ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Магтаалын гялбаанаас сэтгэлээ хамгаал

Ажил & Мөнгө  | 2018 / 10 / 20

“Монос Косметикс” ХХК-аас тусгайлан илгээж буй захидал
Өглөө бүхнийг нар мэт инээмсэглэн угтдаг чамд Ням гарагийн мэндийг хүргэе! Хэдхэн хоногийн өмнө би өөрийнхөө эд зүйлсийг эмхлэх зуураа бага ангидаа оролцож байсан олимпиад, уралдаан тэмцээнүүдийнхээ өргөмжлөл, сайшаалын бичгүүдээ олсноос үүдэн энэхүү захидлаа бичиж сууна.

Магтаалын гялбаанаас сэтгэлээ хамгаал

Бага сургуулийн 3,4 -р ангидаа тооныхоо хичээлд ангиасаа онцгойрч хэд хэдэн хот, дүүргийн чанартай олимпиадуудад тэргүүн байр эзэлсний дараахан аав ээж гэр бүлийнхнээсээ амьдралдаа анх удаа магтаалын үгсийг сонсож, тэр цаг үеэс эхлэн би магтаалын амтанд донтчихсон мэт надад бодогддог юм. Эргэн тойрноосоо зөвхөн магтаалын үгийг л сонсож суух нь л надад сайхан санагддаг байсан учраас математикийнхаа хичээлд шамдан суралцдаг байснаас бус яг үнэндээ бол өдөржингөө уран зохиолын ном уншаад л сууж байх нь надад хамгийн жаргалтай санагддаг байв.
Тийм ч их дуртай биш хэдий ч сургуулиа төгстлөө математикийн гүнзгийрүүлсэн ангид суралцсаар их сургуулийн босго давах үедээ тооны ухаанаас тэс ондоо мэргэжил сонгох үед гэр бүлийнхэн маань ёстой гайхшаа барсан даа.

Миний охин ангийнхаа хамгийн онц сурлагатай, мундаг нь шүү гэсэн үгсийг л үргэлжид сонсохын тулд би золтой л амьдралынхаа хамгийн том шийдвэрийг гаргах мөчдөө буруу сонголт хийхээ шахсан. Тэр сонголт маань надад магтаалаас олон шүүмжлэл , олон бүтэлгүйтэл, тоолоод ч барахааргүй олон сөхрөөд унамаар хэцүү мөчүүдийг авчирсан хэдий ч би энэ сонголтыг хийсэндээ хэзээд аз жаргалтай байдаг юм.

Хүнд илүү ихийг хийж бүтээх урам зориг, даль жигүүрийг хайрлаж байдаг “магтаал”-ыг хорвоогийн бүх хүмүүст илч дулааныг түгээж байдаг нарны гэрэлтэй зүйрлүүлж болох мэт. Нарны гэрэл ямар гайхамшигтай зүйл болох талаар та нар надаар хэлүүлэхгүй мэднэ шүү дээ. Гэхдээ сайхныг нь мэдэх хэдий ч бид тэр чинээгээрээ нарны туяа бидэнд ямар хортойг ч бас мэдэх тул наранд гарахынхаа өмнө үргэлжид нарны тос хэрэглэж заншсан байдаг. Яг л үүнтэй ижил магтаалын үгс ч гэсэн хүний амьдралд нарны цацраг адил гэрэл гэгээг цацруулж байдаг ч, бид тэр цацрагийн хортой туяанаас ч гэсэн өөрийгөө хамгаалж сурах зайлшгүй шаардлагатай.

Хүнд магтуулах гэж хичээх тусам бид өрөөл бусдад таалагдах гэж, тэдний хүсдэг нэгэн болох гэж тэр чинээгээрээ хичээж, өөрийнхөө чин зүрхнээсээ хүсэж мөрөөдөж буй хүсэл зорилгоо бага багаар гээж байдаг мэт. Хэтэрсэн магтаалын үгс биднийг ирээдүйгээ хайрцаганд оруулах, өөрийгөө жинхэнэ ёсоор үнэлж чадахгүйд хүргэх аюултай.
Хүсэж мөрөөдөж байгаа зүйл маань хэн нэгнээс сайшаалын үгс сонсож чадахгүй байх вий хэмээх айдсаасаа болж бид заримдаа чин сэтгэлээсээ хийхийг хүссэн зүйлээ ч зоригтойгоор эхлүүлж чадахгүй байх тохиолдол ч бий. Аль эсвэл өөрийгөө зөвхөн бусдын үгээр, бусдын бодлоор тодорхойлж, өөрийнхөө жинхэнэ үнэлэмжийг өөрөө ч мэдэхээ байх гээд магтаалын хортой туяа биднийг хайр найргүй хордуулах нь олонтаа.

Тийм ч учраас магтаалын адил шүүмжлэлийг ч баяртайгаар хүлээн авч сурах, амжилт ололтоосоо илүү алдаа мадгаасаа илүү ихийг суралцаж, хийж буй ажил бүхнийхээ өмнө "Энэ ажлыг би чин зүрхнээсээ хүсэж хийж байгаа юу? Би үүнийг хийснээр аз жаргалтай болж чадах уу?" хэмээх асуултуудыг өөрөөсөө асууж хэвшвэл магтаалын хурц гэрэл чиний дээрээс хэчнээн удаан туссан ч чи тэр хурц гэрэлд хордохгүйгээр өөрийгөө хамгаалж сурах дархлаатай болж чадна шүү.
Нарны гэрлээс өөрийгөө хамгаалдагтай ижилхэн магтаалын гялбаанаас ч гэсэн өөрийгөө хамгаалж сураарай найз минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(908)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com