ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Юм бүхнийг “шүүж” болдог нь сайхан!

Эрүүл мэнд  | 2018 / 10 / 18

Өглөө бүхэн ээжийн минь сэтгэлээ дээжлэн чанадаг сүүтэй цайны тухай бодлоос энэ нийтлэл эхлэлтэй юм. Ээж минь аагтай өтгөн, шаргал цай чанах бүртээ шаарыг нь тун ч сайн шүүсний дараа бидэнд аягалж өгдөг. Нэгэн өглөө үүнийг харж суухдаа бидний амьдралд тохиох бүхий л зүйлс, үйл явдлуудыг шаар адил шүүж, “шүүлтүүрдэж” болох тухай эргэцүүлсэн юм. Хэрвээ юунд ч шүүлтүүртэй ханддагүйсэн бол бид муу бүтээгдэхүүн түлхүү идэж, муу бодлын хүчийг илүү ихэсгэж, тааруухан үйл явдлын тухай яриагаар амьдралаа дүүргэх байсан ч байж мэднэ. Азаар бүгдийг шүүж болдог нь сайхан шүү!

Юм бүхнийг “шүүж” болдог нь сайхан!

Хүний толгойд өдөрт 40000-60000 бодол эргэлддэг гэдэг. Үүний хэд нь эерэг, хэд нь сөрөг байдаг бол? Хичнээн эерэг бодлын нөлөөгөөр бидний сэтгэл тэтгэгдэж, хэдэн сөрөг бодлын уршгаар сэтгэлд зовнил нэмэгдэж, өөртөө итгэх итгэлгүй болж амьдралын талаарх эерэг төсөөлөл үгүй хийгддэг бол?
Цахим ертөнц дэх зах хязгааргүй мэдээллийн урсгал дундаас таатай, таагүй алийг нь бид амьдралдаа арай илүү тусгаж авдаг вэ? Үнэн худал нь үл мэдэгдэх мэдээллүүд, хэн нэгнийг доош нь хийх гэсэн хов живийн чанартай постууд, нийгмийн болохгүй байгааг л “онилсон” сэтгэгдэл, бичлэг зургууд минут тутамд тархана. Мэдээж түүнтэй зэрэгцээд хэн нэгний хийж бүтээсэн зүйлсийг гайхан биширсэн, сайн үйлсийг дэмжин урамшуулсан, урам зориг ухаарал дүүрэн үйл явдлуудыг олноор нь харж суудаг. Гэхдээ алинд нь илүү анхаарал тавьдаг вэ? Гээд өөрөөсөө асуугаарай. Энгийн жишээнээс л харахад бидний өдөр тутмын амьдрал өөрөө яалт ч үгүй “сайн муу, эерэг сөрөг, болох болохгүй” зүйлсийн туйлд оршдог юм шиг.

Гаднаас орж ирэх эерэг, сөрөг үгсэд шүүлтүүртэй хандаж чадвал оюун санаагаа бид бусдын хорон үгсээр бохирдуулахгүй байж чадна. Хүний төлөвшил, ааш араншингийн зөв бурууг дэнслэн шүүж чадвал зөв үйлдэлтэй, зөв бодолтой нэгэнд зүрх сэтгэлээ нээж болно. Ухамсартай ухамсаргүйгээр орж ирэх бодлоо хянан шүүж чадвал чамайг сэргээх, урам зориг өгөх, сайн сайханд өдөөх бодлуудаар оюун бодлоо дүүргэж болно. Гоо сайхан, эрүүл мэнддээ хийх хөрөнгө оруулалт ч үүнтэй яг л ижил. Хүнсний бүтээгдэхүүн хэдэн арван саяараа үйлдвэрлэгдэж байгаа энэ үед эрүүл мэнддээ зөвхөн сайнаар нөлөөлөхийг нь л сагсандаа хийх үү, биед чинь мууг “мэдсээр байж” тухайн үедээ л кайф өгөх хүнсийг сагсандаа хийх үү гэдэг сонголтыг ч мөн “шүүж” болно. Утаа униар ихтэй өвлийн цагт ч утааг “шүүж” уушгиа эрүүл байлгах уу, хорт бодисоор амьсгалаар л байх уу гэдгийг мөн л шийдэж болно.

Бид амьдралын урсгалыг, өдөр бүхэн тохиох үйл явдлуудыг зогсоож чадахгүй нь үнэн ч сөргийг нь эерэгээр хүлээж авах уу, анхнаасаа сөрөг зүйлийг оруулдаггүй сэтгэл зүйн өндөр дархлаатай байх уу гэдгээ харин шийдэж чадна. Ерөөсөө урт удаан жаргалтай амьдралын нууц нь өдөр тутамдаа хийдэг, боддог, иддэг, хэрэглэдэг зүйлсдээ “шүүлтүүртэй” хандаж, шүүж чаддаг эсэхэд л оршиж байгаа юм.

Бодлоо шүүж эерэг хүчийг нэмж чаддаг, хэрэглээндээ ухаалгаар хандаж чаддаг, зөв буруу үйлдлийг дэнсэлж чаддаг гээд бидний “шүүлтүүртэй” ханддаг, биднээс л шалтгаалан сайжрах зүйл чамгүй олон бий. Гэхдээ яаж ч санаа зовоод арилгаж чадахгүй зүйл байдаг мэт. Тэдний нэг нь бидний мэдэх УТАА. Утааг л уушиг руу минь орохыг л “шүүж” чадахгүй байгаад сэтгэл зовнисоор нэг мэдэхэд өвөлтэй золгожээ. Өнгөрсөн жилийг тэгэс энгэс гэсээр давж утаанаасаа түр салсан. Харин энэ жил эрүүл мэндээ хамгаалж чадах "шийдэл" олсноо Гоолингоо нь та нартайгаа хуваалцаж байна. Утааг хүртэл “шүүж” чаддаг байя л даа, тийм ээ?

Бидний санал болгох "Cambridge mask pro" амны хаалтын шүүлтүүр нь N99 стандартыг хангадаг бөгөөд агаарын бохирдлыг 99%-г “шүүх” чадвартай. Туршилтаар Кембриж амны хаалт нь нян, бактерийг 99.7% устгадаг нь батлагдсан учраас агаарын бохирдолын эсрэг хамгийн үр дүнтэй бүтээгдэхүүний нэг болсон байна. - Нэгдүгээр давхарга буюу гадна давхарга нь PM 10 буюу нүдэнд үзэгдэхүйц тоос тоосонцорыг 99% шүүнэ
- Хоёрдугаар давхарга буюу дунд давхарга нь PM 0.3-PM 2.5 хэмжээтэй тоос тоосонцорыг 99.6% шүүнэ
- Цэргийн технологиор хийсэн нүүрсхүчил шүүгч давхарга нь вирус болон бактери болон хийн бохирдлыг 99.7% шүүнэ
Хүүхэд болон насанд хүрэгсдэд зориулсан олон төрлийн загвартай учраас хайртай дотны хүмүүсээ ч агаарын бохирдлоос хамгаалж чадна. Амны хаалт нь гараар угааж болох бөгөөд зөвхөн халуун ус, саван байхад л хангалттай. Энэхүү маскыг захиалан хүргэлтээр авах боломтой тул 90100132 дугаарт залган захиалаарай. Мөн “Goolingoo.mn” фэйсбүүк хуудасны “SHOP” хэсгээс сонголтоо хийн мессэнжэрээр захиалах боломжтой шүү. Өнөөдрөөс эхлэн амьдралынхаа бүхий л талбарт “шүүлтүүртэй” хандаж эрүүл амьдралын хэмнэлийг бий болгоцгооё!
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо, Анунгоо фарм ХХК хамтран бэлтгэв
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(836)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com