ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Яг одоо Солонгост “хит” болж буй нүүр будалтууд

Гоо сайхан  | 2018 / 09 / 12

Энэ намар өөрийн нүүр будалтандаа update хийхийг чи хүсэж байна уу? Хэрвээ чи дээрхи асуултанд тийм гэж хариулсан бол, хэрвээ чамд цэвэрхэн, өө сэвгүй төрхийн илэрхийлэл болсон Солонгос нүүр будалт таалагддаг бол энэ нийтлэлийг дуустал нь уншаад бас туршаад үзээрэй.v

Яг одоо Солонгост “хит” болж буй нүүр будалтууд
1. Хоёр өнгийн уруулын будгийг нэг дор хэрэглэх

Хэрвээ чи Kpop, Солонгос драма-ийн үнэнч шүтэн бишрэгч бол уусгалттай уруулын будалтыг хаа нэгтээ олж харсан гэдэгт чинь эргэлзэхгүй байна. Энэ будалтыг туршиж үзэхийн тулд чамд ердөө 2 төрлийн уруулын будаг байхад л хангалттай. Хамгийн эхлээд чи арай илүү тод өнгийн будгаараа уруулынхаа төв хэсгийг будан, түүнийгээ сайтар уусгаж өгөх хэрэгтэй. Үүний дараа илүү гэрэлтэй өнгөөр нь үлдсэн хэсгээ будахад л хангалттай. Хэтэрхий уусалттай будсан юм шиг санагдвал уруулынхаа гол хэсгийг дахиад давхарлаад будаарай. Хамгийн сүүлд нь уруул өнгөлөгч давхарлаж түрхэснээр будалт чинь илүү натураль уусалттай, уруул чинь илүү зөөлхөн чийглэг болж өгөх болно шүү. Энэ будалтыг чи ганцхан уруулын будагтай байсан ч гэсэн нүүрнийхээ өө дарагчийн тусламжтайгаар уруулын будгаа уусган хийх ч боломжтой.
2. Сүүлийн үед мөн яг дээрхи зураг шиг дээд уруулаа илүү гэрэлтэй өнгөөр, доод уруулаа илүү бараан өнгөөр будах ч мөн Солонгост моодонд орж байгаа.
3. Матте уруулын будгаар будах

Мэдээж хэрэг матте уруулын будаг нүүр будалтын ертөнцөд цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн биш л дээ. Сүүлийн хэдэн жилийн туршид барууны ертөнцийн бүхий л гоо сайхны брендүүд өөрсдийн нэрийн матте уруулын будгийг гаргасан хэдий ч саяхныг хүртэл энэ тренд Солонгосчуудын дунд төдий л өргөн дэлгэрээгүй байсан юм. Харин энэ жилээс эхлэн Солонгосын гоо сайхны брендүүд өөрсдийн нэрийн матте уруулын будагаа гаргаж эхэлжээ. Гэхдээ тэд зүгээр нэг матте уруулын будаг үйлдвэрлэхийг хүссэнгүй. Энэ төрлийн уруулын будагны хамгийн сул тал бол уруул хуурайшуулах явдал байдаг. Харин Солонгос брендүүд матте уруулын будаг үйлдвэрлэхдээ хуурай биш гелэн найрлагыг ашигласнаар энэ сул талыг байхгүй болгож, уруул хуурайших явдлыг эцэслэж чадсан гэнэ шүү. Арьс арчилгааны бүтээгдэхүүний найрлагыг гоо сайхны бүтээгдэхүүний ч найрлагад оруулах санаа зөвхөн Солонгосчуудаас л гарах байх даа, тийм ээ. Матте уруулын будганд агуулагдах гелэн найрлага нь чамайг яг л Жүжигчин Lee Sung Kyung шиг зөөлөн булбарай хэрнээ, хурц тод өнгийг уруулан дээрээ илэрхийлж гаргахад туслах болно шүү. Хэрвээ ойрын хугацаанд уруулын будаг авахаар төлөвлөж байгаа бол Солонгос матте уруулын будгийг жагсаалтандаа багтаарай.
4. Доод зовхио хурц, тод өнгөөр будах

Доод зовхио дээд зовхитойгоо ижилхэн тод өнгөөр будах нь нилээн түгээмэл тренд. Доод зовхиныхоо уутанцарыг далдлах гэж хичээхийн оронд тодруулж өгөх нь нүдийг илүү том бөгөөд цоглог залуухан харагдуулж өгдөг онцлогтой. Тийм ч болохоор энэ төрлийн нүдний будалт сүүлийн үед зөвхөн Солонгос гэлтгүй барууны олон олон сэтгүүлийн нүүрэн дээр харагдах болсон. Харин Солонгосчууд илүү тод, гэрэлтэй өнгийг энэ төрлийн будалтанд ашиглан нүдийг бүүр ч илүү тодотгож өгч байна. Энэ будалтыг хийх үед гэрлийн тусгал болон гялалзуулагч тенийн сүүдэр нь чиний нүдийг илүү том харагдуулж чаддаг. Оройн цагаар гадагшаа гарах үедээ доод зовхио өнөөх л хар хүрэн өнгөөр смоки будалтаар будахын оронд энэхүү шинэхэн трендийг туршаад үзээрэй. Гялалзуулагч ихтэй тень хэрэглэх тусмаа энэ будалт илүү тансаг, гоёлын болох болно шүү. Уруулын будаг чинь мөн гялалзуулагчтай байвал бүүр ч супер.
5. Будсан ч будаагүй мэт харагдах

Солонгосчууд хэдийнээсээ нүүр будалтаас илүүтэй арьс арчилгаандаа анхаардаг хүмүүс тул энэ тренд тэдний дунд дэлгэрсэнд нэг их гайхах зүйл үгүй мэт. Эрүүл, гэрэлтсэн арьсаа бусдад гайхуулах хамгийн төгс арга бол хамгийн бага хамжээнд нүүр будалтын бүтээгдэхүүнийг хэрэглэх явдал гэдгийг тэд мэдсэн тул огтхон ч будаагүй мэт харагдах нүүр будалт Солонгос охид, бүсгүйчүүдийн дунд ид тренд болж байгаа хэрэг. Чок-чок гэж нэрлэгдэж байгаа энэхүү нүүр будалтын тренд нь эрүүл, сайхан арьсыг хүсэмжилж байгаа бүсгүйчүүдийн арьсыг илүү гэрэлтсэн, өнгөлөг харагуулдаг ид шидтэй. Энэ нүүр будалт нь арьс арчилгааны бүтээгдэхүүнийг эхэлж хэрэглэдэгээрээ онцлогтой. Юу юуны түрүүнд чийгшүүлэх, чийгшүүлэх бас дахин чийгшүүлэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд чийгшүүлэгч тосоо түрхэн (зуны улиралд тосны оронд эмульс эсвэл гелэн хэлбэртэй тос хэрэглээрэй ), дараа нь нарны тосоо түрхэнэ. Өдрийн туршид чийгшүүлэх мист хэрэглэхээ ч мөн битгий мартаарай. Нүүр будалтын сууриа тавих үе болгоныхоо завсар ч мөн чийгшүүлэх цацлагыг хэрэглэхээ мартаж болохгүй (суурь кремээ түрхээд мистээ цацна, өө дарагчаа түрхээд мистээ цацна гэх мэтчилэн). Энэ төрлийн будалтыг хийх үедээ өдрийн туршид бүрэн чийгээр хангагдсан арьстай байхын тулд мистийг хамгийн сайн найзаа болгох хэрэгтэй. Хацар өнгөлөгч, сүүдэр зэргийг алгасан зөвхөн хэрэгтэй газраа багахан гэрэлтүүлэгч тавьж өгөхөд болно. Хөмсөг болон нүдээ будахгүй байх нь ч мөн энэ трендийн чухал хэсэг нь шүү. Уруулаа хөнгөхөн өнгөлөөд хошин шог дээр гардаг шиг “яг байгалиараа” нүүр будалт чинь бэлэн болох нь тэр.
6. Өнгийн линз зүүх

Линз зүүх нь нүүр будалттай хамаагүй гэх хүмүүс байж магадгүй юм. Гэхдээ надад итгээрэй, нүднийхээ өнгөнөөс өөр өнгийн линз зүүх нь чиний нүүр будалтыг тэр чигт нь өөрчилж магадгүй юм. Хэрвээ чи яг над шиг өдөр бүхэн өөр өөр хэв маягаар нүүрээ будахыг хүсдэггүй, аль эсвэл тийм ч сайн нүүрээ будаж чаддаггүй нэгэн бол чиний нүүр будалтыг өнгө өнгийн контакт линз аврах болно. Өнгийн линзнүүд дотроо байгалийн хамгийн энгийн өнгөнөөс эхлүүлээд хурц тод өнгө хүртэлх маш олон сонголттой байдаг. Хэрвээ чи хар бор өнгийн нүдтэй бол цайвар бор өнгийн контакт линзийг зүүснээр бусдад тийм ч их анзаарагдахгүй хэрнээ илүү бүлтгэр, том нүдтэй харагдах боломжтой. Эсвэл яг л Kpop алдартнууд шиг цэнхэр, саарал өнгийн контакт линзийг хурц, тод нүүр будалтандаа илүү хүч нэмж ч болно.
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(797)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com