ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нунтаг пудрийг ашиглах ухаалаг аргууд

Гоо сайхан  | 2018 / 09 / 26

Хэдхэн жилийн өмнө “youtube” сайт дээр нүүр будалтын бичлэгээ хийж тавьдаг алдартай артистууд бүгд л зэрэг шахам “translucent loose powder” буюу өнгөгүй нунтаг пудрийг суурь будалтынхаа төгсгөлд хэрэглэн, алдартай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шил шилээ даран өөрсдийн нэрийн нунтаг пудрээ гаргаж эхэлсэн. Тухайн үед цав цагаан өнгөтэй харагдах энэ нунтагийг нүүрэндээ бүхэлд нь түрхэнэ гэдэг санаанд минь нэг л багтаж өгөхгүй байсныг тодхон санаж байна.

Нунтаг пудрийг ашиглах ухаалаг аргууд

Харин одоо бол өнгөгүй нунтаг пудр миний нүүр будалтын салшгүй нэгэн хэсэг хэдийнээ болжээ. Миний арьс ерөнхийдөө энгийн төрөлд багтдаг боловч “t-zone” хэсгээрээ тослогтох дуртай. Тийм ч болохоор урьд өмнө өглөө түрхсэн шингэн энгэсэг маань өдрийн дунд гэхэд л гялайж эхлэдэг учраас өдөрт хэд хэдэн удаа будгаа сэргээх шаардлагатай болдог байлаа. Харин өнгөгүй нунтаг пудрийг хэрэглэж эхэлснээр орой гэртээ ирэхэд нүүр будалт маань яг л өглөө будсан чигтээ байхыг харах болсон шүү. Өдөр дундаа орох үед тослогтоод эхэлдэг “t-zone” хэсгийн асуудлыг маань нунтаг пудр л авардаг гэхэд болно. “Translucent” буюу өнгөгүй пудрийг нүүрэндээ түрхэн уусгах үед арьсны өнгөнд дорхноо хувирдаг тул ямар ч төрлийн арьсны өнгөтэй хүмүүст таардаг нь ч мөн надад маш их таалагддаг юм.
Нунтаг пудр нь нүүр будалтын суурийг түгжиж өгдөг тул шингэн энгэсэг урсаад алга болчих вий гэж санаа зовох шаардлагагүй үнэхээр амар байдгийг охидууд маань надаар хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Нэмээд нэг удаадаа маш бага хэрэглэгддэг гээд нунтаг пудрийн ид шидийг тоочоод дуусашгүй. Харин сүүлийн үед би нунтаг пудрийг зөвхөн нүүр будалтынхаа төгсгөлд биш өөр олон янзаар ашиглаж болдгийг олж мэдсэн юм л даа. Энэ удаагийн нийтлэлээрээ та нартаа өөрийнхөө олж мэдсэн нунтаг пудрийг ид шидийг үзэх өөр бусад аргуудаас хуваалцахаар шийдлээ.

Ингээд хамгийн түрүүнд:
Арьсаа амьсгалуулахыг хүсвэл:
Праймер, шингэн энгэсэг, хацар өнгөлөгч, гэрэлтүүлэгч, бронзер бүгдийг нь дэс дарааллаар нь хэрэглэн нүүр будалт хийх хичнээн урамтайг мэдэлгүй яахав. Гэхдээ хаа нэгхэн эдгээрийн алийг нь ч хэрэглэлгүйгээр арьсаа тэр чигт нь амьсгалуулан бүр нэг байгалиараа байхыг хүсэх үе бидэнд байдаг шүү дээ. Яг энэ үедээ би нарны тосон дээрээсээ нунтаг пудр хөнгөхөн түрхээд л гадагшаа гарчихдаг. Нунтаг пудр нүүрний тослогийг маань дарахаас гадна хялгасан үрчлээ, нүхжилт зэрэг арьсны асуудлуудыг ч бүдэгрүүлэх ид шидтэй байдаг тул натураль төрхтэй харагдахыг хүссэн өдрүүдэд маань хамгийн зөв сонголт болж өгдөг юм.
Уруулын будгаа матте болгохыг хүсвэл:
Уруулыг хуурайшуулж, тухгүй мэдрэмж төрүүлдэг гэх шалтаанаар матте уруулын будаг хэрэглэхээс татгалздаг надтай ижил бүсгүйчүүд байна уу? Тэгвэл та нартаа өдөр тутамдаа хэрэглэдэг ердийн уруулын будгаа хэрхэн матте будаг шиг удаан тогтоцтой байлгах энгийн нууцыг хэлье.
Чамд ердөө ганцхан давхар амны цаас, нунтаг пудр хоёр байхад л хангалттай. Хамгийн эхлээд дуртай өнгийн уруулын будгаараа уруулаа будна.
Нунтаг пудр түрхэх зориулалтай багсандаа бага зэргийн пудр авч түрхэнэ.
Нэг давхар амны цаасыг урууландаа болгоомжтой хүргэн нөгөө талаас нь нунтаг пудрээ багсныхаа тусламжтай түрхэнэ.
Энэхүү үйлдлийг 3 давтан хийвэл бүхэл шөнийн туршид ч уруулын будгынхаа тогтоцонд санаа зовох шаардлагагүй болно шүү. Мөн нунтаг пудр түрхсэн тохиолдолд уруулын будгийн өнгө илүү бүдгэрдэг тул бага зэргийн тод, хурц санагддаг уруулын будган дээрээ нунтаг пудр түрхэн өдөр тутамдаа уруулын будгаа хэрэглэх боломжтой болдог гэдгийг ч чамд нэмээд хэлье.
Сормуусаа илүү дэрвэгэр харагдуулахыг хүсвэл:
Хэрэглэж байгаа сормуусны будаг чинь хүссэн хэмжээнд чинь сормуусыг чинь дэрвэгэр болгож чадахгүй байгаа юм шиг санагдаж байна уу? Шинэ сормуусны будагны эрэлд гарахаасаа өмнө нунтаг пудр ашиглан асуудлаа шийдэх гээд үзвэл ямар вэ? Сормуусаа нэг давхарлан будсаныхаа дараа зориулалтын хөмсөгний уусгагч багс, аль эсвэл дууссан сормуусны будагныхаа самыг ашиглан нунтаг пудрээсээ маш бага хэмжээтэйг сормуусандаа түрхээрэй. Түүнийхээ дараа дахин сормуусны будгаа давхарлан буд. Үр дүн нь чамайг гайхшруулах болно гэдэгт итгэлтэй байна.
Нүдний будалтаа илүү удаан хадгалахыг хүсвэл:
Толины өмнө хичээнгүйлэн сууж байгаад будсан нүдний төгс будалт чинь хэдхэн цагийн дараа хөдлөөд алга болчих муухай мэдрэмж тослог зовхитой хэн бүхэнд дотно санагдаж байгаа биз. Хэрвээ чамд зориулалтын нүдний “base” байхгүй бол оронд нь өөрт байгаа нунтаг пудрээ нүдний будалтаа хийхээсээ өмнө зовхиндоо бага зэргийг түрхэж байгаарай. Нунтаг пудр зовхины тослогийг байхгүй болгодог тул нүдний тень чинь бөөгнөрч, алга болох зовлон дахин чамд тохиохгүй.
Нүүр будалтаа илүү натураль харагдуулахыг хүсвэл:
Мэргэжлийн артист биш учраас смоки будалт хийх үедээ бүтэлгүйтэх явдал бидэнд бишгүйдээ л тохиолддог шүү дээ. Бүтэлгүй болсон будалтаа арилган дахиж будахын оронд нүдний багсандаа бага зэргийн нунтаг пудр аван бүхэлд нь нүдний будалтаа уусгаад нэг үзээрэй. Мөн хэтрүүлэн түрхсэн гэрэлтүүлэгч, бронзер, хацар өнгөлөгчийг ч мөн нунтаг пудрийн тусламжтайгаар илүү бүдэгрүүлэн натураль харагдуулж болдог шүү. Ганцхан алдаа гаргах төдийд л нүүрний будалтаа бүхэлд нь арилгаж, ахин эхнээс нь бүгдийг эхлэх тун хэцүүг бид нар бүгд мэдэх тул үдэшлэгт явах үедээ гоо сайхны ширээн дээрээ нунтаг пудрийг өөртэйгээ аль болох ойрхон байлгахыг зөвлөж байна.
Хуурай шампунь хэрэг болвол:
Яаралтай гадагшаа гарах шаардлагатай болох үе, амралт зугаалгаар хөдөө явах үе гээд тэр болгон үсээ угаах боломж олдохгүй үед тослогтсон үсийг чинь нунтаг пудр л аврах болно шүү. Орчин үед нунтаг пудрийн ширхэг байж болох хамгийн бага хэмжээнд хүртэл нунтаглагдсан тул маш бага хэмжээний нунтаг пудрийг үснийхээ уганд түрхээд л тослогтсон үс чинь хормын төдийд л алга болж яг л дөнгөж угаасан мэт үстэй болчих нь тэр дээ.
Багсаа цэвэрлэхийг хүсвэл:
Нүүр будалтын үед бронзер түрхсэн багсаараа үргэлжлүүлэн гэрэлтүүлэгч түрхвэл хоёр өнгийн бүтээгдэхүүн хоорондоо холилдон хүсээгүй үр дүнг чинь авчрах өндөр магадлалтай. Гэвч будалт бүрийнхээ дараа багсаа цэвэрлэх ч мөн хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг мөн л нунтаг пудрийн тусламжтай шийдэж болно. Бага зэргийн нунтаг пудрэнд багсаа тэр чигт нь эргэлдүүлэн дараагийн бүтээгдэхүүнээ тэр багсаараа үргэлжлүүлэн түрхэх үед ямар ч асуудал үүсэхгүй. Энэ арга ялангуяа олон өнгийн тень ашиглан нүдний будалт хийх үед тун их хэрэг болдог шүү.

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(872)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com