ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Иванка Трампын нэг өдрийн "зураглал"

Одууд  | 2018 / 08 / 23

Үл хөдлөх хөрөнгийн хүчирхэг өв залгамжлагчдын нэг, загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурьтай энэ бүсгүйн хамгийн чухал ажил бол хоёр хүүхдийн ээж байх юм. Тиймдээ ч ямагт гэр бүлээ тэргүүнд тавьж хөдөлмөрлөсөөр иржээ. Карьер, гэр бүл, гоо сайхныг бүгдийг нь хослуулсан Иванкагийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

Иванка Трампын нэг өдрийн
200 имэйл, 15 уулзалт, 2 хүний жүжиг Арабелла, Жозеф хоёртой хамт үзэх, орой нь Жаредтай ойрдоо яваагүй романтик болзоонд явах.. Энэ бол миний өнөөдрийн төлөвлөгөө.

6 A.M. Ихэнх өдөр би өглөөний 6 цагт босдог. Уг нь оройны унтдаг цагаа бодохоор тийм ч хангалттай нойр авч чаддаггүй л дээ. Гэхдээ дасгалаа хийчихвэл маш хурдан сэргэдэг. Бас сайн суниачихвал нойр амархан сэргэнэ.

7 A.M. Маш азтай, бас гайхамшигтай тохиолдлоор манай хүүхдүүд тогтмол 7 цагт сэрээд сурчихсан. Тиймээс 6-7 цагийн хооронд би шүршүүрт орох, 15 минут дасгалаа хийх, ганц нэг ажлын бичиг үзэх, ажилдаа бэлдэх зэргийг амжуулдаг. 7 цаг болонгуут эхлээд Жозефийг сэрээгээд Арабеллагийн өрөө рүү хамтдаа очно. Охин маань өглөө сэрээд л дүүгээ харах дуртай. Үүний дараа тэр “гүнж нарынх шиг” гэж өөрөө нэрлэсэн даашинзуудаасаа нэгийг нь сонгож өмсөнө. Хүүхэд багаасаа хувцсаа өөрөө сонгож өмсөхийг би дэмждэг. Үүний дараа хамтдаа ширээндээ суугаад өглөөний цайгаа ууна. Цайны дараа бид хоёр 8 цаг хүртэл хүүхдүүдтэйгээ ярилцдаг. Орой ядарсандаа амждаггүй ч өглөө заавал ярилцах нь уламжлал болсон.

8:30 A.M. Энэ байрыг бид анх нөхөр, бид хоёрын ажилд ойрхон талыг нь бодолцож сонгосон юм. Миний хань намайг ажлын өглөө бүр замаараа “Trump Tower” дээр буулгаад зогсоолд нь машинаа орхиод ажил руугаа алхаад орчихдог. 8:30 гэхэд би ажлын өрөөндөө бэлэн сууж байна. Аав бид хоёр ажлаа ярих, уулзалтанд хамтдаа орох, гарын үсэг зуруулах гэх мэтээр өдөрт 10-15 удаа уулзалддаг. Тийм болохоор манайд ирэхдээ надтай гэхээсээ илүү хүүхдүүдтэй минь л ярилцаад суучихдаг байх.

12:30 P.M. Долоо хоног бүрийн нэг өдөр би өдрийн хоолоо Арабеллатай цуг иддэг. Цайны цагаар оффис дээр ирэхдээ Арабелла өөрийгөө эндэхийн эзэн юм шиг л гэж санадаг гээч. Хаашаа очвол амтат жигнэмэг авч болох, хэн дээр очвол тоглоом өгөх, хэнээс асуувал хамтдаа тоглох, ямар эгч түүнд олон өнгийн харандаа өгөх гэдгийг андахгүй. Бид доод давхарт байрлах “Trump Grill”-д хооллодог. Арабелла ихэвчлэн эрүүл хоолонд дурладаг нь азтай хэрэг шүү. Би хүртэл одоо ч эрүүл хооллолтонд сайн дурлаж чадахгүй л байна. Өдрийн хоолонд охиныхоо дуртай салмон загас, ногооны хачиртайг захиална. Харин ямар ч хоолны дараа ягаан өнгийн амттан иддэг зуршилтай. Охин маань ихэвчлэн гүзээлзгэнэтэй амттан сонгодог. Бид хоёр захиалсан хоолоо хүлээх зуураа авчирсан тоглоомоор нь хамтдаа тоглоно. Эсвэл зураг зурах, үсэг таах, хоолны нэр цээжлэх гэх мэт хийх зүйл олон бий шүү. Харандаа цаасаа бариад өөрийнхөө өрөөг хэрхэн, ямар өнгөөр тохижуулбал сайхан болох тухай зурж үзүүлнэ. Охинтойгоо хооллохоор уйдах ч зав гарахгүй, хөгжилтэй байдаг.

1:15 P.M. Aрабеллаг гэр лүү нь явуулсны дараа би гутлын хэсэг рүү очдог. Тэнд манайхаас худалдан авалт хийхээр ирсэн үйлчлүүлэгч бүртэй уулзах нь шинэ санаа олоход ихээр тусалдаг учраас тэндээ их цаг зарцуулна. Мөн тэнд байх хугацаандаа гутал зарагдаж буй тасгуудыг хэрхэн өөрчилж, загвар интерьерийн хувьд ямар шинэчлэлт хийж болох талаар төлөвлөгөө гаргана. Өнөөдрийн хувьд нийтдээ 9 уулзалт төлөвлөгдсөн бөгөөд энэ нь надад бага зэргийн илүү цаг гарна гэсэн үг. Энэ цагт би ажилчидтайгаа ярилцах, хамтдаа цайлахад зориулдаг. Тэд ихэвчлэн кофе харин би ус уухыг эрхэмлэдэг юм.

5 P.M. Ажлын холбогдолтой дуудлагад хариулах, имэйлээ цэгцлэх болон гэртээ харихад бэлдэх цаг. Энэ бүхнийг 30 минутын дотор дуусгах бөгөөд 5:30 минутанд ажлаасаа гарч явна. Хэрвээ би өөр нэгэн улс, хотод байвал хамгийн эрт нислэгийг захиалдаг. Ингэвэл хүүхдүүдээ унтахаас өмнө очиж амжина. Жишээлбэл өглөө 3:40-д босоод ЛаГуардиагаас Мияами хүртэлх 6 цагийн нислэгт амжиж сууна. Тэгээд ажлаа амжуулаад оройны 4 цагийн нислэгт суугаад 6:30 гэхэд гэртээ ирсэн байна гэсэн үг.
Жирийн өдрүүдэд харин 5:30-д ажлаа тараад 6:15-д гэртээ ирнэ. Эхлээд Жозефийг хооллож, ном уншиж өгөөд, усанд оруулаад унтуулна. Дараа нь үлдсэн цагаа Арабеллад зориулдаг. Охин маань байшин барих дуртай. Тоглоомоороо “Trump Tower”-ыг хүртэл барьчихна. Намайг ном уншиж, дуу дуулж өгөхөд тун дуртай. Сүүлийн дөрвөн сарын турш цагаан уул цэцэгтэй бүх зүйлд дурлачихсан. Шинэ сурсан дуу, шинэ зурсан зураг, шинэ сурсан шүлэг нь бүгд цагаан уул цэцэгтэй холбоотой.

8 P.M. Зарим өдрүүдэд Жаред бид хоёр найзууд болон ажлын хамтрагч нартайгаа хамт оройн хоол идэх үе бий. Харин гэртээ нөхөр, охин хоёрыг хооллож байх зуур ээж нь хүүгээ хооллоно. Энэ гурвыг хоолоо дууссаны дараа би ихэвчлэн охины үлдэгдэл хоолыг иддэг. Би нөхөртэйгээ болзох дуртай. Ажил хичнээн их байсан ч бид 7 хоногтоо нэг удаа заавал болздог. Гэхдээ бид ээлжээр нэгнээ болзоонд урьдаг. Би энэ тал дээр нөхрөөсөө илүү гэж боддог шүү. Бид Итали хоолонд их дуртай. Тийм ч учраас сайн гэсэн бүх газруудыг мэднэ. Бидний болзоо ихэвчлэн бямба гаригийн орой байдаг. Учир нь баасан гаригийн орой бүрийг заавал гэр бүлээрээ өнгөрөөдөг. Харин ажлын өдрүүдэд ядарсан байдаг учраас болзоонд явахад тохиромжгүй. Амралтын өдрүүдээд бид аль болох ажил төлөвлөхгүй байхыг хичээдэг. Хүүхдүүдээ аваад гэрийнхээ ойролцоо алхах, зугаалах, зарим нэг үл хөдлөх хөрөнгөтэй газраа очих гэх мэтээр өнгөрөөдөг. Мөн бямба гаригт гольф, теннис тоглох эсвэл хүүхдүүдтэйгээ гүйлдэх дуртай. Ням гаригт фитнесс, иогийн хичээлдээ явна.

10 P.M. Надад гоо сайхандаа анхаарах янз бүрийн нууц арга байхгүй ээ. Гэхдээ үргэлжид баримталдаг нэгэн зарчим бий. Хариад хамгийн түрүүнд бүх нүүрний будгаа арилгах. Энэ бол намайг гэртээ байгааг минь мэдрүүлэх нэг том хүчин зүйл болдог гэх үү дээ. Бүрэн цэвэрлэсэн нүүрэндээ чийгшүүлэгч түрхээд угаалгын өрөөнөөс гарахад өдрийн ажлын ядаргааны хагас нь арилчихсан юм шиг л санагддаг. Сайн чийгшүүлэгч миний хувьд хамгийн чухал. Унтахын өмнө заавал хийх нэг ажил бол дахин имэйл шалгах байдаг. Ямар ч тохиолдолд бүх имэйлд хариу өгснийхөө дараа би унтдаг. Ингээд орондоо орохын өмнө маргааш өглөө нь унтах хувцасаа бэлдэж тавьдаг даа. Нэг тийм эмэгтэйлэг, энгийн бас ажилдаа өмсөж болохоор тийм даашинз. Энэ нь намайг өглөө хоцрох гэдэг асуудлыг бүрэн шийдэхэд тус болдог юм.

1 A.M. Миний унтлагын өрөө нам гүм, тухтай. Унтлагын өрөөний хамгийн чухал нь тохь тух учраас ор, даавуу, хөнжил гэх мэтэд ихээхэн анхаарал тавьж, шинэчлэл байнга хийдэг. Би 12:00 цагийн үед орондоо ороод тухайн үед сонирхож байгаа номоо унших эсвэл “The Real Housewives.”-ын цувралыг үзнэ. Унтахын өмнө нэг аяга ургамлын халуун цайгаа мартахгүй ууна. Бас нэг аяга ус бэлдээд тавьчихна. Ингээд л нэг мэдэхэд өглөө болчихсон, нойрмог гэгч нь Жозефын өрөө рүү алхаж байдаг даа.

24 цагийн амьдралаас нь гадна, түүнтэй ярилцаж байхад гэр бүл, ажил хоёрынхоо алинд ч тун зарчимч мөртлөө уян хатан ханддаг болох нь ажиглагдсан юм. Тийм болохоор түүний яриан завсраа хэлсэн зүйлсээс нь иш татаж хүргэхээр шийдлээ:
1.

“Бид шинэхэн хосуудын амьдралыг бага ч болтугай мэдрэхийг хүссэн. Тийм ч учраас охиноо 2 жилийн дараа төрүүлж билээ.”

2. “Өнөөдөр Риод, маргааш Сан Паолод байх тохиолдол бий. Тэр ч бүү хэл ажил дээрээ шүршүүрт орох, шөнийн нислэгийн үеэр л унтаж нойроо авах тохиолдол их. Гэхдээ энэ чинь миний хийх дуртай ажил. Тийм болохоор элдэв тайлбар, гомдол хэлэх тухай бодол орж ирдэггүй.”

3. “Миний охин хийсэн хэрэгтээ шийтгүүлдэг. Тэрбумтаны зээ охин ч тэр хүссэнээ авах эрхгүй. Бүгдийг бусдын хүүхдүүдтэй адилхан жишгээр авдаг. Бид хоёрын охиндоо баримталдаг бас нэгэн дүрэм бол түүний авахыг хүссэн бүх зүйлсийн 30 хувийг л авч өгөхийг зөвшөөрдөг явдал юм. Тиймээс охин минь авахыг хүссэн бүх зүйлсээ үнэ цэнэ, хэр их хэрэгтэй гэдгээр нь жагсаадаг. Энэ нь одоо бүр дадал болчихсон.”

4. “Би гурав юм уу дөрвөн хүүхэдтэй болно гэж ярьдаг байлаа. Харин ээж минь “Анхныхаа хүүхдийг төрүүлчихээд энэ тухай бодол чинь өөрчлөгдөнө.” гэж хэлсэн юм. Энэ л миний ээжийн хэлсэн ганц буруу үг байсан даа. Би хоёр дахь хүүхдээ төрүүлсний дараа дөрвөн хүүхэдтэй болно гэдэгтээ улам бүр итгэлтэй болсон.”

5. “Аав, ах, дүү бид дөрөв ямар ч үед ажилчдаасаа өмнө ирчихсэн байдаг бөгөөд энэ нь бидний өглөөний зарчим.”

6. “Би нөхөртэйгээ болзох дуртай. Ажил хичнээн их байсан ч бид 7 хоногтоо нэг удаа заавал болздог”

эх сурвалж: Bazaar.com
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(540)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: kkk.   2018-08-23
wow mundag busgui ymaa. Ghdee medeej ayag tavag ugaah, ger tseverleh, delguur yavj huns tsugluulah geh met ajild tsagaa zarahgui uchraas iim ih ajil amjuuldag bh

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com