ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөртөө эрүүл мэнд бэлэглэе!

Эрүүл мэнд  | 2018 / 12 / 10

Хэрвээ надаас хэн нэгэн 1 жилийн өмнө “Чи юу бэлгэнд авмаар байна” гэж асуусан бол эргэлзээгүй “Ном, хувцас, цүнх” гээд л олон янзаар хариулах байлаа. Харин өнөөдөр ахиад үүнийг асуувал “Эрүүл мэндээ хайрлаж, хамгаалахад туслах бүхий л зүйлийг” гэж хариулна. Учир нь,

Өөртөө эрүүл мэнд бэлэглэе!

Өнгөрсөн хавар эрүүл мэнд минь огтхон ч төсөөлгүй байдлаар доройтож, ажлаасаа хүртэл олон сарын чөлөө авах хэрэг гарсан юм. Энэ нь дуртай ажлаасаа завсардах, санхүүгийн хувьд ээж ааваасаа хараат болох, гэрээсээ удаан хугацаагаар гарахгүй байх шалтгаан болсон юм. Гэхдээ цаашид эрүүл мэндээ гойд анхаарах, эрүүл байх бүх л зөв дадлыг өөртөө “бэлэглэх” завшаан болсон. Таагүй мэдээ хүлээж авсан шалтгаан ерөөсөө л эрүүл мэнддээ огтхон ч анхаардаггүй, хэнээгүй гэхэд дэндүү хэнэггүй зангаас минь үүдэлтэй. Хоолны сонголтондоо сэтгэл гарган анхаарал тавьдаггүй, завсар зайгүй чихэр шоколад иддэг, дасгал хөдөлгөөн бүүр ч хийдэггүй, утааны улирлын үед хотоос гарах нь битгий хэл утааны эсрэг маск ч зүүж уушгиа хамгаалдаггүй хэнэггүй зангаараа өөрийгөө нэгэн зэрэг олон эрхтнээ өвтгөж орхисон нь тэр байлаа.

Тавхан минут сунгалтын дасгал хийдэгсэн бол, өдөр бүр уух усны хэмжээг нэмсэн бол, гадуур биш гэртээ аль болох олон удаа хооллосон бол, амтлагч ихтэй хайрч хуурсан тос ихтэй хоолсноос татгалзсан бол, утаа гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад ядахнаа шүүлтүүртэй маск аваад зүүчихсэн бол, чихрийн хэрэглээгээ зоригтойгоор багасгаж чадсан бол гээд олон зүйлийн араас халаглан, харамсаж толгойгоо гудайлган, өөрийгөө зэмлэж, эрүүл мэндээ ойшоохгүй байхын балгийг яс махандаа тултал ойлгосон.
Ингээд би өнгөрсөн зунаас эрүүл дадлын жижиг амлалтуудыг өөртөө өгч, бага багаар хичээж эхэлсэн.

Сүүлийн хагас жилд би өөртөө:

• Ажил дээрээ гэрээсээ хоол бэлтгэн авчрах
• Дэлгүүр, супермаркетаас хүнс цуглуулахдаа ухаалаг хандах буюу гэрээс гарахдаа хүнсний жагсаалтаа байнга авч гарах, жагсаалтанд байгаа хүнсээ л авах, газтай ундаа, чипс, чихэр шоколадны тасгаар явахгүй байх
• Пицца, шарсан тахиа захиалан идэхгүй байх
• Амтлагч ихтэй, хайрч хуурсан хоолноос татгазах
• Гадуур хооллолтын тоог багасгах
• Лаазалсан болон уртасгасан хугацаатай бүтээгдэхүүн идэхгүй байх
• Улиралдаа нэг удаа шинжилгээ өгөх
• Усан бассейн, ширээний теннисээр хичээлэх
• Өглөөний цайгаа заавал ууж гарах, өдрийн хоолоо заавал идэх
• Ухаан жолоогүй интернет ухдагаа болих
• Долоо хоногт нэг удаа гэр бүлээрээ цэвэр агаарт гарах
• Өвөл болохоор заавал шүүлтүүртэй маск зүүх хэвшинэ гэсэн амлалтуудыг өгсөн.

Мэдээж маш их тэвчээр, шуналаа дарах ухаан шаардсан. Гэхдээ өвчин зовлон тоочхооргүй байхыг хүсэж, зорилгоо ахин дахин эргэн санасан учраас үргэлжлүүлсээр байлаа.

Ингээд би хагас жилийн дараа гэхэд:

• 14 хоногт нэг удаа пицца, шарсан тахиа захиалж иддэг мөнгөө улиралдаа нэг удаа эмнэлэгт үзүүлэх дадлаар сольж,
• Өдөр бүр л таагүйхэн, урамгүйхэн иддэг цайны газрын хоолыг гэрээсээ авчирдаг шинэ хоолоор сольсноор өдөр бүр сэтгэл хангалуун байхын зэрэгцээ гадуур хооллож болох мөнгөөрөө мөнгөө цуглуулан сонирхолтой уулзалтын тасалбар, шинэхэн туршилтуудад зарцуулах болсон.
• Ходоодоо эрүүл хоолоор баярлуулахын хамт өөртөө өгсөн амлалтандаа үнэнч хандсан учраас өөрөөрөө бахархах мэдрэмж минь тодорхой хэмжээнд дээшилсэн,
• Дэлгүүр орох бүртээ авдаг резинен чихэр, чипс, зайрмаг, газтай ундаа, шоколадны мөнгөа бага багаар цааш нь хийсээр 15 ширхэг англи номыг номын сандаа нэмсэн,
• Мөн чихрийн шуналаа зоригтойгоор танаснаар үргэлж л өвддөг шүд нь “зовохоо” больсон
• Нэг удаа хувцас авах мөнгөөрөө усан бассейны бүтэн 2 сарын төлбөрөө хийснээр нурмайж ядваг бие минь илүү чийрэг, хөнгөн болж байгааг мэдрэхийн зэрэгцээ цоо шинэ хоббитой болж хэн нэгэнд би “усан спортоор хичээллэдэг” гэж ам бардам хэлдэг болсон
• Харин хараахан фитнесс иогт явж чадаагүй ч өдөр бүрийн 5хан минутыг ширээний араас босож 16 тоот дасгал хийдэг болсноор нуруу чилэх, бие чангарах, хүндрэх зовлонгоос өөрийгөө бага багаар “аврах” болсон.

Оюундаа, ур чадвартаа, гэртээ хийх хөрөнгө оруулалт чухал ч эрүүл мэндээ хийх хөрөнгө оруулалт юутай ч зүйрлэшгүй чухал юм билээ. 2018 онд өөртөө өгсөн хамгийн том бэлэг маань “эрүүл мэндийнхээ өлөө” хийх жижиг хэрнээ чухал дадлууд байж, амжилттай биелүүлж байгаа учраас 2019 ондоо шагнаад оюундаа хөрөнгө оруулахаар шийдээд байна Та нар маань ч бас эхлээд өөртөө болоод гэрийнхэндээ эрүүл амьдралын онцгой бэлгийг бариарай. Магадгүй тэр нь өглөө бүр гүйх, 5-хан минут сунгалтын дасгал хийх, үргэлж инээмсэглэх, сайхан зүйлсийн тухай түлхүү бодох, эмнэлэгт тогтмол үзүүлэх зэргээр өөртөө эрүүл мэнд бэлэглээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(731)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Tse.   2018-12-18
Цэвэрхэн усан бассэйн санал болговол? Мөн арьс хуурайшихгүй юу? Хариулаад өгөөрэй

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com