөдлөлөө удирдаж сурах гэсэн зорилтууд дэвшүүлчихээд л байж байна даа.

6.

GI TA Otgon Chimeg
Сайн байна уу? Та бүхэн минь! Хаана ч явсан номоо уншаад л ухаарал алдаа оноогоо шүүн тунгаан бодсоор 7-н сараа удахгүй үдэх нь ээ.

7.

Burtguljin Enkhbat
Группынхан маань эхний захиагаа аль хэзээ уншаад амжчихсан л биздээ. 2018 оныг яг 2017,2016,2015 түүний өмнөх онуудтай ижилхэнээр өнгөрөөхийг хүсээгүй болохоор, энэ хагас жилд өөртэй өгсөн амлалтуудаа биелүүлэхийг тун ихээр хүсэж байгаа болохоор, 7 хоног бүр өдөр бүр хийдэг эрүүл зөв бөгөөд намайг аз жаргалтай болгодог дадлыг өөрийн болгохыг хүсэж байгаа болохоор энэ номыг эхлүүлсэн билээ би. Эхний 7 хоногийн захианы гол утга нь өөрийн болгохыг хүсэж, мөрөөдөж байгаа зүйлсийнхээ эзэн нь болохын тулд түүнийг тосож авах аяганыхаа хэмжээг илүү том, илүү гүнзгий болгох хэрэгтэй гэсэн байсан. "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэж монголчууд маань хэлдэг шүү дээ. Захиагаа уншиж дууссаны дараа энэ оны төгсгөлд хүрэхийг хүсэж байгаа зорилгоо биелүүлэхийн тулд би өөрт байгаа аль аягийг томруулах шаардлагатайг бодсон юм л даа. Тэр зорилгод хүрэхийн тулд надад юу садаа болж байгаа тухай ч мөн бодсон. Өөрт оногдож байгаа цаг хугацаагаа хувь, хувьсгалын ажлын ямар ч үед маш ухаалаг бөгөөд үр дүнтэйгээр ашиглаж эхлэх нь л аягаа томруулахад туслах эхний алхам юм байнаа гэсэн шийдэлд хүрсээн.
Жишээ нь гэхэд энэ 7 хоногоос эхлээд би:
-Сошиал медиа хэрэглээгээ хянаж сурахад
-Хийж эхлэнэ дээ гээд өөртөө худлаа ярьсаар 4 сар болж буй хичээлээ нэн даруй эхлүүлэхэд
-Зуны урт нартай өдрүүд, дулаахан цаг агаарыг ашиглаад биеэ чадах чинээгээрээ чийрэгжүүлэхэд цаг хугацаагаа түлхүү зарцуулахаар шийдсэн юм.
Ууланд алхаж, хэдхэн хором бясалгал хийж, дугуй унаж, хөнгөн шогшиход толгой доторх олон дэмий балай бодлууд цэгцэрч аливаа оюуны ачаалал ихтэй ажлыг хийж эхлүүлэхэд бие махбодь бэлэн болдог шүү. Эхний өдөр буюу өнгөрсөн Ням гарагийн бороотой өдөр өөртөө өгсөн амлалтаа биелүүлээд ууланд гарч чадсандаа тун баяртай байгаа кк Өө нээрээ та нар маань 7 хоногийн хийх зүйлсийнхээ төлөвлөгөөг зохиохдоо номын арын хуудсаа ашиглаж байгаа биздээ?

8.

Mika
Дэнж хотойтол наадаж, дэлгэр зуны цэцэгсийг ичээн, дэлхийд ганцхан наадмаараа Монголоо чимсэн охиддоо "шуудантай" өдөр Монголдоо наадаагүй, морьны уралдаан үзээгүй, цэнгэлдэхийн хуушуур идэж чадаагүй хүмүүсийнхээ өмнөөс давхар мэндчилж байна аа ккк./цаанаа л нэг гомдоостой тээ ккк/ Аялал гэдэг зүгээр л гоё юм бэ гэж уулга алдах төдий биш, суралцах, хувь хүний хувьд өгсөх, өөртөө дүн тавих боломж гэж боддог. Найз охиныхоо саналд дуртай зөвшөөрөөд зориглоод явсан Фүжи ууланд шөнө авирах авиралт миний хувьд маш том хичээл байсан. Ганцхан миний хувьд ч биш бүгд л дор бүрнээ суралцаж, бодож, өөрийгөө ялсан гэж бодож байна. Та нар дунд хаашаа ч юм явах гээд зориглодоггүй, юуг ч юм хийх гээд эхлүүлж чадахгүй байгаа хүмүүс байвал яг одоо маш сайн тооцоолоод, төлөвлөөд аялалд гарахдаа бэлдээрэй. Амьдралын, ажлын, амралтын ямар ч аялал байж болно шүү дээ. Миний хувьд Японд сурч, ажиллаж байгаагаа амьдралын маш том аялал хийж байгаа гэж төсөөлдөг, тэгж бодохоор хэцүү зүйлс ч зугаатай санагдаад давахад амархан байдаг юм. Олон муу хүнтэй тааралдах ч сүнстэй байшингаас гарах тоглоом тоглож байна даа гээд л бодчихдог юм. Та нар бас ийм аргаар, хандлагаа өөрчлөөд үзээрэй. Үр дүн гарахгүй үе байдаг л даа тэгвэл арай өөр аргаар дахиад оролдоод үзээрэй. Хэлэхийг хүссэн хамгийн чухал зүйл бол ямарч аялалд хамтрагч хамгийн чухал шүү. Миний ирэх долоо хоногийн аялал өндрөөс айдаг Микаг айдаггүй болгох төлөвлөгөөтэй байгаа кк. Өөрийгөө сорих шиг хэцүү, өөрийгөө ялах шиг амттай ялалт хаана ч байхгүй. Ирэх долоо хоногт их бага хэмжээгээр аялалд гарцгааж туршлага, дурсамж цуглуулцгаая манайхаан.

9.

Azzaya Tumenbayar
Энэ долоо хоногийн шуудан над шиг яаруу хүнд цагаа олон иржээ. (Би гэхдээ бас л яаруу зангаараа 1,2 долоо хоног түрүүлчихсэн явж байгаа шүү ккк). Намайг адгуу гэж нөхөр маань байнга хэлдэг юм. Тэр зан маань хэрэг болох нь олон ч заримдаа тэрнээсээ болоод, хангалтттай олон ноороглолгүй хийснээсээ болоод дараа нь хийсэн ажил маань 100 хувь төгс болохгүй байх тохиолдлууд бий. Одоо ч бас нөхөртэйгөө цуг эхлүүлж байгаа нэгэн бяцхан хүнсний бизнесийнхээ анхны ноорог дээжийг хүнсний технологичоосоо хүлээж авчихаад байж байна. Би өнөөх яаруу зангаараа "Энэ бараг л болчихсон байна. Хэмжээг нь жижигсгээд, тослогийг нь багасгаад шууд үйлдвэрлэе" л гэчих гээд байна. Харин нөхөр маань ахиад хэд хэдэн туршилт хийгээд яг энэ гэсэн цагтаа л ажлаа эхлүүлнэ гэнэ ээ. Үнээн. Үр дүн нь сайн гарч байвал цаг хугацаа асуудал биш. Би цаг алдах дургүй нэгэн л дээ, алдагдсан цаг хугацааны боломжийг өндөрт үнэлдэг нэгэн. Гэвч цаг алдаад ч хамаагүй хангалтттай олон ноороглох нь түүнээс ч чухал байх. Харин яг энэ гэж үзсэн үедээ жинхэнэ цаг алдалгүй хийх нь чухал биз. Адгуу занг тэвчээртэйгээр ноороглодог зангаар солих хэрэгтэй юм байна. Санаагаа хэрэгжүүлэх гэж дэндүү догдолж яардаг зангаа засъя даа.

10.

Enkhgerel Tsog
Удааан бодож явсны эцэст, Мажестикаас зорин зорин номоо авлаа. Олн хоног наадам, амралт зугаалга гэд жаахан темп алдчихсөөн. Одоо ёстой шуудангаа умшаад гэгээрнэээ кк. Миний хувьд өнөөдөр л авсан болохоор 1 дүгээр 7 хоногоосоо чээлэнжэ эхлүүлэх нь ээ. Эхний шуудан "Аяганы хэмжээгээ томсго" гэсэн байна 🤗 Би л хувьд амжилтыг тосох бас хайрыг хүлээн авах аягаа томсогоор зорилго тавилаа. Бусдаас хайр авахын хамт буцааж өгдөг байх хэрэгтэй шүү дээ. Мөн надад ирсэн боломжуудыг гарын салаагаар урсгадаг гэдгээ сая л ухаарч байна дөө.#Амралтынөдрийншуудан минь ямар гоё юм бэ? Дөнгөж эхлээд л маш гоё мэдрэмжүүдийг төрүүлжийна. Надтай хамт энэ 7 хоногоос эхлэх хүн байна уу?

11.

Khandarmaa Monhchuluun
Хэдэн жилийн өмнө би ёстой архаг тамхичин байсан юм. Өдөрт л өлхөн хагас хайрцаг тамхи дуусгачихдаг тэрийгээ ч юман чинээ тоодоггүй байлаа шүү дээ. Сэтгэл санаа тааруухан үед бол хайрцаг тамхи дуусгах нь ч олон. Энэ муухай дон маань миний арьсыг хугацаанаас нь өмнө үрчлээтүүлж, шүдийг маань шарлуулж, уушгийг маань сүйтгэж байгааг мэдэхийн дээдээр л мэдээд байгаа хэрнээ больж чадахгүй явсаар байгаад нэг л өдөр уушигны үрэвслийн анхны шинж тэмдэг надад илэрч эмчийн албан шахалтаар л арай гэж тамхи татах донгоосоо би салсандаа. Тамхинаас гарснаас хойш нэг хэсэг чихэр шоколаданд донтсоон кк. Харин одоо бол би надад жинхэнэ аз жаргал өгч чаддаг донтой болсон шүү. Өглөө болгон 6 цагтаа босоод 3км газар гүйх үедээ гүйж алхах үедээ алхаж, өглөөний нар мандахыг ажиглан харахад би донтсон. Одоо бол эргэн тойрны маань ихэнх найз нөхөд маань тамхи татаж байх үед,сэтгэл санаагаараа навс унасан үед гээд ер нь ямар тохиолдолд өнөөх тамхиа би эргэж санагалзхаа больсон байна лээ. Тамхи татах үедээ би хэсэгхээн л хором мөчид аз жаргалын хэлтэрхийг мэдрээд үлдсэн хугацаанд нь өнөөх сэтгэл гутрал, стресстэйгээ нүүр тулж чадахгүй тойрч зугтаж, улам илүү түүнийгээ том болгож өдөр ирэх тутам илүү их сэтгэл гутралтай, илүү их стресттэй нэгэн болж байсан бол харин одоо өглөө болгон эрт босоод цастай бороотой шуургатай ямар ч үед туулах ёстой замаа дуусгахын тулд гүйх нь намайг илүү аз жаргалтай, байгаа зүйлсдээ сэтгэл хангалуун, өөдрөг нэгэн болгож байгаа шүү. Барианд орж ирэх бүрдээ өөрийгөө ялан дийлж чадсан хачин сайхан мэдрэмжийн амтыг би аз жаргалын донтолт гэж нэрлэнэ. Та нар маань ч гэсэн өөрийг чинь дорой, хүчгүй болгож эрүүл мэнд сэтгэл санааг чинь новш болгодог зүйлээс илүү аз жаргал баяр хөөр бэлэглэдэг зүйлсүүдэд л донтож байгаарай

12.

Misheel Kh
Номоо Internom- оос авсаан

13.

Javzaa LS
Наран гарагийн мэнд хүргэе… Энэ долоо хоногийн шуудандаа яараад шөнө 2 цаг болж байхад уншчисөөн... Тухайн цаг мөчид та амьд байх, амьдарч байгаал бол өөрт байгаа сайхан бүхнээс аз жаргалыг мэдэрч чадна гэдэг л бидний бусад амьдтдаас ялгарах хамгийн том мэдрэхүйн гайхамшиг юм шүү дээ. Бидний хүмүүст хэрхэн харагдах бас үнэлэгдэх нь чухал биш гагцхүү чамд, танд мэдрэгдэж буй тэрхүү гэгээн, ариун энергитэй зүйлс бидний аз жаргалын нууц нь. Миний бодлоор бидэнд бяцхан хөөрхөн эрдэнэ болсон үрсээ өсгөхөд тэдэндээ зааж сургах зүйлс их олон боловч эсрэгээрээ тэднээсээ мэдэх, мэдрэх, суралцах зүйлс тоймгүй олон байдгийн байна аа... Энэ л бяцхан зүрхнүүд чинь зүгээр л аз жаргалыг үнэгүй үйлдвэрлээд байх шиг. Би ер нь өөрт байгаа бүхэн амьдралын мөч бүрээс аз жаргалыг мэдрэх их дуртай... Хэцүү ажлыг хийж эхлэхээсээ өмнө гарах үр дүнг нь боддог бас хэрвээ бид, би хийгээд эхлүүлээд үлдээчихвэл бидний хойч үед хичнээн хэрэгтэй талаар боддог ингээд л нөгөө ажил маань бүр хялбар болохгүй ч гэсэн урам зоригтойгоор хийгддэг, Уулзахыг хүсээгүй хүн эсвэл хамтарч ажилламааргүй хүнтэй ажиллах үедээ "хүн болгон адилгүй хүлэг болгон жороогүй"-г санаж тухайн хүнд гайхамшигтай сайхан чанар байж л байдаг тэрийг нь олоод харчихдаг тэгээд л харилцаа аяндаа сайжирч ажил ч аяндаа бүтдэгдээ, удаан сунжирсан эсвэл надад ямарч хамаагүй үйл ажиллагаанд оролцох, лекцэнд суух үед илтгэгч нарын биеэ хэрхэн зөв авч яваа байдал, илтгэх урлаг, суралцагчид оролцогчдыг идэвхжүүлж буй зэргээс авах юм их байдаг шүү, хэн нэгэнтэй ойлголцохгүй байх үедээ шууд л нүүр тулж ярилцаж ойлголцох нь хамгийн үр дүнтэй санагддаг харин дундуураа хэн нэгнийг хэзээч оролцуулах хэрэггүй гээд л өөрт тулгардаг зүйлсээ бага багаар эерэгжүүлж л явнадаа…
За ингээд өөрт хамаагүй бас чиний амьдралд садаа болоогүй зүйлд бухимдалгүй шороотой, чулуутай, устай, шалбаагтай замаараа эсвэл хажуугаар нь цэнхэртэн цэлийх тэнгэр, ногоорон ургасан мод, алаглах цэцэгс, инээж буй хүүхдүүд, сайхан өндөр өндөр барилгууд, хөөрхөн ганган бүсгүйчүүд, залуусыг харж нүд сэтгэлээ баясган бэрхшээлийг аз жаргал болгон хувиргаад , инээмсэглээд л алхаад, атуусдаад, таксидаад, машинаа унаад л зөвхөн урагшаа зүтгээд л байцгааядаа...За ингээд өөрт хамаагүй бас чиний амьдралд садаа болоогүй зүйлд бухимдалгүй шороотой, чулуутай, устай, шалбаагтай замаараа эсвэл хажуугаар нь цэнхэртэн цэлийх тэнгэр, ногоорон ургасан мод, алаглах цэцэгс, инээж буй хүүхдүүд, сайхан өндөр өндөр барилгууд, хөөрхөн ганган бүсгүйчүүд, залуусыг харж нүд сэтгэлээ баясган бэрхшээлийг аз жаргал болгон хувиргаад , инээмсэглээд л алхаад, атуусдаад, таксидаад, машинаа унаад л зөвхөн урагшаа зүтгээд л байцгааядаа…

14.

Enkhereg Tsog
Бороо хур чийгтэй янзын сайхан байна аа. Би нь аяллаар явахдаа номоо аваад явсан. Шуудангаа уншаад сайхан явж байна өө

15.

Azzaya Tumenbayar
"Яагаад олон удаа бүхнийг шинээр эхэлж болохгүй вэ?" шуудан их таалагдлаа. Ямар нэг зүйл муу яваад байвал тэр нь ямар нэг зүйлийг тогтмол хийхгүй байгаагаас үүдэлтэй гэж үнэн шүү тэ. Нэг удаагийн сайн зөв үйлдэл тухайн мөчийг л сайхан болгодог бол тэр үйлдлээ байнга хийх нь амьдралыг өөрчилдөг биз ээ. Сүүлийн үед арьсаа арчилж бхдаа яг ингэж бодоод бгаа. Өдөр тутам л арчлахгүй бол гоё үнэтэй салонд үе үе ороод ямар ч нэмэргүй ээ гэж. Арьс, бие, хооллолт, эрүүл мэнд, хайр сэтгэл, карьер, ажлын аль ч хэсэг, гэр бүлийн харилцаа, хүүхдийн хүмүүжил...Бүх талбарт л энэ "байнгын арчилгаа" гэдэг зүйл ус агаар шиг чухал юм даа. #maintenance

16.

Burtguljin Enkhbat
Өнөө өглөө шуудангаа та нар минь хаана уншицгаасан бэ😊 Би Богд уулынхаа орой дээр өглөөнийхөө цайгаа уусан шигээ тухтай гэгч нь шуудангаа уншлаа. Өчигдөрийн орсон хур бороо байгаль дэлхийн өнгийг засчихсан, үнэхээр үзэсгэлэнтэй зуны өглөө байлаа шүү

17.

Цогтбаярын Энх-Орчлон
Шинэ шуудангаа умшаад жаахан бодолд ороод л суужийнөө. Бодоод байсан чинь бүтэн сайн өдөр л бодож бясалгах боломж олддог юм байнаа. Өнгөрсөн одоо ирээдүйгээ дүгнээд л, алдаж оносон зүйлсээ бодоод л, бас төлөвлөөд чухам суухын энэ өдөр кк. Нэг мэдсэн бааахан шар зүйлсийн дунд сууж байна ш дээ. Энэ жил ер нь шар өнгөний жил бололтой кк. Гэснээс би энэ сараас habittracker буюу зуршил тэмдэглэгчийг ашиглаж эхэлж байгаа. Жижиг дадлууд том өөрчлөлтийг авчирдаг гэж боддог учраас амьдралын хэмнэлдээ эерэг өөрчлөлт хийх гээд ийм нэг зүйл хэвлэж аваад ашиглаж байна. Өглөөг зөгийн балтай бүлээн усаар эхлүүлэх, өдөрт 8 стакан ус уух, сунгалтын дасгал хийх оройдоо ажлаа тогтмол төлөвлөх, хэт их хайрсан хуурсан амтлагчтай хоолноос татгалзах зэргээр бага багаар хийж эхлээд явж байгө. Тэмдэглээд явдаг болохоор илүү бодитой бас урамтай юм байна кк. Дадал болгож чадна гэдэг том ажил шүү. Та нар минь шуудангаа уншчихсан уу. Өнөөдөр сайхан өнгөрч байгаа байх тийм ээ.

18.

Mika
Өөрийгөө эрхлүүлдэг төлөвлөгөөнөөсөө хуваалцаач гэсэн болохоор бас зарим хүмүүст сонин байж магадгүй гээд пост болгоод оруулчихлаа.
-Эхлээд би бичдэг. Юу хиймээр байна? Үнэхээр юу авмаар байна, авчихаад дараа нь үнэхээр хэрэглэх үү үгүй юу гэдгээ ч бодож давуу тал сул талыг нь хааяа бичдэг. Яагаад вэ гэхээр хэрэггүй зүйлс авдаг зангаа засах гэж байгаа нэг тэмцэл байгаа юм өө ккк. Үнэхээр ч засарч байгаа, гоё хувцас харсан ч заза өмсөхгүй болохоор хэрэггүй гээд өнгөрдөг болсон.
-Тэгээд төлөвлөсөн зүйлдээ мөнгө хураадаг их цалин авбал ихийг, багыг авбал багыг дугтуйнд хийгээд хадгалдаг. Зоосон бутархай мөнгийг бол өдөр болгон 1-50 хүртэлх хооронд зоосны хайрцагтаа заавал хийдэг.
-За тэгээд завгүй саруудад бол нэг өдөр ойр хавиараа алхах зураг авах, тэгж явахдаа яг өөрийнхөө дуртай, туршмаар санагддаг зүйлсээ хийж үздэг. Жишээ нь сугалаа авч үздэг кккк. Өндөр байшингаас хот харж үздэг. Зураг бичлэг авч туршиж үздэг.
-Зарим сард завгүй ядарсан байдаг болохоор гэртээ хоол хийж идэх, маск тавих зэргээр өөрийгөө эрхлүүлдэг. Өөрийгөө эрхлүүлж гэртээ амрахад гэр цэвэрлэх орохгүй шүү охидоо! Зайрмаг идээд, дуртай киногоо үзээд, тарвалзаад хэвтдэг.
-14 хоногтоо нэг удаа ганцаараа дуртай кофе шопдоо сууж ном уншдаг дараагийнхаа төлөвлөгөөг хүсэж байгаа зүйлээ бичдэг. Үнийх нь судалгааг хийж үзээд хэдийг хураахаа төлөвлөдөг. Би мөнгөнийхөө хэрэглээг их бичдэг. Биччихвэл мартахгүй, цаг нь тулсан үед мөнгөний асуудалд орох нь бага байдаг. Заримдаа мэдээж бичсэн ч, тооцоолсон ч гэсэн мөнгөний асуудал үүснэ. Тэр үед яадаг гээч "төлөвлөгөөндөө зориулсан" хэтэвчнээсээ зээлчихдэг юм кккк. Буцаагаад заавал хийдэг, дуртай зүйл, өөртөө амласандаа хүрэхийн тулд.
-Жил болгон хайртай, дэмждэг баг, хайртай хүүхэлдэйн баатартайгаа холбоотой нэг зүйл авдаг. Энэ бол хамгийн гоё сэтгэл ханамж болдог.
-Улиралдаа нэг удаа үсээ ямар нэг байдлаар янзлуулдаг. Өнгө, тайралт гэх мэт ямар нэг байдлаар жижигхэн ч хамаагүй зүйл үсэндээ хийлгэдэг. Үсчин орчихоор цаанаасаа л жаргалтай болоод байдаг юм.
-Найзуудтайгаа кино, тоглоом, хөгжилдөх зэрэгт заавал цаг гаргадаг. Маш их хүч авдаг юм найзуудаасаа. Манай найзууд ч их гоё санал тавьдаг болохоор догдлоод л гүйгээд очдог.
-Тэгээд сардаа 1-2 өдөр хаашаа ч гарахгүйгээр, өдөр шөнөгүй унтдаг 😹 арьсаа хайрлаж, бас унтаагүй, нойр муу явсан өдрүүдийнхээ ядаргааг арилгахыг хичээдэг. Нэг удаа бүр үнэхээр 18 цаг унтаж үзсэн ккк.
Бас бодохоор л гоё байдаг юм өдөржин унтсан шүү гэж бодохоор л дурлацан охин шиг инээд алдаад нээх гоё ккк.


“ Амралтын өдрийн шуудан” группт нэгдэж бас шуудангаа "өөрийн болгохыг" хүсэж байвал 90100132 дугаарт "shuudan" гэсэн зурвас үлдээхэд л хангалттай шүү. Чи ч бас амралтын өдрөө гоё өнгөрөөх эрхтэй.

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(293)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: sodnombaljir.   2018-08-17
(537)

Зочин: Misheel Kh.   2018-08-15
oo guun bna oo soligdooogui bna :))

Зочин: Misheel Kh.   2018-08-15
Goy shuu. (11,12 iin bairlal soligdchihson ym shig bna shuu :) )

Зочин: Ynzaga.   2018-08-15
Mika estoi huurhiima

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com