ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

LA VIE EST BELLE: Амьдрал үнэхээр үзэсгэлэнтэй байна!

Чөлөөт цаг  | 2018 / 10 / 27

“Өөрийн дотоод дуу хоолойг сонсон өөрийгөө танин мэдэхэд цаг зарцуул. Өөрчлөлтөнд, өсөн дэвжихэд цаг зарцуул. Чимээгүй тайван байхад цаг зарцуул. Сайхан хооллож, биеэ энхрийлэн хайрлахад цаг зарцуул. Өөрөө өөрөөсөө хэн гэдгээ, юу хүсч байгаагаа асуухад цаг зарцуул. Хүүхдүүдээ сонсоход, гүнзгий амьсгаа авахад, өглөө шинэхэн жүржийн шүүс хийхэд, музей явахад, ойгоор зугаалан амьтдын чимээг сонсоход цаг зарцуул. Зун болоход хүүхдүүдтэйгээ хамт хатаасан цэцгийн цуглуулгаар ном хийж тэдэнд үлгэр уншиж өгөхөд цаг зарцуул. Цагаа үрэхэд цаг зарцуул. Учир нь хэн ч чамд ийм боломжийг олгохгүй шүү дээ.”

 LA VIE EST BELLE: Амьдрал үнэхээр үзэсгэлэнтэй байна!

Хаана ч, хэрхэн Парисчууд шиг байх вэ? номоос төрсөн мэдрэмжээ цөөн үгээр илэрхийлэх гээд үзье л дээ. Хөнгөн, маш хөнгөн. Дэврүүн бас өөрийнхөөрөө тэгээд сахилгагүй. Учир нь тэд аливааг хэзээ ч хүндрүүлэхийг, “хүнд” байлгахыг хүсдэггүй. Амьдралынхаа бүх талбар дээр шүү! Эсрэгээрээ өөдрөг амьдрахыг хүсэгчид. Номын талаарх, магадгүй Франц эмэгтэйчүүдийн талаарх анхны сэтгэгдэл минь энэ байх. Мэдээж чи тэднийг даган дуурайх шаардлагагүй л дээ. Гэхдээ амьдралын хэмнэлийг арай өөр нүдээр харах сонжоод үзье л дээ, тийм ээ?

Хувцаслалтын тал дээр

• 10 жилийн цалинтайгаа тэнцэх үнэтэй хувцсанд мөнгө зарцуулах шаардлагагүй. Харин чамайг илтгэх чиний нэрийн хуудас нэг хувцас байхад л болно.
• Шинэ жилийн гацуур мод шиг байхгүйн тулд аль болох энгийн байх чухал.
• Хувцас материал, оёдол сайтай байх хэрэгтэй. Хэзээ ч хэтэрхий ганган байж болохгүй.
• “Би өөрийнхөө хүчээр үүнийг худалдаж авсан нь намайг аз жаргалтай болгодог” гэх бодол эрх чөлөөнийх нь илрэл болдог.
• Загварын чиг хандлагыг бүү дага. Харин чи загварын чиг хандлагыг дагуул.
Тэдний хувцасны шүүгээнд байх ёсгүй зүйлс –
8-аас дээш өндөр өсгийт, лого ихтэй хувцас, UGG гутал, цээж гарсан майк, дуураймал хуурамч цүнх.
Байх ёстой (must have) хувцаснууд –
Жинсэн өмд, намхан эрэгтэй гутал, балерина, торон алчуур, тренч цув, мөр ил гарах томдсон ноосон цамц, хар хүрэм..

Хайр дурлал дээр

• Дан ганц хайр хангалттай биш. Чи хайрыг ургуулан тэтгэх хэрэгтэй.
• Энэ ертөнцөд ганцхан удаа амьдрана хэмээн бодож амьдралаа үрэхээс бүү ай.
• Парис бүсгүйчүүд хайр гэдэг зүлийг илүү их хайрладаг.
• Хамгийн үзэсгэлэнтэй нүд бол чамайг энхрийлэн харах тэр л нүд юм.
• Тэмдэг нэр чамайг дүрслэн өгүүлдэг болохоос тодорхойлдоггүй.
• Өөрийгөө азтай гэдэгт баттайгаар итгэж, аз жаргалаасаа зуурч, эрсдэлд бэлэн бай. Тэд чамайг олж харад хүлээн зөвшөөрч эхэлнэ.
• Өөрийн хяналтыг бүү алд. Гэхдээ өнгөрсөн амьдрал чинь адал явдлаар дүүрэн байх хэрэгтэй.

Гоо сайхны тал дээр

• Тэд нүүр будалтаас илүү арьс арчилгааг илүүд үздэг.
• Арьсаа урьдчилан арчилж ирээдүйд бэлтгэн хамгаалдаг.
• Түүнийг гэрэлтүүлэгч хүчин зүйл бол түүний оюун ухааны баялгаас урган гарах хувь хүний чанар. Өөр юу ч биш.
• Үсээ хэзээ ч бүү буд. Хэрэв будахаар бол байгалийн өнгийг нь сэргээх гэж, цагаан үсээ далдлахын тулд л буд. Тэд “байгалийн өгсөн өнгийг хадгална”” гэсэн зарчим барьдаг.
• Үс хатаагчаар хэзээ ч бүү хатаа. Харин зун салхиар, өвөл алчуураар хатаа бай.
• Үсээ нас ахих тусам нямбай янзалж бай.

Франц ээжүүд

• Хүүхдэдээ хайртай, халамжтай ч өөрийгөө мартана гэж байхгүй.
• Тэд хүүхдүүддээ боловсрол эзэмшүүлж, үнэ цэн, соёл, философийг өвлүүлэн өсгөдөг.
• Түүний хүүхэд нь хаан биш, харин өөрийнхөө амьдралын эзэн нь байх ёстой.
• Тэд хүүхдүүдтэйгээ хаа сайгүй (ресторан, кафе, музей, дэлгүүр, концерт) явж хамтдаа дурсамж бүтээдэг.
• Аз жаргалаар дүүрэн амьдрах нь хүүхдийг өсгөх, тэдэнд урам зориг өгөх чухал арга нь юм.

Амьдралын хэв маяг

• Өдрийг хэрхэн Парисчууд шиг өнгөрөөх вэ? – Тэд цайны цагаараа сонин уншиж, өдрийн хоол бэлтгэнгээ гал тогоондоо радиа сонсож, хүнсээ цуглуулж байхдаа сонссон сайхан үгсээ дэвтэртээ бичиж, оройхондоо нэг хундага улаан дарс шимэн өнгөрүүлдэг.
• Долоо хоногийг хэрхэн Парисчууд шиг өнгөрөөх вэ? –
Хамгийн сайн найзтайгаа буйдан дээр суугаад кино үзэж, гэртээ цэцэг худалдан авч, сэтгэл зүйчтэйгээ уулзаж, Лхагва гарагийг Бямба гараг болгон хувиргаж, шавар эдлэл хийн зохиолчийн сургалтанд сууж урлагийн хоббигоо хөгжүүлэн өнгөрөөдөг.
• Амралтын өдрөө хэрхэн Парисчууд шиг өнгөрөөх вэ? –
Баасан гарагийг орой сайн унтаж амарч гэртээ өнгөрөөнө гэж боддог ч үнэн хэрэгтээ гадуур гарч, найзуудтайгаа уулзаж, наргиж өнгөрөөдөг. Маргааш нь багахаан дасгал хийнэ. Бямба гарагийн өглөөний цайндаа кроссаунт, маслотай талх идэж, Ням гарагийн өглөө зах явж шинэ ногоо цуглуулан өдрийн цай бэлтгэж энэ өдрүүдийг өөртөө зориулна.

Гоолингоогийн Парист очоод хийх зүйлс

• Мэдээж хамгийн түрүүнд Эйффелийн цамхагийг үзнэ.
• Хайрцаг дүүрэн макарооныг өнгө өнгөөр нь иднэ.
• Сиенэ мөрний эргээр хайрттайгаа зугаална. Тэр нь бид хоёрын бал сарын аялал ч байсан болно. Тэгээд завин дээр нь сууж бүрээчний эгшиглүүлэх Франц аялгууг сонсож. мөрний зүг ширтэн хөнгөн бодолд автана.
• Тэндхийн бэлэг дурсгалын дэлгүүрээр орно. Эйффелийн зурагтай дэвтэр, ил захидал, шилэн аяга худалдаж авна. Бас Эйффелийн баримал, мөн цамхагийн дүрстэй бугуйвчны зүүлт, түлхүүрийн оосор худалдаж авна.
• Мэдээж гоёмсог хийц, дотоод засалтай кафед сууж, сонин уншиж, латте уун кроссаунт идэж, “зэвүүн” зураг даруулна. Тэндээс туршлага судалж ирээд Франц хэв маягтай өөрийн кафег нээнэ.
• Алдарт готик сүм гэгддэг Нотре Дам (Cathedral de Notre dame), нэрт Луврын (Louvre de musuem) музейг үзнэ. Огт мэдэхгүй учраас юугаараа алдартайг нь очоод л мэднэ дээ. Ямар нэгэн уран зургийн өмнө “урлаглаг” хөрөг татуулна.
• Гялалзаж буй шөнийн цамхагийг нүдээр үзнэ. Бас тансаг зочид буудлын өрөөнд дарс шимэнгээ Эйффелийг харж суух болно.

Шинэхэн тэмдэглэлээ La vie est belle – Амьдрал үнэхээр үзэсгэлэнтэй байна гэдэг үгээр төгсгөе!
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(666)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ichinnorov.   2018-10-31
Маш гоё байлаа, Франц орноор аялаад ирэх шиг л боллоо, баярлалаа гоолингоо.

Зочин: Oyuka.   2018-10-28
Saihan nitlel boljee. Goolingoodo bayarlalaa. Vrgelj urmaar tetgej hairaar usaldagt tani.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com