ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

1 минутын "ид шид"

Ажил & Мөнгө  | 2018 / 08 / 27

Өглөө бүхний 30 минутыг зөв зүйтэй өнгөрүүлж чадвал бид ямар их зүйлийг амжуулж чадна гээч? Доор бичсэн бүх ажлыг хийж дуусгахад чамд ердөө гучхан минут хангалттай. Өглөө бүхэн өөртөө гучин минутыг зориулаад л өдрийг илүү бүтээлч, илүү бүтээмжтэй өнгөрүүлцгээе.

1 минутын
1 минутанд хийж болох зүйлс

Ороо хураах Ороо хурааж гэрээсээ гараагүй хүний ажил нь бүтдэггүй ээ гэж ээж, аав чинь хэлж л байсан биз дээ. Өглөө босоод хамгийн түрүүнд ороо хурааж хэвшээрэй.
Гүнзгий гэгч нь амьсгалах
Өглөөг хамгийн сайхнаар эхлүүлэх магадгүй хамгийн шалгарсан арга амьсгалын дасгал байж мэднэ.
Сайхан зүйлийн талаар бодох
Өчигдөр ямар ч муухай, хар дарсан зүүд шиг өнгөрсөн эсэх нь огт хамаагүй. Өнөөдөр бол цоо шинэ өдөр. Бүх зүйлийг шинээр эхлэхэд огтхон ч оройтоогүй байна, найз минь. Өнгөрсөнд үлдсэн зүйлсийг ардаа хаяж, өглөө бүрийг зөвхөн сайхан зүйлсийн талаар л бодож эхлүүл.
Дасгал хийх
Ганц минутын үнэ цэнийг дутуу үнэлж болохгүй шүү. Дор хаяж 10 удаа гар дээрээ суниаж, 20 удаа босож суух, сунгалтын дасгал хийхэд хангалттай хугацаа.
Нүдээ амраах
Өдрийн 8 цагийн турш дэлгэц ширтэх нүдээ амрааж хялбар нүдний дасгал хийх, эсвэл зүгээр л уулсын барааг ширтэхэд хангалттай.
Ус уух
Өглөөг 3 аяга халуун бүлээн ус ууж эхлүүлэх нь чамд төсөөлснөөс нь ч илүү их ашиг тусаа үзүүлэх болно.
Өглөөний хоолныхоо аягыг угаах
Өглөө идсэн овьёосныхоо аягийг угаагаад гарахад чамд ердөө 30 секунд хангалттай. Харин орой нэгэнт хатсан хоолны үлдэгдлийг угааж цэвэрлэхэд чамаас дор хаяж 5 дахин их хугацаа шаардах болно.
Витамин уух
Ямар нэгэн амин дэм, нэмэлт витаминуудаа ч мөн өглөөний цайныхаа дараа тогтмол уугаад хэвшчих.
Нойлын өрөөнийхөө толийг арчих
Халтар толинд өглөө бүхэн өөрийнхөө үзэсгэлэнтэй царайг харсаар л байгаам биш биз. Гялсхан толио арччихад л чи өглөөг шал өөр нүдээр эхлүүлэх болно.
Ариун цэврийн цаасаа сэлбэж тавих
Угаалгын өрөөнд чинь ариун цэврийн цаас дуусчихсан байвал гялс сэлбээд тавиарай. Чиний дараа угаалгын өрөө ашигласан хүн чамд талархах нь лавтай.
Хогийн саваа суллах
Гал тогоо, ажлын өрөө, угаалгын өрөөнийхөө хогийг өглөө бүхэн суллаад хэвчихвэл чи гэр бүлийнхээ эрүүл мэндэд бага ч болтугай хөрөнгө оруулалт оруулж байгаа хэрэг юм.
Бохир хувцаснуудаа угаалгын машиндаа хийх
Амралтын өдрөөр угаалгын сагсаар дүүрэн хувцаснууд угааж, индүүдэж өдрийг барахын оронд өглөө босоод л бохир хувцаснуудаа гялсхан угаалгын машиндаа хийгээд эргүүлчих.
Утсаа цэнэглэх
Өдрийн туршид интернет, дуудлага,мессэжинд хариулж байдаг утсаа өглөө гарахаасаа өмнө ганц секунтын дотор залгууранд залгаад бүтэн цэнэглэчихвэл цэнэг дуусахын зовлонгүйгээр өдрийг дуусгах болно.
Ажлынхаа ширээг цэгцлэх
Өчигдөр орой хийж дуусгаагүй ажил, цэгцэлж амжаагүй бичиг цаасуудаа гялс ангилж ялгаад, хэрэгцээтэй зүйлсээ цүнхэндээ хийгээрэй. Орой ажлаасаа ирэх үед чинь цэгцтэй цэвэрхэн ширээ чамайг хүлээж байвал сайхан биш гэж үү?
Хэрэгцээгүй цонхнуудаа хаах, хэрэггүй файлуудаа устгах
Зөөврийн компьютерэн дотор чинь сул яваа хэрэггүй файлууд, компьютерийн хурдыг чинь сааруулаад байгаа олон программуудыг хаахыг нь хаагаад устгахыг нь устгаарай. Яг хэрэгцээтэй үед компьютер гацах шиг муухай зүйл гэж байхгүй шүү дээ, тиймээ.
Мейл-ээ шалгаж, хэрэггүй мейл-үүдээ хогийн саванд хийх
Сурталчилгааны мейлүүдийг бүгдийг нь устгаж сур. Заримдаа хэрэгцээтэй чухал мейлээ бид сурталчилгааны олон мейлэн дундаас олж уншилгүй орхичихдог сул талтай.
Хариуг нь хэрхэн бичихээ мэдэхгүй байсан мейлдээ хариу өгөх
Өглөө эрт хүний тархи хамгийн сийрэгхэн ажиллаж байдаг. Өчигдөр оройныхоо хариулж амжаагүй үлдээсэн хэцүүхэн мейлийн хариуг өгөхөд өглөөний нэг минутыг ашиглаарай.
Цэцгээ услах
Хэрвээ гэртээ амьд ургамал тэжээдэг бол бүгдийг нь услаад гарахаа битгий мартаарай.
Нарны тос түрхэх
Эрүүл, залуухан арьстай байхын тулд өглөө бүхэн чиний хийж сурах ёстой чухал дадал.
Дуртай подкастынхаа шинэ дугаарыг татаж авах
Замын бөглөрөлийн ид ачаалал дунд чамд хамгийн их хань болох ганц зүйл бол подкаст.
Чихэвчнийхээ зангилаасыг гаргах
Өдөр бүхэн намайг хамгийн их бухимдуулдаг зүйл бол зангилаа нь тайлагдаагүй чихэвч. Тусгайлан цаг гаргаж байгаад зангилааг нь тайлчихвал шаардлагатай үедээ бухимдах шаардлагагүй болно.
И -баримтуудаа ялгах
Цүнх, түрийвчэн доторх олон олон баримтуудаасаа хэрэгтэйг нь бүртгүүлж, хэрэггүйг нь хаяад цүнхээ цэгцлэ.
Хэн нэгнийг тэврэх
Гэр бүлийнхээ гишүүн бүрийг нэг минутын туршид чангаас чанга тэврээрэй.
Өнөөдөр хийх хамгийн чухал гурван зүйлээ төлөвлөх
Өдөрт амжуулах ёстой бүх ажлаа биш зөвхөн хамгийн чухал гурван ажлаа л төлөвлөгөөний дэвтэр дээрээ бичих, аль хэдийнээ өмнөх өдөр нь бичсэн бол дахин дэвтрээ сөхөж харан өөртөө сануулаарай.
Гэр бүлийнхэндээ мессэж илгээх
Хэдий тусдаа амьдардаг байж болох ч аав ээждээ “өдрийг сайхан өнгөрүүлээрэй, хайртай шүү” гэдэг ганц мессэж илгээхэд л тэдний өдрийг чи аз жаргалаар дүүргэж чадна.
Мартсан зүйлсээ шалгах
Гэртээ орхиж гарсан түлхүүрнээс болж бүтэн хоёр цагийн турш оффисынхоо үүдэнд сууж байсан гашуун туршлага надад бий. Хашир хүн гэж хаширласан хүнийг л хэлдэг, бүх хэрэгтэй зүйлсээ нэг бүрчлэн шалгахад чамаас тийм ч их хугацаа шаардахгүй.
Хэрэглэсэн зүйлсээ байранд нь тавих
Өглөөд хэрэглэсэн жижиг сажиг зүйлсээ бүгдийг нь байр байранд нь тавиад дадчихвал гэр цэвэрлэх ажил хичнээн хялбар болно гээч.
Гар утасныхаа дэлгэцийг ариутгах
Өдрийн турш бидний хамгийн дотно найзалдаг ухаалаг утас маань жорлонгийн суултуурнаас ч их нян, бактерийг цуглуулсан байдаг. Өглөө бүр гар ариутгагч уусмалыг зориулалтын хөвөнд шингэж байгаад утасныхаа дэлгэцийг арчиж байгаарай.
Ном цүнхлэх
Банкинд оочерлох, найзыгаа хүлээж суух зуураа ухаалаг утасны оронд номтой найзлах нь хамаагүй дээр. Тийм ч болохоор өглөөд марталгүй жижигхэн хэмжээний өгүүллэгийн түүвэр, яруу найргийн ном цүнхлээд гарч байгаарай.
Үнэртэн цацах
Үнэртэй ус цацаагүй эмэгтэйг бүрэн хувцасласанд бүү тооц хэмээх үг байдаг. Сайхан үнэр хэзээд сайхан мэдрэмж, сайхан дурсамжтай холбогдож байдаг тул үнэртэн цацахаа битгий мартаарай.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(891)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: hjkjhk.   2018-08-29
өглөө бүр хийдэг шүү :) кк дасгалаас бусдыг нь

Зочин: goy huvtsaslaltnii zurrag oruu.   2018-08-27
goolingoo goy goy huvtsaslaltnii zurag oruuldag baisan bur baijee. Tsuvralaar neeh goy sanaa avmaar goy huvtsaslalt style oruulaachee pls . Neeh goy taste

Зочин: bolormaa.   2018-08-27
Bayrlalaa

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com