ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо үзэсгэлэнгээ тодотго: Хуримын гоёлоо хэрхэн зөв сонгох вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 08 / 15

Хуримын товоо гаргаж, урилгаа тараачихсан чамд одоо нэг л ажил дутуу байгаа тийм үү? Гоёмсог даашинз, ганган туфль, гоёлоо хэрхэн зөв сонгохоо мэдэхгүй байгаа бол үзэсгэлэнт бүсгүй чамд энэ нийтлэл яг тохиржээ. Алив ээ, алмаз шиг гялалзаад өг, хонгор минь! Амьдралд чинь гэрэл гэгээ, баяр жаргал нэмсэн цоо шинэ нэгэн хуудас нээгдэх нь ээ.

Гоо үзэсгэлэнгээ тодотго: Хуримын гоёлоо хэрхэн зөв сонгох вэ?

Чамд яагаад хуримын онцгой гоёл чухал вэ?
Яагаад гэвэл энэ чиний өдөр учраас гоо үзэсгэлэнгээ илүү тодотгох чухал. Чиний гоо үзэсгэлэн цасан цагаан даашинзаар, үзэсгэлэнтэй нүүр будалтаар, гоёмсог чамин ээмэг хүзүүний зүүлтээр, торгомсог бээлийгээр, үсэндээ хатгасан хавчаараар аль эсвэл Үнсгэлжингийнх шиг болор шаахайгаар амилаг. Бүх зүйлийг нүсэр байдлаар сонгох шаардлагагүй, хэт чамин, хэт их гялалзсан, тэр бүү хэл хэт үнэтэй ч байх шаардлагагүй. Үзэсгэлэнтэй төрхийг чинь тодотгохуйц байхад л хангалттай. Харин чи эдгээрийг илүү уламжлалт хэв маягаар бүрдүүлэх үү, илүү минимал байх уу, илүү чамин гоёмсон үнэтэй харагдахуйцаар шийдэх үү гэдэг чиний л сонголт. Харийг гол нь хуримынхаа өдөр чи илүү их сэтгэл ханамжийг, илүү их гоо үзэсгэлэнг, илүү их амар тайвныг мэдрэх ёстой. Хамгийн гол нь эдгээр чиний хүссэнээр бас хоорондоо зохицсон байвал болоод л явчина.
Юуг, хэрхэн, яаж өмсөж зүүвэл чи гайхалтай харагдана гээч?

1.

Хүзүүний зүүлт, ээмгээ хуримын даашинзтайгаа хослуул
Чиний сонгосон хуримын даашинз, түүн дээр зүүх хүзүүний зүүлт, ээмэг хоорондоо зохицсон байх тусмаа л чиний гоо үзэсгэлэнг илүү тодотгож чадна. Тиймээс:
Дэрвэгэр, урт хормойтой даашинз сонгосон бол - Энэ төрлийн даашинз дээр хүзүүний зүүлт, гоёл нь илүү “тодотгосон” шинжтэй байвал илүү гоё харагдуулдаг. Үүн дээр унждаг урт зүүлт сонгох нь тэнцвэргүй, зохимжгүй харагддаг учраас хүзүүний эгэмний яснаас дээш зүүж болохоор зүүлт сонгоод илүү тохиромжтой, цэгцтэй харагддаг.

2. Зүрхэн энгэртэй даашинз сонгосон бол - Даашинз нь энгэрийн ухлаадас нь хөх рүү гээ чиглэсэг загвартай “sweetheart” даашинз нь бүсгүй хүнийг ганган хээнцэр, классик хэв маягтай харагдуулдаг. Тийм ч учраас энгэрээ тодотгоход илүү түлхэц болдог загвар байж чаддаг. Дур булаам хөхтэй бүсгүйчүүлд тохирох загвар. Харни энэ төрлийн даашинз дээр унждаг, дусал хэлбэрийн зүүлт гоёмсог харагддаг. Энэ төрлийн даашинз, хүзүүний зүүлтийг унждаг ээмгээр холслуулбал тансаг харагддаг.
3. Шулуун загвартай даашинз сонгосон бол - Энэ нь энгийн болоод классик төрөлд хамаардаг даашинзны төрөл юм. Үүн дээр том, нүсэр хүзүүний зүүлт зүүснээр үзэмжтэй, тансаг харагдахаас гадна даашинзыг тодотгож өгдөг. Тийм ч учраас том (statement) зүүлт нь бага зэргийн гял цал, гялтгар байхдаа гэмгүй. Мэдээж алмааз, эсвэл болроор бүрсэн бол бүр ч тансаг харагдана. Харин сувдан болон алмаазан оруулгатай хамтгадаг ээмэг гоёмог харагдана.


4. V хэлбэрийн энгэртэй даашинз сонгосон бол - Ийм даашинз нь илүү албан бөгөөд классик харагддагаараа онцлог. Унждаг, дусал болон лийрэн хэлбэртэй зүүлт зүүх нь маш зохимжтой. Учир нь нарийн гинжтэй, унждаг зүүлт нь хүзүүний хэлбэрийг тодотгож чаддаг учраас V хэлбэрийн даашинз, зүүтээрээ чи хүзүү хэлбэрээ “гайхуулж” чадна. Харин унждаг богино ээмэг тохиромжтой. Бас урт нарийнхан хүзүүндээ гоёмсон чокер зүүвэл бүр ч үзэсгэлэнтэй харагдана.


5. Хүзүүгээр татсан уяатай даашинз -Хүзүүний арын хэсэгт даашинзны загвар үргэлжлэх учир хүмүүзний зүүлт зүүх нь тохиромжгүй байдаг. Энэ төрлийн даашинзны зарим загварын энгэр нь ч битүү байх тохиолдол бий. Тиймээс даашинз сонгосон бол хүзүүний зүүт сонгох шаардлага байхгүй учраас гоёмсог ээмэг сонговол даашинзаа тодотгож өгнө. Ээмэг нь унждаг, гоёмсог хээтэй байх тусмаа чамин харагдана.

6. Металл өнгийг сонголтондоо нэм - Цагаан даашинз, цагаан эсвэл цайвар өнгийн туфль өмсөхөөр зэхэж байгаа бол өнгөний сонголтдоо ахиад жаахан шинэчилчих! Цагаан даашинз сонгосон бол мөнгөлөг, сарнайн шаргал өнгийн гоёл тохиромжтой. Шаргал өнгийн даашинз сонгосон бол алтлаг акксесуар гоёмсог харагдуулна. Өнгөлөг, гэгээлэгээс гадна хээнцэр, үнэтэй тансаг төрхийг бүтээж өгдгөөрөө онцлог. Усан ягаан өнгийн даашинз хуримандаа өмсөхөөр сонгосон бол алтлаг ягаан өнгийн гоёлыг сонгоод үзээрэй.


7. Толгойн гоёлоо хэрхэн сонгох вэ?
Толгойн гоёлыг гэхэд л 4, 5, 6 төрлөөр шийдэж болдог гээд бодохоор бүсгүйчүүд бид ч азтай юм аа. Үзэсгэлэнтэй харагдуулах ийм олон “туслах”-тай.
Үсний хавчаар -
Хуримын үс засалтыг чинь гарцаагүй дэгжин харагдуулна. Чи үсээ ямар ч төрлийн засалтаар янзлуулсан гэсэн эмх цэгцтэй, гоёмсог, хээнцэр байх болно.
Гоёмсог сам - Самтай хавчаарыг чи мэдэх байх тийм үү? Үсэндээ хатгаж зүүх төдийд л үс засалтыг гоёмсог харагддаг. Гивлүүрэндээ “хань” болгож зүүсэн ч болно.


8. Титэм - Английн хунтайж Харри, Меган Марклэ нарын хуримын зураг дээрээс чи ч бас титэм ямар гоё харагддаг талаар бодсон гэхэд мөрийцсөн ч бэлэн байна. Нээрээ шүү, титэм хуримын даашинзыг үнэхээр амилуулж чаддаг акксесуар. Чиний дүр төрхийг илүү тодотгоод зогсохгүй, илүү чамин, илүү үзэсгэлэнтэй, яг л гүнж мэт харагдуулах болно оо. Титмийг гивлүүртэй хослуулж ч болдгоороо онцлог. Эсвэл дангаар нь үсний засалтаа тодотгон зүүжсэн ч болох учраас “энийгээ яах вэ” гэж чиний толгойг гашилгахгүй.


9. Цэцгэн титэм - Хэрвээ чи илүү энгийн хэрнээ илүү чөлөөт хэв мяагийг эрхэмлэдэг бол энэ титэм чамд яг тохирно. Өнгөлөг бас эрхэмсэг. Харин цэцгэн титэм зүүхээр шийдсэн бол даашинз чинь хэт чамин гэхээсээ даруухан, минимал хэв загвартай байдал илүү гоё харагдана шүү.


10. “Илбэчиний малгай” - Хагас духдуулсан маягтай хуримын малгайг санаж байна уу? Энэ сонголт нь дүр төрхийг чинь тодотгоод зогсохгүй рояал, хээнцэр, сонгодог төрх бүтээхэд тусална.


11. Үсний даруулга - Хуримын стилистүүдийн судалгаагаар хуримлаж байгаа бүсгүйчүүлийн 80 хувь нь гоёмсог үсний даруулгыг хурмын гоёлоороо сонгодог байна. Үс засалтын чамин харагдуулах хамгийн энгийн, хамгийн дэгжин сонголтуудын нэг болж чаддагаараа онцлог.


12. Толгойн гоёлоо сонгохдоо:
Даашинзныхаа стиль, хэв маягт тохируул -
Торон даашинз дээр сувдан оруулгатай гоёл зүүх нь чиний төрхийг илүү зөөлөн харагдуулахаас гадна тансаг, эмэгтэйлэг төрхийг бүрдүүлж өгнө. Цайвар, хүрэн үстэй бүсгүйчүүлд илүү зохидог. А хэлбэрийн, ханцуйтай урт даашинз сонгосон бол чи түүн дээрээ титэм эсвэл даруулга зүүхэд гүнж шиг л харагдах болно. Титэм нь дүүрэн шигтгээтэй байвал харагдах байдал нь илүү дэгжин байна. Хормой нь урт даашинз сонгосон бол болор, алмаазан оруулгатай гоёл илүү тансаг харагдах бөгөөд хар, бараан өнгийн үстэй бүсгүйчүүлд зохимжтой. Харин илүү чөлөөт, “далайн эргийнх” шиг урт бохо коунтри стилтэй даашинз хуримандаа өмсөхөөр төлөвлөсөн бол илүү байгалийн оруулгатай гоёл сонгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл цэцгээр хийсэн титэм, цэцгээр хэлхсэн үсний гоёл энгийн хэрнээ дэгжин бас өнгөлөг харагдана.
Өнгөнд нь ч бас тохируул -
Толгойн гоёлууд чиний даашинзны загвар, өнгө, стил имиж зэрэгтэй зохицсон байх хэрэгтэй. Тэгж байж л “хэргээ гаргана”. Жишээлбэл цагаан даашинз дээр сувдан, мөнгөлөг өнгийн толгойн зүүлт төгс зохицдог. Цайвардуу өнгийн даашинз дээр алтлаг болон шаргал туяатай гоёмсог толгойн гоёлууд илүү зохицолтой. Харин болор, алмазан шигтгээтэй гоёлууд бүх төрлийн даашинз дээр тохирдог.
Толгойг чинь өвтгөхөөргүй гоёл сонго -
Үсний даруулга, шигтгээтэй сам, малгай, титэм, хавчаар гээд аль ч төрлийн гоёл сонгосон тэдгээр нь чиний толгойг өвтөхгүй, тав тух алдуулахааргүй байх нь чухал шүү. Хичнээн тансаг, гоёмсог байсан ч хуримын ёслол дээр анхаарал сарниулж, хатгаж өвтгөхөөр байвал сонголтоосоо эртхэн хассан нь дээр.


13. Гивлүүр хэрхэн сонгох вэ? Кинон дээр гардаг даа! Сүйт бүсгүй цэцгээ барьсаар танхим орж ирээд санваартны өмнө хүлээж зогсоо сүйт залуу руугаа алхдаг хэсгүүдийг санаж байна уу? Догдлон догдлон очоод өмнө нь зогсоход сүйт хархүү гивлүүрийг нь сөхөхөд тэд яг л анх удаа бие биенээ харж байгаа мэт тийм халуун дулаан харцаар хардаг хэсгийг. Үнэхээр романтик санагддаггүй гэж үү? Толгойн гоёл болох гивлүүрийг хуримын гоёлоороо заавал сонгох албагүй ч чиний даашинзыг дэгжин, чамайг илүү нууцлаг бас үзэсгэлэнтэй харагдахад тусалж мэднэ. Бас яг дээрх шиг романтик мөчийг бэлэглэхэд ч тусалж болох шүү дээ. Бас хуриманд чинь илүү классик дүр төрх, уур амьсгалыг бүрдүүлэх болно.
Гивлүүр сонгохдоо:
Өөрийн сонирхолд тохируул -
Илүү энгийн харагдахыг хүсвэл богино болон дундын хэмжээтэйг, харин илүү чамин дэгжин харагдмаар байвал урт гивлүүрээр дүр төрхөө амилуулаарай.
Хөдлөхөд таатайг сонго -
Чиний үс засалтыг сандаачихгүй, хамтанд нь зүүсэн гоёлтой орооцолдохооргүй гивлүүр сонго. Хуримын ёслолын дараа үс засалтаа өөрчлөхөөр төлөвлөсөн бол авч, зүүхэд хялбар байх хэрэгтэй. Бас хурим болон дараах хүлээн авалтуудад хэр идэвхитэй хөдөлгөөнтэй байхаасаа шалтгаалан сонгох хэрэгтэй. Учир нь чи бүжиглэж дуулахаар шийдсэн бол урт гивлүүр чамд саад болж магадгүй.
Даашинзандаа тохируул -
Хэрэв нуруу нь гардаг даашинз өмсөхөөр сонгосон бол газар шүргэсэн урт торон гивлүүр чамайг төгс харагдуулна. Учир нь чиний нурууг илүү тодотгож өгөхөөс гадна тансаг төрхийг бүтээхэд тусална.


14. Бээлийгээ хэрхэн сонгох вэ?
Бээлий ч бас дотроо олон янз. Урт богино, торон, хилэн, сонгодог гээд л. Төрөл зүйл болоод материалын хувьд олон сонголттойгоос гадна даашинзыг дэгжин, эрхэмсэг харагдуулах нэг төрлийн чимэг болдог. Даашинзандаа тохируулан сонгоход л хангалттай.

Бээлийг сонгохдоо:
Даашинзныхаа загварт тохируулан сонго -
Хэрвээ чиний даашинз ханцуйгүй, мөргүй бол шуугаа давсан бээлий сонговол зохимжтой. Харин урт эсвэл мөр давсан ханцуйтай даашинз сонгосон бол богино бээлий сонгоорой.
Томдсон бээлий сонгохоос зайлсхий -
Хуримын бээлий чиний гарыг барьсан байх тусмаа дэгжин хээнцэр харагдана. Харин бага зэрэг томдсон байвал хээнцэр харагдах тухай тийм ч их бодоод хэрэггүй.
Даашинзны ханцуйтай залгаа байж хэзээ ч болохгүй -
Дээр хэлсэнчлэн ханцуйгүй болон мөргүй даашинз дээр л уртыг, ханцуйтай даашинз дээр богиныг сонгон өмсөнө.
Бөгжөө солилцохоосоо өмнө бээлийгээ заавал тайл -
Кинон дээр эсрэгээсээ бээлийтэй байхад нь хуримын бөгж зүүж байгаа харагддаг л даа. Гэхдээ бодит байдалтайгаа тийм ч нийцдэггүйг санаарай. Бөгж яг ядам хурууны чинь тойрогт тохирсон учраас бээлий багтаах зай байхгүй шүү дээ!


15. Туфль хэрхэн сонгох вэ?
Хуримлаж байгаа бүсгүйчүүлийн анхаарал хандуулах маш чухал элементүүдийн нэг. Санах ёстой хамгийн чухал зүйл нь чиний хөлийг өвтгөхгүй байх л юм. Бусад нь дараагийн асуудал.

Туфль сонгохдоо:
Эхлээд, хамгийн эхлээд даашинзаа сонго -
Энэ тал дээр бүсгүйчүүлийн гаргадаг том алдаа нь гоё харагдсан өндөр өсгийтээ шууд авчихдагт байдаг. Гэтэл даашинзныхаа өнгө, стил зэрэгтэй нь зохицохгүй байснаас үүдэж сонголт буруудах тохиолдол зөндөө бий. Тиймээс даашинзаа сонгосны дараа туфлиэ сонгох нь хамгийн зөв байдаг. Чи богино даашинз өмсөхөөр шийдсэн бол нэгэнт хормой нь чирэгдэж чамайг зовоохгүй учир хөлөө илүү тодотгох гоёмсог, хээнцэр, гял цал туфль сонгоход буруудах зүйлгүй. Харин урт даашинз өмсөх бол энгийн загвартай, хөлд эвтэйхэн, даашинзны хормойг душихгүй байх тусмаа зүгээр байдаг. Хамгийн гол нь даашинзны урт, өсгийний өндөр 2 хоорондоо зохицох ёстой шүү.
Онлайн худалтан авалт битгий хий -
Үнэхээр маш эрт захиалаад, аваад, таарч тохирч байвал асуудалгүй л дээ. Харин гадуур хайж хайж явтал хугацаа нь тулчихсан, гэнэт онлайн шоп дээр чиний хайж байгаа шиг туфль таараад “заза, өөр хайх хугацаа байхгүй юм чинь эндээс л захилаад авчихъя” гээд сонгосон туфль чинь хугацаа нь тулж ирчихдэг, харагдаж байснаасаа арай өөр, таарахгүй, таалагдахгүй байвал чиний хуримын өмнөх сэтгэл санааг нурааж орхих гэмтэй учраас хугацаа нь тулсан үед онлайн худалдаанаас сонголт хийхгүй байх хэрэгтэйг заавал санаарай.


Цагаанаас өөр өнгө сонгохоосоо бүү ай -
Цагаан лаашинзтай учраас цагаан л туфль сонгох хэрэгтэй гэж бодож байвал андуурч байна. Шаргал, цагаан өнгөнүүдээс түр зайгаа бариад классик дүр төрхөө мөнгөлөг, алтан шар, сарнайн шаргал, гүн хөх өнгүүдээр өөрчлөөрэй. Харин акксесуарын өнгөний оруулгыг туфльны өнгөтэй хослуулж чадвал бүр ч тансаг харагдана шүү.
Хэмжээгээ зөв сонго -
“Үнэхээр гоё болохоор нь авчихлаа” гэдэг үгийг биш яг таарснаа авчихлаа гэж хэлээрэй. Учир нь чи яг таарсан туфлиэ л сонгох ёстой. Том бол холгож, сугарч, жижиг бол барьж чамайг зовооно. Харин өсгийн хэмжээний хувьд 3 инч буюу 7,5 см хуримын ёслол хамгийн тохиромжтой байдаг. Хэт өндөр бол алхахад чинь төвөг болох учраас, хөл өвтгөж, тух алдуулах аюултай. Хуримын дараа бүжиглэхэд чинь ч саад болохгүй шүү дээ, хэмжээ нь тохирсон бол.


16. Нөмрөг буюу Болерог сонголтондоо нэм
Сүйт бүсгүйн хуримын хувцасны бас нэгэн салшгүй хэсэг нь нөмрөг буюу Болеро байдаг. Ёслолын турш чамайг дэгжин харагдуулах нэг төрлийн хувцас. Бүсгүйчүүл гадуур хувцас, цув, пиджакныхаа оронд хуримын өдрөө Болерог сонгон өмсдөг нь чамайг илүү дэгжин харагдуулахаас гадна хуримлаж байгааг чинь илүү тодотгодог. Даашинзаа цув эсвэл хүрмээрээ халхлахын оронд үүгээр гоёвол илүү дэгжин харагдах нь гарцаагүй. Мэдээж материалаасаа шалтгаалаад өөр өөр ч өвөл, сэрүүний цагт хуримлаж байгаа бүсгүйчүүд үслэг нөрөгийг сонгох нь бас тансаг сонголт болдог. Харин хавар зуны цагт хуримлаж байгаа бол торгомсог, торон материалтай сонговол зохимжтой. Хуримын даашинзтай маш гоё хосолдог учраас чиний загварлаг харагдах болно.


17. Ахиад аминчхан зөвлөгөө дуулгъя:
Өөрийнхөө хэв маяг стилдээ үнэнч байгаарай -
Хэн нэгний энэ яг гоё гэж санал болгосноос илүү зөвхөн өөрийнхөө л юу өмсөж, ямар гоёл чимэглэл зүүмээр байна түүнийгээ л сонго. Энэ бол чиний өдөр учраас чи дуртайгаа сонгох эрхтэй!
Мэдрэмжээ л дага - Чамд юу гоё санагдаж, аль даашинз өмсөхөд таатай мэдрэмж, төрүүлж чадаж байна, алийг нь чи сонговол үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байна? тэдгээрийгээ л өөрийн болгоорой. Амжилт


Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо, Naran групп
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(953)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: dulamsurenjav.   2018-08-16
Taalagdlaa :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com