ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Намрын улиралтай төгс зохицох классик киноны жагсаалт

Чөлөөт цаг  | 2018 / 09 / 17

Шаргал нар ээсэн, намрын налгар өдрүүдэд сэтгэл чинь хөнгөн гунигтай байгаа бол хайрын тухай, нөхөрлөлийн тухай, гэр бүлийн нандин харилцааны тухай өгүүлэх эдгээр кинонуудыг энэ намрын кино марафоныхоо жагсаалтанд нэмээрэй. Гадаах сэрүүнийг үл ажран сэтгэл дотроо урин дулааныг дуудаарай, хонгор минь.

Намрын улиралтай төгс зохицох классик киноны жагсаалт

Dead Poets Society
Яагаад энэ кино бидэнд намрыг санагдуулдаг гээч:

Хичээлийн шинэ жилийн нээлт, бусдыг өөртөө татах төгс чадвартай багш, хөвгүүдийн сургуулийн сэтгэл татам дүрэмт хувцас

Зөвхөн элит гэр бүлээс гаралтай хөвгүүдийн суралцдаг Welton академид англи хэлний хичээл заахаар ноён J.Keating (Robin Williams) томилогдон ирснээр киноны үйл явдал эхлэх болно. Сургуулийн хөвгүүдийн ертөнцийг үзэх үзлийг яруу найргаар дамжуулан өөрчлөхийг хичээх шинэхэн багшийг сурагч нар эхэн үедээ үл тоомсорлох хэдий ч түүний уйгагүй хичээл зүтгэл яваандаа хөвгүүдийг өөрсдийн хүсэл мөрөөдлөө олоход нь маш том нөлөөг үзүүлэх болно. John Keating багшийн сурагчдаа “ер бусын амьдралыг бүтээ” хэмээн зоригжуулах хэсгүүд, киноны төгсгөлд гарах Keating багшийг ажлаас халагдах үед ангид байсан бүх сурагч O Captain! My Captain! (Миний ахмад аа, миний ахмад аа) хэмээн уухайлан хашгирах хэсгүүд гээд сэтгэл догдлуулж, зүрх булиглуулах үзэгдлүүдээр энэхүү кино тун баялаг.
Киноноос онцлох ишлэл:
“Бусад хүмүүс чамд юу ч гэж хэлсэн бай хамаагүй, үзэл санаа, үг яриа хорвоо дэлхийг өөрчлөх хүч чадалтай.”-John Keating

You have a got mail
Яагаад энэ кино бидэнд намрыг санагдуулдаг гээч:

Эшлэл хэсгийг уншаарай.

Жүжигчин Meg Ryan, Tom Hanks нарын залуухан, халуухан явсан тэр цаг үеийг дэлгэцнээ мөнхлөн үлдсэн энэ кино бүх цагийн үеийн хамгийн романтик киноны нэгд зүй ёсоор тооцогддог. Бодит амьдрал дээр өөр хоорондоо дайснууд хэдий ч онлайн ертөнцөд бие биедээ бүх нууцаа ярьж, битүүхэн нэгэндээ татагдах Kathleen, Joe хоёрын хайрын хөгжилтэй хайрын романс мөн нэмээд New-York хотын намрын өнгийг гайхалтай харуулах энэхүү киног үзэх төгс үе нь яалт ч үгүй намрын улирал юм шүү.
Киноноос онцлох ишлэл:
“New-York-ийн намар үнэхээр сэтгэл булаам биш гэж үү? Намар болохоор яагаад ч юм надад хичээлийн хэрэгслээ базаамаар санагддаг юм. Хэрвээ чиний нэрийг, гэрийн хаягийг чинь би мэддэгсэн бол бүтэн боодол үзүүрлэсэн харандаа илгээх юмсан.”- Joe

Stepmom
Яагаад энэ кино бидэнд намрыг санагдуулдаг гээч:

Улирал солигдох мөч, гэр бүлийн гишүүдийн хоорондох нандин харилцаа, харваас дулаахан тухтай харагдах ноосон цамцнууд

90-ээд оны Холливиудын хамгийн алдартай жүжигчдийн хамтын бүтээл болох энэхүү гэр бүлийн кино “Үнсгэлжин” хүүхэлдэйн киноноос чамд хоногшин үлдсэн хойд ээжийн талаархи таагүй ойлголтыг чинь үлдэн хөөх болно шүү.
Киноноос онцлох ишлэл:
“Чи ямар нэгэн зүйлийг олж харж чадахгүй байгаа нь, тэрхүү зүйл огт алга болсон гэсэн үг биш юм шүү”

Autumn in New York
Яагаад энэ кино бидэнд намрыг санагдуулдаг гээч:

Мэдээж хамгийн түрүүнд киноны нэр, New York хотын намрын өнгө, Central Park цэцэрлэгт хүрээлэнг бүрэн хучсан намрын шаргал навчис

Emily Dickinson-ийн шүлэг, хорт хавдарын эцсийн шатанд шилжсэн бүсгүй, түүнд дурласан эрийн хоорондох хайрын түүх. Амьдралдаа хамгийн анх удаа хэн нэгнийг хайрлаж байгаа залуу, хамгийн сүүлийн удаа хайр дурлалтай учирч байгаа бүсгүй.Зөвхөн намрын улиралд л энэхүү гунигтай, хайрын түүхийг өгүүлэх киног үзэх учиртай юм. Нэмээд Richard Geere, Winona Ryder гэсэн жүжигчдийн нэрс энэ киног үзэх хүслийг чинь улам нэмж мэдэх юм.
Киноноос онцлох ишлэл:
Will: Би чамд хэтэрхий хөгшидөх юм шиг чамд санагдахгүй байна уу?
Charlotte: Өө үгүй дээ. Би эртний эдлэл цуглуулах дуртай хүн шүү.

Good Wiil Haunting
Яагаад энэ кино бидэнд намрыг санагдуулдаг гээч:

Harvard-ийн сургуулийн гадаа хөглөрөх навчис, их сургуулийн кампус, сэтгэл зүйчийн сэтгэл хөдлөм гунигтай хайрын түүх

Matt Damon, Robin Williams нарын гол дүрийг нь бүтээсэн энэ киног хамгийн анх удаа үзсэний дараа аливаа шинэ зүйлийг сурж мэдэх хүсэл минь маш ихээр оргилж байсныг би тун сайн санаж байна. Миний мэдэрсэн мэдрэмжийг чи ч бас мэдрэхийг хүсвэл энэхүү киног энэ намар үзэх киноныхоо жагсаалтанд багтаагаарай. Гоц ухаантай хүү Will, түүнийг жигүүрээ дэлгэн нисэхэд нь туслах сэтгэл зүйчийн хоорондын гайхалтай ухаалаг харилцан ярианууд чамд амьдрал, хайр дурлал, оршихуйн талаар олон асуултын хариуг өгч магадгүй юм.
Киноноос онцлох ишлэл:
“Өөрөөсөө илүү хайрладаг хэн нэгнээ үүрд алдах л жинхэнэ утгаараа гарз хохирол байдаг.”

When Harry met Sally
Яагаад энэ кино бидэнд намрыг санагдуулдаг гээч:

Киноны туршид Meg Ryan-ийн өмсдөг томдсон загвартай зузаан хүрэм, янз бүрийн загвартай бүрх малгай, New York хотын өнцөг булан бүрийн намрын өнгө төрх

Эрэгтэй, эмэгтэй хоёр хүн насан туршдаа сайн найзын харилцаатай байж чадах болов уу? Сайн найзаа хэмээн боддог нэгэн чинь чамд нэг л өдөр өөрийнхөө сэтгэлийг илчилвэл чи ямар үйлдэл хийх вэ? Романтик, инээдмийн төрөлд хамаарах энэ кино дэлгэцнээ гараад бараг 30 жил өнгөрч байгаа ч одоог хүртэл миний ахин дахин үзэх дуртай романтик киноны жагсаалтанд багтсаар л байгаан учрыг чи мэдэхийг хүсэж байна уу? Тэгвэл намрын налгар өдрүүдийн аль нэгэнд зурагтныхаа өмнө дулаахан хөнжлөө нөмөрч суугаад хайртынхаа хамт энэхүү хөгжилтэй хоёр найзын хайрын түүхийг дуустал нь үзээрэй.
Киноноос онцлох ишлэл:
“Эмэгтэй найзтай байх ч гайхалтай юмаа. Анх хараад л нэг оронд орох хүсэл төрөөгүй хамгийн анхны дур булаам бүсгүй чи байх.” -Harry

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(841)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: oogii.   2018-09-27
missing NYC

Зочин: mm.   2018-09-24
bugd classic goyo kinonuud bn. Uznee

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com