ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Kylie Jenner: Би урьд нь хэзээ ч аз жаргалтайгаар хүүхдийн живх солино гэж бодож байгаагүй

Одууд  | 2018 / 09 / 11

Өнөө цагийн хамгийн нэр алдартай, дуулиан шуугианы эзэд болсон гэр бүлийн отгон гишүүн, үзэсгэлэнт бизнесмен бүсгүй Kylie Jenner-ийн Их Британийн “ES” сэтгүүлд энэ оны 5-р сарын дугаарт өөрийн эгч болох Kim Kardashian-ын хамт өрнүүлсэн халуун дотно яриаг хөрвүүлэн хүргэж байна.

Kylie Jenner: Би урьд нь хэзээ ч аз жаргалтайгаар хүүхдийн живх солино гэж бодож байгаагүй

Тэр бол дэлхийн хамгийн алдартай гэр бүлийн хамгийн залуу гишүүн. Түүний 20 хүрээгүй насандаа үүсгэн байгуулсан косметикийн компани өдгөө түүнийг гоо сайхны салбар дахь дэлхийн хамгийн залуу тэрбумтан болгох гэж байгаа билээ. Сошиал медиа хэрэгслийг хамгийн ухаалгаар өөрийн бизнес болон хувийн нэр хүндээ өсгөхдөө ашиглаж чаддаг хүнийг нэрлэ гэвэл хүн бүхний толгойнд түүний нэр хамгийн түрүүнд буух биз . Түүний инстаграм хаягийг л гэхэд нийт 144 сая хүн дагадаг бөгөөд snapchat-ийн талаар бичсэн түүний таагүй жиргээ нь ганцхан өдрийн дотор snapchat-ийн хувьцааг 6 хувиар бууруулан компанийн үнэлгээг 1.3 тэрбум доллараар бууруулсан түүхтэй. Тэр сошиал орчинд millennial эрин үеийнхэнд хамгийн хүчтэйгээр нөлөөлөгч нэгэн. Түүний нэрийг Kylie Jenner гэдэг.
Өөр бусдын хувьд 20 нас гэдэг өсвөр наснаасаа дөнгөж хөндийрөн биеэ даасан нэгэн болох гэж хичээх завсрын цаг үе байдаг бол Kylie Jenner 20 ч хүрээгүй насандаа аль хэдийнээ өөрийн бизнесийн эзэнт гүрнийг, дээрээс нь хувийн амьдралаа ч маш амжилттай бүтээн босгож чадсан. Тэрээр өнгөрсөн онд гоо сайхан, косметикийн бүтээгдэхүүний зах зээлийн хамгийн хүчтэй тоглогчдын нэгээр нэрлэгдсэн бөгөөд түүний нийт хөрөнгийг Forbes сэтгүүл 41 сая америк доллар ( 2017 оны 12 сарын байдлаар ) хэмээн зарласан юм. Түүний үүсгэн байгуулсан Kylie Cosmetics гоо сайхны бренд өнгөрсөн жил гэхэд дэлхий даяар 330 сая долларын борлуулалт хийсэн билээ. Мөн тэрээр оны эхэнд анхны охин Stormi-г найз залуу Travis Scott-ийн хамтаар өлгийдөн авч өөрийн жирэмсний түүхийг харуулсан сэтгэл хөдлөм видеогоороо фенүүддээ гэнэтийн бэлэг барьсан юм.

Kim: Дөнгөж ээж болсоны дараах тэр хэсэг хугацаа эмэгтэй хүн бүрийн хувьд ихээхэн хүнд хэцүү сорилт байдаг. Чи энэ үеэ хэрхэн даван туулж байна даа?
Kylie: Миний хувьд гэвэл эсрэгээрээ шүү. Ээж байх гэдэг тэр чигтээ гайхамшигтай, хөгжилтэй зүйлсээр дүүрэн юм шиг санагдаж байна. Би өөрийгөө болон амьдралыг илүү ихээр танин мэдэж байгаа. Ээж болно гэдэг тэр чигтээ амьдралын маань хамгийн агуу туршлага болж байгаа мэт. Мэдээж, хүнд хэцүү үеүүд байлгүй л яахав. Хүүхэд дөнгөж төрснөөс эхлээд л нойрны асуудал, хүүхдийн хямрал гээд олон асуудлууд шил шилээ даран үүсэж үүнээс үүдэж сэтгэл санаа хямрах үе зөндөө их байсан. Түүнээс ч илүүтэй өдөр болгон охиноо гэртээ орхиод ажилдаа явах бүүр ч хэцүү шүү. Өглөө бүр гэрээсээ гарахдаа би “ Намайг үнэхээр уучлаарай, ээж нь явах хэрэгтэй байна” гэж охиндоо хэлдэг ч тэр юу болоод байгааг ойлгож чадахааргүй нялх байгаа шүү дээ. Би хаана ч юу ч хийж явсан бай, өдрийн туршид түүний тухай боддог. Болдогсон бол түүнтэй өдөржин хамтдаа байж аль эсвэл хаа явсан газраа дагуулаад л явмаар санагдах юм. Түүнийг надтай цуг хаа сайгүй хамтдаа явж чадах тэр үеийг тэсэн ядан хүлээж байна даа.
Kim: Охиноо яагаад Stormi хэмээн нэрлэсэн бэ?

Kylie: Охиныхоо нэрний талаар бодох үедээ яагаад Travis бид хоёр гэнэтхэн шуурганы талаар бодсоноо сайн санахгүй байна. Аав нь үргэлж өөрийгөө шуургатай ижил нэгэн гэж хэлдэг ч үнэндээ бол би илүүтэй шуургатай төстэй нэгэн юм шиг санагддаг юм. Бид хоёр хоёулаа шуудхан л энэ нэрийг бодож олонгуутаа “тиймээ энэ нэр яг мөн байна” гэж нэгэн зэрэг энэ нэрэнд дурласан ч гэсэн надад “Storm” гэдэг нэр яагаад ч юм охинд маань зохихгүй юм шиг санагдаад байсан юм. Тэгээд л нэрийг нь бага зэрэг өөрчлөөд “Stormi” болгосон. Мэдээж илүү удаан бодсон бол “Stormi”-оос өөр илүү гоё, чамин нэрс олдох л байсан байх. Гэхдээ надад охин маань өөрийнхөө нэрийг өөрөө сонгоод төрсөн мэт санагддаг шүү, яг л энэ нэр зөвхөн түүнийх байхаар заяагдсан юм шиг.
Kim: Ээж болсныхоо дараа бид дэлхий ертөнц дээр болж байгаа зүйлсийн талаар илүү их эргэцүүлэн бодож, санаа зовниж эхэлдэг. Чиний тухайд охиноо ямар ертөнцөд өсөж томроосой гэж хүсэж байна даа?

Kylie: Түүнийг том болох үед хорвоо ертөнц хэрхэн яаж ч өөрчлөгдсөн бай охиноо тухайн цаг үед өөрт нь тулгарч байгаа сорилт, бэрхшээлийг даван туулж чадах нэгэн болоосой хэмээн хүсэж байна. Биеэ даасан, хүчтэй, өөртэй итгэлтэй нэгэн болно гэдэгт нь найдаж байгаа шүү.
Kim: Чиний хувь хүн болоод бизнесийн салбарын талаарх үзэл бодол ээж болсноос чинь хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Kylie: Би ирээдүйнхээ талаар илүү нухацтайгаар бодож эхлэсэн. Цаг үргэлж охиноо орхин ажилдаа явах үедээ би маш их стрессдэг. Тэр үедээ дотроо охиндоо хандаж “энэ бүхнийг би чинийхээ төлөө л хийж байгаа юм шүү” хэмээн хэлдэг дээ. Хүн бүхэн чи ээж болох үедээ бүхэлдээ өөрчлөгдөх болно гэж хэлдэг ч миний хувьд би яг л урьдны Kylie хэвээрээ байгаа мэт санагдаж байгаа. Гэхдээ өмнөхөөсөө илүү дээр нэгэн мэт болсон мэдрэмж төрж байгаа. Ээж болох үед чи зөвхөн өөрийнхөө талаар бодохоо больж, хувиа хичээсэн нэгэн байхаа больдог юм байна лээ. Жишээ нь гэхэд, би урьд нь хэзээ ч аз жаргалтайгаар хүүхдийн живх солино гэж бодож байгаагүй. Түүнийг цэвэрхэн болж байгаа гэж бодохоор л миний сэтгэл үнэхээр хангалуун байдаг.
Kim: Гоо сайхны салбарын интерпренёр хүний чинь хувьд чамаас асуулт асуумаар байна. “Kylie Cosmetics”-ийг юу ийм гайхалтай амжилтанд хөтөлсөн гэж чи боддог вэ?

Kylie: Яг энэ зүйлийг хийхээр л би төрсөн мэт надад санагддаг юм. Би энэ бизнесийг эхлүүлэхдээ олон зүйлийн талаар огт бодоогүй, зүгээр л хийгээд үзэхийг хүсэж байсан болохоор үзээд алдсан хэрэг. Өсвөр насны охин байхдаа би өөрийнхөө уруулнаас болж өөртөө итгэлгүй нэгэн байлаа. Тэр үед уруулын будаг л намайг өөртөө итгэлтэй байхад минь тусалдаг байсан. Чин сэтгэлийнхээ угаас хүсэж мөрөөдөж, тууштай байгаа маань ямар нэгэн хэмжээгээр үр дүнгээ үзүүлж байна даа гэж би боддог.
Kim: Бизнесийнхээ ойрын зорилгоосоо хуваалцаач?

Kylie: Би одоогоор зөвхөн Kylie Cosmetics брендийнхээ ажилд бүрэн төвлөрч байгаа. Дэлхийн аль ч хотоор аялсан Kylie Cosmetics-ийн дэлгүүрээр зочлож болох тэр цаг үеийг тэсэн ядан хүлээж өдөр бүхэн ажиллаж байна даа.
Kim: Гоо сайхны хагалгааны талаархи чиний бодол?

Kylie: Хэрвээ үүнийг хийлгэснээр чи илүү өөртөө итгэлтэй нэгэн болно гэж бодож байвал, үүнийг үнэхээр их хүсэж байгаа гэдэгтэй итгэлтэй байвал би хэн нэгнийг гоо сайхны хагалгаанд орохыг нь эсэргүүцэхгүй. Гэхдээ яг одоогоор бол би ямар ч гоо сайхны хагалгаанд ороогүй гэдгээ баттай хэлье.
Kim: Чи чинь дөнгөж 20 настай шүү дээ. Магадгүй бид 20 жилийн дараа энэ сэдвээр ярилцвал чи арай өөр хариулт өгж магадгүй л юм. За за, асуултаа арай өөрчлье. Одоо эргээд бодоход өнгөрсөн цаг үедээ өөрчлөхийг хүсдэг зүйл чамд байгаа юу?

Kylie: Би өнгөрсөн лүүгээ эргэж очин, ямар ч зүйлийг өөрчлөхийг хүсэхгүй байна. Учир нь би одоо байгаа өөрөөрөө, өөрт байгаа зүйлсээрээ зуун хувь бахархаж, сэтгэл хангалуун байдаг. Өнгөрсөнд надад тохиолдсон сайн муу бүхий л зүйлс яг одоогийн намайг бий болгосон гэж боддог болохоор юуг ч өөрчлөхийг хүсэхгүй байна.
Kim: “Keeping Up with the Kardashians” реалити шоуны нэг хэсэг байхын хамгийн сайхан бөгөөд муухай хэсэг нь юу вэ?

Kylie: Юу гээч, хамгийн сайхан хэсэг нь бол эргэлзээгүйгээр гэр бүлийнхэнтэйгээ бүтэн өдрийн туршид хамт байж, нэг нэгэндээ илүү их цаг гаргаж чаддаг байх. Муухай хэсэг нь гэвэл, магадгүй хэт хувийн зүйлсээ камерны өмнө үзүүлж олон сая хүнийг өөрийнхөө хувийн амьдралд хошуу дүрэхийг зөвшөөрөх явдал байх. Гэхдээ ихэнхи үзэгчид бидний амьдралын хэв маягийг тун эерэгээр хүлээж авдаг нь сайхан санагддаг, учир нь бодит амьдрал дээр маш олон хүмүүс яг л бидэнтэй ижил гэр бүлийн асуудал, бэрхшээлтэй байдаг. Тийм ч болохоор манай гэр бүлийн шоу хүмүүст тун ойрхон санагддаг байх.
Kim: Чиний амьдралдаа хэн нэгнээс авж байсан хамгийн шилдэг зөвлөгөө юу байсан бэ? Тэр зөвлөгөө чамайг хэрхэн өөрчилсөн тухай ярьж болох уу?

Kylie: Ээж маань намайг бүүр багаас л ажил хэрэгтээ хэрхэн ёс зүйтэй хандах талаар сургасан. Мөн хамт ажиллаж байгаа хүн бүртэйгээ сайхан харьцаж байх ёстой тухай үргэлж хэлдэг байсан . Энгийн мөртлөө маш чухал энэ хоёр зөвлөгөө миний бизнес амжилттайгаар үргэлжлэхэд маш их нөлөө үзүүлсэн шүү.
Kim: Их Британийн үзэгчдийн дийлэнхи нь чамайг гэрийн сургуульд суралцсан гэдгийг мэдэхгүй байх. Гэртээ боловсрол эзэмших нь жирийн сургуульд сурснаас ялгаатай санагдаж байв уу? Бусад хүүхдүүдээс ямар нэгэн зүйлээр хоцроод байгаа мэт мэдрэмж төрөх ч юмуу.

Kylie: Ахлах сургуулийнхаа эхний жилдээ би энгийн сургуульд явж байсан ч тухайн үед манай гэр бүлийнхэн маш их ажиллаж байсан болохоор сургуульдаа явахаасаа явахгүй үе нь их байсан. Математикийн хичээл дээр л гэхэд өдөр бүхэн шинэ сэдэв, шинэ хичээл заадаг тул би ангийнхнааасаа хоцорч эхэлсэн л дээ. Тийм болохоор бид хоорондоо ярилцаад гэрээр боловсрол олж авах нь бидний нөхцөл байдалд илүү зөв тохирох шийдэл гэж бодсон юм. Даваа- гаас Баасан гараг хүртэл ганцаараа багш дээр хичээллэх нь улсын сургуульд явснаас хамаагүй үр дүнтэй байж би илүү их олон зүйлс суралцсан. Гэхдээ гэртээ боловсрол эзэмших нь сургуульд сурснаас илүү амархан байна гэж би төсөөлсөн ч эсрэгээрээ яггүй хүнд байсан шүү.
Kim: Хэзээ нэгэн цагт өөрийгөө жирийн л нэг, хэний ч танихгүй гэр бүлийн гишүүн болж төрөхгүй яав даа гэж харамсаж байсан удаа чамд бий юу?

Kylie: Би хэзээ ч ийм зүйлийн талаар бодож байгаагүй юм байна. Учир нь би гэр бүлийнхэндээ маш их хайртай. Алдартай байх нь зарим тохиолдолд үнэхээр хийсвэр зүйлс мэт санагддаг ч энэ нь надад тийм ч хүндрэлтэй байдаггүй. Чи ийм амьдралаар амьдрах хэрэгтэй болбол хэрхэн яаж дасан зохицох аргаа дорхноо олох болно.
Kim: Алдартай нэгэн байхын давуу тал нь сул талаасаа хэзээд илүү байдаг гэж би боддог шүү.

Kylie: Би чамтай санал нийлж байна.
Kim: Реалити шоундаа Stormi-г оролцуулах бодол чамд байгаа юу?

Kylie: Би энэ талаар бодож байгаа ч ямар нэгэн шийдвэрт хараахан хүрч амжаагүй л байна.
Kim: Чиний алдар нэр хэн нэгэнтэй хувийн харилцаа үүсгэхэд чинь асуудал болох үе байдаг уу?

Kylie: Шинэ найз нөхөдтэй болох тал дээрээ жаахан ярвигтай л даа. Зарим хүмүүс ямар нэгэн зорилготойгоор надтай нөхөрлөхийг хүсэх явдал элбэг.
Kim: Сүүлийн үед чи эгч нартайгаа илүү дотно харилцаатай болж байгаа юм шиг надад санагдаж байгаа шүү, ялангуяа Khloe бид хоёртой чи хөл хүнд болсноосоо хойш илүү дотно харилцаатай болсон.

Kylie: Тийм шүү. Khloe бид хоёрын төрөх сүүлийн хугацаа бараг л нэг өдөр байсан. Бидний охид хоорондоо дөнгөж хоёрхон долоо хоногийн зайтай төрцгөөсөн. Тэр хоёр ирээдүйд маш сайн найзууд болох байх. тэр хоёр үргэлж л хамтдаа байдаг юм. Khloe-ийн охин Chi Stormi-оос хоёр долоо хоногоор эгч тул аливаа шинэ зүйлийг арай эрт сурчихсан байдаг, Chi-ийн хийж байгаа бүхнийг дуурайх гэж оролдож байгаа охиноо харах үнэхээр зугаатай байдаг шүү. Жирэмсэн байх хугацаагаа Khloe-той хамтдаа өнгөрүүлэх үнэхээр хөгжилтэй байсан. Бид хоёрын хэн хэний хувьд анхны маань жирэмслэлт байсан болохоор хамтдаа тэр бүх жирэмсний үеийг туулсан. Одоо бол бид хоёр өдөр тутмынхаа бүхий л жижиг сажиг зүйлсийг хоорондоо ярилцдаг болсон.
Kim: Төрөх өрөөнд байхдаа чи Khloe-д маш их уурласан гэж дуулсан юм байна. Энэ талаараа яриач?

Kylie:Тийм ээ, төрөхийн өвдөлтийн үед яагаад ч юм түүнд хамаг уураа гаргачихсан байсан.
Kim: Тэр ч бас тухайн үед чамаас дутахгүй ууртай байсан шүү. Тэр бидэнд “Залуусаа, юу гээч, хэзээ ч бүр хэзээ ч жирэмсэн эмэгтэйг төрөх цаг нь болоогүй байхад төрөх тасаг руу өөр нэг жирэмсэн бүсгүйтэй цуг оруулж бай” гэж хэлсэн шүү.

Kylie: Би түүнтэй санал нийлж байнаа. Гэхдээ тухайн үед тэр надад үнэхээр хэрэгтэй байсан юм. Тэр үйл явц түүнийг айлгах байхдаа гэж би бодсон ч эсрэгээрээ тэр намайг маш их халамжилсан. Намайг төрөх хүртэл бүхий л хугацааанд тэр надад маш их тусалсан. Төрөх гэж байгаа эмэгтэй болгон Khloe шиг бүсгүйг төрөх өрөөнд дагуулж орох хэрэгтэй (инээв).
Kim: Чиний талаар бусдын мэддэггүй нэг зүйлийг нэрлээч?

Kylie: Би дөрвөн нохой тэжээдэг.
Kim: Чиний хамгийн дуртай дизайнер?

Kylie: Тун хялбархан асуулт байна шүү. Мэдээж Kaney. Тэр аливаа зүйлийн талаар маш гүнзгий сэтгэдэг. Дээрээс нь техник технологийн ололт дэвшлийг хувцас загварт ашиглан маш загварлаг хувцас бүтээдэг нь таалагддаг шүү.
Kim: Тэгвэл хамгийн сонсох дуртай уран бүтээлчээ нэрлэ гэвэл?

Kylie: Магадгүй Travis байх. Түүний бүх дуунд нь би хайртай. Түүний дуу бүхэн надад онцгой, давтагдашгүй мэдрэмж төрүүлдэг юм. Өө нээрээ түүний дуунуудыг хаана ч сонсоход тохиромжтой байдаг юм байна шүү. Чи машин барьж явсан ч, клубт бүжиглэж байсан ч тэр ялгаагүй.
Kim: Чиний Инстаграм хаягийг 114 сая хүн дагадаг, чи бол одоо үед олон нийтийн сүлжээнд хамгийн их нөлөө үзүүлж байгаа хүмүүсийн нэг. Энэ амжилтын чинь нууц юу вэ?

Kylie: Хүмүүс үүнийг маш хялбархан зүйл мэтээр боддог ч яг үнэндээ хавьгүй илүү хөдөлмөр, цаг хугацааг би сошиал хаягууддаа зарцуулдаг. Авсан зургаа янзална, хүмүүсийн харахыг хүссэн зүйлсийг постлоно гээд л. Зүгээр л зураг авж нийтлэхээс хавьгүй илүү зүйлс үүний ард нь өрнөдөг. Магадгүй би хүмүүс юу үзэхийг хүсдэгийг бусад хүмүүсээс илүү мэддэг нэгэн байж магадгүй л юм.
Kim: Хамгийн сүүлд хэн рүү мессеж илгээсэн бэ?

Kylie: Хамгаалагч руугаа алим, самрын нухаш аваад ирээч гэж зурвас илгээсэн юм байна. Kim: Хамгийн сүүлийн асуулт. Амьдралдаа ямар нэгэн зүйлд харамсаж байсан уу?
Kylie: Юунд ч харамсаж байгаагүй.
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо, ES magazine
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(391)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2021-08-05
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com