ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

“Үзэсгэлэн гоо бай, эх дэлхийгээ ч хүндэтгэ”- "Yves rocher" Монголд 22 жил

Чөлөөт цаг  | 2018 / 09 / 14

Байгалийн тансаг үнэр, цэцэгсийг бидэнд илүү ойртуулсан ургамлын гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Францын "Ив Роше" групп Монгол улсад анхны дэлгүүрээ нээснээс хойш даруй 22 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Гоолингоогийн уншигч бүсгүйчүүдтэй ойр байж, амьд байгалийн охийг олон зуун эмэгтэйд түгээсэн YVES ROCHER брэндэд Гоолингоогийн зүгээс ойн баярын мэнд хүргэж байна.

“Үзэсгэлэн гоо бай, эх дэлхийгээ ч хүндэтгэ”-

“Үзэсгэлэн гоо бай, эх дэлхийгээ ч хүндэтгэ” уриатай Ив Роше брэнд нь ургамлын гоо сайхны зах зээлд тэргүүлэгч, анхдагч нь юм. Хэрэглэгчдийн таашаалийг аль хэдийн хүртсэн энэхүү брэнд дэлхийн 100 гаруй оронд, 2000 гаруй нэрийн дэлгүүртэй, нийт 15,000 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус брэндийн үүсгэн байгуулагч ноён Ив Роше анх 1959 онд ургамлаас гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж, бүх насны эмэгтэйчүүдэд ургамлын, чанартай, аюулгүй, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэх боломжийг олгосон түүхтэй. Монгол Улсад "Наран Бьюти Уорлд" ХХК нь 1996 оны 12 дугаар сарын 17-нд анх Ив Роше брендийн албан ёсны дэлгүүр, салоныг нээснээр манай улсын эмэгтэйчүүдийн дунд аль хэдийнээ танил болсон билээ.

Өнгөрсөн долоо хоногт олон Монгол бүсгүйчүүдийн маань арьс арчилгааг 22 жил хариуцлагатайгаар үүрч яваа ИВ РОШЕ брэнд маань "Органик тариалангийн талбайгаас таны арьсанд" өдөрлөгийг 22 жилийн ойгоо тохиолдуулан зохион байгуулсан юм.

Энэ үеэр “Роше” группын ерөнхийлөгч Брис Роше, Роше Группын ерөнхий нарийн бичгийн дарга Жон Мишел Гариг, Группын Бизнес хөгжил болон Цахим сүлжээний борлуулалт хариуцсан гүйцэтгэх захирал Макс Сапорта, Роше Группын ерөнхийлөгчийн гүйцэтгэх туслах Эмануэль Лөтелеэ, Ив Роше брэндийн Ази бүсийг хариуцсан захирал Жил Беру, Ази бүс хариуцсан менежер Оливе Талот мөн Франц улсын Элчин зөвлөх Никола Лакот, Эдийн засгийн хэлтсийн дарга Анни Биро нар ирж, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй салбар дэлгүүрүүдийн үйл ажиллагаатай танилцсан байна.

“Роше” группын ерөнхийлөгч Брис Роше “Ив Роше брэнд Монгол Улсад нээгдэж, амжилттай үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна. Тэртээ 22 жилийн өмнө манай брэнд Улаанбаатар хотод анхны салбараа нээж байсан, тухайн үед олон улсын брэндүүд тийм ч олон нээгдээгүй байсан санагдана. Миний өвөө Ив Роше 1959 онд анх тус брэндийг үүсгэн байгуулж байхдаа эмэгтэй хүн бүрт өөрийн гоо сайхнаа хадгалж авч үлдэх боломжийг олгох зорилготой байсан. Мөн Монгол Улс манай брэндтэй 22 жилийн хамтын ажиллагаатай, эртний түнш гэж хэлж болно. Энд үйл ажиллагаа явуулж буй Ив Рошегийн баг маш их туршлагатай хамт олон гэдгийг харж байна. Манай брэндийн хувьд танай улсад маш чухал зах зээл байгааг харж байгаа, үүгээрээ ч дэлхийн бусад улс орныг бид Монгол Улсаас туршлага хуримтлуулаасай гэж хүсэж байна" гэдгээ илэрхийлсэн юм.

Одоогоор манай улсад “Ив Роше” брэнд таван ургамлын гоо сайхны салон болон 12 салбар дэлгүүртэй үйл ажиллагаа явуулж байна. Тус брэндийн Их Дэлгүүрийн баруун талд байрлах төв салбар дэлгүүр нь Азийн бүс нутагт хамгийн өндөр борлуулалттай дэлгүүрээр шалгарч байжээ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн найз Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(882)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com