ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Өөдрөгчүүдийн сурах бичиг: Хүлээн зөвшөөр, суралц, хайрла!

Чөлөөт цаг  | 2018 / 12 / 18

Нүдээ нээгээд олж харсан цагт амьдрал илүү үзэсгэлэнтэй бас аз жаргалтай. Байгаагаар нь хүлээн зөвшөөрч чаддаг болсон цагт амьдрал илүү хөнгөн тэгээд амар тайван. Аливаа зүйлээс суралцаж чаддаг болсон цагт амьдрал илүү баялаг тэгээд сонирхолтой.

Өөдрөгчүүдийн сурах бичиг: Хүлээн зөвшөөр, суралц, хайрла!

Чиний бодолд, оюун санаанд, үйлдэлд чинь үргэлж “хадаатай” БАЙХ ёстой 7 зүйлийг хуваалцаж байна. Хүлээн зөвшөөрөөд, хайрлаад, ойлгоод л сурчихвал амьдрал ер нь тийм муугүй эд биш үү?

1. Шинэ өглөө эхлэх бүрт талархаж БАЙХ. Учир нь амьдрал чамд илүү сайжрах, илүү их хичээх, илүү жаргалтай байх боломжийг шинэхэн өглөөтэй хамт илгээдэг.

2. Дааж авсан ямар ч ажлыг чин сэтгэлээсээ хийдэг БАЙХ. Сэтгэлээ шингээж хийсэн ямарваа нэг ажил хийсэн хүндээ ч, түүнийг даалгасан нэгэнд ч, ажлын үр дүнг хүлээн авах хүнд ч цаанаасаа л дотно дулаан, бүтэмжтэй, боломжтой, сэтгэлд өег мэдрэмжийг төрүүлж байдаг. Хааяахан бидэнд сэтгэл гаргаж хийгээд ч дарга нь үнэлэхгүй байх, сэтгэл хичнээн өгөөд ч буцааж хайрлуулж чадахгүй байх тохиол гардаг нь үнэн. Гэвч бодит байдал дээрээ “тийм” байж болох ч чиний сэтгэлээ зориулж хийсэн зүйлсээс мэдрэх сэтгэл ханамжийг даргын үнэлгээ ч, өөр нэгний чамд өгөх хайр ч гүйцэхгүй ч байж мэднэ шүү дээ.

3. Ямар нэг алдаа гаргах үед “тэндээс” суралцахдаа бэлэн БАЙХ. Алдааг алдаа чигээр нь биш сургамж, хичээл гэж хүлээж авах нь алхам алхмаар урагшлахад, мэргэжлийн болоод хувь хүний мэдлэг чадвараа дээшлүүлэхэд, амьдралын ухаан нэмэхэд тусалж байдаг. Тиймээс “Би үүнийг л ингээд хийчихсэн бол алдаа гарахгүй байсан юм!” гэж биш “Энэ алдаа надад ийм хичээлийг заалаа, одоо үүн дээр ингэж анхаарна, цаашид ингэж сайжруулна” гэж хүлээж авч сураарай.

4. Ямар нэг зүйл (ажил, хичээл, харилцаа) огтхон ч ойлгомжгүй санагдах үед санаа зоволгүйгээр асууж, лавлаж чаддаг БАЙХ. Яагаад гэж асуухаасаа бүү санаа зов. Энэ нь чамайг олон удаагийн “мэдэхгүй, чадахгүй”-ээс аварна. Хувийн харилцаанд ч ойлгомжгүй байдал үүсэхэд “ямар учир шалтгаанаар энэ харилцаанд сэв суусан, юу таагүй байдалд хүргэсэн, яагаад үл ойлголцол үүссэн” зэргээр тодорхой болгохыг хичээгээрэй. Нэг удаа найз минь “Ойлгомжгүй байдлыг үргэлж тодруулж, лавлаж мэдэх гэдэг чанар чинь ёстой таалагддаг шүү” гэж билээ. Энэ байдал нөхөрлөлийн харилцаанд ан цав, ойлгомжгүй байдал үүсэхээс хэд хэдэн удаа “аварч” байсан нь тэр юм.

5. Бусдын төлөө чин сэтгэлээсээ баярлаж чаддаг БАЙХ. Бусдын зовлонд баярлаж байгаа бол чөтгөр болж буйн шинж. Харин хэн нэгний аз жаргалын төлөө талархдаг бол хүнээрээ байгаагийн илрэл. Сайн найзыгаа мөрөөдлийнхөө ажлыг хийж байгаагийнх нь төлөө баярла, ажлын хамтрагчаа 100%-ын гүйцэтгэлтэй ажиллаж байгааг нь бахархалтайгаар сайшаан хэл, үзэсгэлэнтэй сайхан харагдаж байгаа нэгэнд үүнийг нь баяртайгаар дуулга, амжилтанд хүрсэн нэгэнд цуцаагүй хичээл зүтгэлийнх нь төлөө урмын үгээр урамшуул.

6. “Чи өнөөдөр хамгийн сайнаараа хичээсэн шүү” гэж өөртөө үргэлж хэлж БАЙХ. Бусдын төлөө баярлаж чаддаг чамд чин зүрхнээсээ баяр хүргэе. Харин одоо өөрийнхөө төлөө таларлаж, өөртөө хамгийн сайхныг хэлэх үлдлээ. Энэ жил чи хамгийн сайнаараа ажилласан, гэр бүлдээ хамгийн сайнаараа сайн охин нь, эгч нь дүү нь байсан, бусдын сайн сайхны төлөө хамаг сайнаараа хичээсэн, тусаа хүргэсэн. Чи хамгийн сайн нь байсан учраас, байдаг учраас орондоо орох бүртээ өөртөө талархал илэрхийлж, “өнөөдөр чи үнэхээр сайн байсан шүү” гэж талархан хэлж байгаарай. Өөрийгөө голж, өөлж суухад амьдралд дэндүү богинохон биш гэж үү?

7. Гэр бүлийнхэнтэйгээ байх үедээ чиний оюун санаа “одоо цагт” БАЙХ ёстой гэдгийг өөртөө сануулж байх. Гэртээ байхдаа ажлаа бүү бод, хүүхдүүдтэйгээ тоглож байхдаа тэдэнд л бүх анхаарлаа хандуул, оройн зоогонд дээр гэрийнхнийхээ сонин сайхынг чих тавин сонсож, өөрийнхийгөө ч бас хуваалц. Ухаан санаагаа өнгөрсөнд эсвэл ирээдүйд байхыг бүү зөвшөөрөөрэй. Харин одоод бий болж байгаа аз жаргалдаа анхаарлаа төвлөрүүл. Аз жаргалаа одоогоор нь бүтээ.

Саяхан нэгэн найз минь уншсан номын тэмдэглэлээ фейсбүүк хуудсандаа хуваалцжээ. Тэр олон үг дундаас “Зүрхнийхээ угаас энэ амьдралд бууж өгмөөр санагдах үед, маргааш нөгөөдөр түүний цаад өдрүүд чамд ямар ч утгагүй болох үед, утаа манан цөхрөл шаналалаар дүүрсэн гудамжаар өдөр бүхэн алхах үед чинь амьд үлдэх ганц шалтгаан чинь гэр бүл л байдаг, өөр юу ч биш. Мөрөөдөл, хүсэл тэмүүлэл, амьдралын зорилго гээд улиг болсон зүйлс биш, орой болгон гэр бүлээрээ тойрч суугаад иддэг халуун хоолны төлөө хүн энэ амьдралд тэсэж, тэвчиж үлддэг юм” гэснийг уншаад сэтгэл огшоод л явчихсан шүү. Биднийг хэн нэгэн байхад ч, хэн ч биш болоход ч дэргэд байдаг хүмүүс бол зөвхөн гэр бүл шүү дээ.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(725)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2021-08-11
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Зочин: цацаа.   2020-03-12
баярлалаа, дахин дахин уншлаа

Зочин: saruul.   2019-04-16
Zow tsagtaa zow yumaa olj unshlaa..bayrlalaa goolingoo

Зочин: soyoloo.   2019-01-11
yamar goe niitlel we bayarlalaa goolingoo :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com