ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Happy hour: Сайн найзыгаа болзоонд урих төлөвлөгөө

Чөлөөт цаг  | 2018 / 08 / 27

Чиний баяр дээр баяр нэмж, чамайг сэргээдэг, чиний үзэл бодлыг хүндэлдэг, бусдаас хамгаалдаг, хүнд хэцүү бүх үед чиний төлөө байдаг тийм нэг эрхэм найз чамд байдаг биз дээ? Сайхан муухай бүх цаг үеийн шалгуурыг даваад гарсан жинхэнэ найзыгаа чи хамгийн сүүлд хэзээ баярлуулсан бэ? Ажилтай завгүй явна гэсэн шалтгаанаар түүнтэй уулзаж амжихгүй яваа юм биш биз. Хэрэв тийм бол сайн найзыгаа болзоонд урих бяцхан төлөвлөгөө зохиоё!

Happy hour: Сайн найзыгаа болзоонд урих төлөвлөгөө
1.

Эхний алхам. Найздаа зориулж бэлэг бэлд. Тэр ном унших дуртай бол дуртай номыг нь ав. Сүүлийн үед хорхойсоод авахсан гээ бодож байсан гоо сайхны бүтээгдэхүүнийг нь эсвэл дуртай амттаныг нь барид оч. Түүний сэтгэлийг хөдөлгөх бэлэг бариарай. Чи найзынхаа юу хүсч байгааг сайн мэдэж байгаа биз дээ? Хэрвээ яг ямар бэлэг барьж түүнд очихоо мэдэхгүй бол Гоолингоогийн эрхлэн гаргасан “Амралтын өдрийн шуудан” номыг бэлэглээрэй. 52 гэгээлэг захидлаас бүрдсэн, дээр нь шуудан бүрийн ард төлөвлөгч болон шийдвэр гаргаж өөртэйгөө ярилцахад туслах хуудсууд байгаа учраас таалагдах нь гарцаагүй. Бас 52 долоо хоногийн турш шуудангаа задлан уншихаас гадна чи үргэлж хамт л байгаа мэдрэмж төрөх болно. 90100132 дугаарт залган захиалаад үг бичүүлж найзынхаа ажил дээр гэнэтийн бэлэг болгон хүргүүлсэн ч болно шүү.

2.

Дараагийн алхам: Түүнд ил захидал бич. Хэтэрхий хуучинсаг сонсогдож байна уу. Гэхдээ хэн нэгэнд зориулж сэтгэлээ шингээж бичсэн захидал маш үнэ цэнэтэй бэлэг байх болно. Чиний захиаг уншаад найз чинь урьдны дурсамжуудаа дахиад нэг санах байх. Хамтдаа бүтэлгүйтсэн үеүүд, хайрын тухай дотно яриа, санаанаас гардаггүй хөгжилтэй агшин, хамтдаа тэмдэглэж байсан баярын өдрүүдээ дурсаад сэтгэлээ шингээж захиагаа сийрүүлээрэй. Захидлынхаа хажуугаар хамдтаа авхуулсан гэрэл зургийг ч хавсаргаж болно шүү дээ. Эмэгтэй хүн байгалаасаа романтик сэтгэл шингэсэн бүхэнд дурлаж байдаг учраас чиний захидлыг уншаад найзад чинь сайхан сэтгэгдэд төрөх нь гарцаагүй.

3. Удаах алхам: Болзоо тогтоох газраа зөв сонгох. Чи түүнтэй уулзаагүй удсан учир та хоёрт ярилцах зүйл их байгаа байх. Тэгэхээр чимээ багатай газрыг зориорой. Магадгүй хамгийн зөв сонголт бол кофе шоп. Яагаад гэвэл ярилцаж суухад хамгийн тохиромжтой тайван, дулаан уур амьгалтай орчин шүү дээ. Болзооны эхлэл сайхан эхэлчих юм бол төгсгөл нь ч гэсэн сайхан болно.

4. Сүүлийн алхам: Чи сайн сонсогч байх хэрэгтэй шүү. Та хоёрт бие биедээ ярих гэж хадгалсалсан олон адал явдал байгаа гэдэгт итгэлтэй байна. Ойрын өдрүүдэд тохиолдсон баяртай болоод гунигтай мэдээ, хамтдаа ярилцаж шийдэх асуудал гээд эмэгтэйчүүдэд ярих сэдэв мундахгүй. Ингээд тухтай ярилцсаны эцэст найзын чинь гомдол тайлагдаж чиний зорилго биелэлээ олсон байх болно. Яг одоо та хоёрт дахиад нэг дурсамж бүтээх боломж гарч ирлээ. Чиний сэтгэлээ шингээсэн энэ бүх алхамууд түүнд зориулсан цаг хугацаа чамд аз жаргалыг мэдрүүлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. За ингээд найзуудын болзоонд амжилт хүсье.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(814)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com