ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Гоо сайхны салбарт амжилттай яваа 4 энтрепренер бүсгүйн сэтгэл хөдлөм түүх

Гоо сайхан  | 2019 / 02 / 21

Сошиал ертөнц хөгжихийн хэрээр эмэгтэйчүүд бидэнд өөрийнхөө бизнесийг эхлүүлж, өөрөө өөрийнхөө “босс” байх боломж бүрдэж байгаа нь үнэхээр сайшаалтай. Жирийн нэгэн влоггер бүсгүй хэдхэн жилийн дараа гэхэд л хэдэн арван жилийн түүхтэй аварга компанитай өрсөлдөхүйц өөрийнхөө брендийг бий болгох боломжоор дүүрэн цаг үед бүсгүйчүүд бид амьдарч байна. Зөвхөн өөрийнхөө хүчээр гоо сайхны ертөнцөд өөрсдийнхөө нэрийг бренд болгож чадсан энэ 4 бүсгүйн түүх чамд хүсэл мөрөөдлийнхөө төлөө хичээж зүтгэх бага ч болов урам зоригийг өгж чаднаа гэдэгт Гоолингоо нь итгэлтэй байна шүү.

Гоо сайхны салбарт амжилттай яваа 4 энтрепренер бүсгүйн сэтгэл хөдлөм түүх

1. Michelle Phan

Энэ нэрийг сонсох төдийд л бумбагар уруул, алаг нүд, өхөөрдөм ази царай санаанд чинь бууж байна уу?
Одоо цагт олон сая дагагчтай влоггер, инстаграм одууд бол яахын аргагүй гоо сайхны салбарын хүчтэй, ширүүн өрсөлдөөнд хамгийн их нөлөөг үзүүлэгчид. Харин youtube платформ дөнгөж нээгдсэн, facebook, instagram сүлжээний сураг ч байхгүй тэртээ 2007 онд бол жирийн нэгэн бичлэг хийх дуртай охин зөвхөн бичлэг хийснийхээ төлөө цалинжаад зогсохгүй, дэлхийн алдартай брендүүдтэй хамтарч ажиллана гэдэг хэний ч санаанд багтамгүй зүйл байсан билээ. Яг тэр үед Вьетнам гаралтай Michelle Phan охин өөрийнхөө сонирхлоор зориг гарган олон нийтийн анхны видео сүлжээнд нүүр будалтын зөвлөгөө бүхий бичлэгээ нийтэлснээр “make-up vlogger”-уудын эрин үеийг эхлүүлсэн түүхтэй.

Michelle-ийн влоггер болсон түүх тун сонирхолтой. Америкт цагаачилж ирснээсээ хойш тасралтгүй хумсны салонд ажилласан ээж нь охиноо өөрөөсөө илүү сайн боловсролтой, илүү чинээлэг нэгэн болоосой гэж хүссэндээ түүнийг эмч мэргэжилтэй болохыг бүүр бага байхаас нь ятгасан хэдий ч ухаан орох цагаасаа л гоо сайхны сэтгүүл, өнгө өнгийн будган дунд өссөн Michelle ахлах сургуулиа төгсөх үедээ мөрөөдөлдөө хөтлөгдөн эмч биш зураач болохоор шийдэж, Флорида-д байрлах “Ringling” хэмээх дизайн урлагийн сургуульд элсэн оржээ. Сургуулийн зүгээс шинээр элсэн орсон оюутан бүрдээ зөөврийн компьютер бэлэглэсэн явдал нь Michelle-ийг интернет ертөнцтэй 24 цагийн турш холбогдох боломжийг олгож, нүдийг нь тэр чигт нь нээж өгсөн гэж нэгэн ярилцлагандаа дурдсан байдаг.

View this post on Instagram

Happy Valentine’s day! I’ve outgrown the romantic gestures and wanted to do something different this year. So my @emcosmetics team and I created a new vibrant red shade called “ Love “ where 100% of all profits will be donated to @love146 , an organization close to my heart, dedicated to ending child trafficking. The story on how this non profit was founded still gives me chills, you can learn more on their website. I learned from the CEO, Rob Morris that the first thing many of the survivors who come into their survivor care request, is a hairbrush and a lip color. 🥺 Beauty is truly empowering... and this inspired us to create a new lip shade dedicated to their strength and courage. Sometimes I have days when I just want to give up, but when I learn about the survivors and despite all they’ve been through, how they still find moments of joy, I find myself picking myself back up. 😤 Celebrate love with us by learning more about @love146 and supporting their noble cause. Thank you for your support and much love ❤️ 🎵- Olivia Ong L-O-V-E p.s this was the song I used in my first makeup tutorial 😭

A post shared by ℳ 𓂀 (@michellephan) on

Эхний семестрийн хичээл нь дууссаны дараа ирэх семестрийн төлбөрөө төлөх хангалттай мөнгө цуглуулж чадаагүй Michelle аргагүйн эрхэнд сургуулиа орхиж зөөгчийн цагийн ажил хийхийнхээ хажуугаар сургуулиасаа авсан компьютер дээрээ хамгийн анхны нүүр будалтын зөвлөгөө бичлэгээ хийж эхэлснээс түүний сувгийн түүх эхлэлтэй. “Натураль нүүр будалтыг хэрхэн хийх вэ?” гэсэн эхний бичлэг нь цацагдсан даруйдаа 40,000 хандалтыг авч түүнийг гүн шоконд оруулсан гэдэг шүү. Түүний суваг 2008 оны эхэн гэхэд сар бүр 600,000 давсан үзэлттэй болж тэрээр Youtube-ийн “Partnership Program”-д хамрагдан видео сувгаараа мөнгө олж эхэлсэн бөгөөд энэ үеэс л өөрийнхөө сувгийг зөвхөн өсвөр насны охины хобби төдий зүйл биш өөрийнхөө бүтэн цагийн ажил, бизнесээ болгосон ажээ. Долоо хоног бүр 2 бичлэг нийтлэхийн төлөө өөрийнхөө бүх цагийг бичлэгэндээ зарцуулж байсан Michelle 2013 онд жинхэнэ утгаараа гоо сайхны бизнесийн ертөнцөд хөл тавин сар бүр урьдчилан захиалсан хэрэглэгчид рүүгээ beauty box илгээх үйлчилгээг үзүүлдэг компаниудын анхдагч “Ipsy” сайтыг үүсгэн байгуулсан бөгөөд энэ бизнес нь маш амжилттай болж 2015 онд “Ipsy” -ийн нийт үнэлгээ 500 сая долларт хүрч байсан юм.

Мөн 2014 онд гоо сайхан, хувцаслалт, амжилтын талаар эмэгтэйчүүдэд мэдлэг олгох “Make Up: Your Life Guide to Beauty, Style, and Success--Online and Off” хэмээх номыг гаргаж ном нь гарсан даруйдаа Нью-Йорк Таймс сонины бестселлер болж чаджээ.

2013 онд Michelle Loreal-тай хамтран тэдний EM хэмээх өсвөр насны охидод зориулсан нүүр будалтын брендийн нүүр царай болж, хамтын ажиллагаа эхлүүлсэн хэдий ч хэтэрхий өндөр үнэтэй бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлсэн шалтгаанаас болж төд удалгүй энэ бренд нь хаалгаа барьсан юм. Бизнесийнхээ энэ уналттай зэрэгцээд сэтгэл зүйн эрүүл мэндийн хувьд ч олон хүнд асуудлуудтай Michelle нүүр тулсан тул тухайн үедээ хамгийн өндөр дагагчтай байсан сувагтаа дахин бичлэг оруулахгүй болсноо зарлан олон нийтийн сувгаас хэсэг хугацааны турш холбоогоо бүр мөсөн тасалсан бөгөөд доорх сүүлийн бичлэгээс хойш одоог хүртэл түүний сувагт ганц ч шинэ бичлэг нийтлэгдээгүй байсаар л байна.
Энэ хүртэлх хугацаанд 385 бичлэгтэй түүний сувгийг 8.9 сая хүн дагаж, нийт бичлэгийн үзэлт нь 1.1 тэрбумд хүрчихсэн байсан билээ.

2016 оны сүүлээр цахим ертөнцөд эргэн ирснийхээ дараа тэрээр Loreal-аас Em cosmetics-ийн бүх хувьцааг худалдан авч, 2017 оны 4-р сард өөрөө бие даан энэхүү брендийг дахин нээсэн бөгөөд одоогоор маш цомхон бүтэцтэйгээр зөвхөн гялалзуулагчтай уруулын будаг, нүдний контур гэсэн 2 төрлийн бүтээгдэхүүнийг зах зээл дээр маш амжилттай нэвтрүүлээд байгаа юм. Түүнийг Youtube ертөнцөөс харьцаагаа тасалсны дараа Nikkie de Jager, Jeffree star, Zoe Sugg гээд олон олон влоггерууд түүнээс ч олон дагагчтай болж чадсан хэдий ч түүний зах зээлийн үнэлгээ одоо ч гэсэн дор хаяж 50 сая доллараар хэмжигдэж байгаа нь фенүүд нь түүнд хэр их хайртайн илрэл бизээ.

Ядуу цагаачийн гэр бүлээс гаралтай, хүсэл мөрөөдлөөс өөр юу ч үгүй шавилхан биетэй өсвөр насны охин 10 жилийн турш тасралтгүй хөдөлмөрлөсөөр өөрийнхөө бизнесийг босгоод зогсохгүй, бие хүнийхээ хувьд ч хүчирхэгжиж, өөрийгөө жинхэнэ утгаар нь танин мэдэж чадсан нь миний хувьд үнэхээр гайхалтай түүх шиг санагддаг учраас түүнийг энэ жагсаалтдаа хамгийн эхэнд багтаахыг хүссэн юм шүү.

2. Rea Ann Silva

Өглөө бүр нүүрнийхээ суурь кремийг “blender”-ийн тусламжтай түрхэх үедээ урьд нь ер нь ийм зүйлгүйгээр яажшуухан шингэн энгэсэгээ уусгаж байсан юм болдоо гэсэн бодол чамд төрж л байсан биз дээ?
Гоо сайхны зах зээл дээр гарч ирээд 10 гаруйхан жил болж байгаа хэдий ч хэдийнээ дэлхий даяарх сая сая бүсгүйчүүлийн өдөр тутмын зайлшгүй хэрэглээний бүтээгдэхүүн болж чадсан энэхүү хөвсгөр ягаан өндөгийг бүтээсэн халуун цуст Латин бүсгүйн түүхийг одоо чамд хүргэх гэж байна шүү.

2007 оноос хойш дэлхий даяар нийтдээ 6.5 сая ширхэг зарагдсан энэ ягаан өндөгийг бүтээгч бол Rea Ann Silva хэмээх Латин гаралтай нүүр хувиргагч мэргэжилтэй бүсгүй юм. Компаниа байгуулахаасаа өмнө Rea олон жилиийн турш Холливиудад киноны нүүр хувиргагчийн ажил хийж байсан аж.

Өрх толгойлсон ганц бие ээж, дээр нь Латин гаралтай бүсгүй энэ өрсөлдөөнтэй салбарт амжилт гаргах боломж бараг л байхгүй гэж эргэн тойрны хүмүүс нь түүнд ам уралдан зөвлөгөө өгч байсан хэдий ч Холливиудад заавал амжилт гарган, хаанаас ирсэн хэн байхаас үл хамаарч хүн хүссэн зүйлийнхээ төлөө хөдөлмөрлөх юм бол мөрөөдлөө заавал биелүүлдэг гэх үгийг өөрийнхөө жишээн дээр охиндоо батлан харуулахын төлөө Rea 10 гаран жилийн турш тасралтгүйгээр шургуу ажиллажээ. “Гэр бүлийнхнийхээ амьдралын баталгааг илүү дээшлүүлж чадах цорын ганц итгэл найдвар би байсан учраас жирийн нэгэн нүүр будагчаас илүү их хөдөлмөрлөсөн тэр шургуу зан чанар маань beauty blender-ийг бүтээхэд хамгийн их нөлөөлсөн” хэмээн нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр дурдсан байдаг.

Холливиудын кино студид гэрээт байдлаар нүүр хувиргагч хийдэг Rea-д нэгэн удаа Girlfriends цувралд ажиллах завшаан тохиосон байна. Камерийн өмнө жүжигчдийг ямар ч өө сэвгүй харагдуулах ёстой байсан тул Rea бусад нүүр хувиргагчдын ашигладаг чийгтэй спонжийг ашиглан суурь будалтыг нь хийжээ. Чийгтэй спонж нь багсийг бодвол кремийг илүү жигд тарааж, нүүрэн дээр ямар нэгэн зураас үлдээдэггүй хэдий ч нүүр будалтын зориулалтын бүтээгдэхүүн биш учраас нүд, хамар хэсгийг будахад ихээхэн хүндрэлтэй байгааг ажигласан Rea кремийг жигд түрхэхэд тусалдаг бөгөөд ямар ч өнцөг байхгүй төгс хэлбэртэй яг ийм спонж байдаг бол сайхан аа хэмээн бодсоноос үүдэн beauty blender брендийн түүх бичигдэж эхэлсэн юм. Beauty blender -ийг зохион бүтээснийхээ дараа ч энэ ягаан өндөгийг нь жирийн бүсгүйчүүл худалдаж авна гэдэгт огт итгэхгүй байсан тул хэдэн жилийн туршид Rea зөвхөн өөртэйгээ мэргэжил нэгтэй хүмүүст л бүтээгдэхүүнээ худалдаалж байсан гэдэг.

Sephora, Nordstorm гэх мэтийн өндөр зэрэглэлийн гоо сайхны сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ олон тоогоор нь худалдаалах зөвшөөрөл авахын төлөө Rea 6 жилийн турш бүтэн цагийнхаа ажлынхаа хажуугаар бүтээгдэхүүнээ тасралтгүй хөгжүүлж ирсэн нь үнэхээр гайхамшигтай.
Энэ урт хугацааны турш өөрт нь туслах ямар ч ажилтан байхгүйгээр бүтээгдэхүүнээ лабораторид үйлдвэрлэх, турших, өөрийн танилынхаа хүрээнд худалдан борлуулах гээд бизнесийнхээ эхлэлээс төгсгөл хүртэл бүх үе шатанд ганцаархнаа зүтгэсээр эцэст нь тэрээр мөрөөдөлдөө хүржээ.

Түүний хамгийн том мөрөөдөл Sephora дэлгүүрт өөрийнхөө бүтээгдэхүүнийг өрөөстэй байхыг харах явдал байсан бөгөөд дэлхий даяарх хэдэн мянган Sephora -ийн салбаруудад түүний охин Erica beauty blender хэрэглэж байгаа сурталчилгааны зураг өлгөөстэй байхыг харсан нь түүний амьдралын хамгийн бахархалтай цаг мөч байсан гэдэг. Beauty Blender бренд нь зөвхөн шингэн энгэсэг уусгагч өндөгнөөс гадна нүүр будалтын бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөсөн бөгөөд өнгөрсөн онд Bounce хэмээх өөрсдийн нэрийн хамгийн анхны матте төгсгөлтэй шингэн энгэсэгийг зах зээл дээр гаргаж, маш амжилттай худалдаалж байгаа билээ.

3. Cashmere Nicole

Cashmere Nicole бол Beauty Bakerie косметикийн брендийн үүсгэн байгуулагч залуухан энтрепренер бүсгүй, ганц бие ээж. 7 жилийн өмнө байгуулагдсан энэхүү бренд нь тухайн үедээ ганцхан төрлийн уруулын будгийг зах зээл дээр гаргаж байсан бол харин одоо Ulta Beauty гоо сайхны дэлгүүрийн салбаруудаар бүтээгдэхүүнээ борлуулж, Unilever группээс 3 сая долларын хөрөнгө оруулалтыг татаж дээр нь нэмээд олимпийн алтан медальт Gabby Douglasе-ыг хамтрагчаа болгосон жилийн нийт орлого нь 5 сая доллараар хэмжигдэх амжилттай яваа старт-ап гоо сайхны бренд болж чаджээ. Брендийг үүсгэн байгуулагч Cashmere Nicole цоо шинэ бизнестээ санаа тавихынхаа хажуугаар хөхний хорт хавдартайгаа тэмцэж, өсвөр насны охиноо ганцаараа өсгөсөн хүчирхэг эмэгтэй юм.

12 настайгааса хөршүүдийнхээ гэрийн ханан дээр зураг зурж бизнес хийж эхэлсэн Nicole багийн л маш бүтээлч сэтгэхүйтэй охин байжээ. Сургуулиа төгсөөд зураач эсвэл архитектур болох мөрөөдөлтэй байсан ч тэрхүү хүсэл нь ахлах ангидаа ээж болсноор нь төгсөж, амьдралаа авч явахын төлөө өөрийнхөө хэзээ ч хүсэж байгаагүй сувилагчийн мэргэжлийг Nicole эзэмшжээ. Гэсэн хэдий ч урлаг, гоо сайхны ертөнцийг үргэлж хайрлаж явдаг сэтгэл нь өөрчлөгдөлгүй явсаар бүтэн цагийн сувилагчийн ажлаа хийхийнхээ хажуугаар 26 настайдаа өөрийнхөө цуглуулсан бүх мөнгөөрөө эрсдэл үүрэн Beauty Bakerie косметикийн брендээ үүсгэн байгуулсан юм. Гэвч брендээ үүсгэн байгуулснаас хойш ганцхан жилийн дараа Nicole өөрийгөө хөхний хорт хавдартай болсноо олж мэдсэн бөгөөд ажилдаа хэтэрхий төвлөрч өвчнөө тоохгүй явсаар эцэст нь өвчнөө хүндрүүлж, 2 хөхөө тайруулах шаардлагатай болжээ. Хүнд хагалгаа, нөхөн сэргээх эмчилгээ гээд эрүүл мэнд нь үнэхээр аюултай нөхцөл байдалд байсан хэдий ч гэсэн тэр бүх хугацааны турш Nicole эмнэлэгийн орон дээрээс ажлаа хэвийн үргэлжлүүлсээр байсан гэдэг.

“Гоо сайхны бренд үүсгэн байгуулах санаа анх толгойд минь орж ирэх үед би өөртөө энэ мөрөөдлөө биелүүлж, амжилт гаргах яг 5 жилийн хугацааг олгосон юм. Эрүүл мэндийн байдлаасаа шалтаалаад энэ хугацаанд өөрийнхөө хүсэж байсан амжилтыг гаргах хэзээ ч боломжгүй юм шиг санагдаж байснаа нуухгүй ээ. Бүтэн цагийн ажлаасаа олсон бүх мөнгө маань вебсайт зохион бүтээх, зураг авалт хийхэд зарцуулагдаж байх тэр үед нөгөө сайхан мөрөөдөл маань надаас улам л холдоод байх шиг муухай мэдрэмж төрдөг байсан. Олж байгаагаасаа илүү их зарлага гаргаж, түүнийхээ хажуугаар охиноо өсгөж байх үед зүгээр л бүх зүйлд бууж өгөөд зугтаад гүйчихмээр л байдаг байлаа. Гэвч өөртөө өгсөн амлалтын маань хугацаа дуусаагүй байсан учраас амлалтаа биелүүлэхийн төлөө чадах бүхнээ хийсэн дээ. Би хөхний хорт хавдар, бизнесийн хямрал гээд алинд нь ч ялагдахыг хүсээгүй учраас эцсийн хүчээ шавхаж байгаад ч болов тулалдахыг хүссэн юм.” Cashmere Nicole

2 ч томоохон хагалгаанд орсны дараа Nicole хөхний хорт хавдараа бүрэн ялж чадсан бөгөөд түүний өвчинтэйгээ тэмцсэн түүх Beyonce-ийн албан ёсны сайтад нийтлэгдсэн явдал нь брендийнх нь үйл ажиллагаанд тун сайнаар нөлөөлжээ.
Одоогийн байдлаар Beauty Bakerei бренд 30 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн 130+ улсуудад бүтээгдэхүүнээ амжилттай борлуулж байгаа бөгөөд компанийнх нь үнэлгээ 15 сая долларт хүрчээ. Өөрийнхөө амжилтыг яг л үнсгэлжингийн үлгэр шиг гэж тодорхойлох дуртай Nicole өнгөрсөн жилээс өсвөр насны ээжүүдэд коллежид суралцан боловсрол эзэмшихэд нь туслах зорилготой тэтгэлэгт хөтөлбөр санаачилж, мөн зарагдсан бүтээгдэхүүн бүрийнхээ тодорхой хувийг Африкийн өнчин хүүхдүүдийн боловсролд зарцуулах зэргээр өөрийнхөө амжилтыг бусадтай хуваалцаж байгаа юм.

4. Huda Kattan

Гоо сайхны влоггер бүсгүйчүүдийн хүрч болох хамгийн өндөр оргил дээр гарч чадсан бүсгүйчүүдийн нэгээр яахын аргагүй Huda Beauty брендийн үүсгэн байгуулагч Huda Kattan нэрлэгдэх учиртай. Хиймэл сормуусаас эхлэлтэй түүний бренд одоогийн байдлаар нүдний тень, гелэн контур, хацар өнгөлөгч, шингэн энгэсэгээс авахуулаад үнэртэнг хүртэл үйлдвэрлэж байгаа бөгөөд 5жилийн өмнө байгуулагдсан брендийнх нь зах зээлийн үнэлгээ хэдийнээ 1 тэрбум долларыг давжээ.

Инстаграм хаягаар нь өдөр бүр зочлон ордог 33 сая дагагч, youtube дээрх 2 сая үзэгчид бол яахын аргагүй Huda Kattan-ын энэ гайхалтай амжилтын хамгийн том нөлөө үзүүлэгчид билээ. Өнгөрсөн жил гэхэд тэрээр Time сэтгүүлээс гаргасан сошиал ертөнцөд хамгийн их нөлөөг үзүүлэгч 25 алдартны нэгэнд тэрээр Kylie Jenner-тэй хамтдаа нэрлэгдсэн юм.

Дубай дахь тансаг харш, үндэстэн дамнасан том бренд, сошиал ертөнц дэх хэдэн сая фен гээд зарим бүсгүйчүүлийн мөрөөдөж зүрхлэхээргүй энэ гайхалтай амжилтад тэрээр цэвэр өөрийнхөө хичээл зүтгэлээр хүрч чадсан хэмээн бахархалтай нь аргагүй хэлэх дуртай. Иракаас Америкт цагаачилж ирсэн гэр бүлээс гаралтай Huda дунд сургуульдаа тас хар хөмсөг, өтгөн хөмсөг, хар арьснаасаа үргэлж л ичдэг байсан бөгөөд зөвхөн шаргал үстэй цэнхэр нүдтэй охидыг л хөөрхөн хэмээн боддог сургуулийнхаа хүүхдүүдэд үргэлж царай муутай хэмээн гоочлуулдаг байжээ.

Ахлах сургуулиа төгссөнийхөө дараа Мичиганийн их сургуулийг санхүүч мэргэжлээр онц дүнтэй дүүргэсэн хэдий ч мэргэжилдээ огт сонирхолгүй байсан тул эгчийнхээ зөвлөгөөг дагаж Лос Анжелес руу нүүн гоо сайхны сургуульд суралцаж эхэлсэн нь түүний амжилтын эхлэл. 2006 оноос Дубайд байрлах Revlon брендэд нүүр будагчаар ажиллан, төд удалгүй wordpress.com дээр анхныхаа блогийг бичиж эхэлсэн ч камер худалдаж авах мөнгө байгаагүй учраас өөрийнхөө санаанд нийцэх олигтой бичлэг хийтлээ тун удаан хугацааг зарцуулсан аж. Блогоо бусадтай ижил мэргэжлийн түвшинд хөтлөхийн тулд түүнд дор хаяж 10,000 доллар хэрэгтэй болсон тул 9 сарын турш илүү цагаар ажиллан бичлэг хийхэд шаардлагатай бүх тоног төхөөрөмжүүдээ авч чаджээ. Гэсэн ч түүний асуудлууд дууссангүй. Блог нь дөнгөж олон нийтэд танигдаж, өндөр хандалт авч эхлэх үед Huda жирэмсэн болсноо мэдэж бизнесээ цаашид ганцаараа үргэлжүүлж чадахгүйгээ ухааран өөрийнхөө 2 эгч, нөхөртэйгээ хамтран блогийнхоо ажлыг нугалж байсан гэдэг. Түүний үүсгэн байгуулсан Huda Beauty ч мөн адил гэр бүлийн компани бөгөөд түүний нөхөр, 2 эгч нь компанийнх нь томоохон хувьцаа эзэмшигчид юм. Олон жилийн турш өөрийнхөө сэтгэлд 100% нийцсэн хиймэл сормуусыг олж чадаагүй Huda 2014 онд өөрийн нэрийн хиймэл сормуусыг бүтээхээр шийдэн Huda Beauty брендийн эхлэлийг тавьсан түүхтэй.

“Тухайн үед надад зөвхөн эхлүүлсэн ажлынхаа эцсийг үзэх тэсвэр хатуужил, хүсэл тэмүүллээс өөр юу ч байгаагүй. Сормуусаа үйлдвэрлээд дууссаны дараа гоёмсог хайрцаг савлагаа, мэргэжлийн зураг авалтанд зарцуулах ганц ч доллар надад үлдээгүй болохоор зүгээр л өөрийнхөө утсаар сормуусаа наасан сельфи зургаа аваад бүтээгдэхүүнээ сурталчилж байлаа. Одоо энэ бүхэн түүх болоод үлдсэн хэдий ч би хаанаас энэ бүхнийг эхэлж, хэний ачаар энэ брендийг босгосноо хэзээ ч мартах учиргүй. Тийм ч учраас instagram, youtube хаяган дээр маань сэтгэгдэл үлдээсэн бүх хүмүүст хариу бичиж, гудамжинд надтай зураг авахуулахыг хүссэн хүмүүст дуртайяа зөвшөөрөх нь нэг талаараа миний хариуцлага ч гэж хэлж болно.” Huda Cattan
“Үзэсгэлэнтэй харагдаж байгаагаа бүрэн утгаар нь мэдэрч чадсан эмэгтэйг хэн ч юу ч зогсоож чадахгүй” хэмээн итгэдэг Huda Kattan-ын амжилтын түүх бол хөөрхөн бүсгүйчүүл тэнэг байдаг гэх эрчүүдийн зохиосон мунхаг хэлц үгийг няцаах төгс жишээ билээ.

“Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг”
“Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг. ”
Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(344)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: Miss Lusi.   2019-09-04
Сайн уу. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинс Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. интернэтэд бичсэн и-мэйл хаягийг Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель, Лопез нар нийтэлж түүнд талархал илэрхийлж, бөөрийг нь стрессгүйгээр худалдаж авсныхаа үр дүнд хэрхэн яаж аврах ажилд ирсэн тухайгаа дэлхийд ярьсан. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан тул би Доктор Коллинстай холбоо барихыг уриалж байна; Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан. Doctorcollins3@gmail.com эсвэл өөрт хэрэгтэй мэдээллийг__254750078353 Би Луси юм Хятад улсаас

Зочин: Tiffany Nomio.   2019-02-21
Үнэхээр мундаг тууштай эрч хүч урам зориг авмаар гайхалтай бүсгүйчүүд юм аа. Сурах , мэдэх зүйл маш их байна шүү.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com