ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

11 сарын зурхай

Зурхай  | 2018 / 11 / 01

11-р сарыг хүн бүр өөр өөрөөр тодорхойлно. Зарим хүн өдөржингөө хөгжим сонсож цонх ширтэн суух уй гунигаар, зарим хүн оны шилдэгийг шалгаруулах шагнал гардуулах ёслолоор, зарим хүн жилийн эцсийн тайлангийн ард өдөр шөнөгүй суух завгүй өдрүүдээр төлөөлүүлэх биз. Магадгүй 11-р сар оны хамгийн гэрэлтэй, гэгээлэг сар биш ч сэтгэл зүрхээ сонсох боломж хамгийн их олддог сар гэдэг нь гарцаагүй юм. Орд ордны хувьд өөр өөрийнхөөрөө онцгой өнгөрөх 11-р сарын зурхайг танилцуулж байна. Шинэ оныг хүлээнгээ бид юу хийх вэ?

11 сарын зурхай

Хонь

Хонины ордныхны хувьд сэтгэл хөдлөл давамгайлсан сар байх нь. Мөн энэ сард өөрийн хүсэж байгаа ажлаа олж чадна. Энэ нь чиний сэтгэлийн шархыг эдгээж, өөрийн чадвараа нэг шат ахиулж, оюун санааны хувьд эмчилгээ болж чадахуйц чухал нөлөө үзүүлэх төлөвтэй байна. Өнгөрснийг зоригтойгоор орхиж, ирээдүйдээ анхаарал хандуулахыг од эрхэс сануулж байна. Энэ сард хайр дурлалын амьдрал нэлээдгүй идэвхитэй өнгөрөх нь.. Харилцаагаа ахин нэг шат ахиулж, хамтрагчтайгаа гүн гүнзгий холбогдон романтик байдлаа хадгалаарай. Сарын 6-ны өдрөөс Тэнгэрийн ван Хонины ордонд байрласнаар дотоод хүнийг чинь илүү эрх чөлөөтэй, өөрийнхөөрөө байхад нөлөөлнө. Өөртэйгөө болоод дэлхий ертөнцийн сайхан зүйлстэй холбоо тогтооход цаг гаргаарай. Чи дэлхий ертөнцөд хэрхэн хандана, тэр чамд яг л тийм хандана гэдгийг санаарай. Амьдралаа цоо шинээр эхэлж, өр зээлийн асуудлууд цэгцэрч, шинэхэн боломжууд нээгдэх төлөвтэй байна. Хосын харилцаагаа ч шинэ түвшинд аваачих боломж гарна. Мөн ямар нэг зүйлээс үүдэлтэй айдас түгшүүр чамайг эзэмдэж магадгүй ч дотны хүмүүстэйгээ илүү ойр байж, хэн нэгнийг шүүмжлэлгүй, сэтгэл санаагаа өөдрөг тайван байлгахыг хичээгээрэй. Чамайг дэмждэг нэгний дэргэд байх нь илүү өөртэй итгэлтэй, тайван амар байхад чинь туслах болно. Итгэл, итгэлцэл хамгийн чухал гэдгийг санаарай. Сарын 8-аас эхлэн чамд аялах, шинэ зүйл суралцах, турших боломж гарч ирж магадгүй. Энэ нь чамд ирэх оноо амжилттай угтах, шинэ газар орноор аялах, муу зуршлуудаасаа салах, сэтгэлийн шрхаа эдгээхэд тус болно. Зарим өдрүүдэд ганцаараа байх цагийг өөртөө олго. Хувийн орон зайгаа хүндэтгэж, өөрийгөө амраах зүйлсийг хий. Удаан хугацааны туршид нэлээдгүй сайн ажиллаж, суралцсан бол өөртөө амрах боломжийг энэ сард заавал олгоорой. Хэт их ажил, нийгмийн харилцааны идэвхитэй байдлаасаа түр ч болов хөндийрч, өөртөө цаг гаргахыг од эрхэс зөвлөж байна. Чухал амлалтуудыг энэ сард өгөхгүй байхыг хичээ. Сарын 27-оос сэтгэл сэргээх сайхан зүйлс тохиолдох төлөвтэй байна. Ажил хэргийн холбоо тогтоох, гэрээнд гарын үзсэг зурах зэрэг чухал шийдвэр гаргахдаа няхуур хандахыг сануулж байна. Энэ сард томоохон хөрөнгө зарах, их хэмжээний зардал гаргахаас зайлсхийгээрэй.

Үхэр

Энэ сар Үхрийн ордныхны ажил хэргийн харилцаа тун ч амжилттай байх нь. Шинэ гэрээнүүдэд гарын үсэг зурж, шинэ түншлэлийн харилцааг бий болгоно. Ирээдүйн тухай хэт их бүү бод, яг одоодоо анхаарал хандуулж, өөрийнхөө бие махбод, оюун санаа, сэтгэл хөдлөлөө зөв удирд. Өөрийгөө халамжлахад цаг гарга. Эрүүл хоол хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн идэвхтэй хийж өөрийгөө илүү эрүүл амьдрахад өөртөө тусал. Өдөр тумын төлөвлөгөөндөө тусгасан ажлууд чинь тийм ч бүтэмжтэй биш байгаад урам чинь хугарч байж магадгүй. Гэхдээ өөрийгөө буруутгаад сэтгэл гутарч суух биш дахин сайжруулахын тулд оролдлого хийгээрэй. Өдөр тутмын амьдралын хэмнэлээ өөрчилж, төлөвлөгөөгөө тогтмол харж байх хэрэгтэй. Ингэснээр өөртэйгөө илүү ойр байж чадахаас гадна энэ сарын ажил хэрэг илүү бүтээмжтэй байхад нөлөө үзүүлэх болно. Өнгөрсөн хавраас түр хойш нь тавиад байсан асуудлууд сэтгэлийг чинь ахин түгшээж магадгүй. Гэхдээ дурсамжуудаа сөхөж хэт их шаналахын хэрэггүй. Айдсаа даван туулж, хуучин дурсамжаа мартаж, өнгөрсөнөөс өөрийгөө чөлөөлөхийг хичээгээрэй. Сарын 8-аас амьдралд чинь шинэ өөрчлөлт гарч, хувийн харилцаандаа онцгой өөрчлөлт хийх боломж гарч ирэх нь. Хайртай хүнтэйгээ илүү гүн гүнзгий дотно харилцаа үүсгэж, харицлаагаа шинэ түвшинд аваачих боломж гарна. Санхүүгийн байдал, зээл татварын асуудлууд ч боломжийн байна. Гэхдээ орлогодоо хянамгай хандах хэрэгтэй. Учир нь мөнгөө үр ашиггүй үрдэг үргэлгэн байдал чинь картаа хоослоход хүргэж болзошгүй. Сарын 15-аас нийгмийн харилцаанд онцгой өөрчлөлт гарах бөгөөд бусадтай харилцаа тогтооход таатай байх нь. Мөн ажил хэргийн харилцаагаа илүү тодорхой болгох, чухал үйл ажиллагаанд оролцож өөрийгөө нээхэд хамгийн тохиромжтой хугацаа байх төлөвтэй байна. Сарын 27-оос Сугар гараг, Тэнгэрийн вангийн нөлөөгөөр өдөр тутмын амьдралын хэмнэлд өөрчлөлт орж магадгүй. Ажлын цагаа багасгах, илүү уян хатан болгох, унтлагын цагаа өөрчлөх зэрэг өөрчлөлт орох төлөвтэй байна. Эдгээр суурь зүйл нь чамайг амьдралдаа томоохон бөгөөд чухал өөрчлөлт хийхэд нөлөөтэй. Амьдралд чинь гэнэтийн зүйлс тохиолдож магадгүй учир аливаад уян хатан хандаж, сэтгэлийн бэлтгэлтэй байхыг сануулж байна.

Ихэр

Энэ сард Ихрийн ордныхныг их ажил хүлээж байна. Энэ нь илүү шаргуу хичээнгүй ажиллахыг шаардах болно. Нэлээд завгүй байх хэдий ч өөрийгөө хайрлах цагийг мартаж болохгүй. Амттай хоол хийж, бясалгалд тодорхой цагийг зарцуулж, найзуудтайгаа сонирхолтой яриа өрнүүлж, эрүүл бүтээгдэхүүн сонгон хэрэглэхийг хичээгээрэй. Ажил болон хувийн амьдралаа тэнцвэртэй бөгөөд үр бүтээлтэй байлгах эсэх нь чиний цагийн менежментээс ихээхэн хамааралтай гэдгийг санахад илүүдэхгүй. Сарын эхний долоо хоногоос л хувийн зохион байгуулалтай сайжруулахыг хичээ. Энэ нь дараа дараагийн ажлуудад үр дүнгээ өгөх болно. Энэ сард өөртөө болон бусдад чухал амлалт өгөх, гэрээ хэлэлцээр хийх, аялал томилолтоор явах, томоохон худалдан авалт хийхэд тохиромжтой. Мөн хайр дурлалын болон нөхөрлөлийн харилцаагаа сэргээх, шинэ төслүүд дээр ажиллахад таатай байх нь. Эдгээр нь чамайг хайр дурлал, ажил хэрэг, өөрийгөө болон амьдралаа үнэлэх үнэлэмжийн томоохон хичээлүүдэд сургах болно. Нийгмийн амьдрал болон ажил хэргийн харилцаандаа өөрийнхөө байр суурийг илүү тодотгож, ирээдүйгээ нарийвчлан төлөвлөх цаг нь болжээ. Сарын 8-аас бүх харилцаанд таатай нөхцлийг авчрах нь. Сарцн 24-өөс бүтээлч байдал, урам зориг нэмэгдэнэ. Хайр болон итгэлцэл хүний эрч хүчийг дүүргэдэг зүйлсийн нэг. Тиймээс аль болох хайрла, бусдад сайхан хандаж зөв үйл хий. Бусдад итгэхэд суралцаарай. Өөрийнхөө юу хүсэж байгааг тодорхойлж, ямар харилцааг бий болгохыг, ямар мэдрэмжүүдийг авмаар байгаагаа илүү сайн мэдэхийг хичээж тэдэндээ тохирох зүйлсийг хийгээрэй.

Мэлхий

Мэлхийн ордныхны хувьд энэ сар онцгой бүтээлч өнгөрөх нь. Давай ван болон Нарны нөлөөгөөр дотоод эрч хүч дээшилнэ. Ингэснээр уран сэтгэмж дээшилж,урлаг болоод дэлхий ертөнийн сайхан зүйлсэд илүү их татагдаж, хайрладаг хүмүүстэйгээ цагийг өнгөрөөх хүсэл нэмэгдэнэ. Сарын 7-ы өдрөөс эрс шинэчлэл хийх хүсэл нэмэгдэнэ. Энэ ч Мэлхийнхний хувьд өөрчлөлт хийж болох хамгийн тохиромжтой үе байх нь. Мөн харж явдаг хүнтэйгээ хайр дурлалын харицлаа тогтоож, харилцаагаа шинэ төвшинд аваачихад ч тохиромжтой цаг гэдгийг од эрхэс сануулж байна. Өөрийн ажил, уран бүтээлүүддээ үнэлэлт дүгнэлт өгч, ахиц дэвшлээ хянаарай. Гэнэтийн сонирхолтой үйл явдлууд тохиож магадгүй бөгөөд энэ нь ажил дээрээ амжилт гаргах, мэргэжлийн зорилгоо гүйцэлдүүлэх зэрэгтэй холбогдоно. Хэрэв чамд ямар нэг муу зуршил бий бол түүний нөлөөгөөр асуудалд орж болзошгүй. Ялангуяа эрүүл мэнддээ анхаарч, дасгал хөдөлгөөн тогтмол хийж фитнессээр хичээллээрэй. Бясалгал хийж, агаарт алхаж, амттай эрүүл хоолоор өөрийгөө дайл. Учир нь өдөр тутмын жижиг дадлууддаа анхаарал хандуулснаар аз жаргалтай, сэтгэл хангалуун байж чадна. Өөрчлөлтийг холоос хайх хэрэггүй. Чадахгүй зүйлээ амлахгүй байхыг зөвлөж байна. Сугар гарагийн нөлөөгөөр сарын 16-аас эхлэн санхүүгийн асуудалд чухал нөлөө үзүүлэх нь. Мөн хамтран ажиллагсад болон гэр бүл дотны хүмүүст чиний нөлөө, тус ихээхэн хэрэгтэй байгаа гэдийг ойлгож тэдэнтэй ойр байхыг хичээгээрэй. Ажил чинь чамаас нэлээдгүй эрч хүч, шаргуу байдлыг шаардах учраас ажил, амралтаа зөв зохицуулж сарын турш хүчээ алдахгүй байхыг чухалчлаарай. Ажлынхаа үүрэг хариуцлагыг ухамсарлахын зэрэгцээ хайртай хүн, сайн найзууд, гэр бүлийнхэндээ гаргах цагийг мартаж болохгүй.

Арслан

Арслангийн ордныхны хувьд 11 сар мэдрэмж өндөртэй өнгөрөх нь. Нууцлаг байдлыг мэдэрч, дотоод хүнтэйгээ ойр байхыг олүү хүсэх болно. Нар Тэнгэрийн ванд байрласнаас дотоод мэдрэмжүүд нэмэгдэж, гүнзгий сэтгэл хөдлөлд автах магадлалтай байна. Гэхдээ энэ нь өөртэйгөө холбогдох, тайвшрах боломжийг өгч эрүүл мэндээ ч дэмжихэд тусална. Гэхдээ хэт их энерги зарцуулахаас зайлсхийгээрэй. Учир нь хэт их мэдрэмтгий байж, хэт их бодох нь үргэлж сайн байдаггүйг санууштай. Сарын 6-аас эхлэн шинэ зүйл турших, суралцах, сургалт семинаруудад хамрагдах, хаа нэг тийшээ аялах боломжууд гарч магадгүй. Тиймээс гэнэтийн боломжуудийг шүүрэхэд бэлэн байгаарай. Шинэ байранд нүүж орох, их цэвэрлэгээ болон үасвар хийх, шинээр тохижуулах зэрэг гэр оронтой холбоотой зүйлс энэ сард хийгдэж магадгүй. Өнгөрсөнл дурсамжуудтай холбоотой зүйлс сэтгэлийг чинь зовоож мэднэ. Хувийн нууцлал, аюулгүй байдлаа хамгаалахад анхаарал тавихыг сануулж байна. Шинэ хүнтэй уулзах, болзоонд явахад таатай сайхан байна. Нөхөрлөлийн холбоогоо албан ёсны хайр дурлал болгоход тохиромжтой сар байх нь. Хэрэв сайхан дурсамжуудыг бүтээхийг хүсэж байгаа бол эргэлзээгүй бүтээж л орхи. Хайрттайгаа хүссэн зүйлсээ хамтдаа хий. Чухал амлалт өгөх, гэрээнд гарын үсэг зурахддаа хянамгай хандаарай. Сарын сүүлээр бүтээлч сэтгэлгээ нэмэгдэнэ. Энэ хэрээрээ олон чухал ажлыг гараас гаргах төлөвтэй байна. Ажлын хамтрагч, гэр бүлийн хэн нэгэн гишүүнд чиний тусламж хэрэгтэй болж магадгүй учраас тэдэндээ чин сэтгэлийн тусламж, дэмжлэг үзүүлэхдээ бэлэн байгаарай.

Охин

Охины ордныхон энэ сард чухал шийдвэр гаргаж, нэлээдгүй завгүй өнгөрөх нь. Нөхөрлөл, хайр дурлал, гэр бүл, ажил хэргийн харилцаандаа дүн шинжилгээ хийх цаг нь иржээ. Сөрөг харилцааг дуусгавар болгож, харилцаанд үүссэн зарим нэг таагүй зүйлсийг засах хэрэгтэйг сануулж байна. Гэр бүлийн дотоод уур амьсгалд таагүй харилцаа, үл ойлголцол үүсэж болзошгүй. Энэ нь сэтгэлийн дарамт нэмж, хүмүүс хоорондын үнэ цэнийг бууруулж мэднэ. Тиймээс ажилдаа анхаарал тавьж, их цагийг зарцуулдаг шигээ гэр бүлийнхээ харилцааг таатай сайхан байлгахад ч анхаарах хэрэгтэй. Хайр дурлал энэ сард нэлээдгүй сонирхолтой өнгөрөх нь. Харилцаанд гарч байгаа асуудлууд та хоёрт сорилт болж, урьдынхаасаа илүү ойлголцох, хэн хэнийхээ үнэ цэнийг мэдрэхэд тус болно. Санхүүгийн хувьд хувиа хичээсэн шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Харин ажил мэргэжлийн хувьд нэлээд завгүй сар байх бөгөөд үр бүтээлтэй ажиллаж, өөрийгөө харуулах боломж нээгдэнэ. Ажил амьдралын тэнцвэрийг олж, цагаа зөв хувиарлах чадварыг энэ сар чамаас шаардах нь. Эрүүл мэндээ анхаарал хандуулж, зөв зохистой хүнс хэрэглэхийг эрмэлзээрэй.

Жинлүүр

Энэ сард Жинлүүрийн ордынхны зарим нэгэн зүйлс сэтгэлд нь таарахгүй, сэтгэл гонсойлгох үйл явдлууд тохиох бололтой. Өөрөө өөртөө таалагдахаа болвж эхлэн, дэлгүүр хэсэх гэх мэтийн хамгийн хийх дуртай зүйлсээсээ хүртэл уйдаж магадгүй. Энэ хэсэгхэн хугацаа чамд сэтгэл санааны хувьд хэцүү дарамттай санагдаж магадгүй ч тун чухал цаг үе байх болно шүү. Чиний хувьд юу хамгийн үнэ цэнтэй зүйл юу болох, ямар зүйлийг хийвэл жинхэнэ утгаараа аз жаргалтай байж чадахаа чи энэ үед л тодорхойлж чадна. Гэхдээ гуниглах хэрэггүй, 11 сар тэр чигтээ ийм дарамттай өнгөрөхгүй шүү. Сарын дунд үед Тэнгэрийн ван гарагийн нөлөөгөөр хостой Жинлүүрүүд маань хайртаасаа гэнэтийн бэлэг хүлээн авч, хамтдаа аялалд гарах сайхан мэдээ бидэнд байгаа. Жинлүүрүүд хэзээнээс туйлын өгөөмөр зан чанартай хүмүүс. Чиний амьдралын хамгийн чухал зүйл бол нөхөрлөл болохоос банкны данс биш гэсэн бодолтойг чинь мэдэх ч энэ сард мөнгөтэй холбоотой асуудал чамд үүсэж болзошгүй тул найз нөхөд ойр дотныхондоо их хэмжээний мөнгийг зээлэхээс аль болох татгалзаарай хэмээн од эрхэс чамд зөвлөж байна. Эрүүл мэндийн байдал тун сайн байж, эрч хүчээр дүүрэн байх тул урьд саруудаасаа илүүтэй ажил дээрээ бүтээмжтэй байж чадна. Өдөр тутамдаа хийдэг ажлуудаа илүү сайн төлөвлөж, өөртөө зориулах цагаа ихэсгэ. Шинэ төсөл эхлүүлэхээс илүү хуучин ажлуудаа бүрэн гараасаа гаргахыг хичээгээрэй. Биелүүлж чадахгүй амлалт хүнд өгөх нь эргээд чамайг хүнд нөхцөл байдалд оруулж мэднэ гэдгийг анхаараарай. Биеэ даасан нэгэн байх нь муу зүйл огтхон ч биш. Бүтэхгүй байгаа харилцаанд цэг тавьж, болохгүй байгаа ажлыг зогсоох л хэрэгтэй. Энэ сар чамайг биеэ даасан хүчирхэг нэгэн болоход чинь од эрхэс ивээлээ үзүүлэх учраас чиний хөлнөөс дөнгө мэт уяатай байгаа ачаануудаас зоригтой нь аргагүй салахыг хичээгээрэй.

Хилэнц

11-р сарын эхэнд төрсөн бүх Хилэнцүүдээ төрсөн өдрийн мэнд хүргэе
Үргэлж зогсолтгүйгээр урагшилж байдаг Хилэнцүүд маань энэ сард түр амсхийн амрангаа, туулсан замаа сайн гэгч нь харан, өөртөө дүгнэлт хийхийг од эрхэс зөвлөж байна шүү. Хайр дурлалын харилцаа, хүсэл мөрөөдлийнхөө талаар эргэцүүлэн бодож, өөрийгөө жинхэнэ утгаараа хэн бэ? гэдгээ танин мэдэхдээ цаг хугацаа зарцуулах нь тун зөв шийдвэр байх болно. Энэ сард хангалттай их эрч хүч, энергитэй байж чадахгүй тул өөрийнхөө эрүүл мэндэд онцгойлон анхаараарай. Томоохон хэмжээний худалдан авалт хийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Бодлогогүй гаргасан шийдвэрээсээ болж ойр дотны хүмүүстэйгээ таагүй харилцаа үүсгэж мэднэ. Мөнгө санхүүгийн асуудал энэ сард чиний хамгийн том анхаарах сэдэв чинь байна. Түрийвчээ хулгайд алдаж, хэрэггүй зүйлд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх магадлалтай тул тун болгоомжтой бай. Урлагийн охин тэнгэр энэ сард чамайг ивээх тул уран бүтээлч Хилэнцүүд маань онгодоо ашиглан олон шинэ уран бүтээл туурвиарай. Сэтгэл зүйн тогтворгүй байдлаас үүдэн шинэхэн харилцаа үүсгэсэн хүнтэйгээ нэг оронд орох магадлал өндөр байгаа учраас болгоомжтой байхыг хүсье. Тэнгэрийн вангийн нөлөөн дор хуучин муу зуршлуудаасаа салж, амьдралын илүү эрүүл хэв маягийг энэ сард эрхэмлэж эхлэнэ гэсэн сайхан мэдээ ч гэсэн бидэнд байна. Хостой Хилэнцүүдийн маань хайр дурлалын амьдрал сарын дундаас эхлэн тун ээдрээтэй болж магадгүй. Хайрттайгаа өөрсдийн харилцаанд тулгарч байгаа асуудлуудын талаар нэг бүрчлэн дэлгэрэнгүй ярилцаж, сэтгэлээ онгойлгохгүй бол та хоёрын дундах ан цав улам даамжрах аюултай. Хайрцаглагдсан сэтгэлгээнээсээ болж олон боломжуудыг алдаж магадгүй тул задгай сэтгэж, ямар нэг хязгаарт бүү баригд. Сарын сүүлийн долоо хоногт санхүүгийн асуудалдаа бүрэн анхаарлаа хандуул. Төлж барагдуулаагүй өр төлбөрүүдээ сар дуусахаас өмнө бүрэн барагдуулахыг хичээгээрэй.

Нум

Нумын ордныхныг хайр дурлалын олон адал явдлууд, санаанд оромгүй гэнэтийн учралууд энэ сард хүлээж байна. Сарын эхний долоо хоногт хостой Нумууд маань хайртдаа тусгайлан цаг гаргаж, өөртөө төрж байгаа мэдрэмжүүдээ түүндээ илэрхийлэн гаргаарай. Дөнгөж харилцаагаа эхлүүлж байгаа хосуудын хувьд харилцаагаа гүнзгийрүүлэхэд эдгээр өдрүүд тун чухал ач холбогдолтой. Ганц бие Нумуудын маань хувьд ч олон сарын турш харж явсан хүн чинь чамтай түрүүлж холбогдон, харилцаа үүсгэхийг хичээх болноо гэсэн сайхан мэдээ бидэнд байна шүү. Сарын дунд долоо хоног бол эртнээс өөрийнхөө хөгжүүлэхийг хүсэж байсан чадваруудаа хөгжүүлж эхлэхэд, шинэ зүйлийг сурч эхлэхэд тун тохиромжтой үе байх болно. Эхэн үедээ хэцүү санагдаж мэдэх ч сарын сүүлд өмнө нь хэзээ ч хийж үзээгүй зүйлээ хийж чаддаг болсондоо чи өөрөөрөө бахархах болно шүү. Аз одыг авчирагч Бархасбадь гараг сарын дундаас чамайг ивээж эхлэн, амьдралд чинь олон гэнэтийн сайхан мэдээнүүд ар араасаа ундран гарч ирнэ. Гэхдээ бүх боломжийг өөрийн болгоход чиний хүч чадал хүрэхгүй тул зарим сайхан саналуудаас татгалзах нь зүйтэй шүү. Олон зүйлийн талаар бодож сэтгэлээ чилээн анхаарлаа сарниулснаас хэдхэн зүйлд төвлөрөөрэй. Олон нийтийн сүлжээ, реклам сурталчилгаа, хүмүүсийн хов живээс хол байхыг хичээ. Өөрийнхөө чадварт хэт бардан, ухаалаг бус шийдвэр гаргаж магадгүй тул зарим нэгэн эргэлзээтэй ажлын асуудлуудыг зөвхөн өөрөө шийдэхийг хичээлгүй хамт олон, итгэлтэй зөвлөхөөсөө туслалцаа аваарай. Гэрээ хэлцэл шинээр байгуулах, шинэ төсөл эхлүүлэх, аялалаар явахад энэ сар төдийлөн тохиромжгүй. Үүний оронд өнгөрсөн хэдэн сард хагас дутуу орхисон ажлуудынхаа ард нэг мөсөн гар. Мөн өөртөө заавал цаг гарган эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмж. Хостой болон ганц бие Нумуудын маань аль алиных нь амьдралд өнгөрсөнд харилцаатай байсан хүн гарч ирэх бололтой. Энэ хүнтэй эхлүүлсэн харилцаа өмнөх шигээ сөргөөр дуусах өндөр магадлалтай тул сэтгэл хөдлөлдөө захирагдалгүйгээр аль болох энэ харилцааг эхлүүлэхгүй байхыг хичээ.

Матар

Сугар гарагийн нөлөөгөөр энэ сард Матрын ордныхны хайр дурлал болон ажил кареертэй нь холбоотой олон ээдрээтэй зүйлс тохиолдох нь. Эдгээр бэрхшээлүүдийг даван гарахын тулд сарын турш чи нилээдгүй тэвчээртэй, хүлээцтэй байх хэрэгтэй болох нь. Танилынхаа хүрээг нэмэгдүүлэх олон боломжууд сарын дунд үеэс гарч ирэх тул олон нийтийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцохыг хичээн, аль болох өөрийгөө нээлттэй байлга. Шинэхэн танилцсан хүмүүс чинь чиний амьдралд эерэг өөрчлөлт, урам зоригийг авчрах болно. Хостой матрууд маань харилцаандаа үүсээд байгаа асуудлыг хамтрагчтайгаа аль болох нээлттэй ярилцаж дор дор нь шийдвэрлэхгүй бол сарын төгсгөлд та хоёрын дунд нилээдгүй хүчтэй маргаан дэгдэж, хэн хэнийгээ гомдоох бололтой. Ганц биечүүд маань нэгэнт дууссан хайр сэтгэлийн харилцаагаа дахин сэргээх гэж оролдон өөрийгөө шаналгахын оронд, ажил хичээлдээ бүрэн анхаараа хандуул. Энэ сард уур бухимдлыг чинь төрүүлэх олон жижиг, том асуудал алхам тутамд чинь тулгарч магадгүй тул бүх асуудалд хэтэрхий гүнзгий биш хөнгөхөөн хандахыг хичээгээрэй. Гэхдээ нөгөө талаасаа энэ сард өмнө байгаагүйгээрээ эрч хүч чинь ундарч, илүү биеэ даасан хүчирхэг нэгэн болж чадна. Ажилтай чинь холбоотой зүйлс сэтгэлийг чинь зовоож, стресстүүлсэн ч орой бүр хангалттай сайн нойр авч, амьдралын зөв хэмнэлээ алдахгүй байхыг хичээх нь тун чухал шүү. Сарын турш эрч хүчтэй байж чадвал сарын төгсгөлд чамайг зовоосон олон асуудал нэг нэгээрээ шийдэгдээд дуусна. Сарын 20-ноос хойш сэтгэл санаагаа цэгцлэхийн тулд богино хугацааны аялалд ганцаараа явсан ч болно. Энэ сард чиний амьдралд ажил кареер хамгийн том байр суурийг эзлэх хэдий ч биеийн болоод сэтгэлийн эрүүл мэнддээ хэзээд санаа тавих ёстойгоо бүү мартаарай. Сарын сүүлийн долоо хоногт бүх ажлаа хойш нь тавиад гэр бүлийнхэндээ тусгайлан цаг зарцуулж, уран зургийн сургалтанд сууж, найзуудтайгаа үдшийг хөгжилдөн өнгөрүүлэхийг хичээ.

Хумх

Бүх зүйлээр онцгой содон, магадгүй энэ жилийн хамгийн мартагдашгүй олон дурсамжийг бүтээх сар. Нар Хумхынхны ажил кареер болон хувийн амьдралыг энэ сарын турш хангалттай гийгүүлэх болно гэсэн сайхан мэдээ бидэнд байна шүү. Сарын эхний долоо хоногт кареер болон санхүүгийн асуудлуудаа онцгой анхаарал хандуулвал чиний төсөөлөө ч үгүй амжилт чамайг энэ сард угтан авах болно. Өнгөрөгч хавраас хойш санааг чинь чилээж байсан зарим нэгэн хувийн асуудлууд энэ сард бүрэн шийдэгдэх өндөр магадлалтай байна. Кареерийн чинь өсөлт чамайг шинэ ажлын байр, шинэ албан тушаал руу хөтлөх тул өөрчлөлт, шинэчлэлтэнд бэлэн байгаарай. Ажил олгогч нартаа өөрийнхөө юу чаддагийг батлан харуулж энэ сарыг бүрэн дүүрэн бүтээлчээр ашиглахыг чамд зөвлөе. Сар дуустал чиний тархинд өдөр бүр олон арван шинэ санаа, ажлын төлөвлөгөөнүүд сум шиг л хурдтайгаар харван орж ирэх тул ажилдаа бүрэн төвлөрч, бүтээлчээр энэ сарыг дуусгаарай. Гэхдээ ажилдаа хэт их анхаарал хандуулснаас үүдэн энерги чинь шавхагдан эрүүл мэндэд чинь бага зэргийн асуудал үүсэх магадлалтай байгаа учраас амралт ажил хоёрынхоо тэнцвэрийг зөв хадгалахаа бас мартаж болохгүй шүү. Их ажлын хажуугаар тархиа амраан бясалгал хийж, амралтын өдрүүдээр гэр бүлийнхэнтэйгээ хамтдаа бяцхан аялалд ч явж болно шүү дээ. Аз од авчирагч Бархасбадь гараг чамайг энэ сарын турш ивээх тул эрсдэлээс үл айн цоо шинэ зүйлсийг туршахдаа бэлэн байх хэрэгтэй. Ганц бие хумхууд маань сарын 22-ны үед ажил хэргийн холбоотой байдаг нэгэнтэйгээ дотно харилцаа үүсгэх магадлалтай. Буд гарагийн нөлөөгөөр хэсэг хугацааны турш холбоо тасарсан байсан найз нөхөдтэйгээ эргэж харилцаагаа сэргээсний үр дүнд шинэ танилуудын хүрээлэл дунд орж шинэ хүмүүстэй танилцаж нөхөрлөх учраас аль болох хүн бүхэнтэй нээлттэй, нөхөрсөг харьцаарай. Хэрэгцээнээс чинь давсан үнэтэй зүйлс худалдаж аван, илүү зардал гаргахаас сэргийлэхэд гэмгүй. Бодлогогүй үрсэн мөнгө чинь дараа дараа саруудад чамд асуудал үүсгэж мэдэх тул зардал гаргахаасаа өмнө гарах үр дүнг нь сайн бодолцож байж шийдвэр гаргахыг хүсье. Сарын дунд үед ойр дотнын хүмүүсийн чинь хэлсэн хатуу үгс чамайг гомдоож сэтгэлээр унагааж магадгүй. Тэр үед сэтгэл санаагаар унан, уйтгарлаж суухын оронд сайхан ном уншиж, дуртай кино цувралаа үзэн, найзуудтайгаа хөгжилтэй цагийг өнгөрөөн асуудлыг хөнгөхөөн даваад гарахад хангалттай.

Загас

Энэ сард аялал, цоо шинэ амьдралын нөхцөл байдал болон санаанд оромгүй боломжууд чамайг хүлээж байна. Олон шинэ зүйлстэй энэ сард чи учирж, сэтгэл санааны чинь байдал огцом хэлбэлзэж магадгүй тул сэтгэлээ амгалан, тайван байлгах нь чиний хувьд тун чухал ач холбогдолтой явдал байх болно. Янаг амрагийн явдал, хосуудын хоорондын итгэлцэл болон мөнгө санхүүгийн асуудлууд чиний санааг энэ сард хамгийн ихээр зовоож магадгүй. Хостой Загасуудын маань хамтрагч нэгэн хэвийн үргэлжилж байгаа харилцаанаасаа бага зэргийн уйдаж магадгүй тул чиний зүгээс хайр дурлалын амьдралдаа илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй болох нь. Бэлгийн харилцаандаа ч мөн анхаарал хандуулан, хамтрагчийнхаа далд хүслийг олж мэдэхийг хичээгээрэй. Амьдралд чинь аль эртнээс хойш байгаа зарим нэгэн том асуудлуудаасаа дахиад хэдэн сар зугтаж бултахын оронд энэ сарын дотор шийдвэрлэж, асуудлынхаа ард нь гараарай. Чиний гаргасан хүчин чармайлт, зоригтой шийдвэрүүд чамайг хувь хүнийхээ хувьд илүү их өсөж хөгжихөд маш их хувь нэмрийг оруулна. Ажил дээр чинь гарсан мөнгө санхүүтэй холбоотой асуудал мөн энэ сард шийдэгдэх магадлалтай. Санхүүгийн хувьд сахилга баттай, зохион байгуулалттай байхад анхаараарай! Сарын сүүлийн долоо хоногт Бархасбадь гарагийн нөлөөгөөр кареер чинь гялалзаж эхлэх тул энэ хугацаанд хувийн компани шинээр байгуулах, ном хэвлүүлэх, шинэхэн гаргасан бүтээгдэхүүнээ сурталчлах гэх мэтийн ажлуудаа шийдвэрлээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(770)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zochin.   2018-11-12
http://StartWeeklyJob.com/?userid=76822

Зочин: Mongo.   2018-11-09
http://StartWeeklyJob.com/?userid=83759 Interneteer mongo oloh iim amarhan boljee bas batalgaatai

Зочин: Munkhuu.   2018-11-08
http://StartWeeklyJob.com/?userid=79298

Зочин: lilo.   2018-11-03
Zarimdaa buur yaag taaraad bhiin.

Зочин: hongorzul.   2018-11-01
vrgelj shine mdee mdeelel oruuldag shv

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com