Эрүүл хооллолт, зөв зохистой хэрэглээний талаар л нэлээдгүй судалж байснаас хүүхдийн эрүүл, зөв хооллолтын талаар нэг их судалж үзүүгүй байхдаа Идье /Just for Babies/ гэх нэгэн бүлгэмд “санаандгүй” нэгдсэн юм. Харин үүнээс хойш хүүхдийн эрүүл зохистой хооллолтын талаар “санаатай” хайж, үзэж, судалж, туршиж эхэлсэн билээ. Хүүхдийн хооллолт гэдэг ур ухаан, мэдрэмж шаардсан эрэл хайгуул юм гээч!
Энэ удаагийн ярилцлагаараа бид хүүхдийн эрүүл, зөв хооллолтыг ээжүүдэд үлгэрлэдэг нэгэн бүсгүйг урьж ярилцлаа. Хүүхэд байхаасаа л “хоолонд дурлагч, хоол хийх хоббитой” байсан тэрээр 2015 онд МУИС-ийг “Нийгэм ба Хүн судлал” мэргэжлээр төгссөн ч багаасаа дурласан хоббигоо ажил, амьдралын хэмнэл болгохоор шийджээ. Бяцхан охиноо төрүүлснээр хүүхдийн хооллолтын талаар сонирхон судалж, Идье /Just for Babies/ хуудас болон группыг ажиллуулах болсон байна. Хүүхдийн эрүүл зөв хооллолтыг дэмжих зорилготой шинэлэг мэдээлэл, жоруудаа хуваалцдаг цахим орчин дахь дулаан уур амьсгалтай, эерэг зорилготой бүлгэмүүдийн нэг юм. Үүсгэн байгуулагч, бяцхан охины ээж А.Гантигмаатай эл сэдвээр ярилцсанаа хүргэж байна.
Хүүхдийн эрүүл хооллолтын талаар групп нээх санаа анх яаж төрсөн бэ?
Охиноо бор хоолонд оруулах үед хүүхдийн хооллолтын талаар ямар ч мэдлэггүй байлаа. Энэ талаар зааж өгөх, зөвлөх хүн ховор, туршлагаа хуваалцах цахим групп байгаагүй. Харин эрүүл жор, хооллолтын талаар мэдээлэл өгдөг хуудсууд байсан хэдий ч зөвлөгөө хүссэн зурвастаа хариулт авч огт чадаагүй юм. Тэгээд өөрөө бие даан илүү сайн судлъя, цуглуулсан мэдээллүүдээ нэгтгэе, ээжүүдтэйгээ хуваалцъя, бие биенээсээ суралцъя гээд охиноо 8 сар хүрэх үед
группээ нээсэн. Анх охиндоо зориулж хийсэн хоолны зургуудаа л хуваалцдаг байлаа. Өөрөө идэвхитэй байхын хэрээр гишүүдийн тоо, идэвхи оролцоо нэмэгдэж эхэлсэн. Тухайн үед хүүхдийн хоолыг яаж баяжуулах вэ, яаж гоё хийх вэ гэдэгт л түлхүү анхаарна. Гэтэл ээжүүдээс маш олон төрлийн асуулт ирэхийн хэрээр хүүхдийн хооллолтын талаар мэдлэг мэдээлэл минь бага байгааг ойлгосон. Ээжүүдийн асуултад “мэдэхгүй” гэж хариулахаасаа санаа зовж сайтар судалгаа хийх болж үнэн зөв мэдээллүүдийг хайж эхэлсэн. Нэг мэдсэн хүүхдийн хооллолтын талаарх мэдлэг мэдээллүүд маань баяжсан байсан шүү (инээв).
Өөрийн чинь уншиж судалсан, хийсэн туршсанаас үзэхэд хүүхдийн эрүүл зөв хооллолт гэж ямар хооллолтыг хэлээд байна?
Урьд нь хамгийн шим тэжээлтэй, химийн найрлагагүй, органик, хүний бие хал балгүй хоол хүнсийг л эрүүл, зөв хооллолт гэж ойлгож байлаа. Харин одоо та юуг ч идэж болно, гэхдээ зохистой л хэрэглэх хэрэгтэй гэдэг ойлголт болж өөрчлөгдсөн. Мөн хоол хүнс, амттанаа хэзээ, хэдэн цагт идэх вэ гэдэг зөв дадал чухал нөлөөтэй юм билээ. Өглөө босонгуутаа өлөн элгэн дээрээ кола ууж, бургер лаазалсан мах идээд байж болохгүй шүү дээ. Тэгэхээр хэрэгцээтэй үедээ, зөв дадал зуршлаар, зөв цагт л хооллож сурах нь чухал, харин байнгын хэрэглээ л болгож болохгүй.
Хүүхдийн хооллолт ч ялгаагүй. Нэг удаа кола амсуулчихаад “чи ахиж ууж болохгүй”, хажууд нь шарсан хайрсан хоол байнга иддэг хэрнээ “чи идэж болохгүй” гэж хэлэх нь утгагүй. Ингэж хорих нь хүүхдийг зөв хооллох гэхээсээ илүү буруу үлгэр дуурайлал болчихдог.

Мөн зөв хооллолтод хүний өөрийн хандлага чухал нөлөөтэйг ойлгосон. Жишээлбэл таргалалттай хүн пицца идэхээрээ “яанаа би үүнийг идвэл жин нэмнэ дээ, калор ихтэй шүү” гэж бодоод иднэ, эрүүл хооллохыг зорьдог хүн “энэ пиццаг идвэл ходоод маань өвдөнө дөө” гэж харна. Энэ мэдээлэл нь тархинд очихоороо өвчин үүсгэх, бие зовуурилах мэдрэмжийг төрүүлж эхэлдэг. Тэгэхээр хоол хүнснийхээ эерэг үйлчилгээг нь харж, зөв бодлоор идэх хэрэгтэй. Ерөөсөө л өдөр бүр идэх үү, сардаа нэг удаа идэх үү гэдгээ л зохицуулах чухал. Хэтрүүлэх хэрэггүй, хэт бариад байх хэрэггүй, зохистой хэмжээг тааруулах нь зөв хооллолт болж байгаа юм.
Мөн зөв хооллолт дээр анхаарах нэг зүйл нь энэ сэтгүүл дээр ийм мэдээлэл байсан, ингэж хооллох нь л зөв юм байна гэж итгэхээс илүүтэй миний бие үүнийг хүлээн авч чадах уу, би үүнд дасан зохицож чадах уу гэдгээ ойлгох нь чухал. Сайн гэсэн болгон таны биед тохирох албагүй шүү дээ.
Хүүхдийнхээ хоолонд ямар хүнсийг түлхүү хэрэглэдэг вэ?
Манай гэрийн хувьд ногооны хэрэглээ өндөр учраас намрын шинэ ургацаар гарсан ногоог хэрчиж бэлтгээд хөлдөөж хадгалдаг. Аль болох хэрэглэх боломжтой олон төрлийн тариа ногоогоор хүүхдээ хооллож байх хэрэгтэй гэж боддог шүү. Учир нь хүүхэд хурдан мартдаг. Зун намрын ногоо элбэгтэй цагт авч байсан эрүүл дадал зуршил өвлийн цагт тасалдчихаар өнөөх дадал нь амархан үгүй болчихдог. Ой хүрээгүй хүүхэд юмны амтыг сайн ялгаж мэдэхгүй. Ямар ч ногоо, хоол хүнсийг “угаасаа л ийм амттай” гээд л иднэ. Харин том болох тусмаа “санаа суугаад” өгөхгүй удсан ногоонуудаа сайхан муухайгаар нь ялгадаг болчихно. Тиймээс эрүүл гэж сонгосон хүнс, ногоогоо аль болох тогтмол өгч биеийг нь дасгаж байх хэрэгтэй. Энэ нь хүүхэд олон үр тариа ногооноос биеийн шим тэжээлээ нөхөхөд тусална.
Гадаадын сайтуудыг харахаар маш гоё орцтой, гоё зурагтай хоолны цэсүүд олноороо байдаг. Тэр болгоныг хийе гэвэл Монголд байхгүй бүтээгдэхүүн олон шүү дээ. Байлаа гэхэд импортын, хугацаа нь хэтэрсэн, эсвэл үнэтэй байх жишээтэй. Үүний оронд эх орондоо тарьж ургуулсан ногоо, үр тариануудаа ашиглаад эрүүл найрлагатай, гоё таваглалттай, шим тэжээлтэй хүнсээр хүүхдээ хооллохыг эрмэлзэх хэрэгтэй.
Хүүхдийнхээ хооллолтод анхаарч эхэлснээр танай гэр бүлийн амьдралын хэмнэл, хоол сонголтод гарсан өөрчлөлтүүд бий юу?
Үгээр хэлэхийн аргагүй олон өөрчлөлт гарсан. “Би эрүүл хооллох гэж байна гэж зориудаар бодолгүй ээж маань намайг ингэж хооллодог шүү” гээд өөрөө хийдэг болох хүртэл нь зөвөөр зааж сургаж, дадал болоход нь ээж аав л хүүхдэдээ зөвөөр үлгэрлэх хэрэгтэй юм билээ. Бид нар эрүүл хооллолтыг их хичээл зүтгэлээр бий болгож байна шүү дээ, харин хүүхэд маань том болохдоо шүдээ угааж, хувцсаа өмсөөд гардагтай л ижил хооллолт гэдгийг амьдралынх нь энгийн хэмнэл мэт хандаасай гэж хүсдэг. Үүнийг одооноос хүүхдэдээ суулгахын тулд ажилдаа явахаасаа өмнө гэр бүлээрээ ширээ тойрон сууж өглөөний цайгаа уух, ногоог тогтмол хэрэглээндээ оруулах, зуны цагт хөнгөн хооллох зэргээр энгийн үйлдлүүдийг дадал болгохоор зорьж байна.
Хүн өдөрт хэчнээн их энерги зарцуулж байна тэр хэмжээгээрээ хооллох хэрэгтэй. Биеийн болон оюуны хүч шаардсан ажил хийх гэж байгаа бол сайн хооллож, шим тэжээл авах хэрэгтэй эсрэгээрээ гэртээ амрах бол мацаг барьсан ч болно. Үүнийг ч мөн ялгаагүй зөвөөр үлгэрлээд сурчихвал хүүхэд том болоод цагаа зөв хувиарлаж, зөв үед зөв хооллодог болно.
Группт ажиглагддаг хүүхдийн хооллолтын талаарх нийтлэг асуулт болон асуудал юу вэ?
Бэлэн мэдээлэл хүлээн авах хандлага жаахан ажиглагддаг шүү. Байгаа мэдээллийг групп дотроосоо эрж олоод санаагаа баяжуулахаа мэддэггүй гэхээсээ илүү харахыг хүсдэггүй юм болов уу? Тэгэхээр ээж нар маань байгаа мэдээллээ маш бүтээлчээр хайж олоод ашиглаасай гэж хүсэж байна.
Мөн “энэ гоё юм билээ” гээд хуваалцсан зүйл бүрийг хараад үүнийг л би хүүхдэдээ өгөхгүй бол болохгүй юм байна гээд бодчихдог тал бий. Гэтэл хүүхэд аливаа хоол хүнсийг таних ёстой хугацаандаа л танина шүү дээ. Төрөл бүрийн үр тариа, ногоог сар сард нь тохируулаад таниулж байх хэрэгтэй. Мөн цагаар хооллохыг дадал болгох нь хамгийн зохистой хооллолт болно. Түүнээс биш таниулж байна гээд ундаа чихэр шоколад, химийн бодис орсон хүнс хэрэглүүлж яагаад ч болохгүй.
Ээжүүдийгээ үүнийг л битгий хэрэглэ, үүнийг л идэж уух хэрэгтэй гэж барихыг огт хүсдэггүй юм. Учир нь ээж хүний зөн совин гэж бий. Сайнтай, муутай ямар ч хүнс байлаа ч хайр тээн байж л хүүхдэдээ сонгосон учраас хоол хор болно гэж байхгүй гэж боддог. Шинжлэх ухаанаар хүний биед муу гэдэг нь нотлогдчихсон зүйлээс бусад тохиолдолд.
Хоол хоорондын зохицолдолгоо ямаршуу байдаг вэ? Ээжүүд маань үүнийг хэр мэддэг бол?
Хоорондоо харшлах хүнсүүд бий нь бий ч харьцангуй бага. Хүүхдийн хооллолтын барчарт (barchart) харвал тэдэн сартай хүүхдэд, тийм ногоог, ингэж хэрэглэнэ гэсэн заавар байдаг. Тэдгээрийг сайтар судлах хэрэгтэй. Сонирхож байгаа хүнс, ногоогоороо эхний нэг удаа хүүхдэдээ хоол хийгээд өг, харшлах эсэхийг нь мэд. Тохирч байвал 2, 3 ногоо хүнсээ холиод хоолонд хэрэглэж болно.
Хүүхдийн хооллолтын талаар хичээл заадаг юм билээ. Сургалтынхаа талаар сонирхуулаач…
Creative Bamboo
сургалтын төвд хоолны хичээлүүд заадаг юм. Нэг удаагийн хичээлээр нэг шинэ туршилт, хоолны нэг жор заана. Хичээл маань 2 наснаас эхэлнэ. Бид 2 настай хүүхдийг баргийн зүйл чадахгүй байх гэж боддог ч ийм насны хүүхдийн бүтээлч сэтгэлгээ үнэхээр хөгжсөн байдаг шүү. Томчуудыг хоол хийх үед нь даган дуурайгаад “би гурил элдье, би үүнийг хийе” гээд л хүрээд ирдэг. Ихэвчлэн бид “чи чадахгүй” гээд хийлгэхээс цааргална. Гэтэл хүүхдийн дотор “үүнийг хийж үзэх юм сан, үүнийг би чадна” гэсэн итгэл байдаг. Энэ хүслийг нь бид сургалтаараа дамжуулан хөгжүүлэхийг хичээдэг.

Хоол хийнэ гэхээсээ илүү гурил элдэх, хэрчих, хуваах, таваг халбагатай зөв харилцах гээд олон чадваруудыг сурдаг. Хүүхдүүдийн дуртай пиццанд ямар ногоо ордог, үүнийг хэрхэн хийдэг, яаж гурилыг зуурдаг гэх мэт аргачлалуудыг заана. Мөн хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хэрэгслүүд, эрүүл органик хүнсээр туршилтаа явуулдаг. Соус гэхэд нөөшилсөн бэлэн хэрэглэх биш өөрсдөө жимс ногоогоо хольж гарган авдаг, гурил эсгэгчийг таргаар орлуулан эсгэх зэргээр нөөшилсөн хүнс хэрэглэхээс татгалздаг шүү.
Creative Bamboo-ын 3 сургалтад хамрагддаг нэг хүү бий. Гэтэл нөгөө хүү маань спортын болон урлагийн дугуйландаа тийм ч идэвхтэй биш хирнээ хоолныхоо дугуйландаа маш сонирхолтой. Өмнөх өдөр нь хувцсаа бэлдэж тавьчхаад маргааш хоолны дугуйландаа яг явна биз дээ гэж лавлана, 2 дугуйлангийн цаг давхацвал хоолны сургалтаа заавал сонгож ирдэг гэж ээж нь хэлж байсан юм.
Ярилцлагын төгсгөлд ээжүүддээ зориулж нандин зөвлөгөө хуваалцаач?
Одоо байгаа эрүүл мэнд, амьдралын хэв маягийг хүүхдэдээ хүсэх нь чухал уу, илүү эрүүл саруул, зөв хэмнэлтэй иргэнийг үлдээх нь чухал уу? Хэрэв сүүлчийнхийг чухал гэж үздэг бол та өөрөө багахан өөрчлөлт хийж, хүүхдэдээ зөв дадал суулгаж өгөх хэрэгтэй. Энэ нь өдөрт 2 удаа тогтмол хооллохоос, хэзээ нь хүнд хэзээ нь хөнгөн хоол идэхээ мэддэг байхаас, өглөөний цайгаа заавал уухаас эхэлнэ. “Эрүүл, зөв хооллоё” гэж хичээж хийж биш “энэ бол миний амьдралын хэмнэл болсон зүйл” гэж боддог хүүхдийг бэлдье. Мөн Монголдоо тарьж ургуулсан тариа ногоо, байгаа хүнсээрээ эрүүл хооллолтыг дэмждэг эрүүл хооллолтыг дэмждэг байгаасай гэж хүсэж байна. Бид хүүхдээ 12 нас хүртэл нь хянаж чадна, түүнээс цаадахыг хүүхэд өөрөө л шийднэ. Харин бага насанд нь суусан дадал зуршил яагаад ч өөрчлөгдөхгүй. Хүүхдэд хамгийн хэрэгтэй эрүүл агаар, нойр, хоол хүнс гэсэн хэрэгцээг зөв цагт нь унтуулах, цагаар зөв хооллох, дадлаа өөрийн юм шиг болгох гэсэн 3 энгийн дүрмээр хангаж чаддаг байгаасай. Мөн ганцаараа л хичээх биш эргэн тойрондоо өөрийнхөө сурч мэдсэн зүйлийг хуваалцаж, бүгдэд нь хэлдэг байгаарай гэж хүсэх байна. Учир нь хүүхэд өөрөө хичнээн зөв дадалтай байлаа ч хүрээллийнхэн нь буруу хэмнэлтэй бол өөрчлөлт гарахгүй. Тиймээс сайн зүйлийг бусадтай хуваалцах хэрэгтэй.
Мөн ээж болоод гэртээ хүүхдээ харан суух хугацааг яагаад ч чамлаж болохгүй гэж аминчлан хэлмээр байна. Тэр хугацаа бол ээж нарт өөрийгөө олох, дуртай зүйлээ олох, өөрийгөө шинээр нээх боломжийг өгдөг юм шүү.
Эмэгтэйчүүд гэр бүлийн аз жаргалыг удирддаг гэдэгт бид итгэдэг
Сайн өөрчлөлтийг эерэг арга замаар авчирч болно гэдэгт бид итгэдэг.
Гоо сайхан хүний өөрийн мөн чанарт оршдог гэдэгт бид итгэдэг
Жинхэнэ мөрөөдөл үргэлж сайхан зүйл байдаг гэдэгт бид итгэдэг.
Мөрөөдөл бол хүрэх цэг биш амьдралын хэв маяг гэдэгт бид итгэдэг.
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно. Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)