ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо сайхны мэдлэг: Ретинолын тухай чиний мэдэх ёстой бүхэн

Гоо сайхан  | 2019 / 01 / 24

“Нас бол зүгээр л тоо” гэх үгийг бахархалтай нь аргагүй гадаад төрхөөрөө бидэнд батлан харуулдаг Холливиудын 50 гарч яваа жүжигчин бүсгүйчүүд болох Julia Roberts, Jennifer Lopez, Halle Berry, Sandra Bullock нарын арьс арчилгааны дэглэмийг нь сонжиж судалбал бүгдээрээ ретинол суурьтай бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг болохыг чи төвөггүй олж мэдэх боломжтой.

Гоо сайхны мэдлэг: Ретинолын тухай чиний мэдэх ёстой бүхэн

30 гаран жилийн өмнө хамгийн анх батганы эсрэг тосонд ашиглагдаж байсан ретинол нь орчин үед хөгшрөлт, үрчлээ, нөсөө толбо, батгашилттайгаа тэмцэж байгаа олон сая бүсгүйчүүдийн дунд “жинхэнэ ид шид” гэж нэрлэгдэхээр үнэхээр гайхалтай үр дүнтэй найрлага болтлоо алдаршаад байна. Арьсны ямар ч асуудлын хариулт нь болж өгдөг энэ орц нь арьс арчилгааны ертөнцөд Beyonce-тэй ижилхэн супер од л гэсэн үг.
Гэвч бид ретинол суурьтай бүтээгдэхүүн сонгож авахаасаа өмнө энэхүү найрлагын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх нь тун чухал. Ингээд хамгийн түрүүнд:
Ретинол гэж юу вэ?

Ретинол бол товчхондоо цэвэр витамин А гэсэн үг. Ретинол нь эрүүл арьсны эсүүдийн үйлдвэржилтийг дэмжиж, чөлөөт радикалаас хамгаалагч хүчтэй антиоксидант. Арьс шинэчлэлтийн мастер учраас арьсаа одоо байгаагаас нь дээрдүүлж шинэчлэхийг, шинэ арьстай болохыг хүссэн хүн бүрд ач тусаа өгөх орц билээ. Ретинолыг өө сэвгүй арьстай бүсгүйчүүд хэрэглэсэн ч арьсных нь гэрэл ойлгох чанарыг нэмэгдүүлдэг учраас өмнөхөөсөө илүү гэрэлтсэн, цайвар төрхтэй болгодог юм.

Энэ найрлага хэрхэн арьсны бүх төрлийн асуудлыг шийдвэрлэдэг юм бэ?

Батганы эсрэг: Ретинол хэдийгээр антибиотик биш хэдий ч арьсны үхэжсэн эсийг тогтмол гуужуулах ид шидтэй учраас арьсны нүхийг битүүрч бохирдохоос сэргийлж, улмаар үрэвсэлт батга болон хар батгыг дахин гарахаас урьдчилан сэргийлж өгдөг.

Үрчлээ, хөгшрөлтийн эсрэг:
Ретинол нь “демис” буюу арьсны хамгийн гүн давхаргад хүрч коллагеныг үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чадвартай бөгөөд мөн коллаген үйлдвэрлэлтийг бууруулдаг муу талын фермент болох “collagenase”-ийн үйл ажиллагааг саармагжуулдаг супер антиоксидант юм. Тийм ч учраас сүүлийн үед арьсны мэргэжилтнүүд 30-40 насны дөнгөж арьс нь суларч, унжиж эхэлж байгаа бүсгүйчүүдэд урьдчилан сэргийлэх зорилгоор ретинол суурьтай бүтээгдэхүүнийг санал болгож байгаа билээ.

Нөсөө толбоны эсрэг:
Ретинол нь арьсны коллаген үйлдвэрлэлтийг гэрлийн хурдаар нэмэгдүүлж, нөсөө толбыг бүдгэрүүлэх нөлөөг үзүүлдэг учраас арьсны эмч нарын хөгшрөлтийн эсрэг ашигладаг “алтан” найрлага. Арьс шинэчлэгдэнэ гэдэг нь арьсанд үйлдвэрлэгдсэн шинэ эсүүд эпидермисийн доод давхаргаас дээд гадаргуу руу түрэн гарч ирж, хуучин эсүүдийг гуужуулан унагаахыг хэлдэг. Тэгвэл ретинол нь энэ үйл явцын хурдыг түргэсгэхэд шууд оролцдогоороо давуу талтай. Ингэснээр арьсны гадаргуу сайжирч, нөсөө толбо багасаж, нүхний хэмжээ хүртэл багасдаг билээ.

Ретинолыг хэрэглэх үед ихэнх тохиолдолд хуурай арьстай бүсгүйчүүдийн арьс холцруутах, хуурайших шинж тэмдэг ажиглагддаг тул арьсанд дээд зэргийн чийгшил өгдөг гиалуроны хүчил агуулсан серум, шөнийн тостой хослуулан хэрэглэх нь тохиромжтой.

via GIPHY

Ретинолыг ямар давтамжтай хэрэглэх вэ?
Хэрвээ чи хамгийн анх удаа ретинол суурьтай бүтээгдэхүүнийг арьсандаа хэрэглэж байгаа бол энэхүү найрлагад арьсаа бага багаар дасгахын тулд долоо хоногтоо 1-2 удаа хэрэглэхэд хангалттай. Мөн нэг удаадаа хэрэглэхдээ буурцагны хэмжээтэй дүйцэхүйц маш бага хэмжээтэйг нүүрэндээ нимгэхээн түрхэх ёстой шүү. Мөн нарны гэрэл нь ретинолын үйлчилгээг саармагжуулдаг учраас өглөөний арьс арчилгаандаа хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Арьс чинь энэхүү орцыг бүрэн хүлээж аван, дасан зохицох хүртэл 2 долоо хоног тутамд хэрэглэх өдрийнхөө тоог нэг нэгээр нэмэгдүүлэх нь хамгийн тохиромжтой юм. Мэдээж арьсны доод давхаргад хүрч үйлчлэн эсийн үйлдвэрлэлийг маш хурдтайгаар нэмэгдүүлж байгаа тул дөнгөж хэрэглэж эхлэх үед арьс цочирч, улайх шинж тэмдгүүд илрэх нь хэвийн үзэгдэл учраас бүү санаа зовоорой. Аажим аажмаар арьс чинь дасан зохицож, бүтээгдэхүүн ид шидээ үзүүлж эхлэх болно. Гэхдээ зовхины арьсны ойр орчимд ретинолыг түрхэж болохгүй гэдгийг мартуузай.

Хэзээнээс ретинолыг хэрэглэж эхлэх нь зохимжтой вэ?

Энэ асуултад хариулахаас өмнө юуны өмнө ретинол суурьтай бүтээгдэхүүн болон “Ретин-А” буюу эмчийн заавраар хэрэглэх ёстой ретиноик хүчил хоёр өөр хоорондоо маш ялгаатай гэдгийг чи мэдэх нь зөв байх. Ретинол суурьтай гоо сайхны бүтээгдэхүүн нь ретиноик хүчил бага агуулсан байдаг бөгөөд арьс дасан зохицохдоо маш хурдан байдаг. Арьсанд түрхсэнээс хойш хэсэг хугацааны дараа ретиноик хүчил болон хувирдгаараа онцлогтой. Харин “Ретин-А” нь ихэнх ретинол суурьтай бүтээгдэхүүнүүдээс 20 дахин илүү ретиноик хүчлийг агуулсан байдаг бөгөөд арьсанд түрхсэн даруй шууд үйлчилгээгээ үзүүлж эхэлдэг. Хэрвээ чи 20 гаруй настай бол ретинол суурьтай бүтээгдэхүүн хэрэглэхэд ямар ч асуудалгүй хэдий ч “Ретин-А” буюу цэвэр ретинолыг эмчийн зааврын дагуу хэрэглэсэн нь илүү аюулгүй хэмээн зөвлөмөөр байна.

Ретинол хэрэглэж байх үед арьс хуурайших нь хэвийн үзэгдэл үү?

Өмнө нь дурдсанчлан ретинол нь арьсны доод давхаргын үхэжсэн эсүүдийг арьсны дээд давхарга руу гаргаж ирэн арьсыг шинэчилж байдаг онцлогтой учраас гиалуроны хүчил, сүүн хүчил, салицилын хүчил гэх мэт бусад орцуудтай харьцуулахад арьсыг илүү их хуурайшуулж, гуужуулах болно. Арьсны эсүүд эрүүлжих үед арьс гуужихаа больж эхэлдэг. Хэрвээ ретинол суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх үед арьс чинь хэтэрхий эмзэгшиж, холцруутаж байгаа бол арай бага концентрацтай бүтээгдэхүүнээр солих эсвэл илүү сайн чийгшил өгөх тосыг араас нь түрхэхийг зөвлөж байна.

via GIPHY

Ретинол хэрэглэж байх үедээ чиний хэзээ ч мартаж болохгүй алтан дүрэм бол:
Ретинол хэрэглэсний үр дүнд арьс чинь өмнөхөөсөө илүү залуу, илүү эрүүл, илүү гэрэлтсэн өнгөтэй болох ч гэсэн тэр хэрээрээ наранд илүү эмзэг, мэдрэмтгий болж хувирна гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Дээр нь нэмээд нарны гэрэл нь энэ орцыг идэвхгүй болгон хувиргах чадвартай учраас ретинол суурьтай бүтээгдэхүүн хэрэглэх үедээ өглөө бүр дор хаяж spf 30 нарны тосыг заавал түрхэх нь чиний мөрдөх ёстой алтан дүрэм юм шүү.

via GIPHY

Нийтлэлийнхээ төгсгөлд сонголтод чинь тус болох зорилгоор Allure сэтгүүлээс 2018 онд гаргасан хамгийн шилдэг ретинол суурьтай бүтээгдэхүүнүүдийн жагсаалтыг чамд сонирхуулъя.

Marie Veronique- Gentle Retinol Night serum (Үнэ 110 доллар )

The Ordinary - Granactive Retinoid 2% in Squalane (Үнэ 14.70 доллар )

Paula’s choice- Resist 1% retinol booster (Үнэ 52 доллар )

Eve Lom- Time Retreat Face Treatment (Үнэ 110 доллар )

Clark’s botanicals- Retinol Rescue Overnight Cream (Үнэ 98 доллар )

Ever- Overnight facial oil (Үнэ 88 доллар )

Skin Better- Intensive alpha ret overnight cream (Үнэ 120 доллар )

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(764)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com