ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Энэ онд бидний дурлаж үзэх романтик киноны жагсаалт

Чөлөөт цаг  | 2019 / 01 / 31

Жил ирэх бүр кино театрын дэлгэцнээ гарах энэ жанрын киноны эзлэх хувь буурсаар байгаа хэдий ч өнгөрсөн жил нээлтээ хийсэн “Crazy, Rich, Asians” бүтээл цагаан морьтой ханхүүтэй цуг аз жаргалтай амьдрах бяцхан охидын мөрөөдлийг эргэн сэрээсэн билээ.

Энэ онд бидний дурлаж үзэх романтик киноны жагсаалт
Хэсэгхэн цаг хугацаанд ч болов сайхан хайрын түүхийг үзэж, сэтгэл зүрхээ гэгээлэг хайрын түүхээр бялхуулахад буруу зүйл юу байх билээ? Энэ удаад Гоолингоо нь 2019 онд шинээр нээлтээ хийх, олны дунд тун өндөр хүлээлттэй байгаа романтик киноны жагсаалтыг чамдаа хүргэж байна.

Under the Eiffel tower
Амьдрал гашуун байж болох ч хайр дурлал хэзээд чихэрлэг байдаг.

Дэлгэцэнд гарах огноо (02/08)

Хижээл насныхны хайр дурлалын адал явдал, дээр нь нэмээд Францын хөдөө нутагт өрнөх үйл явдал нь инди хэв маягийн энэхүү романтик инээдмийн киног хүлээх хүлээлтийн маань гол шалтгаан ч байж магад юм.

Stuart бол (HBO сувгийн “Veep” цувралаар бидэнд танигдсан Matt Walsh энэ дүрд тогложээ ) бол эрчүүлийн хувьд түгээмэл тохиолддог дунд насны хямралын хүндхэн цаг үеийг туулж яваа нэгэн. Олон жилийн турш зүтгэсэн ажлаасаа халагдсаныхаа дараа сэтгэл санаагаа дээрдүүлэхийн тулд сайн найзынхаа гэр бүл, тэдний охинтой цуг дурлалын хот Парис руу аялалд гарснаас киноны үйл явдал эхлэнэ. Аялал эхлээд хэдхэн хоносны дараа найзынхаа охинд ухаангүй дурлаж, Эйффелийн цамхагийн өмнө түүнд гэрлэх санал тавих ч 50 настай мань эрийг залуухан, үзэсгэлэнтэй охин яаж тоох билээ? Түүний гэрлэх санал бүтэлгүйтэж, хамгийн сайн найзтайгаа тангараг тасрах болно. Гэсэн хэдий ч шархалсан зүрхтэй гол дүр маань Liam хэмээх эмэгтэйчүүдийн эрлэг болсон, царайлаг залуухан найзтайгаа аялалаа үргэлжлүүлэн Францын хөдөө нутгаар аялах үедээ усан үзмийн талбайн эзэн, жинхэнэ франц хатагтай Louise-д дурлаж орхино доо. Насан туршдаа хайж явсан жинхэнэ хайраа энэ удаад олж чадсан гэдэгтээ бат итгэсэн Stuart Louise-ийг өөрийн болгохын төлөө найзтайгаа хүчтэй ширүүн өрсөлдөх хэрэг гарснаар киноны үйл явдал улам хөгжилтэй, романтик болж хувирна.
Олон бүтэлгүйтэл, саад бэрхшээлийн дараа Stuart-ын хайр дурлал бүтэж, жинхэнэ хайраа олж чадах болов уу?

What men want

Хэрвээ эмэгтэйчүүд эрчүүдийн бодлыг уншиж чаддаг болчихвол тэдэнд юу тохиолдох бол?

Дэлгэцэнд гарах огноо (02/08)

Mel Gibson-ын гол дүрд нь тоглосон, инээдмийн романтик кино “What women want”-ыг санаж байгаа биз дээ?
Бүтэлгүй зар сурталчилгааны ажилтны хөгжилтэй түүхийг Холливиуд энэ онд дахин шинэчлэн бүтээжээ. Харин энэ удаад эрчүүд биш эмэгтэйчүүд эрчүүдийн бодлыг унших чадвартай болж хувирна. Гол дүрийг нь сүүлийн үед “Hidden Figures”, “Think like a man” гээд олон киноны гол дүрд тоглож, чамгүй алдартай болсон Taraji P.Henson бүтээжээ. Эрэгтэй тамирчдын агент хийдэг Ali Davis мэргэжилдээ тун чадварлаг нэгэн хэдий ч эмэгтэй хүн эр хүний хүслийг бүрэн гүйцэд ойлгож чаддаггүй хэмээх шалтгааны улмаас хүсэж байсан ажлын байраа өөр нэгэнд алдана. Нэгэн удаагийн санамсаргүй ослын дараа бүх эрчүүдийн бодлыг уншиж чадах хосгүй авьяастай болсон тэрээр энэ чадвараа ажил дээрээ, хувийн харилцаан дээрээ ч амжилттай ашиглах ч энэ онцгой чадвар нь түүнд жинхэнэ аз жаргалыг авчирч чадах болов уу?
Mel Gibson-ын тоглосон эхний хувилбарт нь дуртай охидууд маань энэ онд заавал үзэх киноныхоо жагсаалтандаа дараагийн хувилбарыг нь нэмэхээ мартуузай.

Isnt It Romantic
Дэлгэцэнд гарах огноо: (02/13)

Хэзээ нэгэн цагт бяцхан охин байхдаа чи өөртөө байгаа бүхнээ чамд зориулах төгс нэгэнтэй гэрлэж, мөрөөдлийнхөө ажлыг эрхлэн, томоос том хувцасны шүүгээтэй орон сууцанд амьдрахыг мөрөөдөж л байсан байх.
Энэхүү гэнэн мөрөөдөл маань бодит амьдрал дээр биелэх үед бидэнд ямаршуухан хөгтэй явдлууд тохиохыг чи энэ жилийн Валентины өдөр нээлтээ хийх “Isn’t it romantic” киноноос олж үзэх боломжтой. Liam Hemsworth, Priyanka Chopra, Rebel Wilson, Adam Devine гээд одуудын цуглуулга бидэнд энэ оны хамгийн өнгөлөг, гял цал, дуу хуураар бялхсан, хөгжилтэй романсаар бэлэг барих нь ээ.

Нью-Иорк хотод амьдардаг, архитектур мэргэжилтэй Natalie бага байхаасаа л романтик инээдмийн кинонууд дээр гарах үлгэр мэт гайхалтай хайр дурлал, аз жаргалтай төгсгөлд итгэдэг байсан нэгэн. Гэвч 30 нас хүрэх үед нь амьдрал нь төсөөлж байснаас нь тэс өөр болж хувирах ч, нэгэн удаа хана мөргөж осолд орон сэрэх үедээ өнөөх мөрөөдлийн ертөнцдөө гацчихсан байлаа. Бродвейн тайз мэт харагдах гял цал амьдралдаа тэр үүрд үлдэхийг хүсэх болов уу? Эсвэл өөр шийдвэр гаргах уу?

Трейлэрийг нь үзэж суухад л амралтын өдрийн орой найз охидуудтайгаа хамтдаа үзэхэд төгс тохирох кино мэт санагдаж байгаа биз дээ. “Pitch Perfect” цувралын хамгийн өхөөрдөм хосуудын түүх ямартаа ч биднийг уйдаахгүй гэдэгт итгэлтэй байна шүү.

Booksmart

Дэлгэцэнд гарах огноо: (05/24)

10 жилийн сургуулийнхаа хамгийн онц сурлагатай, ухаалаг 2 сурагч төгсөлтийн баярынхаа өмнөх өдөр амьдралдаа нэгэн мартагдашгүй мөчийг үлдээхээр шийдэн галзуу шөнийн төлөвлөгөө гаргаснаар киноны адал явдал эхлэнэ.
Холливиудын үзэсгэлэнтэй, чадварлаг жүжигчин бүсгүйчүүлийн нэг Olivia Wild-ын найруулагчаар нь ажиллаж буй энэхүү киноны албан ёсны постер, трейлэр одоогийн байдлаар бидэнд байхгүй хэдий ч 2018 оны шилдэг кинонуудын нэг Beautiful Boy киноны гол дүрийн жүжигчин Kaitlyn Dever, Lady Bird киноны жүжигчин Beanie Feldstein гээд өвөрмөц дүрийн сонголт нь энэхүү жагсаалтанд маань түүний бүтээлийг багтаах томоохон шалтаан болж өгсөн билээ.

Last Christmas
Дэлгэцэнд гарах огноо: ( 11 сар )

Өнгөрсөн онд “Crazy Rich Asians” киноны гол дүрд тоглож олон сая бүсгүйчүүлийн зүрхийг хайлуулсан жүжигчин Henry Golding-ийн дараагийн томоохон төсөл бидэнд ил боллоо. Тэрээр энэ удаад луугийн ээж Emila Clarke-тай хамтран зул сарын сэдэвтэй романтик киноны гол дүрийг бүтээж байгаа ажээ. Энэ оны 11 сард нээлтээ хийх энэхүү бүтээлийг “Bridesmaids” киноны найруулагч Paul Feig найруулж байгаа бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүн нь Henry Golding, Emilia Clarke, Michelle Yeoh, Emma Thompson гээд ихэнхидээ Британи жүжигчдээс бүрджээ. Англичуудын амьдралын хэв маяг, зул сарын баярын уур амьсгал, бидний хайртай жүжигчид нийлээд баярын өдрүүдээр хэдэн ч удаа нөхөж үзсэн уйдамгүй уран бүтээлийг төрүүлэх юм шиг итгэл найдвар аль хэдийнээ надад төрөөд эхэлсэн шүү.
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(178)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Nyria.   2019-02-04
ymr goy ym be ene kinonudiig hairtai zaluutaigaa amraltiin udruur hool zuush beldej tavij bgd tuhtai gegch ni buidanda shigdeed uzej bgagar tosoolson chn bur hamriin samsaa sharhiraad nuurend ineemseglel todrood irlee baina :D :) Endees ulbaalaad bairandaa zasvar hiij ulam tuhtai uur amisgal burduuleh tuhai, goy decoration laanud avch tavih tuhai, bur tsaashlaad hussen uyde amarch zugaalj chaddag baihaar undur orlogotoi hernee durlaj hiideg ajiltai boloh tuhai, irj bui havar zunii ulirald beldej ulam goolig eruul saihan aris biytei boloh tuhai geed olon saihan bodol undraad neg l saihan sanagdchihlaa shu :) erch huchtei bai gj zgr ch ng amnii unshlaga bolgod orhilgui erchteigeer zorilginho tuluu zutgej huchtei baij tuundee hureh yostoi gdg urmiig bituunii ene ugluu sanaandgui olj unshsan kinonii niitlel nadad toruullee gej :D

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com