ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Ид шид ингэж амилдаг

Ид шид байдагт итгэдэг үү?
Ид шид гэдэг бусдыг хайрлаж энэрэхийг, бусдад хайраа түгээхийг, бусдын сайн сайхны төлөө өөрийхөө аз жаргалаас эмтэлж аваад өгөхийг хэлнэ. Ид шид гэдэг кинон дээр биш харин амьдрал дээр өдөр бүхэн биелэлээ олж бусдыг баярлуулдаг, зүрхэнд нь гэрэл асаадаг, сэтгэлд нь итгэл нэмдэг урмын үгс, сайн үйл, зөв үйлдлийг хэлдэг. Тэдний нэгэн биелэл нь бяцхан хүүхдүүдийн нүдэнд аз жаргалын оч гэрэлтэх, инээмсэглэл тодрох энэ агшин юм.

Ид шид ингэж амилдаг

”Лантуун дохио” ТББ-ын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Ид шидийн уут” аяны эхний хэсэг 15,16-ны өдрүүдэд болж өнгөрлөө. “Ид шидийн уут” аянаар шинэ жилийн баярыг тохиолдуулан хотын төвөөс алслагдсан, эмзэг бүлгийн айлд зочилж, бяцхан хүүхдүүдэд баяр хөөр бэлэглэн, амьдралд нь нэгэн нандин дурсамжийг бүтээдэг чин сэтгэлийн үйлс юм.

“Ид шидийн уут” аян 2016 оноос эхлэн жил бүр ойролцоогоор 1500 өрхийн 7000 орчим хүүхдийг баярлуулж ирсэн. Энэ жил эхний 2 өдрөө 2720 бэлэг бяцхан эздэдээ хүрч, тэдний баярласан сэтгэл, нүдэнд нь цацрах гэрэл, баярлалаа гэх чин сэтгэлийн үг “ид шид”-ийг ийн түгээжээ. Аяны хүрээнд хүйтэн өвлийн жаварт даарч хөрөхөөс нь хамгаалсан дулаан малгай, ороолт, куртик, хичээл номондоо онц сурахыг нь дэмжиж цүнх, хичээлийн хэрэглэл зэрэг бусад зүйлийг бэлэглэдэг. Хүүхдүүдэд очиж байгаа эдгээр бэлэг, “ид шид” сайхан сэтгэлт ах эгч нарын чин сэтгэлийн бэлэг, хандиваас бүтдэг гэж бодохоор сэтгэлд дулаахан байгаа биз. “Ид шидийн уут” аян ирэх 22,23-ны өдрүүдэд ахин үргэлжилж ид шидээ дахин түгээх нь ээ. Бяцхан үрсийнхээ харцанд гэрэл авчрах зөв үйлсийн аянд нэгдэж тэднийг баярлуулахад хувь нэмрээ оруулаарай, Гоолингоочуудаа!

Зургийн тайлбаруудыг "Ид шидийн уут" аяны санаачлагч Ч.Ганжавхлангийн хувийн фэйсбүүкээс

"Өвлийн өвөө ... Танд очих зам ийм ойрхон байсан атал таныг би бүтэн жил, найзууд маань бүр бүх насаараа хүлээсэн шүү дээ"

"Энэ чинь хайр шүү дээ #Идшидийнуут2019"

“Гэгээн өглөө... #ИдШидийнУут үргэлжилсээр....”

"Нэгэн төрсөн өдөрт яваад орчихлоо өвөө маань"

"Ид шид үргэлжилсээр Хүүхэд бүхэн инээнэ Ид шидийн бүтээнэ"

“Өчигдөр орж цүнх бэлэглэсэн айлдаа дахин очиж ёолк засаж өгөөд 3 хүүхдийг бүрэн хувцаслав #идшидийнуут2019”

“Өчигдөр орж цүнх бэлэглэсэн айлдаа дахин очиж ёолк засаж өгөөд 3 хүүхдийг бүрэн хувцаслав #идшидийнуут2019”

“Хөөөөөх ..... Шинэ гуталтай бас бэлэгтэй болсон нь ... #Идшидийнуут2019”

"Ммммм"

"Өвлийн өвөө нь хэлэхээр маскаа их дуртай зүүж байна шүү хүүхдүүд"

"Урагшилсаар л байна #Идшидийнуут2019"

"Өвөө ирээд явсан яасан байхнуу? Шинэ хувцастай бэлэгтэй боллоо. #ИдШидийнУут үргэлжилсээр..."

"Заа үзүүлэээд өгцгөөөе !!! 2 дахь өдөр Ид шидийн уут 2019"

Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(446)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com