ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2 сарын зурхай

Зурхай  | 2019 / 02 / 01

Бэлэг шиг 2 дугаар сар эхэлж байна. Хайр дурлал, ажил хөдөлмөртөө хэрхэн гялалзахаа зурхайнаасаа уншаарай.

2 сарын зурхай

Хонь

Нар нөхөрлөл болон хайр дурлалын ордонд шилжсэний үр дүнд чиний хувьд бүхэлдээ хоёрдугаар сар маш нөхөрсөг бөгөөд амар амгалан байдлаар дүүрэн өнгөрөх болно. Хайртай хүнтэйгээ ам мурийх, сайн найзаа гомдоох явдал бараг л гарахгүй. Ааш зан чинь усны урсгал шиг л дөлгөөхөн байх тул ганц биечүүд маань олон хүнээс болзооны санал авч болзошгүй. Гэхдээ болгоомжтой байхаа битгий мартаарай. Хэд хэдэн болзооны дараа тэр хүн чинь харилцаагаа илүү гүнзгий түвшинд аваачиж ирээдүйгээ чамтай хамт төлөвлөхийг хүсэх магадлал тун өндөр тул хайр дурлалын амьдралын хувьд сэтгэл хөдлөл, тухайн үеийнхээ мэдрэмжиндээ захирагдалгүй ул суурьтай шийдвэр гаргахыг хүсэж байна шүү. Хайр дурлалын амьдралыг ивээгч Сугар гараг чам дээр зочлон ирснээр залуу насныхаа эрч хүчийг мэдрэх, шинэ содон зүйлсийг турших тэр хүсэл чинь улам илүүтэй оргилон ундрах болно. Гэвч гэр бүлтэй Хонинууд маань энэ дур хүслээ зөв тийш нь залахгүй бол гэр бүлээсээ гадуур нууцхан харилцааг хэн нэгэнтэй эхлүүлж, амьдралдаа сэв суулгах магадлал өндөртэй байх нь. Нэг л хэвийн өнгөрөн оддог өдөр хоногуудадаа өнгө нэмж, өөрийгөө шинээр нээх нь сайхан зүйл хэдий ч хэн нэгний өмнө амлалт өгч, шийдвэр гаргасан нэгэн гэдгээ ч бас бүү мартаарай. Сарын 19-нээс эхлэн чи улам илүү романтик, мөрөөдөмтгий нэгэн болж хувирах тул санаачлагыг гартаа аван хайрттайгаа илүү их цагийг өнгөрүүлж, өөрийнхөө оргилж буй дур хүслээ түүнтэй хуваалцах хэрэгтэй юм шүү. Кареерын хувьд ч мөн адил энэ сард чамд албан тушаалаа дээшлүүлэх, орлогийнхоо түвшинг нэмэгдүүлэх нилээдгүй олон боломжууд гарч ирэх нь. Энэ тааламжтай нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэхийн тулд эрч хүчээ маш зөв хуваарилаж, ажил хэрэгтээ тун сахилга баттай хандах хэрэгтэй юм байна. Ажил дээрээ өнгөрүүлэх 8 цагаа хамгийн үр бүтээмжтэйгээр ашиглан, ажлаасаа хоцрохгүй таслахгүй байхыг хичэээхийг хүсье. Элдэв явган хэрүүл өдсөн хүмүүсийг тоолгүй орхи. Эс бөгөөс жижигхэн хэрүүлээс үүдэн маш том асуудал үүсэж магадгүй. Мөн үдэш оройн цагаар чамайг шоу цэнгээнд байнгийн уруу татаж явдаг хөнгөн хийсвэр найзуудаасаа зай бариарай. Сарын 11-14ний хооронд багаараа хамтран ажил гүйцэтгэх үед чиний тэрслүү хандлага, бусдаас өөрөөр сэтгэдэг зан чанар чинь чамайг асуудалд унагааж болзошгүй. Олон хүнтэй хамтарч ажиллаж байгаа үедээ хэлэх үгээ маш сайн цэгнээрэй. Тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр хийсэн үйлдэл чинь чиний дарга эсвэл хүндэлж явдаг хүний чамд итгэх итгэлийг нэг мөр үгүй болгож ч магадгүй шүү. Сарын 4-нөөс хойшоо ерөнхийдөө чиний ажилдаа гаргаж байгаа хүчин чармайлт чинь үр дүнээ үзүүлж, сарын орлого чинь ихээхэн нэмэгдэх болно. Сарын эхний 2 долоо хоногийн турш Ангараг гараг чиний ордонд байрлах учир энэ хугацаанд чи ажлаа саадгүй явуулахад чинь шаардагдах энерги, эрч хүчээр бялхах болно. Стресс, ядаргаа, сэтгэл гутрал зэрэг үгсийг чи энэ хугацаанд бараг л үгсийн сангаасаа хасах тул эдгээр өдрүүдэд амжиж сарын хамгийн ярвигтай, хэцүү ажлуудаа нугалаад авахыг хичээгээрэй. Сарын 11-14 ний хооронд машин бариж явах үедээ санаандгүй байдлаар гэр бүлийнхээ хүн, сайн найзаа гэмтээх магадлал өндөр байх тул онцгой сонор сэрэмжтэй байгаарай. Сарын сүүлийн өдрүүдэд хууч өвчин дахин сэдрэх, үрэвсэж магадгүй тул хугацаа алдалгүй тэр даруйд нь шаардлагатай эмчилгээг хийлгээрэй.

Үхэр

Яг л чамд хадгалж байсан мэт үнэхээр онцгой сар айлчлан ирж байна, найз минь . Сарын эхний хагасын туршид өрнөх сэтгэл хөдлөм хайр дурлалын учралууд чамайг аз жаргалаар бялхсан нэгэн болгож хувиргана. Маш хүчтэй хүсэл тэмүүлэл, дур хүсэл чамд цоо шинэ хүн болсон мэт мэдрэмжийг төрүүлнэ. Чиний хайр дурлал, гэр бүлийн амьдралд чинь олон шинэ эерэг өөрчлөлүүд гарч тэр хэрээрээ чи өөрийгөө шинээр нээж илүү нээлттэй, яахаас буцахгүй нэгэн болж хувирах нь. Ганц бие үхрүүд маань ч мөн адил энэ их эрч хүчээ ашиглан төвөггүйхэн шинэхэн дурлалтайгаа учрах бололтой. Бүүр өөр улсын иргэн ч байж болзошгүй шүү. 2-р сарын эхний долоо хоног Үхрийнхний хувьд тун онцгой үе- энэ үед кареерт чинь эерэг өөрчлөлт гарах, олон сар нухсан ажлынхаа ард гарах, гаргасан амжилтаа зохих ёсоор нь нийтэд үнэлүүлэх гээд л тун онцгой мөчүүд тохиох болно шүү. Мөн удаан бодож яваа бизнес төлөвлөгөө, урт хугацаанд хэрэгжиж дуусах төслийн ажлыг энэ хугацаанд амжиж эхлүүлэхэд нэн тохиромжтой. Айдас, бүтэлгүйтэл, эргэлзээгээ мартаад өөрийнхөө чадварт бүрэн дүүрэн итгээрэй. Хамтран ажиллагсдаа итгэл хүлээлгэж, тэдэнд боломж олговол ажил хэрэг чинь илүү хурдан урагшлах болно. Буд гараг болон Нар хоёр чиний ордон дээр сарын 10 хүртэл байрлах тул кареерт чинь мэдэгдэхүйц ахиц дэвшил гаран, чи илүү сайн багийнхаа гишүүдтэйгээ харилцаж эхлэн, ахлах тушаалтай хүмүүс чинь чамд магтаал хайрлана. Олон нийтийн дунд гарч илтгэл тавих, удирдан чиглүүлэх арга барилаа ашиглан бусдад багшлах, сургалт ороход энэ үе тохиромжтой. Гэхдээ ирээдүйдээ хэт их найдан үрэлгэн зардал гаргах, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс татгалзах хэрэгтэй. Сэтгэл зүйн эрүүл мэнд чинь сарын турш онц сайн байна. Сарын 14-нийг дуустал олон цагаар ажиллах магадлалтай учраас ядаргаанаас сэргийлэхийн тулд тогтмол дасгал хөдөлгөөн хийж, өдөр оройн хоолоо бүү алгасаарай. Ангараг гараг сарын дунд үеээс эхлэн Үхрийн ордон дээр байрлан чамайг хэрэгцээтэй энерги, эрч хүчээр хангах болно. Биеийн эрүүл мэндийн хувьд ямар нэгэн асуудал гарвал заавал нарийн мэргэжлийн эмчид хандан, зөвлөгөө авах хэрэгтэйг од эрхэс чамд сануулж байна.

Ихэр

Энэ сард нийгмийн амьдрал чинь үнэхээр завгүй, идэвхитэй өнгөрөх төлөвтэй байх нь. Ангараг гараг сарын 14 хүртэл ордон дээр чинь байрлан чамайг шинэ хүрээлэл дунд орж шинэ найз нөхөдтэй болоход чинь туслах болно. Хэзээнээс л нэг хэсэг нь болохыг хүсдэг байсан хүрээлэл дундаа орохыг хүсэж байвал энэ цаг хугацааг л ашиглаад аваарай. Гэрлэсэн, үерхэж байгаа, хэн нэгэнтэй харилцаа дөнгөж шинээр эхлүүлж байгаа аль нь ч бай ялгаагүй сарын эхний долоо хоногт хамтрагчтайгаа маш сайн ярилцаж, харилцаандаа тулгарч байгаа асуудлуудыг нэг тийш нь цэгцлэн өөрийнхөө доторхи мэдрэмжүүдийг бүгдийг нь уудлаж хаяарай. Буд, Бархасбадь, Сугар, Тэнгэрийн ван гарагууд энэхүү харилцааны ээдрээтэй үед ихээхэн нөлөө үзүүлэх болно. Гэхдээ өөрийнхөө зүгээс хийж чадах бүх зүйлийг хийгээд хамтрагчаа өөртэйгээ ижилхэн байлгах гэж шахаж шаардах хэрэггүй. Цаг хугацаа бүх зүйлийг зөв зүйтэй байранд аваачдаг гэдэгт итгэж тайван, хүлээцтэй байхыг зөвлөж байна. Сарын 19-ний өдөр хайртай хүн, аль эсвэл дотны найз чинь чамайг сэтгэл санааны хувьд нилээн хямраах үед сэтгэлээ засахын тулд гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрүүлж, хэрэг явдлыг мартаарай. Энэ сард од эрхэс чамайг мэдлэгээ зузаатгах, ажил хэрэгтээ түүнийгээ чадварлагаар ашиглахад чинь чадах чинээгээрээ туслах болноо гэсэн сайхан мэдээ бидэнд байна. Мэргэжлийнхээ хувьд өмнөө тавьсан томоохон зорилгуудаа биелүүлэх олон таатай боломжууд гарч ирэх болно. Төрийн байгууллагын хүнд суртал, харилцагч байгууллагын алдаатай шийдвэрээс үүдэн удаан хугацаанд гацаж байгаа ажлаа нэг мөр шийдэж дуусгахад өөрийн бүх энергиэ зарцуулаарай. Сарын сүүлийн 10 хоногт бүх зүйлийг мэддэг нэгэн болсон мэт бүдүүлэг аашилж, бусдыг үл ойшоовол босгосон бүхнээ өөрийн гараар нураах аюултай. Энэ сард хангалттай орлого орж ирэх хэдий ч мөнгөтэй холбоотой асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсье. Хэрэгцээгүй тансаг зарлагууд чиний төсөөлснөөс чинь илүүтэй амьдралд чинь төвөг удах болно шүү. Мөн хувь хүн, банкнаас зээл авахдаа маш сайн тунгаан бодоорой. Эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал энэ сард үүсэхгүй. Сэтгэл санааны хувьд ч гэсэн сарын турш маш өөдрөг, хүчирхэг байж чадна. Гэхдээ зарим нэгэн ажлын асуудлаас үүдэн нойргүйдэх магадлалтай байгаа учраас бясалгал хийж оюун бодлоо цэгцэлж байгаарай.

Мэлхий

Энэ сард од эрхэс бүхэлдээ чиний талд байх учир, хайр дурлалын амьдралдаа зоригтой шийдвэр гарган, харилцаагаа шинэ шатанд аваачихыг чамаас хүсэж байна. Хайртай нэгэндээ гэрлэх санал тавих, аль эсвэл түүнээс ийм санал авах хамгийн боломжтой өдрүүд нь 17 болон 24-ний өдрүүд. Гэхдээ хоорондын харилцаанд нь аль хэдийнээ томоохон ан цав үүсчихсэн яваа хосууд харилцаандаа нэг мөсөн цэг тавих ч магадлалтай. Салалт, гэрлэлт гээд харилцаа чинь хаашаа ч эргэсэн байлаа гэсэн сарын сүүлд чи гаргасан шийдвэртээ бүрэн дүүрэн сэтгэл хангалуун байх болно гэдгийг од эрхэс чамд хандан хэлж байна шүү. Ганц бие Мэлхийнүүдэд маань ч гэсэн энэ сар ивээлээ үзүүлэх болно. Хайж яваа нэгэнтэйгээ учрахад чинь од эрхэс туслах хэдий ч эхний хэдхэн болзооны дараа л шуудхан хуримын өдрөө товлож, уулзаж байгаа нэгнээ бүү өөрөөсөө түлхээрэй. Болох ёстой зүйлс эрт орой хэзээ нэгэн цагт заавал бүтдэг шүү дээ. Яарч адгах тусам чи байдлыг улам л хүндрүүлэх болно. Өнгөрсөн сартай харьцуулахад ямартаа ч ажил хэрэг чинь энэ сард илүү гэрэл гэгээтэй, өөдрөг харагдаж байна. Чи энэ сард илүү дайчин, илүү өрсөлдөх чадвартай байх болно. Ангараг гарагийн нөлөөгөөр илүү өөртөө итгэлтэй болж, бусад хамтран ажиллагсдаа өөрийгөө хангалттай чадварлаг нэгэн болохоо батлаж харуулах юм байна. 11-14 ний хооронд ажил дээр чинь чамайг өөр албан тушаалд томилох эсвэл өөр хэлтэст хуваарилах гээд өөрчлөлт гарч магадгүй. Хөндлөнгийн хүмүүсээс санаа зоволгүйгээр ажил дээрээ ахиж дэвших багахан ч гэсэн боломж гарах үед дайчин байж боломжийг шүүрээд л авах хэрэгтэй шүү. Сарын сүүлийн хагаст чи багийн гишүүдтэйгээ илүү нийцтэй хамтран ажиллаж, технологийн мэдлэгээ нилээд сайн дээшлүүлэх болно. Зарлагаас чинь давж орж ирсэн орлогоороо нэгт өр төлбөрүүдээ дарах, хоёрт өөрийг чинь баярлуулж аз жаргалтай болгох жижигхэн ч гэсэн зүйлд хөрөнгө оруулаарй. Сарын сүүлийн хэсэгт ажлаасаа үүдэн ядаргаанд орох ч ажлын үр дүн чинь хангалттай сайн байх тул чи нэг их анхаарал хандуулахгүй байх нь. Өөрөөсөө шалтгаалах ажлуудаа хангалттай хэмжээнд сайн гүйцэтгээд сарын сүүлийн амралтын өдрүүдээр агаар салхинд гарч, хүчилтөрөгчөөр биеэ дүүргээрэй. Толгой дотор чинь эргэлдэж байгаа маш олон бодлууд анхаарлыг чинь сарниулж, хий дэмий зүйлсэд санаагаа чилээхэд хүргэх аюултай шүү. Сэтгэл санааны тухгүй байдлаас үүдэн сарын 22 өдөр ханиад гэх мэтийн жижиг өвчин тусах магадлалтай. Сэтгэл санаа түгшээсэн таагүй явдал тохиолдвол хэн нэгэнд түүнийгээ ярих нь онцгүй нөхцөл байдлаас өөрийгөө аврах томоохон алхам байх болно.

Арслан

Энэ сарын 4-ний өдөр Арслангуудын маань хувьд тун онцгой өдөр болж өнгөрөх нь. Хостой Арслангуудад харилцаанд нь эерэг өөрчлөлт авчрах үйл явдал тохиох бол ганц биечүүд маань ирээдүйд нилээн гүнзгийрэх харилцааг шинэхэн танилцсан нэгэнтэй эхлүүлэх аж. Амьдралд чинь дөнгөж орж ирээд буй тэр хүнд хангалттай боломжийг олгон, харилцаандаа идэвхи чармайлттай хандвал хамтрагч чинь ямар ч үед чиний хамгийн итгэлтэй ар тал чинь болж чадна шүү. Арслангуудын хайр дурлалыг ивээгч Тэнгэрийн ван гараг Ангараг гаригтай 11-14ний өдрүүдэд давхцан арслангуудын хайр дурлалын амьдралд санаанд оромгүй гэнэтийн зүйлсүүдийг авчрах учраас бэлтгэлтэй байгаарай. Сарын 22-нд мөнгөний асуудлаас үүдэн хайрттайгаа маргалдаж магадгүй. Санчир болон Дэлхий ван гараг нилээн удаан хугацааны турш Арслангийн ордон дээр байрлаж тэдний ажил хэргийг ивээх болно. Хэрвээ чи хүрэх ёстой үр дүндээ хүрэхийн тулд ухаалаг зарчмаар сайтар төвлөрөн ажиллавал ажилдаа ч амжилт гарган, санхүүгийн асуудалдаа ч толгойлгоо гашилгах шаардлагагүй болох нь. Хамтран ажиллаж байгаа хамгийн бага албан тушаалтантай ч гэсэн хүн ёсоор харьцаж тэдний үзэл бодлыг хүндэтгэж байхаа битгий мартаарай. Заавал ингэх албагүй ч гэлээ, ажлын байран дээрээ халуун дулаан уур амьсгал үүсгэж, өөрийн мэддэг чаддаг зүйлсээ бусдад заах нь тун сайхан үйл юм шүү. 14-ний өдөр томоохон ажлын үр дүн чинь эхнээсээ гарч ирэх болно. Хэдийгээр мөнгө чухал ч гэлээ, ажилтнуудны хамтын ажиллагаа ажил хэрэг урагшлахад хичнээн чухал гэдгийг ч мөн чи энэ сард ойлгох болно шүү. Хамт олныхоо итгэлийг хүлээж, тэдэнтэйгээ ямар ч нөхцөлд ойлголцож чаддаг болвол зөвхөн мөнгөн орлогоос гадна өөр олон давуу талууд чиний амьдралд орж ирэх болно. Гэнэтийн ашиг олох боломж энэ сард хэд хэдэн удаа гарч ирэх хэдий ч маш эрсдэлтэй алхмууд байхыг од эрхэс чамд онцгойлон анхааруулж байна. Илүү орлого орж ирэх үед өмнөх өрүүдээ дариухан төлж дуусга, эс бөгөөс сарын сүүл гэхэд дахин нэг шинэ өр тавих шаардлага үүснэ. Амьдралд чинь хэзээ ч хэрэг болохооргүй муу зуршлуудаасаа салахад, илүү эрүүл амьдралын хэв маягийг өөрийн болгоход энэ сар тун тохиромжтой. Эрүүл бус хооллолт, технологийн хэтэрсэн хэрэглээ гээд муу зуршлуудаасаа ядаж нэгийг амьдралаасаа нэг мөсөн хөөхийг хичээгээрэй. Чамд муу нөлөө үзүүлдэг, чиний сэтгэл санааг тавгүйтүүлдэг хүмүүс, хүрээллээс ч гэсэн зоригтойгоор холбоогоо тасла. Дулааны улиралд зориулж жингээ хасан, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхийг эрмэлз.

Охин

Охиныхны хайр дурлалын амьдралыг ивээгч Буд гараг 10-19-ний өдрүүдийн хооронд охины ордон дээр байрлах учраас чиний бүхий л анхаарал энэ хугацаанд хайр дурлалын амьдралдаа төвлөрч, өөртэй зохицсон нэгэнтэй шинэ харилцаа үүсгэх эсвэл хайрттайгаа дундаа үүссэн асуудлуудаа шийдэхэд төвлөрөх болно. Асуудалыг хүндрүүлж, та хоёрын харилцаанд сэв суулгахаас урьтаж нэг тийш нь шийдэх нь хайр дурлалын амьдралд чинь тун эерэг нөлөөтэй. 18-19 ний өдрүүдэд Далай ван гараг Буд гарагтай давхацсанаар шинэхэн харилцаа үүсгэж байгаа Охиныхны дурлалын амьдрал романтик төсөөлөлүүдээр баяжин илүү сонирхолтой болох нь. Гэхдээ чиний юуг ч, хэнийг ч уучилж өршөөж чадах уужуу ухааныг чинь ашиглан чамайг шархлуулах хүмүүс амьдралд чинь гарч ирж магадгүй тул сонголтоо маш болгоомжтой хийгээрэй. Хэрвээ энэ сард харилцаагаа илүү албан ёсны болгохыг хүсэж байгаа бол романтик мөрөөдлөө түр хойш нь тавиад гэр бүлийнхнээсээ санаа бодлыг нь асууж, тухайн хүнээ маш сайн судалж мэдэхийг хичээх нь ирээдүйд гарах сөрөг үр дагавраас чамайг хамгаалж мэдэх юм. Охины ордныхон хайр дурлалын харилцаанд захирагч нь байх дуртай ч тэр хэрээрээ хамтрагчдаа бүхнээ зориулах гээд байдаг сул талтай. Шинэхэн төсөл санаачлан эхлүүлэх, ажлын байраа солиход энэ сар ээлтэй байх нь. Хэрвээ чи одоогоор ажил идэвхитэй хайж байгаа бол яг өөрийнхоо сонирхолд нийцсэн ажилдаа энэ сардаа багтан тэнцэн орох өндөр магадлалтай байна шүү. Төслийн хамтрагч, түншүүдтэйгээ харилцах харьцаа илүү дотно болж, тэр хэрээрээ хамтран ажиллах гэрээнүүд маш бүтэмжтэйгээр биелэж эхлэнэ. Чиний эзэмшиж байгаа өмч хөрөнгөтэй чинь холбоотой асуудал үүсэж, амьдралд чинь нилээдгүй ээдрээтэй асуудлууд гарч ирж магадгүй тул болгоомжтой байгаарай. Илүү хүчтэй, шийдэмгий байж чадвал асуудлууд аяндаа шийдэгдэх болно. Санхүүгийн хувьд тийм ч гайхалтай байж чадахгүй ч орлого зарлагаа сайтар төлөвлөн санхүүгийн сахилга баттай байж чадвал багахан хэмжээний хадгаламж үүсгэх бололцоо байгаа шүү. Сарын 4-нээс эхлээд шинэ хоолны дэглэм барих,амьдралын хэмнэлээ илүү эрүүл болгохыг хичээгээрэй. Дасгал хөдөлгөөн хийх нь зөвхөн биеийн жинг барьж, чамайг гуалиг харагдуулаад зогсохгүй сэтгэл зүйг чинь ч мөн адил тэнцвэржүүлэн, амгалан байхад чинь тустай гэдгийг санахад илүүдэхгүй. Хэрэв ойрын үед ямар нэг өвчнөөс болж сэтгэл зовниж байгаа бол 2-р сар чамд эдгэрэл, сайжралыг авчрахаар бэлдсэн байгаа гэдгийг дуулгая.

Жинлүүр

Жинлүүрийн ордныхны хайр дурлалын амьдрал энэ сард халуухан байх нь ээ. Сугар гараг Жинлүүрийн ордонд байрласнаар сарын 4-өөс хосуудын нэгэндээ тавих халамж анхаарал нэмэгдэж, бие биедээ илүү их цаг гарган, хүндэтгэлтэй сайхан харилцааг эргэн тойрондоо бий болгох төлөвтэй байна. Сарны нөлөөгөөр энэ сард ганц бие Жинлүүрийнхэн ч романтик сэтгэл хөдөлгөм харилцаа үүсгэх нь. Сарын 14-өөс хостой Жинлүүрийнхний харилцаа өөр түвшинд очих бөгөөд гэрлэх санал хүлээн авч магадгүй. Харин ганц биечүүл сэтгэл хөдөлгөсөн, дулаан харилцааг эхлүүлэх төлөвтэй байна. Хүсэл тачаал нэмэгдэнэ. Мөн хуучин харилццаатай байсан нэгэнтэй учир ургуулж, тогтмол харилцааг эхлүүлэх магадлалтай байна. Гэхдээ чи өөрийнхөө зүрх сэтгэл, сонирхлыг өөрөө л удирдан жолоодож чадна гэдгээ бүү мартаарай. Сарын 2 дугаар хагасаас гэр бүлтэй хосууд гадны нөлөөллөөс ангид байж бие биедээ үнэнч хандахыг зөвлөж байна. 11-ээс 14-ын хооронд гэр бүлийн тогтворгүй байдал үүсэж болзошгүй. Тиймээс эхнэр, нөхрүүд бие биедээ урам зориг өгч, баярлуулах ямар нэгэн онцгой зүйл хийгээрэй. Хэцүү үед харилцаагаа илүү сайхан байлгах гэж хичээх нь хайр дурлалыг муу нөлөөллөөс авардаг сайн талтай бүү мартаарай. Ажил мэргэжлийн хувьд чиний бүтээлч шинэ санаа дэмжигдэж, хобби болон хүсэл сонирхлоо ажлын талбартаа оруулах боломжит төслүүд нээгдэх төлөвтэй байна. Энэ дэмжлэг сарын 4-оос эхлэн бий болж магадгүй. Гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж чадахгүй байхвий гэж энэ сард санаагаа зовоох хэрэггүй. Харин бүх нөөц бололцоогоо ажил мэргэжилдээ зориулахад буруудах зүйлгүй нь. Чамд ирсэн боломжуудыг тосоод авахад энэ сарыг зориулах хэрэгтэй шүү. Мөн ирээдүйн ажлуудаа төлөвлөхөд таатай хугацаа байх болно. Мөнгө санхүүгийн хувьд үл хөдлөх хөрөнгийн болон аж ахуй нэгж байгууллагын ажил, санхүү сайн байх нь. Энэ сард том зээл авах, байр худалдан авахад ээлтэй. Орлогын зарцуулалтын хамгийн чухал хэсэг нь гэр орон, үр хүүхэд болон гэр бүл байх нь. Эрүүл мэнд бол энэ сард анхаарал хандуулах шаардлагатай зүйлсийн нэг байх болно. Гэхдээ чи ямар нэгэн ноцтой зуршил, буруу үйлдэл хийхгүй л бол сэтгэл зовнил, эмгэг үүсэхгүй гэдгийг санаарай. Сарын 18-аас эхлэн оюун санаагаа эрүүл байлгаж, дотооддоо амар амгалан байдал бий болгохыг хичээ.

Хилэнц

“Царцаад” байсан зүрх сэтгэлийн асуудал энэ сараас халуухан болж эхлэх нь. Сэтгэдээ тээж явдаг мөрөөдлийн, урт хугацааны харилцаагаа энэ сард тордоод авахад гэмгүй. Хайртайгаа харилцах харилцаа илүү нухацтай болно. Мэдрэмжээс илүүтэй юу зөв бэ, юу буруу вэ гэдгийг бодитойгоор бодох нь илүү чухал. Удаан хугацаанд дурлаж явсан нэгэндээ, эсвэл чамд удаан хугацаанд сэтгэлтэй байсан хүнд чи өөрөө зүрх сэтгэлээ илэрхийлэн, хамгийн сайхан үгсийг олж хэлэх боломж олдоно. Харилцааны үр дүн сайн байх бөгөөд чам цоо шинэ мэдрэмж, сэтгэл хөдлөл, адал явдлын эхлэл ч болж болно мэднэ шүү. Удаан хугацаанд харицлаатай байсан хосуудын дунд үл ойлголцол, маргаан үүсэх магадлалтай. Хайртын чинь сэтгэл хөндийрсөн ч байж магадгүй. Сарын 14-өөс Ангараг гараг Хилэнцийн ордонд байрласнаар ажил мэргэжлийн амьдралд чинь эерэг нөлөөлөл үзүүлэх нь. Дуусгаагүй ажлуудаа гүйцээж жин тан болгох, шинэ төслүүдэд бэлтгэх эрч хүч чамд дундрашгүй урам зоригийг өгөх болно. Гэхдээ ажлын хамт олны багахан зөрчлөөс үүдэн ажил чинь санаснаар урагшлахгүй, төлөвлөгөө биелэхгүй байсан ч санаа зовох хэрэггүй. Энэ нь ажлаасаа гарах шийдвэрт хүрэх, ажилдаа сэтгэл хангалуун бус байх шалтгаан болох ёсгүй шүү. Маргаан, үл ойлголцол түр зуурынх гэдгийг бодолцоорой. Харин одоогоор ажилгүй байгаа Хилэнцийнхний хувьд идэвхитэй ажлын байр хайж эхэлснээр санаанд оромгүй сонирхолтой, нийтлэг бус ажлыг олох магадлалтай байна. Сарын 2 дугаар хагасаас ижил сонирхолтой ажлын хамт олон болон бизнесийн хамтрагчидтайгаа тэмцээнд оролцоно. Мөнгө санхүүгийнн асуудал санааг чинь чилээж болзошгүй. Сарын 2 дугаар хагаст дамын наймаа хийх, буруу гараар мөнгө эргэлдүүлэхээс зайлсхийгээрэй. Гэхдээ зөв аргаар мөнгө олох, санхүүгийн эрх чөлөөнд хүрэх өчнөөн зүйлс урам зоригийг чинь хөглөж, санхүүгийн тал дээр өөдрөг хандахад туслах болно. Сарын 4-ны үеэс өөрийн сэтгэл хөдлөл, дотоод хүнтэйгээ илүү холбогдож эхлэх бөгөөд өөртэйгөө ойр байхад тохирсон гайхалтай өдрүүд байх нь нь. Чамд илүү аюулгүй орон зай хэрэгтэй бол өөрийнхөө орон зайгаа шинээр тодорхойлон өөртэйгөө ярилцах зав гаргахад гэмгүй. Хэрэв эмзэг мэдрэмтгий байсан ч энэ үеийг бусдыг хүлээлгүйгээр өөрийн сэтгэл санаагаа дэмжих, ойлгох онцгой аз завшаан боломж тохиож байна гэж хүлээн аваарай. Учир нь энэ бол чиний өөрийгөө олох, урт хугацааны зорилгоо тодорхойлох, ирээдүйгээ бодитоор харах цаг байх болно. Эрүүл мэндийн хувьд тааламжгүй, цухалдуу байж магадгүй нь. Цочрол, стресс бухимдал үүсэж болзошгүй. Гэхдээ чиний дотоодод байгаа эрчим хүч, урам зориг эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийг ядах юмгүй хөөн гаргах болно. Тиймээс гаднаас ирж байгаа, дотроос гарч байгаа сэтгэл хөдлөл бүрийг бүтээлчээр ашиглаж өөрийн хэмнэлд оруулаарай. Зохион байгуулалттай баг хамтрал, хамт олон чинь энэ сарын хамгийн том сорил байх болно. Гэхдээ тэдэнтэй сөргөлдөн тэмцэлгүй нөхцөл байдыг эерэгээр авч гарахыг хичээх нь эерэг үр дүнг авчрах болохыг од эрхэс сануулж байна.

Нум

Сарын эхний хагас Нумын ордныхны хувьд гал халуухан, өрнөл ихтэй өнгөрөх нь. Тэнгэрийн ван Марс гарагийн байрлалд шилжснээр хүсэл тачаалын хүч улам нэмэгдэх төлөвтэй байна. Зарим нумынхны хувьд амьдралынх нь хамгийн үзэсгэлэнтэй, сайхан тойрог замын эхлэл ч энэ сар байж мадагүй. Харин ганц бие Нумынхны хувьд цоо шинэ хүнтэй уулзах магадлалтай. Хосуудын хувьд сарын 10 хүртэл тийм ч сэтгэл хөдөлгөсөн сайхан байхгүй нь. Харилцаагаа хэвийн байлгахын тулд хэн хэндээ тэвчээрэтй хандаж сайтар ярилцахыг эрмэлзээрэй. Хос чинь энэ сард эмзэг мэдрэмтгий байж мэдэх тул сэтгэл нь таагүй үед аль болох тэвчээртэй хандаж, сонсохыг нэн түрүүнд эрмэлзээрэй гэж од эрхэс аминчлан сануулж байна. Ажил мэргэжийн тал дээр илүү хүчин чармайлт гарган, шаргуу ажиллахыг зөвлөж байна. Мөн ажлын хамтаргчидтайгаа сөргөлдөхгүй байх хэрэгтэй бөгөөд хэн нэгний хандлага харилцааг шүүмжлэхгүй байх нь энэ сард танд илүү ашигтай. Сарын 10-аас амьдралд чинь шинэ хуудас нээгдэх бөгөөд урт хугацааны зорилгуудаа ахин нягтаж харах шаардлагатай шүү. Учир нь чиний ажил мэргэжлийн ахин дэвших боломж зөв цагтаа ирж байгааг од эрхэс дуулгаж байна. Мөн бизнесийн шинэ гарааг эхлүүлэхэд өөрийгөө бэлтгээрэй. Кареерийн идэвхитэй сар байх учраас бусдад юу чадахаа харуулах, үнэлэмжээ өгсөх боломж олдоно. Тэр ч утгаараа хамт олон дундаа үнэ цэнтэй, чадварлаг нэгэн гэдгээ батлан харуулж чадах нь. Сарын 14-өөс энерги эрч хүч илт дутагдаж магадгүй учраас спортын төрлөөр хичээллэх, агаар салхинд гарах, бие бялдраа хөгжүүлэх, бүжиглэх зэрэгт зориулан зав гараарай. Мэргэжлийн эмчид үзүүлж цалингийнхаа тодорхой хувийг биеэ үзүүлэхэд зориулбал дараа нь харамсахгүй байж чадна. Чамд юу ч өгдөггүй дэмий харилцааг таслан зогсооход буруудах зүйлгүй.

Матар

Сарын 4-өөс эхлэн Матрын ордныхны хайр дурлалын амьдрал идэвхитэй болж эхлэх нь. Хамгийн сайхан, эерэг сэтгэлийн хөдлөлүүд энэ сард давамгайлах төлөвтэй байна. Чи аз жаргалтай байхаас гадна харилцаа үүсгэсэн нэгэн тань мэдрэмж өндөртэй хүн байх чамайг инээмсэглүүлэх шалтгаан олныг өгөх нь. Хэрвээ хэн нэгэнтэй аль хэдийн харилцаа үүсгээд эхэлчихсэн бол жижиг зүйлсийг хэт анхаарахгүй байж, серозны хандахгүй байхыг хичээгээрэй. Гэрлэсэн Матрынхны амьдралд энэ сард онцгой өөрчлөлт гарахгүй нь. Сарын 19-өөс хосдоо илүү их цаг зав анхаарал халамж гаргах хэрэгтэй. Тэр ч утгаараа романтик байдал нэмэгдэж, сэтгэл догдолж, уучлах ойлголцох үйл явц урьдынхаасаа сайжрах төлөв нэмэгдэнэ. Сүүлийн хагаст бага зэргийн асуудал үүсэж магадгүй ч сайн ярилцасны эцэст бие биеэ сайн ойлгож, асуудлыг хамтдаа шийдвэрлэж чадна. Ажил мэргэжлийн дүр төрх ажил олгогч, хамтран ажиллагсад, бизнесийн хамтрагчидад чинь таалагддаг, тэдэнтэй нийцэж чаддаг. Бусдаас илүү амжилт гаргаж, нэг алхам урд алхахад чамд саад болох зүйл байхгүй. Тиймээс өөрийн ур чадварыг хүлээн зөвшөөрч, нэр хүндтэй мэргэжилтэн байхаа батлан харуул. Жирийн нэг цагийн ажилтан биш чадвартай ажилтан гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхэд чиний өөрийн үнэлэмж, хичээл зүтгэл ч мөн чухал шүү. Сарын эхээр мөнгөн урсгал нээгдэх төлөвтэй байна. Хувийн болон ажил мэргэжлийн аль ч эх үүсвэрээр мөнгө олох боломжтой болох нь. Өндөр ёс зүйтэй байдал чинь орлого олоход нэлээдгүй ач холбогдол үзүүлж чадна. Сарын 18-аас хойш гэрээ хэлэлцээрийн замаар орж ирсэн мөнгөнд ухаалаг хийгээд цензуртэй хандахыг зөвлөж байна. Сарын эхний хагаст орон байр, гэр бүлийн асуудлаас үүдэн бага зэргийн стресс үүсэж болзошгүй. Харин эрүүл мэндийн хувьд энэ сарын турш сайн байх нь. 12-оос Бархасбадь Матрын ордонд байрласнаар сэтгэл санааны байдал дээшилж өөдрөг хандлага, итгэлцэл давамгайлах нь. Ганцаараа асуудлаа шийдэх гэж зүтгэхийн оронд хайртай дотны хүмүүс, найз нөхөд, эмч сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авбал үр дүн нь гайхалтай байх болно.

Хумх

Сарын 4-өөс Хумхын ордныхон харилцаагаа шинэ түвшинд гаргах ёстойгоо ойлгох болно. Хэрэв чи өөрийн сэтгэл зүйн тэнцвэрийг олж бие даасан нэгэн болсон бол өөртэйгөө тохирох нэгэнтэй цоо шинэ харилцаа эхлүүлэн хайрын амьдралдаа санаа тавихад буруудах зүйлгүй. Энэ нь чамайг өөрийгөө өөр өнцгөөс харах, нээхэд тусаа үзүүлж магадгүй. Сарын 19-өөс дур хүсэл хүчтэй оргилж, эсрэг хүйстнээ хүсэмжлэх хандлага нэмэгдэх төлөвтэй байна. Олон Хумхынхан өөрсдийн хамтын амьдралаасаа нэлээдгүй зүйлсийг суралцаж, танин мэдэх болно. Харин сарын 10-аас хамтын амьдрал зохиосон Хумхуудын романтик мэдрэмж дээшлэн, сэтгэл зүйн хувьд таатай өдөрөг болж эхлэх нь. Мөнгөтэй санхүү болоод үнэнч байдлын тал дээр зарим хосуудад зөрчил үүсэж болзошгүй. Гэхдээ сайтар ярилцан ойлголцож нэгнээ сонсож чадвал шийдэгдэхгүй асуудал үгүйг бүү мартаарай. Ажил мэргэжил болоод эрүүл мэнддээ энэ сард анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг сануулъя. Сарын 4-өөс эхлэн хувьд хүний хөгжил, чадвар эзэмших байдал эрс дээшилж, албан тушаал ахих, илүү ур чадвар шаардсан сайн ажлын байранд очих магадлалтай байна. Ажилдаа оруулах хувь нэмэр чинь илүү тодорхой болж, ажил олгогчдоо эерэг таатай сэтгэгдэл төрүүлнэ. Сайн баг хамт олонтой хамтран ажиллаж, хамтын онлайн төсөл хөгжүүлэхэд гар бие оролцоно. Материаллаг зүйлс худалдан авах сонирхлоо энэ сард дарах хэрэгтэй. Өр зээл тавих зэргээс татгалзаж гэмээнэ сайн. Энэ тухай сарын 20-доос хойшоо бодвол тохиромжтой шүү. Харин найз нөхдөдөө их хэмжээний мөнгө зээлэх гэж буй бол хянуур болгоомжтой хандахыг од эрхэс зөвлөж байна. Учир нь тэд чиний орлогоор “тоглочихож” магадгүй. Энэ сард эрч хүч энерги дүүрэн, өөдрөг байх нь. Идэвхитэй үйл хийж, шинэ туршилтуудад бэлэн байж, амьдралын чинь талбарууд урьдынхаасаа илүү хөгжиж цэцэглэхэд бэлэн байгаарай. Сарын 11-14-ны хооронд жолоо барихдаа болгоомжтой ханд. Сарын 2 дугаар хагаст гомдол, сөрөг сэтгэл хөдлөл, гутралд автаж магадгүй. Гэхдээ эдгээр таагүй мэдрэмжээ хайртай хүмүүстээ халдаахгүй байхыг хичээгээрэй гэж аминчлан зөвлөж байна.

Загас

Сарын 4-өөс Загасны ордныхны харилцаанд багахан өөрчлөлтүүд орох нь. Энэ нь сайн муу аль ч талаараа байж болох талтай гэдгийг сануулъя. Зарим Загасныхны хувьд өнгөрсөн дэх харилцаа, сэтгэлийн шархаасаа болж шинэ харилцаа үүсгэж, хэн нэгний өмнө хариуцлага хүлээхдээ бэлэн биш байж магадгүй. Тиймээс энэ сард сэтгэл санаагаа аль болох өргөж, оюун бодлоо цэгцлэн, өнгөрсөн дэхь харилцааны асуудлуудыг ирээдүйд гарч ирэх цоо шинэ зүйлтэй хольж хутгахгүй байхыг од эрхэс сануулж байна. Буд гараг Загасны ордонд байрласнаар гэрлэсэн хосуудын харилцааг тэтгэж романтик харилцаа бий болгон, нэгэндээ шүлэг хайрын үг зориулан бичих, баярлуулах зэрэг үйлийг хийхэд нөлөө үзүүлэх нь. Харин Ганц биечүүл сарын 18 юмуу 19 нд шинэ хүмүүстэй уулзахдаа болгоомжтой хандахыг сануулж байна. Учир нь тэд зальжин байж мэднэ. Гэрлэсэн Загасныхны хувьд хамтрагч чинь өөрийн сонирхдог нэгэн зүйлээ олох бөгөөд түүнийгээ чамаас нуун худлаа хэлж магадгүй. Энэ байдал нь чиний уурыг хүргэж магадгүй ч уучилж сонирхлыг нь дэмжихийг хичээгээрэй. Тэгснээр бие биедээ итгэх итгэл нэмэгдэн, илүү сайн ойлголцож, нэгнээ дэмжихэд хамтдаа суралцах болно. Сарын 19 хүртэл ажил мэргэжлийн үйл явц удаашралтай байх нь. Арын суудалд суухаа больж тайзан дээр гаран гол дүрд тоглох цаг нь болжээ. Өөрийн давуу талыг ил гаргаж, дотоод хүнээ сонс. Зөв мэдээллийг зөв цагт нь ашиглаж сураарай. Харин санхүүгийн байдал нэлээдгүй хөдөлгөөнтэй байх нь. Сарын эхний хагаст орлого арвин байна. Төлөвлөгөөгүй зардлыг хянаж ухаалаг хэрэглээг бий болгохыг хичээгээрэй. Учир нь гэнэтийн ухаангүй худалдан авалт нь санхүүг тогтворгүй болгож мэднэ. Найз нөхдөөсөө материаллаг дэмжлэг авахыг хүсч байвал сарын 17, 18-ны өдрүүд тохиромжтой. Сарын 19-өөс Нарны нөлөөгөөр сэтгэлийн зовнил, ганцаардал, хууч өвчин сэдэрч магадгүй. Гэхдээ энэ байдлын нөлөөгөөр өөртэйгээ илүү холбогдож, дотоод хүнээ сонсох, биеэ илүү тойглох, оюун санаагаа амраах боломж нэмэгдэнэ. Ганцаараа байх цагийг өөртөө олгож, дотоод тэнцвэрээ олохыг хичээгээрэй. Хосыэ харилцаагаа тэнцвэртэй байлгахын тулд хамтрагчийнхаа үзэл бодлыг сайн сонсож, аливаад хүчлэхгүй байх хэрэгтэйг од эрхэс онцгойлон сануулж байна.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(989)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Ijiltsetseg.   2021-05-15
Mash goy bn inerg n msh goy bailaa bayrlla

Зочин: Ijiltsetseg.   2021-05-15
Mash goy bn inerg n msh goy bailaa bayrlla

Зочин: bolor.   2019-03-01
tanaih yagaad 19 onii erunhii zurlagaa oruulahgvi bga yum be

Зочин: uka.   2019-02-07
honinii ordod saihan sar bolohnee valentine udahgui bolloo nuguu hos maani haana yavaa yum boldoo

Зочин: Buyanjargal.   2019-02-03
0309 947

Зочин: zochin.   2019-02-01
zagasnii ordnii dunduur yuun humhiin orf veee..yuun baahan davhatssan hosiin hariltsaa bichchihee veee,,,estoi t1 ymaa....site.iinhaa orchuulagchiig soli gj zuvlue

Зочин: Tsengelmaa.   2019-02-01
Nhgtdevvc

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com