ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

70 дах удаагийн Emmy Awards: Оны шилдэг цуврал - GAME OF THRONES

Энтертаймэнт  | 2018 / 09 / 18

Телевизийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг хамгийн том шагнал гардуулах ёслол болох Emmy Awards 70 дах удаагаа Лос Анжелес хотноо ёслол төгөлдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ удаагийн арга хэмжээг Colin Jost, Micheal Che нар хөтлөн явуулсан бөгөөд нээлтийн үеэр арьс өнгөөр ялгаварлах үзлийг чухалчлан ярилцсанаараа өмнөх жилүүдийн нээлтээс илүү онцлогтой байсан билээ.

70 дах удаагийн Emmy Awards: Оны шилдэг цуврал - GAME OF THRONES

Нөхөртөө хаягдсан жирийн нэгэн гэрийн эзэгтэй хэрхэн алдартай stand-up comedian болохыг хичээж буй түүхийг өгүүлэх The Marvelous Mrs.Maisel хэмээх цуврал энэ жилийн инээдмийн цуврал төрлийн бараг л бүх гол шагналуудыг түүн шуугиан дэгдээсэн бол үзэгчдийн ихээхэн найдлага тавин хүлээж байсан Handmaid’s tale, Atlanta цувралууд эсрэгээрээ тун чимээгүйхэн байсаар үйл ажиллагааг өндөрлүүллээ.
Өнгөрсөн жил Emmy Awards-ыг өнжсөн Game of thrones цуврал оны шилдэг цувралын шагнал болоод шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн бол 68 дах удаагийн Emmy Awards-ын мини цувралын голлох шагналуудыг хүртсэн American Crime Story цувралын хоёрдугаар бүлэг болох The Assassination of Gianni Versace: American Crime Story энэ удаагийн Emmy Awards-д таамаглаж байсанчлан мини цуврал төрлийн хамгийн хүчтэй өрсөлдөгч нь байж чадлаа.
Өнгөрсөн жилийн Оскарын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааг найруулснаараа шилдэг найруулагчийн төрөлд ялалт байгуулсан найруулагч Glenn Weiss шагнал гардан авах үеэрээ өөрийн найз бүсгүй Jan Svendsen-д гэрлэх санал тавьсан нь танхимд байсан бүх хүний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд энэхүү ер бусын гэрлэх санал Emmy Awards-ийн хамгийн онцлох, сэтгэл хөдлөм мөчийн нэг байсан юм.

Ингээд энэ жилийн Emmy Awards-ийн ялагчидтай танилцъя
Инээдмийн цувралын шилдэг туслах эрэгтэй дүр: Henry Winkler ( HBO телевизийн “Barry” цуврал)
Инээдмийн цувралын шилдэг туслах эмэгтэй дүр:Alex Borstein( “The Marvelous Mrs. Maisel” цуврал)
Инээдмийн цувралын шилдэг зохиол: The Marvelous Mrs. Maisel
Инээдмийн цувралын шилдэг эрэгтэй дүр:Bill Hader ( HBO телевизийн “Barry” цуврал)
Инээдмийн цувралын шилдэг эмэгтэй дүр:Rachel Brosnahan (“The Marvelous Mrs. Maisel” цуврал)
Мини цувралын туслах эрэгтэй дүр:Jeff Daniels (Netflix-ийн “Godless”цуврал)
Мини цувралын туслах эмэгтэй дүр:Merritt Wever (Netflix-ийн “Godless”цуврал)
Мини цувралын шилдэг зохиол: William Bridges, Charlie Brooker (Netflix-ийн “Black Mirror цувралын дөрөвдүгээр бүлгийн эхний анги “USS Calister”)
Мини цувралын шилдэг найруулагч: Ryan Murphy (“The Assassination of Gianni Versace: American Crime Story” цуврал)
Мини цувралын шилдэг эмэгтэй дүр: Regina King (Netflix-ийн “Seven Seconds” цуврал)
Мини цувралын шилдэг эрэгтэй дүр: Darren Criss (FX-ийн “The Assassination of Gianni Versace: American Crime Story”цуврал)
Шилдэг эрэгтэй туслах дүр: Peter Dinklage (HBO телевизийн “Game of thrones” цуврал)
Шилдэг эмэгтэй туслах дүр: Thandie Newton (HBO телевизийн “Westworld” цуврал)
Шилдэг зохиол: Joel Fields, Joe Weisberg (FX телевизийн “The Americans” цуврал)
Шилдэг найруулагч: Stephen Daldry (Netflix-ийн “Crown” цуврал)
Шилдэг эрэгтэй гол дүр: Matthew Rhys (FX телевизийн “The Americans” цуврал)
Шилдэг эмэгтэй гол дүр:Claire Foy (Netflix-ийн “Crown” цуврал)
Шилдэг мини цуврал: The Assassination of Gianni Versace: American Crime Story
Шилдэг инээдмийн цуврал: The Marvelous Mrs. Maisel
Оны шилдэг телевизийн цуврал: The Game of thrones
1. Grey Anatomy цувралын од, Killing Eve цувралаар шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн Sandra Oh
2. The Marvelous Mrs. Maisel цувралаар инээдмийн цувралын шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртсэн Rachel Brosnahan
3. Valentino-ийн аварга том ягаан даашинзаар гоёсон Tracee Ellis Ross
4. Louis Vuitton-ийн цагаан хослолоор гоёсон Stranger Things цувралын залуу од Caleb McLaughlin
5. Crown цувралд Margaret гүнжийн дүрийг бүтээсэн залуу жүжигчин Vanessa Kirby
6. Orange is the New Black, The Handmaid’s tale цувралын од Madeline Brewer
7. Stranger Things цувралын хоёрдугаар бүлэг дээр бүтээсэн дүрээрээ охидын сэтгэлийг булаасан Joe Keery
8. Энэ зун Холливиудын ертөнцөд тэсрэлт хийсэн Crazy Rich Asians киноны од Constance Wu
9. Westworld цувралд бүтээсэн Maeve-ийн дүрээрээ оны шилдэг туслах дүрийн шагналыг хүртсэн Thandie Newton
10. Dolce&Gabbana-ийн тансаг хослол, Converse-ийн кетээр гангарсан өхөөрдөм хөөрхөн Gaten Matarazzo
11. Orphan Black цувралаар шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчинд нэр дэвшсэн Tatiana Maslany
12. Номин ногоон өнгийн Dior-ийн даашинзаар гоёсон үзэсгэлэнт Dakota Fanning
13. Телевизийн од, дуучин, жүжигчин, ая зохиогч Ru Paul
14. Silicon Valley цувралаар танигдсан жүжигчин Amanda Crew
15. Үзэсгэлэнт Scarlett Johansson “Saturday night live” шоугаар Emmy Awards-д нэр дэвшсэн Colin Jost-ын хамт
16. Desperate Housewives цувралын од Felicity Huffman
17. Gilmore Girls цувралд бүтээсэн Rory Gilmore-ийн дүрээр нь бидний сайн мэдэх, Handmaid’s tale цувралын жүжигчин Alexis Bledel
18. Zuhair Murad-ийн даашинзаар гоёсон загвар өмсөгч Chrissy Teigen
19. “You know nothing” Jon Snow
20. Black Panther киногоор бидний таних залуу жүжигчин Letitia Wright
21. Stranger Things цувралын бас нэгэн залуу од Noah Schnapp
22. Westworld цувралаар шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин номинацид нэр дэвшсэн Evan Rachel Wood
23. “This is us” инээдмийн цувралаар телевизийн ертөнцөд эргэн ирсэн Mandy Moore
24. Westworld цувралын хоёрдугаар бүлэгт тун чадварлаг жүжиглэлтийг бүтээсэн залуу жүжигчин Angela Sarafyan
25. Stranger Things цувралын гол дүрийн жүжигчин Milly Bobby Brown
Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(100)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com