ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Стресстэй өдрийг стрессгүй давах то-до лист

Чөлөөт цаг  | 2019 / 01 / 14

Сэтгэлд таагүй, хүнд мэдрэмжийг өдөржигөө мэдэрч амьдрал асуудлаар дүүрэн тухай бодсоор орондоо ордог нэгэн байхгүйн тулд стрессээс салах энэ листүүдийг одооноос хэрэгжүүлээрэй. “Амьдрал үнэхээр үзэсгэлэнтэй байна” гэдэг үгээр эхэлбэл яаж байна?

Стресстэй өдрийг стрессгүй давах то-до лист

Ойрд холбоо бариагүй сайн найзтайгаа удтал утсаар ярих -
Яг долоо хоногийн өмнө Чикагод амьдардаг найзтайгаа 2 цаг шахам утсаар ярьлаа. Тухайн үед хувийн асуудлаас болоод багахан бухимдалтай байсан ч бараг л 2 жил тухтайхан холбоо бариагүй найзтайгаа ярьж, дэлхий ертөнцийн сонин сайхан зүйлсийг хуучилсны дараа нуруун дээрээс хамаг ачаа аваад хаячих шиг сайхан болсон. Найзыгаа ямар их санаснаа тэр өдөр л маш ихээр ойлгож билээ.

via GIPHY

Юу мэдэрч байгаагаа бичих -
Хүмүүсийн дунд эргээд тренд болж байгаа нэг дадал бол бичих. Өмнө нь мэдээж байж л ирсэн зүйл ч гэлээ сүүлийн үед энэ дадал эргээд хүчээ авч байна. Өдрийн тэмдэглэл хөтлөх, мэдрэмжээ онцгой байдлаар илэрхийлэх, сурсан зүйлсээ хуваалцах, талархлын тэмдэглэл хөтлөх гээд аль ч янзаар чи бичсэн өдрийг тайвшрал дүүрэн дуусгаж чадах болно.

via GIPHY

Сайн ажилласан гэж өөрийгөө магт, урамшуул, баярлуул, тэмдэглэ -
2018 оныг маш сайн ажилласан дуусгасан гэдэгт, 2019 оныг эрч хүч дүүрэн ажиллаж байгаад, энэ долоо хоногийг сэтгэл дүүрэн хийгээд үр бүтээлтэй ажиллаж дуусгах гэж байгаа гэдэгт чинь итгэлтэй байна. Лав л урьдынхаасаа нэг шат ахисан байгаа даа? Тиймээс өөртөө “чи сайн байлаа” гэж хэлээд баярлуулах жижигхэн зүйлийг хийгээрэй. Кино үзэх, өөртөө ном тэмдэглэлийн дэвтэр худалдаж авах, зүсэм бялуу идэх, шуналыг чинь их л удаан хөдөлгөж явсан түрийвчээ өөртөө бэлэг болгон авах зэргээр баяруулаарай. Чи л өөрийгөө урамшуулж, өөрийнхөө сайн байгааг мэддэг байх учиртай. Тэгэж чадвал жирийн нэг өдрийг ч, жаахан бухимдуу 7 хоногийг сайхан дуусгаж чадна.

via GIPHY

Таагүй бодлуудыг хогийн сав руу чулууд -
Огтхон ч хүсэхгүй байхад хүчээр “ороод ирдэг” таагүй бодлууд, хэн нэгний сөрөг үйлдэл, үг гэж бий дээ. Эрүүл л байх учиртай сэтгэл зүйн хязгаарыг чинь даваад ороод ирсэн таагүйхэн бодол, сөрөг мэдрэмж төрүүлсэн зүйлүүдтэй унтахынхаа өмнө 5-хан минутыг гарган салах ёс хийж байгаарай. Өнөөдөр даргын муухай аашилсан, Дулмаагийн сөрөг үг чуулуудсан, автобусанд болсон хэрүүлийн талаар их бодох хэрэг бий гэж үү? Авахыг нь аваад л, хаяхыг нь хая. Сайхан бодолтой л орондоо ордог байя л даа, энэ чинь одоо…

via GIPHY

Эрүүлийг сонго, эрүүлээр л хоолло -
Хажуугийн цайны газар луу орж пирошки авч идэх гэж байна уу? Супермаркетийн хөргүүрээс бургер, бэлтгэсэн хоол авах гэж байгаа юм биш биз? Түргэн хоолны газарт шарсан тахиа авахаар дугаарлаж зогсоо юм биш биз? Хэрэв тийм бол яг одоо зогсоорой. Хэдий болтол гаднаас хоол идэж, сэтгэл хангалуун биш байгаа зүйлсэд мөнгөө зориулах вэ? Өдөр бүр гэрээсээ хоол бэлтгэж авчрах шинэ дадлыг өөртөө суулгах шинэ зорилго тавьж, газтай ундаа биш аарц тараг аваад ор, тамхи бас чихэр биш ааруул, витамин хүлхдэг бол. Өдөр бүрийн чинь буруу хооллолт хуримтлагдсаар байгаад бие муутай нэгэн болгохыг бүү зөвшөөр. Энэ ч бас стрессийг бууруулж, аз жаргалтай амьдрахад чинь хамгийн их хамаатай зүйл шүү.

Тайвшир, тайвшир, аль болох тайван - Яараад л, гүйгээд, сандчаад л явна уу даа? Нэг мэдсэн өглөө болж, цайгаа ч ууж амжилгүй гүйсээр хүн ихтэй унаанд сууж, зам дээр түгжирч ажлаасаа хоцрох гээд л явж байна уу? Ажлаа хийж байхдаа хурдан тарахсан гэж яаран бодож сууна уу? Гэртээ харьчихаад ажлаа хэрхэн сайуруулах талаар толгой гашилгаж байна уу? Хэзээ нь амьдарч, амьдралыг мэдэрч,таашааж чадаж байна даа? Түр суугаад эргэцүүлж бодоорой. Чи тайван унтаж амарч, тайван хооллож, тайван суугаад гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж, тайвнаар хоббиндоо цаг зарцуулж чадаж байна уу? Хэрэв үнэхээр чадахгүй гэдэг хариултыг өгч байвал энэ л чиний хамаг стресс бухимдлыг үүр уурхай болж байж мэднэ шүү.

via GIPHY

Сэтгэл хөглөх хөнгөн дуу сонс -
Сэтгэлд хүнд мэдрэмж өгөх уйтгар гунигтай дуу сонсоод нэг хэсэгтээ эмоорч явлаа. Тэгэх бүртээ бүх л зүйл яг тэр дууны үг шиг, ая шиг хүнд байгаа мэт санагдаж, хорвоо ертөнцийг саарал өнгийн, нэгэн хэвийн, уйтгартай мэтээр хүлээн авч байсан тэр өдрүүдэд нэг найзын маань санал болгосон дуу миний плэйлистийг тэр чигт нь өөрчилж чадсан юм. Мэдээж дагаад сэтгэл санаа өөдрөг болуж мөрөөдлөө хэрхэн биелүүлж байгаа тухай, мөрөөдлийн ханхүүтэйгээ учирт байгаа тухай, аялаж байгаа тухай гээд л сонсдог болсон дуунуудыхаа ачаар хөнгөн, гэгээлэг бодолтой, мөрөөдөж чаддаг нэгэн болж хувирсан. Нээрээ шүү. Сонсдог дуугаа солиод, долгионоо зөв тааруулаад үз. Стресст чи баяртай л гэж хэлнэ!

Өнөөдөр хэрхэн, азтай, жаргалтай, талархалтай зүйлстэй таарснаа бод - Амьдрал ямар гоё юм бэ, хүмүүс чинь ямар сайхан юм бэ, би ямар мундаг юм бэ гэж бодох зүйл өнөөдөр тохиосон л байгаа, амлаж байна. Нүдээ нээгээрэй.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(914)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Namuuntsetseg.B.   2019-01-26
Bayrlalaa. Essential for me :) from italy

Зочин: Zochin.   2019-01-16
Bayarlalaa saihan niitlel baina :)

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com