ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Их ажлын хажуугаар хэрхэн ном унших цаг гаргах вэ?

Чөлөөт цаг  | 2018 / 12 / 03

Ном унших цаг гаргахыг хүсэж байгаа завгүй бүсгүйчүүл минь анхаарлаа хандуулаарай.

Их ажлын хажуугаар хэрхэн ном унших цаг гаргах вэ?
Унших номын жагсаалт гарга - “Ном уншина даа, ном унших юмсан” гэж боддог хэрнээ яг ямар ном унших чинь тодорхойгүй байдаг юм биш биз? Хэрэв тийм бол яг одоо тэмдэглэлийн дэвтэр, үзгээ гаргаад унших хүсэлтэй байгаа номуудынхаа жагсаалтыг бичээрэй. Дэс дараалалд оруулах нь зав гарангуут бүрээ “шүүрч аван” уншихад амар болгоход тустайгаас гадна ямар ном унших хүсэлтэй, ямар төрлийнхөд нь илүү сонирхолтойгоо олж харахад энэ жагсаалт хэрэг болно. Мөн зарим хүмүүс өвөл, намар, зун, хавар уншихад тохиромжтойгоор нь ангилдаг. Чамд ч бас ингэж ангилмаар санагддаг байж болох юм. Сэтгэл зүрх, мэдрэмжээ дагаж унших бас гоё шүү дээ. Жишээлбэл би Орхан Памукийн “Истанбул” романыг энэ өвөл уншихаар төлөвлөсөн нь өвөл л уншихад тохиромжтойгоос гадна сэтгэлд ойр санагдсаных. Харин 12 сард их зохиолч Дармын Батбаяр гуайн “Бүтээхүйн зүй тогтол”, “Навчсын хүүрнэл”, “Ийнгаа миний хээр тал”, “Давалгаа бас дахин давалгаа” гэх 4 номыг уншихаар төлөвлөж, эхлүүлээд буй. Ингэсний учир нь олон ном дунд алийг нь унших вэ? гэж цаг алдалгүй төлөвлөсөн номоо шууд барьж аваад унших зорилготой юм. Чи ч гэсэн оролдоод үзээрэй.

Гарт ойрхон, нүдэнд үзэгдэх газарт байрлуул -
Гэрийнхээ аль хэсгүүдэд хамгийн их зочилдог вэ? Тэр газрууддаа номоо байрлуул. Гэхдээ энэ тохиолдолд аль ч хэсгээс нь нээгээд уншихад хамгийн тохиромжтой, хөнгөн төрлийн ном байвал зүгээр. Гал тогооны ширээ, гоо сайхны тавиур, том өрөөний буйдангийн дэргэдэх жижиг шүүгээ ч байж болно. Зарим айлууд ариун цэврийн өрөөндөө зориуд олон ном тавьсан ч байдаг. Чамд ямар л илүү цаг гарна, тэр үедээ дуртай номоо гарчиглаад байх боломжийг энэ арга олгох болно оо. Хаана ч байрлуулж, хаанаасаа ч эхэлж уншсан тохирох, тэгэх бүртээ шинэ мэдрэмж урам зориг өгөх ном хайж байвал Гоолингоогоос эрхлэн гаргасан “Амралтын өдрийн шуудан” номыг санал болгож байна. 90100132 дугаарт залгаад гэртээ үнэгүй хүргүүлээрэй.

Цүнхэндээ жижиг оврын ном авч яв -
Банкинд оочерлох, урт дарааллын ард зогсох, эмнэлэгийн дугаараа хүлээх, замын түгжрэл хэт их саатах зэрэг бидэнд яаж ч болдоггүй илүүдэл цаг олон гардаг. Энэ үед “нэг ном аваад гарахгүй яавдаа!” гэж халаглах үе цөөнгүй. Хэрэв ийм тохиолдол чамд гэнэтхэн үүсчихээд байдаг бол жин, овор хэмжээ багатай номыг цүнхэлж явахыг зөвлөж байна. Орхиод явчихаж болдоггүй, хэн нэгэнд найдаад үлдээчихэж болдоггүй тийм цагийг завгүй бүсгүй минь чи ухаалгаар ашиглаад аваарай.

Өглөө эсвэл оройд тодорхой цагийг гаргаж хэвш -
“Зав гаргахаар” гэж маш олон номыг уншихаа хойшлуулсаар л байна уу? Гэхдээ зав гарах үе хэзээ ч ирэхгүй гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. Ингэж цаг зав хүлээхийн оронд “өдөр бүр 30 минут ном уншина” гэсэн бодит зорилтыг өөртөө тавиарай. Бага багаар хийгээд л байх нь огт хийхгүй байгаагаас ч хэд дахин дээр зүйл юм шүү. Жилд 52 ном буюу 7 хоногт 1 ном унших зорилго тавьж хэрэгжүүлсэн найз маань “хүүхдээ харах, ажлаа хийхийн хажуугаар багадаа 30 минут өдөр бүрийг ном уншихад зарцуулахаар шийдсэн” гэж нэг удаа хэлж байсан юм. Үүнийг боломжтой ч гэдгийг “нэг жилд 52 ном” унших сорилоороо өөртөө баталчихсан. Чи ч өдөр тутмын ажлын төлөвлөгөөндөө “Ном уншихад өдөрт багадаа 30 минутыг зарцуулна” гэдэг хуваарь нэмээрэй. Мөн дээр дурдсан 3 алхам ч бага багаар чухал дадлыг бий болгоход тусална шүү. Хичээгээд үзээрэй, хонгор минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(963)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Lyla.   2018-12-07
Sain uu Goolingoo min! Goy zovlogoo medeelel ogj bdagt urgelj bayarladag shuu dongoj 17 18han nastai bh uyeesee chamtaigaa nzlaad negent 10jiliig udjee. Zurhaig n sar bur huleej dogdolj, hair durlaliin maan hamgiin tom zovloh bolj ogdog bsan online nz min kkkk odoo hair durlal shohoorholiin nas maan negent duusaj ailiin ezegtei hani ijiltei boljee Bayarlalaa chamdaa ene udaagiin niitlel bas taalagdlaa zaaval heregjuulne... chinii nz <3

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com