ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Зовхины тос худалдаж авахаасаа өмнө юуг мэддэг байх хэрэгтэй вэ?

Гоо сайхан  | 2018 / 09 / 05

Ухаалаг худалдан авалт хийхийн тулд худалдааны зөвлөхийн үгээр бүхнийг шийдэх биш бүтээгдэхүүний талаар өөрөө тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй юм. Ядаж л өөртөө ямар өнгө зохидог, ямар хувцас өө сэвийг чинь далдалдаг талаар, гоо сайхны бүтээгдэхүүний хувьд өөрийнхөө ямар арьстайг, арьс чинь юунаас харшилтай, ямар асуудалтай байгааг мэдэж байх хэрэгтэй юм.

Зовхины тос худалдаж авахаасаа өмнө  юуг мэддэг байх хэрэгтэй вэ?

Ингээд Гоолингоо нь бүсгүйчүүддээ зовхины тос худалдан авахдаа юуг мэдэж байх хэрэгтэй талаар мэдээллийг бэлтгэлээ. Аан, харин чи зовхины тосны ач тус, арчилгаа болон хэдэн наснаасаа, яаж хэрэглэх ёстойгоо мэдэж авахыг хүсвэл “энд” дараарай.

Зовхины тос сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хурц үнэр, спирт, төрөл бүрийн ургамлын тос зэрэг нь нүдний эргэн тойрныг цочроож, эмзэг болгодог. Харин сайн зовхины тос хэзээ ч ийм асуудал үүсгэдэггүй. Харин ч найрлагадаа арьсны цочролыг багасгаж, тайвшруулах шинж чанарыг агуулж байдаг.

Чийгшил сайн өгдөг зовхины тос найрлагадаа гиалуроны хүчил, глицерин агуулдаг. Энэ нь нүдний эргэн тойрны арьсыг залуухан болгох ашиг тустай байдаг. Мөн үрчлээ үүссэн, хуурай арьстай бүсгүйчүүд тосон суурьтай, зөөлрүүлэх, чийгшүүлэх үйлчилгээтэй тосыг сонгох хэрэгтэй юм шүү. Нүүрний чийгшүүлэгч болон чийгшүүлэгчтэй зовхины тоснууд найрлагадаа ниацинамид, кофейн, ретинол гэсэн бодисуудыг мөн агуулдаг. Эдгээр найрлага нь зовхины үрчлээ, уутанцар, хөхрөлтийг арилгахад өндөр үр дүнтэй юм.

Зовхины тос нь хамгаалах үүргийг давхар гүйцэтгэдэг. Агаарын бохирдол, орчны нөлөөнөөс хамаарч зовхины арьс бохирдох, антиоксидант алдагдах, чийгшилгүй болж хуурайших зэрэг асуудлууд үүсдэг. Тиймээс өдөр тутамдаа өглөө, оройд зовхины тос тогтмол түрхэх нь нүдний эргэн тойрны арьсаа хамгаалах сайн хамгаалалт юм.

Ихэнх бүсгүйчүүд маань гоо сайхны дэлгүүрээс тос авсныхаа дараа маш хурдан үр дүнгээ өгөхийг нь хүлээдэг. Зовхины тосыг хэрэглэж эхлээд, ер нь ямар ч бүтээгдэхүүнээс тэр оройдоо эсвэл хэдхэн минутын дотор л гайхалтай үр дүн үзүүлнэ гэж найдах хэрэггүй юм. Хамгийн гол нь тууштай хэрэглэх нь чухал. Харин хэр хугацаанд үр дүн гарах нь чиний арьсны асуудал, хэрэглэж буй тосны найрлага, чанартай холбоотой асуудал юм. Зовхины тос хэрэглэх заалтын хувьд өдөр түрхэх, өдөр шөнийн аль алинд хэрэглэх гэсэн заавартай байдаг. Гэвч арьсандаа түрхэхэд хурдан шингэдэг тосыг сонгох нь чухал шүү.

Худалдан авалт хийхээсээ өмнө чиний мэдэж байх хэрэгтэй зүйлс:

Худалдааны зөвлөхийн ид шидийн гэмээр ярианд цензуртай хандаарай.

Зовхины тос нь хөгшрөлтөөс үүдэлтэй цэлхэн, гүн үрчлээс, хар туяаг ор мөргүй арилгадаггүй гэдгийг санах хэрэгтэй. Харин иймэрхүү асуудалд тохирсон ботокс, лазер гэх мэт эмчилгээг хийхэд арилах магадлалтай байдаг.

Ямар найрлага зовхины чинь арьсанд чухал хэрэгтэйг мэдэж байгаа юу?

Хамгийн гол нь өөрт тулгарсан асуудлыг үрчлээ, бүлцэн, хар толбо г.м шийдэх бүтээгдэхүүнийг сонгох нь чухал. Найрлага хэсэг дээр бичсэн жагсаалтыг шалгаж үзээрэй. Жишээлбэл антиоксидантууд (A, C, E витаминууд) нь арьсыг гэмтэхээс хамгаалж байдаг.

Хэрвээ боломжтой бол тестийг нь хэрэглэж үзээрэй.

Зарим хүмүүсийн арьс ургамлын гаралтай бүтээгдэхүүнд мэдрэг байдаг. Хэрвээ хэрэглэж буй тос нүдэнд, улайх, хорсох шинж тэмдэг үзүүлсэн бол аль болох хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Энэ нь дотроо цочрол өгөх найрлага агуулсан гэсэн үг юм. Зарим их дэлгүүрт зовхины тосны тест байдаг. Зовхины тосны тестээс нүдний эргэн тойрны арьсны багахан хэсэгт түрхэж үзээд сонголтоо хийгээрэй.

Зовхины тосыг хэрэглэх бяцхан аргууд:
1.Хөргөгчнийхөө хаалганд хадгалж байгаарай. Энэ нь өглөө хавагнаж сэрсэн зовхийг эдгээх тустай арга юм.
2. Нүдний тосоо крем, өө дарагчийнхаа доор түрхэх нь зүйтэй. Зовхины үрчлээг нууж өгдөг.
3. Зовхины арьс нимгэн, эмзэг учраас хурц үнэргүй тосыг аль болох сонгоорой.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(485)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com