ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

1 сарын зурхай

Зурхай  | 2019 / 01 / 01

Цоо шинэ жилийн цоо шинэ сар бидний өмнө ирчихээд, хаалга тогшиж зүрхлэлгүй түр хүлээгээд зогсож байна. Ямар хүмүүс өөрийг нь угтаж авах бол гэхээс сэтгэл нь хөдлөөд тогтож сууж чадахгүй байх шиг. Инээмсэглэсэн хөөрхөн бүсгүйчүүд хаалгаа томоос том нээгээд эелдгээр угтвал түүнд хэчнээн сайхан байх бол? 1-р сар минь бидэнд сайхан бүхнээ дэлгээрэй.

1 сарын зурхай

Хонь

Хайр дурлалын онцгой хүсэл тэмүүлэлтэйгээр шинэ он эхлэх нь. Цоо шинэ хүмүүстэй уулзаж, танилын хүрээгээ тэлэх хүсэл ч дүүрэн байна. Мөн сарын 7-оос эхлэн адал явдлыг хайх эрмэлзлэл нэмэгдэх болно. Гэрлэсэн Хонинууд хайр дурлалын амьдралаа өдөр тутамдаа сайн сайхан байлгах боломж илүү нээгдэх бөгөөд харилцаагаа шинэчилснээр хүсэж буй нөхцөл байдлыг авчрахад түлхэц болно. Шинэ зүйлийг эрэлхийлэх, шинэ өөр өнцгөөс харж эхлэх цаг нь болсон. Хайрт чинь чамд олон зүйлийг хэлж сэтгэлээ нээх бөгөөд гэрлэх санал ч тавьж магадгүй. Харин Ганц биечүүл холоос хайраа хайж эхлэх ба холын зайнд байгаа хүмүүстэй харилцаа тогтоох боломж гарч ирнэ. Сарын 21-ээс сар хиртэлтийн нөлөөгөөр Хонинуудын хайр дурлалд онцгой нөлөө үзүүлэх нь. Нөхөрлөлийн харилцаа хайрын түвшинд очиж магадгүй. Шинэ харилцаандаа сохроор хандах нь аюул дагуулж болзошгүй учраас хэн нэгэнтэй харилцаа үүсгэхдээ болгоомжтой хандахыг од эрхэс сануулж байна. Ажил кареертаа нэлээдгүй анхаарч их цагийг зарцуулах бөгөөд нэр хүнд байри сууриа олохын төлөө хичээл зүтгэл гаргах нь. Энэ нь ч үр дүнгээ гайхалтайгаар үзүүлэх болно. Ажлаа солих, кареерийн өөрчлөлт гарахад од эрхэсийн байрлал нөлөө үзүүлж магадгүй. Ажлын байрандаа өөрчлөлт хийх боломж гарах ба ажилладаг компани чинь ч өөрчлөлт хийж хувь хүнд өөрчлөлт хийх нөхцлийг бүрдүүлнэ. Дарга болон дээд албан тушаалын хүндээ хэлэх зүйл бий бол сэтгэл зүйгээ ухаалгаар удирдаж хэлэх үгээ зөв сонгож тайван хандахыг хичээх хэрэгтэй. Заавал компаны дотоод уур амьсгалыг юм уу өөрийн ажлыг сүйтгэх хэмжээний шийдвэр гаргах хэрэг байхгүй. Харин тулгараад байгаа гол асуудлыг олж тэдгээрт зөв шийдэл олохыг хичээгээрэй. Ярилцаж ойлголцох нь хамгийн зөв шийдвэр байх болно. Хамтран ажиллаггч нэгнээс эрх мэдлээ урвуулан ашиглах сөрөг үйлдэл гарч магадгүй. Энэ нь чамайг тэдэнтэй зөрчилдөх, шударга ёсны төлөө үг хэлэх зайлшгүй шаардлага үүсгэнэ. Ажлын байранд дээрх сэтгэл санааны болоод ур чадвар шаардсан дарамт шахалт нь илүү бүтээлч байж, урт хугацааны эерэг өөрчлөлт хийх боломжийг нээх замд хөтөлж магадгүйг сайн санах хэрэгтэй. Сарын 20-оос мөрөөдлөө биелүүлэх гэнэтийн боломжинд их мөнгө зарцуулж болзошгүй бөгөөд үүнд анхнаасаа няхуур төлөвлөгөөтэй хандахыг зөвлөж байна. Харин гадаад харилцааны ажил хэргүүдэд санхүүгийн асуудалд тулгарахгүй бүтэмжтэй байх нь. Бодит байдлыг илүүд үздэг байдал чинь чамайг биеийн болоод оюун санааны тэнцвэргүй байдлаас хамгаална. Зорилгоо илүү тодорхой болгож, өөртөө байдаггүй эрч хүчтэйгээр зорилго өөд довтлох нь. Өөдрөг сэтгэлтэй байхад чинь энэ сард од эрхэс чамд туслана. Хангалттай амарч чадахгүй байх, хэт завгүй цагийн хуваарьтай ажиллах, хэт их хичээснээс болж өөрөө өөрийгөө ядрааж уцаартай болгож болзошгүй. Найзуудтайгаа уулзах, чөлөөт цагаа сонирхолтой өнгөрүүлэх гэх мэтээр өөртөө цаг гаргасан нь дээр. Сарын сүүлийн 10 хоног дотоод эрчим хүч нэмэгдэх бөгөөд сэтгэл зүйчтэй уулзаж сэтгэлээ засахыг зөвлөж байна. Өөртөө болон гэрийнхэндээ онцгой цаг гарга. Тэдэнд чиний анхаарал хэрэгтэй байна. Ажил мэргэжил нэр хүндийн төлөө хайртай хүмүүсээ золиослох хэрэггүй.

Үхэр

Энэ сард Үхрийнхний сэтгэл санаа “галзуу хулгана”-д суусан мэт хэлбэлзэх болно. Хүсэл эрмэлзлэлээс үзэн ядалт руу, үзэн ядалтаас хүсэл эрмэлзлэл рүү шилжсээр байх нь. Гэрлэсэн Үхрийн ордныхны хувьд хайрт чинь чиний нууцуудыг ухаж төнхөж, өнгөрсөн амьдралд чинь хэт их анхаарал хандуулаад байвал харилцаагаа эргэн нэг харахад гэмгүй. Бодит нөхцөл байдал ч чамайг ийм шийдвэрт хүргэх магадлалтай байна. Сарын 10-аас хайр дурлалын харицлаанд асуудлууд гарч ирэх болно. Тэдгээрийг сайтар ялгаж салгаж, сайнаар шийдвэрлэж чадна. Чи болон чиний хайртын амьдралын философи, үзэл хандлага маш ялгаатай байгааг олж харна. Тэр хэрээрээ хайрын харилцаагаа “жинхэнэ” болгохыг хүсэмжилж эхлэх болно. Хувь хүн өөрөө тодорхой хэмжээнд хөгжиж, оюун санааны болоод материалаг хэрэгцээ нь хангалтай болсон үед хайр дурлалын харилцааг илүү хүсэмжилж эхэлдэг талтай. Ганц биечүүлийн хувьд өөрсдийн сонголтод илүү нээлттэй хандаж эхлэх бөгөөд шинэ зүйл, шинэ харилцааг хайж эхэлнэ. Өдийг хүртэл байсан орчноос өөр газраас хайраа олохыг хүснэ, эсвэл болзохыг зөвшөөрч байгаагүй хүндээ болзоо тогтоох зөвшөөрөл өгнө. Илүү туршлагатай, тотворжсон, буурь суурьтай нэгэнд ч татагдаж магадгүй. Ажил кареерийн хувьд илүү тогтвортой байдал үүсгэхийг хүсэх болно. Сарын 20-оос хойш уян хатан байхыг зөвлөж байна. Энэ үеэр ашиг орлого олох, тушаал дэвших боломж гарч ирэх болно. Хамтран ажиллах төслүүдэд эерэг нөлөөтэй сар байх нь. Гэхдээ хүмүүстэй ажил хэргийн харилцаа тогтоохдоо няхуур болгоомжтой байхыг сануулж байна. Сарын сүүлээр орлогын эх үүсвэрээ алдаж болзошгүй бөгөөд мөнгөтэй холбоотой үзэл бодлоо өөрчилж, илүү шаргуу ажиллах хэрэгцээ үүснэ. Энэ сард Үхрийнхэн зээл авах, хөрөнгө өв залгамжлах, татварын буцаалт авч магадгүй. Мөн тансаг хэрэгцээндээ мөнгө зарцуулах хүсэл нэмэгдэх ба орлогоо зөв хувиарлаж чадахгүй байх нөхцөл үүснэ. Мөнгөн хадгаламж үүсгэхгүй бол санхүүгийн хямралд орж болзошгүй. Өөрчлөлт хийх цаг болсныг сануулж байна. Бүтээлч биш байдлаа өөрчилж, “яахаа мэдэхгүй” байдаг байдлаа засахыг хичээ. Энэ сар чамд амьдралын зүг чигээ тодорхойлж харах өнцгөө өөрчлөх боломжийг олгох нь. Амьдралдаа огт хэрэгжихгүй байгаа зүйлсийг тавьж явуулан өөрийгөө хөнгөлж, өөдрөг байж, байгаа боломжуудаа олж харан стресс бухимдлаас сэтгэл зүрхээ суллахыг хичээгээрэй. Эргэлзээгүй зөв гэж боддог зүйлээ орхихгүй байж түүндээ үнэнч хандах хэрэгтэй. Энэ нь чамд дуртай зүйлийнхээ үнэ цэнийг мэдрэх боломжийг өгөх болно. Шинэ хүмүүст нээлттэй байж, чамтай ойртохыг хүссэн хүмүүсийг тоохгүй өнгөрөөх хэрэггүй.

Ихэр

Хайртад чинь тохиолдсон мөнгөтэй холбоотой хямрал нь харилцаанд сэв суулгаж магадгүй. Чи түүнд тусалж чадахгүй байгаа нь хөндий харилцааг үүсгэж магадгүй. Зарим Ихрийнхний хайр дурлалын харилцаа сарын 7-оос эхлэн нахиалах болно. Урт хугацааны албан ёсны харицлаа бий болгох хүчийг авна. Хуучин ч бай, шинэ ч бай, энгийн ч бай, жинхэнэ ч бай ямар ч харилцаа байсан шинэ хүнтэй харилцаа тогтоох, сэтгэл ханамжтай үерхлийг илүү их хүсэх болно. Энэ нь тийм ч буруу сонголт байхгүй бөгөөд өмнөхөөсөө илүү нэгэнтэй учрах боломжийг өгнө. Санхүүгийн тухайд энэ сард тийм ч таатай байхгүй нь. Ноцтой алдаа гаргахгүйн тулд чиний туршлага, буурь суурьтай байдал, хүмүүстэй харилцах чадвар чамд хэрэгтэй болно. Санхүүтэй холбоотой хямрал нь чамайг үйл хөдлөлөө өөрчлөхөд хүргэх нь. Зээлийн болон татварын төлөлтдөө анхаарал тавихыг зөвлөж байна. Даатгал, зээл, мөнгө зарцуулахтай холбоотой асуудлуудад анхааралтай ханд. Бусад хүмүүсийн орлогод найдах хэрэггүй. Хүмүүст зээлүүлсэн мөнгөө эргүүлж авах, эсвэл орлогын шинэ эх үүсвэр бий болгож магадгүй. Энэ сард хэт их сэтгэл хөдлөлттэй байх бөгөөд энэ нь өөрийнхөө төсөөлөөгүй зан чанарыг нээх боломж бүрдэнэ. Эргэн тойронд байгаа хүмүүс дундаа чи хамгийн сэргэлэн, зөв сэтгэдэг нэгэн нь байх бөгөөд энэ нь асуудлуудыг давж гарах, шийдвэрлэхэд туслах болно. Найзуудын болоод хамт олны хүрээлэл дунд үл ойлголцол үүсч болзошгүй бөгөөд эдгээрт няхуур хандахыг зөвлөж байна. Сарын 2 дугаар хагасаас аль болох амарч эрүүл мэнддээ анхаарал хандуул. Хэт их стресстэй байснаар хууч өвчин сэдэрч магадгүй. Аливааг өөрийхөө анхаарал хяналтад байлгаж, харах өнцгөө өөрчил. Юу ч хийсэн чамайг үнэлдэггүй хүмүүсээс зай бариарай.

Мэлхий

Хайр дурлалын хувьд хэцүү байсан жил ард хоцорч шинэ эхлэлийг тавих боломж энэ сард нээгдэнэ. Гэхдээ энэ шинэ эхлэл ч хэцүү цаг хугацаа нөхцлүүдийг үүсгэж магадгүй бөгөөд зохицуулахад хүнд байж ч магадгүй. Итгэл найдвараа алдахгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайр дурлалын харилцаанд бодитой өөрчлөлт хийхэд тохирсон цаг бөгөөд туршлагатай нэгнээс зөвлөгөө хүсэхэд илүүдэхгүй. Гарч ирсэн зарим асуудлууд хайрттай чинь илүү ойртуулж харилцаагаа бат бөх болгоход туслах болно. Зарим Мэлхийнхэн гэрлэлтээ ч батлуулж магадгүй. Мөнгөний асуудал тулгарч магадгүй гэрлэхээр шийдэх болно. Харин ганц бие Мэлхийнхий хувьд дурсамжтай болзоо, урт хугацааны харилцаанд таатай бөгөөд халуухан сар байх нь. Хамт ажилладаг хүнтэйгээ дотносох, романс үүсгэхээс зайлсхий. Учир нь ажил мэргэжлийн дэвшил өсөлтөнд сөргөөр нөлөөлж, энэ харилцааг албан тушаал ахисанд холбоотой мэт сэтгэгдлийг бусдад төрүүлж магадгүй. Энэ сард Мэлхийнхэн ажил мэргэжлийн хувьд завгүй бөгөөд сэтгэл санааны дарамттай байх нь. Энэ нь зарим нэг зөрчилдөөнийг үүсгэж болзошгүй. Өрсөлдөгчид болон чамайг таашаадаггүй зарим нэгэн хүмүүс чиний мэргэжлийн байр суурийг унагаахыг хүсэх болно. Эдгээрээс үүдэн дотоод эрчим хүчээ алдахгүй байхыг од эрхэс сануулж байна. Хэрэггүй зүйлсэд энергиэ зарцуулахгүй байхыг анхааруулъя. Сарын 7-оос мөнгөн хуримтлал үүсэх таатай нөхцөл үүснэ. Кареераа өсгөж, хувийн бизнесээ эхлүүлэх сууриа тавихад туслах болно. Ажлын амжилтаа ахиулах, гадаадад ажиллах зэрэгт санхүүгийн зохицуулалт хийхэд багахан хүндрэл гарч магадгүй. Хамтын ажиллагаанууд амжилттай байх ч бизнесийн хамтрагчаа сонгоход няхуур хандахад гэмгүй.Энэ сард мөнгөтэй холбоотой асуудлууд дээр анхаарал хандуулахыг сануулж байна. Шинэ мөнгө үүсвэр бий болгох, санхүүгийн төлөлтүүдээ зохицуулахад анхаар. Ажлын шаардлагаар олон хүмүүтэй хамтарч ажиллах бөгөөд тэр хэрээрээ дотоод хүнээ тайван байлгахыг хичээх хэрэгтэй. Учир нь эдгээр харилцаанаас үүсэх бага зэргийн зөрчилдөөнүүд нь урт хугацааны шархыг өгч магадгүй. Эрүүл мэндээ хайхрахгүй өнгөрч болохгүй. Амар хялбараа бодоод хайрч хуурсан эсвэл чихэр ихтэй хоол идээд байж магадгүй. Энэ нь чиний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй шүү.

Арслан

Энэ сард Арслангийн ордныхны хайр дурлалын амьдрал халуухан өнгөрөх нь. Нууцаар харж явдаг нэгнээсээ болоод сэтгэл хөдлөл өндөртэй байна. Эдгээр нь чамайг энэ сарын турш дүрэлзсэн хүсэлтэй, урам зоригтой байхад нөлөөлнө. Чамайг харж явдаг нэгэн ч чамд илүү ихээр дурлаж, сэтгэлийг нь маш ихээр эзэмдэх нь. Харин итгэл үнэмшил харах өнцгөө гайхуулж хэт их өөрийхөөрөө байх хүсэл чинь харилцаанд ан цав үүсгэж болзошгүй. Тиймээс энэ байдалдаа анхаарал хандуулж нөгөө хүнээ хүндлэн, үнэ цэнийг нь хадгалахыг хичээх хэрэгтэй. Зарим үед буулт хийх нь сайны дохио байдгийг санаарай. Сарын 20-оос үерхлийн харилцаанд нэг бол шинэ түвшинд очно, нэг бол дуусгавар болох хандлагатай байна. Хамгийн гол нь дотоод сэтгэлийн тэнцвэрийг олж зарим хэцүү шийдвэрүүдийг тайвнаар гарга. Олон Арслангууд шинэ харилцааг бий болгоно. Гэхдээ харилцаандаа хэрхэн хандаж, ямар зан чанар гаргаж байгаагаа эргэн нэг харахыг зөвлөж байна. Сэтгэл татаж байгаа нэгэнтэйгээ ойртохыг хүсвэл тэвчээртэй хандаарай. Ажил мэргэжлийн хувьд өөрчлөлттэй сар байх болно. Илүү хариуцлагатай, өрсөлдөх чадвартай гэдгээ харуулсан Арслангууд тушаал дэвших, илүү чухал ажил хүлээж авах боломж гарч ирнэ. Энэхүү чухал ажил нь чамд санхүүгийн хувьд нэлээдгүй чухал нөлөө үзүүлэх нь. Ажлын орчин солигдож магадгүй. Хэрэв шинэ дүрэм журам таалагдахгүй бол шинэ ажил хайсан ч болно. Буд гарагийн нөлөөгөөр бүтээлч байдал дээшилж, мэргэжлийн нэр хүнд өсөхийн хэрээр илүү их урам зоригтой байх нь. Өөрийн чаддаг зүйлээ бусдад зааж сургаснаар ирээдүйд бий болох мөнгөн эх үүсвэрийн эхийг тавьж магадгүй. Энэ сард Арслангийнхны эрүүл мэнд эмзэг сэдэв байх нь. Тиймээс амьдралын хэмнэлээ өөрчлөхийг зөвлөж байна. Идэж байгаа хүнсэндээ анхаар. Аль болох их амар. Амрах хугацаа төлөвлөгөөнд чинь багтсан эсэхийг шалга. Өөрийнхөө таалагддаг зүйлээ хийх нь чухал бөгөөд сэтгэл санааны хувьд таагүй байлгах газар бүү ажиллаарай. Учир нь бие сэтгэл зүйн тэнцвээ унагаж магалгүй. Хэт их дэглэм барих хэрэггүй. Онлайнаар сурталчилж байгаа “ид шидийн” бүтээгдэхүүнийг хэрэглэхээс зайлсхийхийг зөвлөж байна. Харилцаа болоод ажил мэргэжлийн хувьд яг хүссэнээр чинь байна гэж үгүй учраас аливаад уян хатан хандахыг хичээгээрэй.

Охин

Энэ сар Охины ордныхонд цоо шинэ эхлэлүүдийг амлаж байна. Шинэ харилцаа, шинэ байлдан дагуулал, амрагийн шинэ харицлаа ч үүсэж магадгүй. Гэхдээ харилцаа эхлүүлэх гэж буй хүмүүстээ итгэхгүй байх хандлага үзэгдэх нь. Эсвэл сэтгэл татагдаж байгаа нэгэндээ хэт шүүмжлэлтэй хандах төлөвтэй байна. Ахиж ганц бие баймааргүй л байгаа бол харилцаагаа дулаан байлгаж, тайван хандаж, зөөлөн байгаарай. Хайр дурлалын асуудалд эсрэгцэл дунд байж магадгүй. Нэг талаас хайр дурлалыг гартаа авч, харилцаагаа эерэгээр удирдаж, санаачлагыг гартаа авч халуун дулаан байж, анхны шатнаас нь эхлээд л удаан хугацаанд энэ байдлаа гартаа авна. Хайрт чинь илүү хариуцлагатай, буурь суурьтай хүнийг хүсэх болно. Нөгөө талаас харилцаа үүсгэсэн хүн чинь сэтгэлд чинь бүрэн хүрэхгүй байж магадгүй бөгөөд цоо шинэ мэдрэмжүүдийг тэр хэрээр илүү их хүсэмжлэх болно. Хүмүүс чиний мэдэрч байгааг тааж чадахгүй учраас өөрийнхөө мэдрэмжүүдийг ил гаргах хэрэгтэй. Сарын 24-ыг хүртэл бүтээлч байдал, хоббигоо хөгжүүлэх хүсэл нэмэгдэнэ. Авъяас чадвараа зөвөөр ашиглаж чадвал чиний ажлын амжилт нэмэгдэнэ. Дуртай зүйлээ хийх нь чухал. Хэн нэгэн чамайг хүлээд байгаа мэт санагдвал, эсвэл одоо байгаа ажил чинь чамд хангалттай санагдахгүй бол шинийг хайхаас бүү татгалзаарай. Ажлын байр хайж, шинэ боломжуудыг эрэлхийл. Юу хүсэж байгаагаа тодорхой болгож, шийдвэр гарга. Бусдаас санхүүгийн тусламж хүсвэл чи түүнийгээ авч чадна. Энэ сард өөрийгөө чанаржуулах, ур чадваруудаа хөгжүүлэх, ажлаа илүү үр өгөөжтэй болгох, ажилдаа зохион байгуулалт хийх, амьдралын хэмнэлээ шинээр зохион байгуулах болно. Илүү цагаар ажиллаж, хэт их хичээх шаардлагагүй. Хэн нэгэн чамайг хүчлэхийг бүү зөвшөөр. Мөнгөний асуудал чухал байр суурь эзлэх нь. Бусдын санхүүгийн асуудалд оролцохгүй байх хэрэгтэй. Хамтран ажиллагчтайгаа мэргэжлийн зөрчил гаргаж болзошгүй. Чамд төлөх ёстой мөнгийг цаг тухайд нь төлөөгүйгээс үүдэн маргаан үүсэх төлөвтэй байна. Энэ сард эрүүл мэндийн хувьд таагүй байх магадлалтай. Даарах, хууч өвчин сэдэрч магадгүй. Дотоод амар амгаланг олоход багахан бэрхшээлтэй байна. Сүнслэг байдлаа эргүүлэн олж авах, дотоод сэтгэлээ тэнцвэржүүлэх, тархиа цэвэрлэх, муу зуршлаасаа салах, чин итгэл үнэмшлээ олохыг зөвлөж байна. Аль ч төрлийн харилцаанд болгоомжтой хандахыг од эрхэс зөвлөж байна. Анализ дүгнэлт хийдэг нэгэнд бодитой байхад хэцүү сар байх нь. Сарын 2 дугаар хагасаас юмс эмх цэгцэндээ орох бөгөөд тэрнээс өмнө чухал шийдвэрүүд гаргахгүй байхыг хичээгээрэй.

Жинлүүр

Шинэхэн он хаалга тогшоод орж ирэх энэ сайхан цаг мөчид хостой Жинлүүрүүддээ тааруухан мэдээ дуулгаж байгааг минь уучлаарай. 1-р сард та нарын минь хайр дурлалын амьдрал үл ойлголцол, зөрчилдөөнөөр дүүрэн байх нь. Хайртын чинь сэтгэл санаа сарын турш тогтворгүй байж, өөрсдийг нь илүү хайрлан халамжилж, тэдэнд иүү их анхаарлаа хандуулахыг шаардсанаас үүдэн та хоёрын маргаан эхлэх бололтой. Ямар ч цаг үед тайван бөгөөд тэвчээртэй байж, хайртыгаа ойлгохыг хичээж байж чи энэхүү ээдрээтэй үеийг даван туулж чадна шүү. Гэхдээ бүхий л зүйлсэд сайн тал гэж бий. Оны хамгийн эхний сард та хоёр харилцаандаа үүсээд байгаа асуудлуудаа нэг мөр шийдчихвэл ирэх оны турш харилцаа чинь тун дажгүй үргэлжлэх болно шүү. Хэрвээ чи харилцаагаа аварч үлдэхийн төлөө хичээл зүтгэл гаргавал та хоёр сарын 16-21ны хооронд буцаад эвлэрэх төлөвтэй байна. Амьдралд цоо шинэ адал явдал, шинэ учралыг авчирдаг Сугар гарагийн нөлөөгөөр чи энэ сард илүү олон хүмүүстэй танилцан, танилын хүрээгээ нэмэгдүүлэх болно. Шинэхэн хүрэээлэл чинь чиний ажил хэрэгт бодсоноос ч чинь ч илүү хурдан бөгөөд хүчтэй нөлөө үзүүлэх бололтой. Тийм учраас ичихий бүрэг зангаа далд хийгээд, сарын турш хүн бүхэнтэй нээлттэй, эелдэг харьцахыг хичээгээрэй. Сарын сүүлийн 10 хоногт найз нөхөд, гэр бүлийнхнээсээ болж зарлага чинь төлөвлөснөөс чинь нэмэгдэж магадгүй. Кареерийн хувьд энэ сард чамайг олон сорилтууд хүлээж байна. Энэ сард чамайг хамтран ажиллагсадтайгаа илүү ойр дотно болж, нэг баг мэт сэтгэж, өөрийнхөө бодож байгаа зүйлсээ бусадтайгаа хуваалцах хэрэгтэй хэмээн орд эрхэс зөвлөж байна. Тийм ч тайван амгалан сар байж чадахгүй ч, чиний хичээл зүтгэл энэ бүхнийг даван гарахад чинь туслах болно. Аль болох бусадтай жижиг сажиг асуудлаас болж маргалдахгүйг хичээн, зөвхөн асуудлын гарц шийдлийг хайж олоход л хамаг энергиэ зарцуулаарай. Учир нь чи энэ сард чиний кареерт эерэг нөлөө үзүүлж чадах олон, олон боломжуудыг өөрийн болгож чадах учраас. Өөрөөсөө ч, бусдаас ч маш их зүйлийг хүсэж хүлээдэг зан чанар чинь энэ сард чамайг бодсоноос ч чинь илүү гонсойлгож мэдэх тул энэ сарын ажлын зорилго, зорилтоо илүү тодорхой бөгөөд биелүүлж чадахуйц бодитоор төлөвлөөрэй. Хувийн болон ажил хэргийн амьдралд тохиох олон ээдрээтэй явдлаас үл шалтгаалан чи энэ сарын турш маш өөдрөг, хүсэл тэмүүлэл, шинэ санаагаар дүүрэн байх нь. Өөрт мэдрэгдэж байгаа таагүй мэдрэмжүүдээ зөвхөн өөртөө үлдээхийн оронд ойр дотны хэн нэгэнтэйгээ хуваалцахыг хичээх нь сэтгэл санааны байдалд чинь маш эерэг нөлөө үзүүлэх болно шүү.

Хилэнц

Сарын 7-ны өдрөөс эхлэн Сугар гарагийн нөлөөгөөр хайр дурлалын амьдралд чинь багахан асуудлууд тулгарах бололтой. Хайрт чинь чамаас бүрэн хамааралтай нэгэн байхаас залхаж, илүү биеэ даасан хүн болохыг хүссэнээс энэ бүхэн эхлэх болно. Энэ үед асуудлыг дэврээхээс илүүтэй түүний хүсэл сонирхлыг чин сэтгэлээсээ дэмжиж, түүнд туслан, өмчирхөх сэтгэлээ хазаарлаж чадвал та хоёрын харилцаа цаашид илүү дотно болох болно шүү. Ямар ч үед чамайг хайрлаж, чиний ар талд үргэлж зогсдог хайрт чинь бардам зангаас чинь илүүтэй чиний амьдралд чухал учраас түүнийгээ энэ сард сайн сонс, түүндээ илүү их цаг зарцуул. Хэрвээ чи түүнд хангалттай анхаарал халамж тавьж чадвал сарын сүүлийн долоо хоногт та хоёрын харилцаа эргээд хэвийн болох боломжтой. Энэ сард тохиох нар сарны хиртэлт чамайг илүү ухаалаг сэтгэж, зөв зүйтэй шийдвэрүүдийг ажил хэрэгтээ гаргахад түлхэц үзүүлнэ. Чиний ажилладаг албан байгууллагад энэ сард зарим нэгэн бүтцийн өөрчлөлтүүд хийгдэж магадгүй тул чи ажлын арга барил, удирдлагуудтай харилцах харилцаагаа эргэн нэг харахад гэмгүй. Нөгөө талаасаа зоригтой шийдвэр гаргаж, кареераа өөрчлөхөд ч энэ сар тун ивээлтэй байна. Энэ шийдвэр чамайг илүү шургуу, илүү хичээнгүй байхыг шаардаж магадгүй ч мэдлэгийн түвшинг чинь нэмэгдүүлж, чамайг илүү эрсдэл хүлээх чадвартай зоригтой нэгэн болгож чадна. Бусдын далд явуулга, хов живэнд анхаарал хандуулах зав чамд огтхон ч байхгүй гэдгийг сануулъя. Иймэрхүү дэмий зүйлсийг зүгээр л чихнийхээ хажуугаар өнгөрүүлж сурах хэрэгтэй шүү. Бархасбадь гараг Хилэнцийн ордонд байрлах тул чи энэ сард тун аз одтой байж, орлогийн үүд чинь сарын турш нээлттэй байх нь. Сүлжээний бизнес, баталгаатай бус санхүүгийн хөрөнгө оруулалт хийхдээ маш болгоомжтой, хянуур хандах хэрэгтэйг од эрхэс чамд онцгойлон сануулж байна. Сарын сүүлийн арван хоногт орлого чинь төсөөлснөөс чинь илүү байх ч зугаа цэнгэл, энтертайнмент хэрэгцээгээ хангахаар олсон орлогоо үрээд дуусгаж магадгүй байх нь. Энэ сард амьдралд чинь гарах олон өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэл санаа чинь тун эмзэг байх бололтой. Гэхдээ өөрийнхөө сул тал, түрэмгий байдалдаа гутарч сууснаас өөртөө тохиолдож байгаа асуудлуудыг шийдэх гарцыг шалавхан олохыг хичээж эхлэх нь сэтгэл санааг чинь илүү дээрдүүлэх болно. Сарын сүүлийн өдрүүдэд чиний амьдралын хэмнэл илүү өөдрөг болж өөрчлөгдөн чи илүү бүтээмжтэй, сэтгэл санааныхаа хувьд илүү амгалан хүн болох сайхан мэдээ бидэнд байгаа учраас битгий гуниглаарай. Илүүдэл жин хуримтлуулах нь эрүүл мэндэд чинь шууд сөрөг нөлөө үзүүлж эхлэх тул хооллолтондоо анхаарч, дасгал хөдөлгөөн идэвхитэй хийхийг хичээгээрэй.

Нум

Хайр дурлалын амьдралыг зохицуулагч Сугар гараг Нумын орд руу энэ сарын турш инээмсэглэсээр байх нь. Цэлийтэл нээгдсэн хайр дурлалын хаалгаар Бархасбадь, Сугар гаргууд давхцан орж ирэх ба үүний нөлөөгөөр энэ сар сэтгэл хөдлөх үйл явдлаар дүүрэн, халуун дулаан өнгөрч, хөөрөн баясангуй мэдрэмжтэйгээр эсрэг хүйстэндээ нээлттэй, эелдэг хандана. Цус чинь хөөрөн буцалж, чи адал явдал, сээтэгнэл, гал халуун шөнийн жаргалаар цангах бололтой. Сарын эхний хагаст чи анхны харцаар хэн нэгэнд маш амархан дурлах магадлалтай ч хэрвээ чи ганц бие нэгэн биш бол энэхүү дурлал чиний хосын харилцааг чинь нураах магадлалтай гэдгийг сануулъя. Хостой Нумуудын маань дурлалын гал дахин бадамлаж, нэг нэгнээ гэсэн хүсэл тачаал нь оргилон, дахин нэг удаа бие биедээ шинээр дурлах болно. Ганц биечүүд маань сайн найз, хамтран ажиллагчтайгаа дурлалын сэжим үүсгэж, халуухан шөнүүдийг өнгөрүүлж магадгүй ч энэ харилцаа нь сарын сүүл гэхэд дуусах магадлал өндөртэй учраас хэтэрхий их хүлээлтийг өөртөө бүү үүсгээрэй. Хайр дурлалын амьдрал чинь нэгэн хэвийн амгалан тайван байхгүй хэдий ч амьдралд чинь шинэ адал явдал, шинэ туршлагуудыг авч ирэх болно шүү. Сарын сүүлийн долоо хоногт өнгөрсөн онд үүссэн санхүүгийн зарим асуудлаас болж хайрттайгаа ам мурийж магадгүй тул мөнгөтэй холбоотой ямар ч асуудлыг хайртаасаа бүү нуугаарай. Ажлын удирдлага, бизнесийн түншүүд чинь энэ сард чиний санал санаачлагыг үл ойшоон, чамтай хамтран ажиллахаас татгалзаж, чиний санааг дэмжихээ зогсоож магадгүй. Энэ үед тэдэнд уурлаж бухимдахаас илүүтэй сэтгэл хөдлөлөө хянан тэдэнд өөрийгөө ямар үнэ цэнтэй, чадварлаг нэгэн болохоо батлахыг хичээх нь илүү эерэг үр дүн авчирах болно шүү. Санхүүгийн тал дээр маш болгоомжтой байж, хэрэггүй зүйлсэд зарлага бүү гарга. Үрэлгэн, өгөөмөр зан чанар чинь чамайг санхүүгийн хувьд хүнд байдалд оруулж магадгүй байх нь. Өөрт байгаа нөөц боломжоо зөв менежментээр удирдаж сурах хэрэгтэйг энэ сард чи илүү сайн ойлгох бололтой. Амьдралд тулгарч байгаа асуудал бүрийг чи ганцаараа шийдвэрлэх боломжгүй тул бусдаас тусламж аван, чухал зүйлдээ илүү цаг хугацаа, анхаарлаа хандуулахад суралцаарай. Хэт их ажлын ачаалал чамайг сарын дундаас эхлэн ядрааж, туйлдуулах тул эрч хүчээ зөв хуваарилан, амрах цагийг өөртөө заавал олго. Энэ жил өөрийгөө өөрчлөх зорилгынхоо хүрээнд яаран Жим-д бүртгүүлж, хүнд хоолны дэглэмээр өөрийгөө зовоох хэрэггүй. Үүний оронд мэргэжлийн хүнээс тусгайлан зөвлөгөө авч, зөвхөн өөртөө таарах эрүүл амьдралын хэв маягийг олж мэдэхийг хичээгээрэй. Гадаад оронд аялах бол тун болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна. Хэрвээ маш чухал аялал биш бол аяллаа дараа сар хүртэл хойшлуулахыг хүсье.

Матар

Сарын 6-ны өдөр Матрын ордон дээр нарны хиртэлт тохиох ба энэхүү хиртэлт Матрынхны хайр дурлал, гэр бүлийн амьдралд хүчтэй нөлөө үзүүлэх болно. Хайр дурлалын амьдралд тохиох хямрал нь хосуудыг харилцаагаа эргэн нэг харах хэрэгтэйг сануулна. Чи илүү биеэ даасан нэгэн байхыг хүсэж эхлэнэ. Хамтрагч чинь харилцаандаа илүү давамгай байр суурьтай байж, чиний хувийн орон зайд хүртэл халдах нь чамд таалагдахгүй. Харилцаагаа аварч үлдэхийн тулд хайрттайгаа нээлттэй ярилцан, өөрийн хүсэж байгаа харилцаагаа түүнд илэрхийлэн хэлэх хэрэгтэй шүү. Ганц бие Матруудын хувьд хайр дурлалтай холбоотой үйл явдал цөөн өрнөнө. Таалагдсан хүндээ өөрийгөө илэрхийлж, ханд хаях нь чамд тухгүй, хэцүү санагдах бололтой. Жилийн эхний сард ажил хэрэг чинь тийм ч тайван амгалан бус байх нь. Гэхдээ гуниглах хэрэггүй, харин ч энэ үеийг ашиглаж аваад ур чадвараа илүү зүлгүүрдүүлж, хүсэл мөрөөдөлдөө илүү их цаг гаргаарай. Гэр бүл чинь ажил хэрэгт чинь хөндлөнгөөс оролцож, ажлыг чинь ойлгохгүй эсэргүүцэх үе гарч магадгүй. Хялбар аргаар хурдан хугацаанд мөнгө олох боломжуудыг тун сайн нягталж үзэн, болгоомжтой хандахыг зөвлөж байна. Сарын сүүл хэсэгт ажил хайж байгаа Матрууд маань өөрт тохирсон ажлын байраа олох магадлал өндөртэй байна. Энэ сард олсон орлогоо хадгалах, зарцуулах өөрийн арга барилаа эргэн нэг харж, мөнгө зарцуулахтай холбоотой зарим буруу зуршлуудаа өөрчлөхийг хичээгээрэй. Мөнгө олохоос илүү зөв зарцуулж сурах нь илүү чухал юм шүү. Сарын сүүл 28-31 хооронд санхүүгийн зарим асуудлууд чинь шийдэгдэн, нэмэлт орлогууд орж ирэх болно. Сэтгэл санаагаа энэ сард аль болох тайван, тогтуун байлгахыг хичээн, гэр бүлийнхэн ойр дотны хүмүүстэйгээ үл ойлголцохоос зайлсхийгээрэй. Сайн мэдээ гэвэл чиний дотоод хүн энэ сард маш хүчирхэг байж, сарын турш чамайг өөдрөг, сайхан зүйлсийн тухай бодоход чинь туслах тул эдгээр олон асуудлын ард гарах нь чиний бодсоноос ч хялбар байх болно шүү.

Хумх

Буд гараг сарын 5-нд Хумхын орд дээр орж ирэн хайр дурлалын амьдралд нь нөлөөгөө үзүүлэх болно. Хостой хумхууд маань удаан хугацааны өмнө анх дурлаж хайрлаж байсан харцаараа хайртыгаа ахин харж эхлэн хайртдаа илүү цаг хугацаа, хайр халамжаа зориулан, харилцаагаа илүү халуун дулаан, дотно болгож чадна. Харин зарим хостой хумхууд маань хайртаасаа гадна өөр нэгэнд сэмхэн сэтгэл алдрах эсвэл хуучин харилцаатай байсан нэгэнтэй эргэн холбогдож эхлэх магадлалтай. Ганц биечүүд маань тусламж хэрэгтэй байгаа нэгэнд гараа сунган тусалж, чин сэтгэлээсээ түүнд анхаарал тавьж чадвал насан туршийнхаа хайртайгаа учирч магадгүй байх нь.Сугар гарагийн нөлөөгөөр сарын 7-ноос эхлэн чи илүү нийгмийн идэвхитэй нэгэн болж, өөртэйгээ ижил сонирхолтой бүлэг хүмүүстэй маш дотно харилцаатай болно. Ажил хэргийн хувьд өнгөрсөн жилд дуусгаж амжаагүй төслүүдээ дуусгах нь цоо шинэ ажил эхлүүлэхээс илүү чухал гэдгийг санаарай. Эсвэл нэг албан тушаалдаа хэтэрхий удаан гацаж байгаа мэт мэдрэмж төрж байвал энэ сардаа багтаж зоригтойгоор шинэ ажил хайж эхлэх хэрэгтэй. Энэ сард тохиох сарны хиртэлт чиний шийдвэрийг чинь ивээж, сайхан мэдээ дуулгах болно. Ялангуяа ажил идэвхитэй хайж байгаа, орлогоо нэмэгдүүлэхээр хичээж байгаа Хумхууд маань энэ таатай сарыг ашиглан бүх хичээл зүтгэлээ кареертаа зориулаарай. Том төслийг барьж авахаас илүүтэй жижиг жижиг зорилтуудаа амжилттай дуусгахыг хичээгээрэй. Сарын дунд хэсэгт бизнесийн хамтрагч чинь сайхан мэдээг чамд дуулгах бололтой. Энэ сараас эхлэн санхүүгийн боловсролоо нэмэгдүүлж, зөв зохион байгуулалттай мөнгөө зарцуулж эхлэхгүй бол гэнэтийн татвар, төлж дуусгаагүй өр гэх мэт зүйлс чамайг санхүүгийн хувьд хүнд байдалд оруулна. Эхний 10 хоногт ядаргаанаасаа болоод бусдад тааламжгүй хандах магадлалтай. Санаа зоволтгүй сарын сүүлээр эрч хүч чинь буцаад ирнэ. Жолоо барихдаа болгоомжлоорой.

Загас

Энэ сард хостой Загасууд маань харилцааныхаа ирээдүйд ихээхэн анхаарч эхлэх бололтой. Удаан хугацаанд нэг л түвшиндээ байгаа харилцаагаа илүү шат ахиулж хайрттайгаа гэрлэж хүүхэдтэй болохыг хүсэж эхлэх бололтой шүү. Хайртай хүнийхээ хэцүү цагт нь хажууд нь байж сэтгэл санаагаар дэмжиж өг. Хэрвээ чи одоо ганц бие байгаа бол өнгөрснөөс чиний ихээр хайрлаж байсан хүн эргэж ирнэ. Алсын хараатай, өөрийнхөө сайн сайханд чиглэсэн шийдвэр гаргаарай. Ганц биечүүд маань шинэ сонирхолтой хүмүүстэй танилцаж, шинэ орчинг өөртөө нээхийн төлөө илүү их гадуур гарч, зугаал. Хэн нэгэнтэй харилцаа үүсгэхийг одоохондоо хүсэхгүй байгаа ч гэлээ амьдралаа уйтгартай, нэгэн хэвийн байдлаар бүү өнгөрөө. Ажил кареерын хувьд энэ сар жинхэнэ алтан сар байх болно. Зоригтой бас зорилготой шийдвэр гаргаж чадвал нэг ч зүйл чиний хүсээгүй үр дүнг авчрахгүй. Бага зэрэг завгүй байх ч эцсийн үр дүнд нь чи сэтгэл хангалуун байна. Аль болох багаар ажиллаж, бусдын тусламжийг авч, бусдад тусла. 1 сарын 12-ноос хүчтэй өрсөлдөөн чамайг хүлээж байна. Чиний ялах магадлал өндөр учраас өөртөө итгэлтэй байгаарай. Энэ өрсөлдөөн карьерын чинь өсөлтийг нэмэгдүүлнэ. Сарын сүүлийн 10 хоногт эрч хүч дүүрэн байх учраас өөртөө залхуурах боломж бүү олго. “Хийж амжаагүй” гэсэн жагсаалтанд нэг ч зүйл үлдээхгүй байхын төлөө хичээгээрэй. Хэрвээ тэгж чадвал санхүүгийн хувьд ч айх зүйлгүй болно. Ажлын хувьд ямар нэгэн шинэ санаа орж ирэхгүй үед нэг өдрийн чөлөө авч, хөгжим, цай эсвэл кофетой хамт бүтэн өдрийг өөрийгөө тайвшруулж, эрхлүүлж, шинэ сонин зүйл олж харахад зориулаарай.Сарын дундуур гэр бүлдээ тавих анхаарлаа ихэсгэ. Тэдэнд чи хэрэгтэй байгаа шүү дээ. Хайртай хүмүүсээ халамжил

Эх сурвалж: Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(903)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Таны нэр.   2019-02-01
Гоолингоо минь ээ. 2 сарын зурхайгаа яасан бээээээ? хүлээгээд л байгаа шүү

Зочин: Hal.   2019-01-04
Sain baina uu. 2019 onii erunhii zurhai oruulahgui yumuu

Зочин: odonoo.   2019-01-02
saihan

Зочин: Dulguun 👩🏻.   2019-01-02
2019 onii zurhaig bas oruuulj uguuch Goolingoo 😀😀

Зочин: xul.   2019-01-02
ymar muuhai ym bichdiin.bee

Зочин: baigalmaa.   2019-01-02
зурхайгаа харахад таатай байна. баярлалаа

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com