ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Карла Бруни: Гоо үзэсгэлэн нэг л мэдэхэд нисээд алга болчихдог бол сэтгэл булаам байдал насан туршид чинь чамтай хамт байх болно

Одууд  | 2018 / 09 / 04

Дуучин, загвар өмсөгч, Францын тэргүүн хатагтай асан Carla Bruni-ийн Канадын “Hello” сэтгүүлд 2017 оны 11 сард өгсөн ярилцлагыг хөрвүүлэн уншигчдадаа хүргэж байна.

Карла Бруни: Гоо үзэсгэлэн нэг л мэдэхэд нисээд алга болчихдог бол сэтгэл булаам байдал насан туршид чинь чамтай хамт байх болно

Сүүлийн үеийн загвартай бариу жинсэн дээр сонгодог загварын саарал дугуй захтай хээнцэр ноосон цамцыг хослуулан өмссөн Итали гаралтай үзэсгэлэнтэй бүсгүй, дуучин Carla Bruni-тэй түүний байрласан өндөр зэрэглэлийн тансаг буудлын өрөөний ил зуухны дэргэд уран бүтээл, дуу хөгжим, гэр бүлийн харилцаа, түүний гоо үзэсгэлэнгийн нууц гээд олон сэдвийн талаар ярилцсан билээ.
90-ээд оны супер модел, Францын тэргүүн хатагтай асан, хоёр хүүхдийн ээж, уран бүтээлч нэгэн гээд Carla Bruni-г тодорхойлох зүйлс дэндүү олон. Тэрээр 2017 онд French Touch хэмээх шинэхэн цомогоо гаргасан бөгөөд энэхүү цомог нь түүний бие даан гаргасан тавдахь цомог нь юм. Түүний нөхөр Nicolas Sarkozy Францын төрийн тэргүүний албан тушаалаа өгөөд аль хэдийнээ 5 жил өнгөрөөд байна. Хосууд 2008 онд буюу Nicolas Sarkozy-г ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдсоны дараахан гэрлэлтээ батлуулсан билээ. Хэдийгээр тэд Елисейн (АНУ-ын цагаан ордонтой ижил Францын төрийн тэргүүн, тэргүүн хатагтайн амьдардаг ордон) ордонгоос нүүсэн хэдий ч Carla-ийн 16 настай хүү Aurélien , тэдний дундаас төрсөн 6 настай бяцхан охин Giulia-гаа өсгөхийнхөө хажууугаар тус тусын ажил хэрэгтээ анхаарлаа хандуулан тун ч завгүй амьдарч байгаа юм.
“Юу гээч, миний хүүхдүүд намайг ая зохиогч, дуучин, модель нэгэн” гэж бодоосой хэмээн би огтоосоо ч хүсдэггүй, тэдний хувьд би зүгээр л ээж байхад л хангалттай, тэгээд л гүйцээ хэмээх хөгжилтэй яриагаар тэрээр ярилцлагаа эхлүүлсэн юм.

1. Таны French Touch цомогт багтсан дуунууд тань тун олон төрөл жанраас бүрдсэн мэт санагдсан шүү. Та энэхүү цомогтоо Frank Sinatra, Lou Reed, Depeche Mode гээд олон алдартны дууг дахин амилуулсан. Юу таныг эдгээр хуучны уран бүтээлүүдийг эргэн сэргээж дуулахад хүргэв ээ?
Энэ цомогтоо багтсан ихэнх дууг би аль өсвөр насны охин байх үеэсээ л сонсож эхлэсэн. Тэр үедээ гитараа тоглонгоо эдгээр дууг дуулах маш дуртай байлаа. Маш урт хугацааны дараа эдгээр дуунуудыг ахин дуулах үед тэр цаг үед надад мэдрэгдэж байсан сайхан мэдрэмжүүд шууд л надад дахин мэдрэгдсэн тул энэ цомгоо гаргахаар шийдсэн. Зарим дуу шуудхан л өнгөрсөн цаг үеийн дурсамжтай холбогдож чаддаг шүү дээ.
Энэ цомогтоо та Канад гаралтай дуу хөгжмийн продюсер David Foster-тэй хамтран ажилласан. Micheal Jackson, Christina Aguilera, Jeniffer Lopez гээд Холливиудын оддын хит дууг бүтээж өгдөг энэ алдартай продьюсертэй хамтран ажиллах ямар байв даа?

Яг л зүүд шиг байсан шүү. Авьяаслаг, чадалтай хүмүүстэй нэг баг болон ажиллах үед тэд чамайг үнэхээр л байгалиас заяасан авьяастай нэгэн мэтээр өөрт чинь мэдрүүлж дөнгөдөг юм байна лээ. Би David-тэй анх Лос Анжелес-д аялан тоглолтынхоо үеэр танилцаж байсан юм. Концерт дууссаны дараа тэр над дээр хүрч ирээд надад чиний хоолой маш их таалагдаж байна, хамтдаа англи хэл дээр дуу бүтээе гэж санал тавихад нь би, -Өө, бүтэхгүй байхаа, Би аль хэдийнээ оролдоод үзчихсээн гэж хариулсан юм. Харин тэр хэлэхдээ дуугаа л зөв сонгох хэрэгтэй. Ковер цомог бүтэж болно шүү дээ гэж хариулсан. Би хариуд нь Бингоо гээд л шуудхан л зөвшөөрсөн шүү. Ингэж л French Touch цомог минь бүтсэн дээ.
Дуугаа бүтээх үедээ ихэвчлэн хаана ажилладаг вэ?

Би гэртээ жижигхэн дуу бичлэгийн студитэй, гэхдээ студи маань хүүхдүүд орж ирэх үед хүүхдийн парк, хар зах шиг л болоод хувирчихдаг даа. (инээв). Энэ студидээ л би дууныхаа эх нооргийг бэлэн болгож, ихэнхи дуугаа зохиодог. Миний гитар, миний зохиосон аянууд гээд зөвхөн надад харьяалагдах зүйлс энэ өрөөнд байдаг учраас надад студи маань яг л бяцхан нуувч шиг санагддаг юм.
Таны хүү Aurélien рок, металл хөгжмийн фен. Түүний хөгжмийн мэдрэмж, сонголт тантай холбоотой байх гэж та боддог уу?

Бага зэрэг байж магадгүй л юм. Бага байхдаа би Led Zeppelin-ийн дуунуудыг сонсох тун дуртай байсан. Харин хүү маань AC/DC, Metallica-ийн үнэнч фен. Нэг өдөр түүний өрөөний хаалганы хажуугаар өнгөрч явахдаа түүнд би шинэ цомогтоо AC/DC-ийн дууг дуулах төлөвлөгөөтэй байгаа гэж хэлэхэд тэр их цочирдосноо та AC/DC-гийн дууг дуулбал яг л бүүвэйн дуу шиг сонсогдох байхдаа гэж намайг ёжилсон шүү.
Тэр таньтай ижил дуу хөгжмийн салбарт хүч үзэх болов уу?

Үгүй л болов уу хэмээн бодож байна. Тэр дуу хөгжмөөс илүүтэйгээр шинжлэх ухаанд сонирхолтой. Бүүр шинжлэх ухааны сонирхолтой туршилтууд хийж үзүүлдэг өөрийн гэсэн Youtube сувагтай гээч.
2. Таны нөхөр сүүлийн цомгоос тань аль дуунд нь хамгийн их дуртай вэ?
Abba-ийн “Winner takes it all” . Тэр маань маш романтик хүн болохоор энэ дууны түүний стиль түүнд их тохирдог.
Хамгийн сүүлд нөхөр тань ямар романтик үйлдэл хийсэн бэ?

Бид хоёр гэрлээд хэдийнээ арван жил болох гэж байгаа ч гэсэн тэр одоог хүртэл яг л анх танилцаж байсан үеийнх шигээ романтик байдаг. Арван жилийн туршид надад ганц ч долоо хоног алгасалгүй цэцэг илгээж байгаа ганцхан жишээ л түүнийг ямар романтик, халамжтай нэгэн болохыг илтгэх болно. Би түүнтэй учирсандаа маш их жаргалтай байдаг шүү.
Францын тэргүүн хатагтай болох үедээ та нөхрийнхөө төлөө өөрийн дуу хөгжмийн замналаа түр хойш нь тавьсан уу?

Үнэндээ бол дуу хөгжмөөс тэгтлээ айхтар хөндийрсөн зүйл байгаагүй ээ. Мэдээж маш олон хамгаалагч, олон нарийн төвөгтэй асуудлуудаас үүдэн аялан тоглолтуудаа нэг хэсэгтээ цуцалсан. Гэхдээ үүнийг эс тооцвол, нөхрийгөө ерөнхийлөгчөөр ажиллах хугацаанд би тасралтгүй цомгийнхоо дуунуудыг бичсээр л байсан. Дуучин байна гэдэг ичмээр ажил огтхон ч биш шүү дээ. Хандивын үйл ажиллагаа, сайн үйлсийн аян гэх мэт өөрийнхөө хүсэж мөрөөдөж явсан олон олон ажлыг хийж гүйцэтгэх завшаан тэрхүү хугацаанд надад олдсон болохоор тэргүүн хатагтай байх хугацаа маань үнэхээр гайхалтай өнгөрсөн гэж хэлмээр байна. Тухайн үед би өдөр нь тэргүүн хатагтайн үүргээ гүйцэтгэж, оройдоо дуугаа бичдэг байлаа. Эргээд бодохнээ, тэр үед маш олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэж амжуулсан мэт бодогддог юм.
Тэргүүн хатагтайн үүрэгт ажлаа өгсөнөөс хойших сүүлийн таван жилд таны амьдралд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

Нөхөр маань ерөнхийлөгч байхаас больсноос хойш бид цагдаа нараар хүрээлүүлэн амьдрах шаардлагагүй болсон, надад энэ өөрчлөлт маш их таалагдаж байгаа шүү.
3. Өнгөрөгч есдүгээр сард зохиогдсон Миланы загварын шоуны үеэр та Gianni Versaci-ийн нас барсны хорин жилийн ойд зориулсан хүндэтгэлийн шоуны тайзнаа алхсан. Ерээд оны эхэн үед Cindy Crawford, Claudia Schiffer нартай ижил хэмжээний супер модел байсны хувьд загварын тайзнаа хорь гаруй жилийн дараа эргэн гарах үед ямар мэдрэмж танд төрсөн бэ?
Үнэхээр сэтгэл хөдлөм мөч байсан шүү. Cindy, Claudia нартай нэг тайзан дээр хамтдаа алхаагүй бараг 25 жил өнгөрсөн бол Donatella Versaci-тай ч уулзаагүй маш удаан хугацаа өнгөрсөн байсан. Тайзан дээр гарах үед гайхалтай дээрээс нь бага зэрэг гунигтай мэдрэмж төрсөн. Gianni Versace үргэлж л биднийг тайзан дээр гарахаас өмнө George Micheal-ийн Freedom дууг тавин биднийг зоригжуулдаг байлаа. Харин одоо Gianni ч тэр, George ч тэр бидний дэргэд алга, бидний залуу нас ч гэсэн тэдэнтэй цуг аль хэдийнээ урсан өнгөрсөн байна.
Та тун саяхан өөрийн тавин насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. Гэвч таныг хэн ч гаднаас тань хараад тавин настай бүсгүй хэмээн хэлэхгүй болов уу. Та өөрийнхөө гоо сайхны нууцаас бидэнтэй хуваалцаж болох уу?

Амьдралд хайртай байдаг маань л намайг залуу харагдуулдаг юм болов уу. Би өдөр бүхэн шим тэжээл сайтай хүнс хэрэглэхийг, идэвхитэй дасгал хөдөлгөөн хийхийг хичээдэг. Эрүүл саруул, эрч хүчтэй байх цорын ганц арга зам энэ л гэдэгт би итгэдэг. Бүсгүйчүүд маань гаднах гоо сайхнаасаа илүүтэйгээр сэтгэл дотроо орших тэр нэг дур булаам, нандин чанараа л алдахгүй байхыг хичээгээрэй гэж л миний зүгээс зөвлөмөөр байна. Гоо үзэсгэлэн нэг л мэдэхэд нисээд алга болчихно, харин сэтгэл булаам байдал бол насан туршид чинь чамтай хамт байх болно.
4. Төгс гэж нэрлэгдэх өдөр таныхаар хэрхэн өнгөрдөг вэ?
Дуу хөгжимтэй хамт байгаа өдөр бүхэн маань төгс байдаг. Бас нартай өдөр хүүхдүүдтэйгээ цугтаа хөгжилдөж өнгөрүүлэх ч мөн дутахааргүй сайхан. Тэгэхээр амралтын өдөр бүхэн л миний хувьд төгс өдөр болж таарлаа даа.
Таны амьдралд гэр бүл чинь хэр чухал вэ?

Гэр бүл бол амьдралын маань хамгийн чухал зүйл. Ганцаардал магадгүй хүмүүс бидний өөрсдөдөө бий болгосон хамгийн хүнд хэцүү бэрхшээлүүдийн нэг байх. Энэ ертөнц дээр амьд байгаа цагтаа бид хэн нэгнээр заавал ч үгүй хүрээлүүлж, хэн нэгэнд хамааралтайгаар амьдрах ёстой гэж би боддог.
Цаг хугацааг хэрвээ ухраан , өөртөө кареерийн зөвлөгөө өгөх боломж олдвол та ямар зөвлөгөө өгөх байсан бэ?

Өөрт чинь тохирох ажлыг л олж хий. Тохирсон ажлаа олох гэдэг магадгүй хамгийн чухал зүйл байх, учир нь ажил хэргийн үед бүх зүйлс хэзээ ч таатай сайхан өрнөдөггүй. Харин чи өөрийнхөө дурласан, өөртөө тохирох тэр ажлаа олсон бол ямар ч хүнд хэцүү зүйл чамд зүйл энгийн, хялбархан мэт санагдах болно. Ийм л зөвлөгөөг өгөх байсан байх даа.
Таны дараагийн төлөвлөгөөг сонирхож болох уу?

Бололгүй яахав. Би Европ, Өмнөд Америк, Ази болон Хойд Америкаар аялан тоглолтоо үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байна. маш удаан хугацааны аялан тоглолт болох тул тоглолтоо дуусгаад гэр бүлдээ илүү их анхаарал хандуулах болно.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(527)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Soyoloo.   2018-10-09
Tsaanaasaa goyo emegtei.bayarlalaa goolingoo.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com