ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Алдартнуудын 24 цаг хэрхэн өнгөрдөг вэ?

Ажил & Мөнгө  | 2018 / 08 / 22

Хийж бүтээснээрээ дэлхийд гайхагддаг хүмүүсийн амжилтын жор нь юу гэдгийг мэдэх үү? Бурхнаас заяасан онцгой өгөгдөлтэйдөө ч биш, цаг үе нь “тэгээд” таарчихсандаа ч биш. Өөрт байгаа нөөц бололцоог хамгийн зөвөөр ашиглаж чадсанд л байгаа юм. Харин түүнийг нь илүү амжилттай болгодог нууц түлхүүр нь ердөө өдөр тутмын ажлаа төлөвлөж, зөв цагуудад хувааж, үр дүнтэй ажиллаж, дуртай зүйлсдээ цаг гаргаж чаддаг байсных.

Алдартнуудын 24 цаг хэрхэн өнгөрдөг вэ?
1. Ким Кардишиан - Америкийн телевизийн шоуны од бүсгүй гэдгээр нь бид түүнийг мэддэг. Алдарт реппер Канье Вэсттэй гэр бүл болж одоогоор тэр хоёр гурван хүүхдүүдийнхээ хамт аз жаргалтай аж төрж байгаа. Завгүй ээж, телевизийн одын нэг өдөр хэрхэн өнгөрдөг юм бол?

6:00 Өглөө босох
6:15 Гүйлт болон дасгалын цаг
8:00 Хүүхдүүдээ сэрээх, өглөөний цагаа бэлдэж хамтдаа цай уух
12:00 Хэрэв ямар нэг зураг авалтгүй бол өдөрт 2-3 уулзалттай байдаг. Тэдгээрийгээ амжуулах
2:00 Гэр бүлийнхэнтэйгээ ярилцах, уулзалт, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох
9:00 Орондоо ороод и-мэйлүүдэд хариу өгөх

2. Барак Обама - Америкийн 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Түүний нэг өдрийн хамгийн чухал цаг нь гэр бүлээрээ ширээ тойрон хооллох цаг байдаг.

6:45 Өглөө босох, дасгалаа хийх, сонин унших, гэр бүлийнхэнтэйгээ өглөөний цайгаа уух
9:00 Ажлын оффистоо хүрэлцэн ирэх
9:30 Ажлын уулзалтуудад оролцох
6:30 Гэр бүлийнхэнтэйгээ хамт хооллох
8:30 Уулзалтууд болон утсаар холбогдох ажлаа амжуулах
12:30 Орондоо орсон байх

3. Уинстон Черчилл - 2 ч удаа улиран сонгогдсон английн Ерөнхий сайд Черчилл бол нэртэй улс төрчөөс гадна зохиолч байсан гэдгийг бид тэр бүр мэдэхгүй л болов уу? Тэр 30 гаруй ном хэвлүүлж байсан чамгүй алдартай зохиолч юм. Улс төрч, зохиолч түүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бол?

7:30 Өглөө босох, орондоо өглөөний цайгаа уух, сонин уншиж, нарийн бичигтээ ажил даалгах
11:00 Орноосоо босож, ваннд хэвтэж, цэцэрлэгээр алхах
1:00 3 төрөлт өглөөний унд уух
3:30 Ажлаа явуулах, хөзөр тоглох
5:00 Коняк, виски уух, дугхийх
6:30 Сэрэх, ахин ваннд хэвтэх, оройн хоолонд бэлдэх(хувцаслах)
8:00 Унтлагын цаг

4. Опра Винфрий - 19 настайгаасаа зурагтын хөтлөгч болсон түүнийг “The Oprah Winfrey Show”-аар нь мэдэхгүй хүн бараг байхгүй биз ээ. Алдартай хөтлөгч, зурагтын одын нэг өдрийн цагийн хуваарилалт ямар байдаг юм бол? Тэр хичнээн завгүй байсан ч дуртай тоглоомоо тоглох, кино үзэхэд цаг гаргах дуртай.

6:00 Босох, дасгах хийх, i-pad дээрээ үг эвлүүлдэг тоглоом тоглох
7:30 Нүүр будалт хийлгэх
11:30 Өдрийн хоол, утсаар ярих ажлаа амжуулах
12:35 Дахин шоуны нүүр будалт хийлгэх
2:00 Уулзалтын төлөвлөгөө гаргах, шоугаа эхлэх
7:50 Фитнесст явах
8:50 Оройн хоол
10:00 Уншлагын цаг, дараагийн номын хэлэлцүүлэгт ашиглах номоо шийдэх
11.10 Дуртай киногоо үзэх

5. Чарлиз Дикенс - 19-р зууны Английн нэрт зохиолч, сэтгүүлчийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ? Түүний хувьд өглөөний 9-өөс 2 хүртэл цагийг зохиол бичихэд зориулдаг байсан. Харин бусад үед алхах, салхилах, ойр дотныхонтойгоо цагийг хамтдаа өнгөрөөдөг байжээ.

8:00 Өглөөний цайгаа уух
9:00 Нам гүм орчинд зохиолоо бичих
2:00 Лондонгийн гудамаар алхах, салхилах
5:00 Ууланд алхах
6:00 Оройн хоол
7:00 Найзууд болон гэрийнхэнтэйгээ өнгөрөөх
12:00 Унтлагын цаг

6. Зигмунд Фройд - Австрийн сэтгэл зүйч, сэтгэл судлаач түүний нэг өдөр олон зүйлийг хийж амжуулдаг байсан бөгөөд салхилах, агаарт гарах, алхах нь түүний хийдэг чухал зүйлсийн нэг юм.

6:30 Өглөөний цай уух, сахлаа хусах
7:00-12:00 Сэтгэл зүйн зөвлөгөө, эмчилгээ хийх
12-1:00 Салхилах
1:00 Өдрийн хоол
2:00 Вианне Рингстрра хүрээлэнгээр алхах
3:00 Өвчтөнүүдтэйгээ ярилцах
9:00 Оройн хоол идэх, хөзөр тоглох, эхнэр эсвэл охинтойгоо хамт салхилах
11:30 Унших, тэмдэглэл хөтлөх
1:00 Унтлагын цаг

7. Фрейд Рожерс - Телевизийн шоуны хөтлөгч, продюссер, зохиолч түүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ? Тэрээр унтаж амрахад нэлээд ач холбогдол өгдөг, өглөө бүрийг залбирал үйлдэж эхэлдэг байжээ.

5:30 Өглөө сэрэх, унших, бичих, залбирал үйлдэх
6:30 Усанд сэлэх
9:00 Ажиллах
5:30 Үдээс хойш нойр авах, дугхийх
6:30 Унтлагын цаг

8. Курт Винногот - Америкийн нэрт зохиолчийн нэг өдөр тун ч сонирхолтой өнгөрдөг байж. Тэрээр ажиллахын хажуугаар өөртөө чөлөөт цаг гаргах дуртай байснаас гадна захидал бичих дуртай нэгэн юм.

5:30 Босох ажлаа эхлэх цаг
8:00 Өглөөний цай
10:00 Захидал бичих, илгээх
10:30 Усанд сэлэх
11:45 И-мэйлүүдэд хариу өгөх
12:00 Өдрийн хоол
2:00 Заах хичээлдээ бэлтгэх, хичээл орох
5:30 Өөртөө амралт олгох цаг, хооллох, виски виногоор өөрийгөө дайлах
10:00 Унтлагын цаг

9. Чарлез Дарвин - Хувьслын онолыг нээж түүхэнд нэрээ мөнхөлсөн Английн нэрт биологичийн амьдрал тун завгүй өнгөрдөг байж. Эхнэр Эмма Дарвиний бичсэн өгүүллэгүүдийг өөртөө чангаар уншиж өгдөг байсан нь түүний өдөр тутамдаа хийдэг онцгой зүйлсийн нэг байжээ.

7:00 Өглөө сэрэх, ойрхон агаарт алхах
7:45 Ганцаараа хооллох
8-9:00 Бие даан хичээллэх
9:30-10:30 Зургийн урландаа орж дотны хүмүүсийн илгээсэн захиануудыг чанга дуугаар унших
12:00 Бие даан судлах хичээлдээ эргэн орох
3:00 Амралтын өрөөндөө орж зөөлөн буйдан дээр суун тамхилах, эхнэрийнхээ бичсэн өгүүллэгүүдийг унших
4:00 Салхинд алхах
4:30-5:30 Бие даан хичээллэх, ойр орчмоо цэвэрлэх
6:00 Ахин эхнэрийхээ бичсэн өгүүллэгүүдийг өөрт чангаар уншиж өгөх
7:30 Цай уух, унших, тоглоом тоглох
10:00 Зургийн урлангаасаа гарч, орондоо орох

10. Маяа Ангалу - Америкийн яруу найрагт, нэрт дуучин, хүний эрхийн төлөө тэмцэгч эмэгтэйн нэг өдөр хэрхэн өнгөрдөг байсан бэ?

5:30 Өглөө босох
6:00 Кофе уух
7:00 Ажлаа эхлэх
2:00 Тухайн өдөр бичсэн ажлаа хянах
3:00 Амрах, кофе уух, оройн хоолондоо бэлтгэх
8:00 Нөхрийнхөө бичсэн зүйлийг унших
9:00 Орондоо ороход бэлтгэх
10:00 Унтах цаг

Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо, wheniwork.com
  |  
Өмнөх мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(802)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2018-08-30
Amerik aldartnuudin talaar orchuulj tavisnii orond mongoliin amjillttai yavaa ulger jishee bj chadah 35+ nasnii ch yumuu emegteichuudin talaar unshmaar bnaa. Zuvulguu unshihaas bas ih zalhjgaa goy ene 24 tsag gdg shg bodit amidralsa huvaaltsn yum bval sanaa avah zuil garch irj bn, bodoltsoj uzesei gj husch bn. Bas humuusiin amjiltaas iluu umnu gargaj bsn butelguitel aldaa onoog delgevel bas sonirholtoi sanagdjin

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com