ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөдрөгчүүдийн сурах бичиг: Талархлын тэмдэглэл хөтлөх 30 өдөр

Чөлөөт цаг  | 2018 / 11 / 19

Талархал бидэнд амьдралын гайхалтай, сайхан зүйлсийг олж харахад тусалдаг гэдэгт би итгэдэг. Өдөр тумын хэмнэлийг илүү өөдрөг, илүү өнгөлөг, илүү баяр баясалтай болгодог гэдэгт ч итгэдэг. Талархаж сурсан хүн баргийн зүйлд ажрахгүй жаргалтай байж чаддаг гэдэгт мөн итгэдэг.

Өөдрөгчүүдийн сурах бичиг: Талархлын тэмдэглэл хөтлөх 30 өдөр

Зүйл бүрээс сайн талыг нь олж харах, тохиолдсон бүхэнд “баярлалаа” гэж хэлэх энэ л дадлыг суулгаж чадвал бидний амьдрал илүү хөнгөн тэгээд аз жаргалтай болж чадах мэт. Тиймийн учир талархлын тэмдэглэл хөтлөх 30 асуултыг дор жагсааж, дадал болоход туслах үүднээс энэ нийтлэлийг бэлтгэлээ. Дэвтэр үзэг гаргаад тэмдэглээд аваарай хонгорууд минь.

1. Өнөөдөрт талархах 3 шалтгаанаа бичнэ үү?
2. Өнөөдрийг хүртэл чамайг баярлуулсан ид шидийн гэмээр сайхан зүйлс юу байсан бэ?
3. Чиний амьдралд байгаа хамгийн хайр татам зүйлс юу вэ?
4. Яг одоо амьдралдаа оруулахыг, бий болгохыг хамгийн ихээр хүсэж байгаа зүйл чинь юу вэ?
5. Хэнд хамгийн ихээр талархдаг вэ? Яагаад
6. Энэ долоо хоногт чамд тохиосон талархууштай үйл явдал юу байсан бэ?
7. Ямар төрлийн харилцаа чиний амьдралыг дүүргэж чаддаг вэ?
8. Чиний хамгийн бахархмаар амжилт юу байсан бэ?
9. Чамайг “хэн нэгэн” болоход хэн, юу, ямар үйл явдал тусалсан бэ?
10. Яг ямар мэдрэмжүүд чамд хамгийн их баяр баяслыг өгдөг вэ?
11. Чамайг өмнөхөөсөө илүү хөгжиж, сайжрахад тусалсан чадвар чинь юу вэ?
12. Чамайг аливаад талархаж сурахад нөлөөсөн зүйл, сорилт юу байсан бэ? Тэр үйл явдал чамд яг юуг заасан бэ?
13. Чамайг гарцаагүй аз жаргалтай болгодог зүйлс юу вэ? Жагсаана уу
14. Бусдын амьдралд “бэлэглэж” байсан сайхан зүйлс чинь юу вэ?
15. Хэзээ хамгийн сүүлд маш их баяр баяслыг мэдэрсэн бэ? Яагаад
16. Амьдралаас чамд өгсөн хамгийн гайхалтай бэлэг юу вэ? Бас чамд ирж байсан хамгийн сайхан санаанд оромгүй бэлэг юу байсан бэ?
17. Хамгийн сүүлд хэзээ зүрх чинь хайраар, аз жаргалаар баялхсан бэ? Яг ямар шалтгаанаар
18. Чамайг баяр баясалтай болгодог үйлдлүүд юу вэ?
19. Аль хэдийнээ амьдралд чинь бий болчихсон, талархаад ч баршгүй сайхан зүйлс юу вэ?
20. Чамд тохиож байсан саад бэрхшээл, айдсыг хэрхэн баяр хөөрөөр сольж чадсан бэ?
21. Өдөр бүр талархахад хүргэдэг зүйлс чинь юу вэ? Жагсаана уу.
22. Чи өөрийнхөө ямар шийдвэрт хамгийн их талархдаг вэ? Яагаад
23. Хэн нэгэнд сайхан санагдах зүйлийг чи хэзээ хамгийн сүүлд хийсэн бэ?
24. Энэ сард чамд тохиосон талархууштай үйл явдал юу байсан бэ?
25. Өөртөө заавал талархах 5 шалтгааныг бичнэ үү
26. Хэн нэгэнд талархал илэрхийл гэвэл хэнд илэрхийлэх вэ? Яагаад
27. Онцгой нэгэнд зориулж талархлын захидал бичнэ үү
28. Чиний амьдралд тохиосон 15 гайхалтай зүйлсийг жагсааж бичнэ үү.
29. Яг одоо амьдралаас юуг хамгийн ихээр хүсэж байна вэ?
30. Талархаж сурснаар амьдралд гарсан өөрчлөлтүүд юу байв?

30 өдрийн тэмдэглэл хөтлөлтийн дараах эерэг үр дүнгээ сэтгэгдэл хэсэгт бидэндтэй хуваалцаарай. Бас чи хэдийн “талархаж чаддаг” нэгэн болчихсон бол туршлагаа ч мөн дор бичиж болно шүү. Ингээд 30 өдрийн дараа эерэг үр дүнгийн нийтлэлээр уулзъя, Гоолингоочуудаа!

“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(884)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Zochin.   2018-11-30
Bayarlalaa. Goolingoogiin iim goe eyreg uram ogson niitleluudiig chin mash ih durtai. Amjilt oshoo iluu goe goe niitleluud oruulaarai. Amjilt.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com