ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Он дуусахаас өмнө өөртөө зориулж хийх 4 чухал үйл

Ажил & Мөнгө  | 2018 / 12 / 14

Шинэ он гарахад яг 16 хоног үлджээ. Юухэн байхав нэг л мэдэхэд бид хундгаа тулган, он солигдох нандин мөчийг хүлээн баярын ширээнийхээ ард зогсож байх болно. Хаяанд ирчихээд байгаа 2019 он гарахаас өмнө доор дурдсан 4 үйлийг ажлынхаа хажуугаар амжуулахыг Гоолингоо нь аминчлан хүсэж байна. Юу, юу гээч?

Он дуусахаас өмнө өөртөө зориулж хийх 4 чухал үйл

Нарийвчилсан тэмдэглэл хөтлөх. Үүнд:
Нэн түрүүнд өөртөө зориулж шинэ тэмдэглэлийн дэвтэр худалдаж аваарай
Шинэ зорилгуудаа тодорхойлох - Бялуу хийх ур чадвараа ахиулах, IELTS-ын шалгалт өгөх, шинэ номын агуулга дээр ажиллах, философи, түүх, шинжлэх ухааны номууд түлхүү унших, усан спортоор хичээллэх
Хүслийн жагсаалт бичих (аялах газар, үзэх кино, идэж үзэх хоол, очих чухал арга хэмжээ) - Намрын Хөвсгөл далайг үзэх, Хонг конгт очиж Буддагийн аварга хөшөө болох Тиан Тианыг үзэх, Суши идэх
Ирэх онд хийх зүйлсийн жагсаалт гаргах - Аялалд зориулсан хадгаламж нээх, IELTS-ын шалгалт өгөх, гал тогооны өрөөний дизайныг өөрчлөх
Ирэх онд хэвшүүлэх шинэ дадлуудын жагсаалт гаргах - Гэрээсээ хоол бэлтгэж авч явах, сунгалын дасгал хийж хэвших, долоо хоногийн төлөвлөгөөг ягштал мөрдөж сурах, ууланд алхдаг болох, нүүрний иога хийх
Ирэх онд солих муу зуршлуудаа бичих - Орой унтдаг, чихэр их иддэг, зурагт хэт ойроос үздэг зуршлуудаа 2019 онд сайнаар өөрчилнө.

Уншиж хараахан дуусгаагүй байгаа номуудаа дуусгах -
Яг одоо бичгийн ширээн дээр минь уншиж дуусгаагүй 4 ном өрөөстэй байна. Цайны цагаар, унтахын өмнө, илүүдэл цагуудаар гээд 4 өөр цагт номыг гаргаж тавьсан минь энэ л дээ. Урьд нь нэг номоо заавал дуусгаж байж дараагийнхийг эхлүүлнэ гэсэн зарчимтай байсан бол одоо цагийнхаа зав чөлөөнд тохируулаад уян хатан болгож өглөө бизнесийн, хүлээлгийн цагаар хувь хүний хөгжлийн, оройн цагаар уран зохиолын гэх мэтээр ялгаж “зэрэг” унших дадлыг хэрэгжүүлэх гээд хичээж байгаа. Номууд маань дөнгөж л дундаа орж байгаа учраас он дуусахаас өмнө заавал дуусгана гэж өөртөө амлаж номын өрөө дарахаар шийдлээ. Эхэлсэн зүйлээ дуусгаж чадаагүй үед төрдөг тухгүй мэдрэмж сэтгэлд ном уншихад хүртэл төрөөд болдоггүй шүү. Чамд ч гэсэн ийм мэдрэмж төрдөг бол дундаас нь орхисон номуудаа дуусгаж санаагаа амраагаад, шинэ оноо шинэ номуудтай угтаарай.

Зээл, өрийн асуудлуудаа цэгцлэх -
“Шинэ онд өртэй орчихвол тэр жилийн турш өр чамайг дагана даа” гэж хүүхэд байхаас л эгч маань тоглоом шоглоомоор хэлдэг байж билээ. Би итгэчихдээ ч тэр үү нээрээ л өртэй орж болохгүй гэж чармайж хүнээс зээлсэн мөнгөө оны өмнө төлж, нэгжийн зээлээ хүртэл дарж сурсан шүү. Одоо ч энэ зуршил маань хэвээрээ. Сэтгэлд цаанаа л өег болчихдог юм, хэнд ч их бага хэмжээгээр ямар нэг өргүй гэж бодохоор. Хэрэв чамд минь ямар нэг санхүүгийн өр бий бол шинэ оны өмнө заавал цайруулахыг хичээгээрэй.

Хэн нэгэнд сэтгэлээ “илэрхийлэх” -
Чин сэтгэлийн уучлалт гуйх, талархсан сэтгэлээ илэрхийлэх, хайртайгаа хэлэх зэрэг “хэлэхгүй л бол болохгүй” байгаа чин сэтгэлийн үгсээ ил гаргаж уудлаарай. Би яг одоо 12 жил найзалсан, миний амьдралын ийм урт хугацааг хамтдаа өнгөрөөсөн найздаа талархлын шуудан бичихээр сууж байна. Ажлаа эрт тараад ээж дээрээ очиж, хайртайгаа илэрхийлэн оройн нандин зоог барихаар төлөвлөж байна. Зүрхэнд минь дурлалын гэрлийг асааж хайр гэдгийг мэдрүүлдэг найз залуугийнхаа сэтгэлийг бухимдлын, зэмлэлийн үгээр шархлуулсандаа гэмшин уучлалт гуйж харилцаагаа “аврахаар” ажил руу нь явах гэж байна. Эдгээрийг л чин сэтгэлээсээ хийчихвэл сэтгэл минь хөнгөрч, бодит харилцаанууд маань одоо байгаагаасаа хэд дахин сайжрах гээд байх шиг. Шинэ он гарахаас өмнө сэтгэлдээ байгаа мэдрэмжүүдийг ил гаргаж, сэтгэлийн өрөө тэглээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(725)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Iluu iheer saijrahiig husegch.   2018-12-24
Goolingoo bi chamd khairtai.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com