ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Амралтын өдрүүдэд эдгээрийг бүү хий

Ажил & Мөнгө  | 2018 / 08 / 25

Амралтын өдрөө бүтэн амарч, ирэх ажлын өдрүүдээ илүү урам зориг эрч хүчтэй эхлүүлэхийг хүсэж байвал эдгээр зүйлсийг амралтын өдрүүдээр бүү хийгээрэй.

Амралтын өдрүүдэд эдгээрийг бүү хий
1. Хэт их унтах

Залуу хүн нойр хоолондоо сайн явахад л ажил үйлс нь аандаа бүтдэг гэж хөгшчүүд ярьдаг. Гэхдээ энэ үгээр бамбай хийгээд үд болтол унтаж үхрийн дуугаар сэрээд байж огтхон ч болохгүй шүү, ялангуяа цаганд баригдалгүй унтаж амрах боломжтой амралтын өдрөөр. Чанартай сайн нойр ямар ч эм бэлдмэлээс илүүтэйгээр хүний биеийн дархлааг дэмжин, алжаалыг тайлах шидтэй байдаг ч хэвийн хэмжээнээс хэтрүүлэн нойрсох нь нойр дутуу явснаас дутуугүй хүний биед хор хөнөөлтэй гэдгийг чамд сануулъя “Өдөрт 10 цагаас илүү унтдаг хүмүүсийн эрүүл мэнд өдөрт дунджаар 7-оос 8 цагийн турш унтаж амардаг хүмүүсийнхээс илүү муу байдаг” гэсэн судалгааг Харвардын профессор Сьюзан Редлайн хийсэн байна. Үдийн нар хэвийтэл унтсаар байх нь зүрхний шигдээс өвчнөөр өвчлөх магадлалыг чинь нэмэгдүүлээд зогсохгүй цусан дахь чихрийн хэмжээг ч нэмэгдүүлэх өндөр магадлалтай аж. Мөн хэтэрхий их унтсаны дараа тархины үйл ажиллагаа бүрэн сэргэх хүртлээ удаан хугацаа шаардлагатай байдаг тул толгой өвдөх, бүрэн сэрснийхээ дараа ч аливаа зүйлд бүрэн төвлөрч чадахгүй байх гэсэн асуудлууд бидэнд тохиолддог байх нь. Амралтын 2 өдрийг орон дотроо өдрийн ихэнхийг өнгөрөөх төлөвлөгөө зохиодог бол энэ амралтын өдрөөр уламжлалт төлөвлөгөөгөө өөрчлөөд нэг үзвэл ямар вэ? . Хөнжил дотроо шургаж амттай сайхан зүүд зүүдэлж нойрсох хэдий сайхан ч энэ бүтэн сайн өдөр ажлын өдрүүдээр босдог цагтаа, болж өгвөл бүүр түүнээс ч эртлэн босож эрүүл мэнд, гоо сайхан, оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийгээд нэг үзээрэй. Жинхэнэ утгаараа амарч чадсан мэт мэдрэмж чамд төрөх нь гарцаагүй.

2. Хэтрүүлэн наргих

Амралтын өдөр бүр танилын төрсөн өдөр, үдэшлэг, цэнгүүнд алгасалгүй зочлон, түүнийхээ үр дүнд нойр дутуу байдалтайгаар ажлын эхний долоо хоногийг эхлүүлэх нь тийм ч гайхалтай амралтын санаа биш шүү. Үүр цайтал шоудаж, наргиж цэнгэх үедээ алкохолны төрлийн ундааг хэтрүүлэн хэрэглэвэл чиний бие чинь Даваа гарагийн турш шингэнээр дутагдан, толгой өвдсөн байдалтай байх бөгөөд тиймэрхүү байдалтай байгаа хүн хэзээ ч шинэ санааг ажил дээрээ дэвшүүлэн, бүтээлчээр өдрийг өнгөрүүлэх боломжгүй шүү дээ. Тийм ч учраас Бүтэн сайн өдөр аливаа үдэшлэгийн саналаас аль болох татгалзан, алкохолын төрлийн зүйлсийг хэрэглэхгүй байхыг хичээх нь чиний ирэх ажлын өдрүүдийг аврах болно.

3. Үргэлжлүүлэн ажиллах

Хийх ёстой ажлын жагсаалтаа Баасан гарагт дуусгаж чадалгүй амралтын өдрүүдээр ажлаа үргэлжлүүлэн хийх нь залуу хүмүүсийн хувьд энгийн л үзэгдэл. Гэхдээ үүнийг өөрийнхөө зуршил болгон Бүтэн сайн өдөр бүхнийг тархиа амраахад биш ачаалуулахад зориулаад хэвшчихвэл ажлын өдрүүдийн бүтээмжээ үгүй хийж байгаагаас өөрцгүй. Netflix-ийн шинэхэн цувралыг үзэхийн тулд биш харин дуусаагүй тайлан тооцоогоо үргэлжлүүлэхийн тулд бүтэн сайн өдөр бүр зөөврийн компьютерээ гэр лүүгээ зөөдөг бол чи нэн даруй энэ зуршлаа засахыг хичээгээрэй. Амралтын өдрөөр ажлаа үргэлжлүүлэн хийх нь биеийн болоод сэтгэл зүйн эрүүл мэндэд чинь сөргөөр нөлөөлөөд зогсохгүй хувийн амьдралд чинь хүртэл олон олон асуудлыг дагуулах болно. “Хэтэрхий завгүй, хэтэрхий их ажилтай” гэсэн шалтгаануудаа түр хойш нь тавиад хүчээр ч болтугай бүтэн өдрийг зөвхөн амрахад зориулахыг хичээ. Ажил дээр чинь гарсан олон олон асуудлын шийдлийг бүрэн амарч чадсан оюун санаа чинь илүү ухаалгаар шийдвэрлэж чадах болно.

4. Сошиал медиагийн зах хязгааргүй хэрэглээ

Гэр бүлээрээ хамтдаа аялал зугаалгад явсан ч, найз нөхөдтэйгээ цоо шинэ зүйлсийг турших үедээ ч, ганцаараа цагийг өнгөрүүлж байхдаа ч ялгаагүй сошиал медиа хаягийнхаа notification-ийг минут тутамд шалгадаг хүмүүсийн нэг чамайг арай ч биш гэдэгт итгэж байна л даа. Гэхдээ л амралтын өдрийнхөө үнэ цэнтэй хором мөчийг хэн нэгний гэр бүлийн амьдралын дуулиан шуугиан, салалтын мэдээ, хов живээр дүүргэх нь тийм ч ухаалаг амралтын төлөвлөгөө биш шүү. Ажлын зайлшгүй шаардлага байдаггүй л бол амралтын өдрөөр аль болох утсаа airplane mode дээр нь тавиж, гэр бүл дотны хүмүүсийнхээ амьдралд нь санаа тавин тэдэнтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлэн амрах хэрэгтэй. Ганцхан өдөр instagram ашиглахгүй байлаа гээд чиний амьдралд ямар ч муу зүйл тохиохгүй шүү дээ.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  
Өмнөх мэдээлэл
Ratatouille хийж сурцгаая.

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(880)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com