ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо сайхны төгс илэрхийлэл - УРАН ГИМНАСТИК

Мэдээлэл  | 2018 / 10 / 24

Дуучин хүн тайзан дээр гарахдаа жаргалтай байдаг шиг, жүжигчин хүн камерны өмнө гарахдаа жинхэнэ өөрийнхөөрөө байж чаддаг шиг, уран гимнастикчид ч үзүүлэх тоглолтоо хийхдээ туйлын жаргалтай байдаг гэдэгт эргэлзэх зүйлгүй мэт. Учир нь тэд тэр л агшиндаа мөрөөдлөө биелүүлж чаддаг учраас тэр биз ээ!

Гоо сайхны төгс илэрхийлэл - УРАН ГИМНАСТИК

Уран гимнастикийн Азийн цомын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг зохион байгуулах онцгой эрхийг манай улс авч чадсан шинэхэн мэдээгээр өнөөдрийг эхэлж байна. Кинон дээрээс, дэлхийн тайзан дээрээс уран гимнастикийн тамирчин охидын уран тансаг тоглолтыг эх орондоо, дэргэдээс нь үзэх боломжтой болсон байна. Охид маань мөрөөдлөө хэрхэн биелүүлж, талбай дээр уран биеэрээ "гайхуулахыг" хамтдаа үзэж, биширцгээе!

“A” зэрэглэлийн гэгдэх Азийн Цомын Аварга Шалгаруулах Анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотноо 10-р дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулах эрхээ авсныг Гоолингоо нь дуулгаж байна. Уран гимнастикийн энэхүү тэмцээн Монгол улсын тамирчдын ур чадвар, чансааг ахиулах, тус спортыг сурталчилан таниулах, баг тамирчдын тоог нэмэгдүүлэх, өмнө үзүүлж байсан амжилтыг дэлхийн хэмжээнд ахиулах зорилготой. Ази болон дэлхийд алдартай 100 гаруй тамирчид оролцохоор мэдүүлгээ ирүүлсэн байна. Тус тэмцээнд Вьетнам, Тайван, Хойд Солонгос, Хонг Конг, Казакстан Киргизстан Солонгос, Тайланд, Монгол улсаас оролцох нь ээ.

Тэмцээн 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд “SPS” спортын төрөлжсөн сувгаар шууд дамжуулагдах ба 27-28 ны өдрүүдэд мөн “MNB” sport сувгаар шууд дамжуулах юм байна.

1. МОНГОЛ УЛСААС:
Ганцаарчилсан төрөлд:
ОУХМастер Хашбатын Ундрам /Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд шилдэг 15/
СМастер Гансүхийн Номин-Эрдэнэ /Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд 5-р байр/
СМастер Сод-Од Энхжин /Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан төрөлд шилдэг 15/
2. Багийн төрөлд:
Насанд хүрэгчид
Цогт Зулзаяа
Эрхэмзул Элбэрэл
Баярмагнай Хишигбуян
Баярмагнай Хишигзаяа
Амгаланбаатар Номинзул
3. Залуучуудын төрөлд
Ганбат Энх-Үжин
Ганболд Марал
Уртнасан Анхилуун
Цолмон Энхжин
Батолд Хүслэн
Энхтүвшин Энхдалай
4. Уран сайхны гимнастик нь спорт болон урлагийг хослуулсан Олимпийн наадмын зөвхөн эмэгтэйчүүд оролцдогоороо онцлогтой. Одоогийн байдлаар Монгол улсад 300 гаруй охид уг спортоор хичээллэж байгаа бөгөөд Тивийн аварга, Олон улсын томоохон тэмцээнүүдэд медальт байранд тогтмол шалгарч байгаа нь тун ч бахархмаар! Тэмцээн 10 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд “SPS” спортын төрөлжсөн сувгаар шууд дамжуулагдах ба 27-28 ны өдрүүдэд мөн “MNB” sport сувгаар шууд дамжуулах учраас Монгол гимнастикчидаа дэмжин уухайлаарай Гоолингоочуудаа!
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(245)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com