ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Залуу ээжийн хөтөч: Монгол ээжүүдийн хөтөлдөг сошиал хуудсууд

Чөлөөт цаг  | 2018 / 11 / 16

Ээж нарын хөтөлдөг эдгээр хуудаснаас хувцас загвар, ном, хүүхдийн хооллолт, хүмүүжил төлөвшил, эрүүл амьдралын хэмнэл гээд олон талын, гэгээлэг шинэлэг санаануудыг олж харах боломжтой. Ээжүүд маань юу хийж байна?

Залуу ээжийн хөтөч: Монгол ээжүүдийн хөтөлдөг сошиал хуудсууд

УНШИГЧ
Бяцхан үрээ харах хугацаандаа ном унших хоббигоо зураг дарах, нийтлэл бичих, үзэл бодлоо илэрхийлэх гээд олон талын чадвар болгон хөгжүүлж чадсан бүсгүйн хуудсыг танилцуулж байна. Эндээс сонирхолтой зургууд, уншууртай номын тэмдэглэлүүд болон охинтойгоо хамт суралцаж байгаа тухай гэгээлэг бичвэрүүдийг унших болно.

ЭКО ЭЭЖ

Минималист болоод zero waste буюу хог хаягдалгүй амьдралын хэв маягийг бий болгосон бүсгүйн сонирхолтой хуудсыг танилцуулж байна. Хаягдал багатай амьдрах зорилго тавьсан үеэсээ түүний амьдралын хэмнэлд нэлээдгүй өөрчлөгдсөн тухайн нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Мөн монтессори буюу хүүхдийн өөрөө бие даан суралцах үйл явцыг дэмжих шинэ арга зүйг танилцуулан, хүүхдүүддээ үлгэр дуурайлал болдог залуухан ээжийн хуудсаар зочилж шинэлэг туршилтуудаас нь урам зориг аваарай.

MIND OF MONGOL

Америкийн Орегон мужид амьдардаг загварлаг ээж Б.Халиуны хуудсыг танилцуулж байна. Тэрээр өөрийн хуудсандаа загварын шинэ туршилтууд, амьдралын хэмнэлээ хуваалцдаг. Өөрөөр сэтгэж, шинэлэг зүйлсийг турших дуртай түүний хуудаснаас бүтээлч, зоримог, эрч хүчтэй нийтлэл, тэмдэглэл, зургуудыг харах боломжтой.

GOODMOM

Гэрийн эзэгтэй нар минь наашаа анхаарлаа хандуулаарай. “Амттай” жор, бичлэгүүдээрээ ээжүүд, бүсгүйчүүдээ үргэлж “дайлдаг” нэгэн бүтээлч ээжийг танилцуулж байна. Тэрээр хоол, амттан, нарийн боов гээд олон төрлийн жорыг хуваалцдаг. Сурахад амархан байдлаар зааж өгдөг нь үнэхээр сайхан шүү! Гэртээ шинэ жор туршиж гэр бүлийнхнээ, зочдоо дайлахыг хүсэж байвал түүний хуудсаар зочилж, бичлэгүүдийг нь хадгалж аваарай. Мөн нарийн боовны сургалт зохион байгуулдгийг дуулгая.

AVDAR TOYS

Хятдын Далиан хотод амьдардаг Dasha бүсгүй, нөхөртэйгөө хамт модон тоглоомын үйлдвэрлэл эрхэлдэг. Хүүхдийн эрүүл мэндийг дэмжихээс гадна бүтээлч санааг нь хөгжүүлэх зорилготой модон тоглоомнуудыг түүний Avdar toys хуудаснаас харахаас гадна Avdar club -аар нь зочлон хүүхдийн хүмүүжил, жор, ээж аавуудын ярицлага, бүтээлч нийтлэлүүдтэй нь танилцах боломжтой.

MOM OF MUCHKINS

Охиндоо зориулан хийдэг эрүүл хоолны жоруудыг бэлтгэдэг нэгэн ээжийн хуудас. Хүүхэд татгалзахгүй байхын аргагүй эрүүл бөгөөд “хөөрхөн” хоолны жороос нь санаа авч болно шүү.

MINIMALIST WANNABE

Хэрэглээгээ танаж, аль болох бага эд хогшил, бага зардлаар аз жаргалтай, эрүүл амьдрах боломжийг олгодог Minimalist хэв маягийг туршдаг бүсгүй. Түүний хуудаснаас энгийн бөгөөд эрүүл амьдралын хэмнэлийн тухай гэгээлэг пост, нийтлэлүүдийг унших боломжтой. Мөн гэрийн тохижилт, цэцэг, тэмдэглэлийн дэвтэр гээд эмэгтэй хүн бүрийн шунал хөдөлгөн хөөрхөн зургуудыг харж болно.

TENUUKA”S MOM

Швейцар улсад амьдардаг ээжийн хуудаснаас гадны орны сонирхолтой дүр зураг, хүүхдийн хүмүүжлийн талаар санал бодол, эрүүл хооллолтын жор, хүүхдийн нас сэтгэхүйн онцлогийн талаар хуваалцсан тэмдэглүүдийг унших боломжтой.

ЭЭЖИЙН ТЭМДЭГЛЭЛ

Энэ хуудаснаас амьдралын зөв хэмнэл, шинэхэн туршилтууд, эрүүл хооллолтын жор, бүтээгдэхүүний туршилт, сэтгэгдлүүд, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаар түүний тэмдэглэлүүдийг унших боломжтой.

“Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг”
“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(111)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zola .   2018-11-18
Urgelj heregtei zuils oruuldag goolingoodoo bayrlalaa :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com