"Арчаатай бүсгүйн 100 орой" арьс арчилгааны хэмнэл суулгах дэвтрийг өөрийн болгосноор чи:
• Гоё арьстай болно
• Оройн арьс арчилгааг унтахынхаа өмнө шүдээ угаахтай л адил амархан хийж дадна
• Арьсандаа тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг мэдэж авна
• Арьсаа тодорхойлж, зөв арчилж сурна
• Өөрт тохирсон зөв бүтээгдэхүүнээ сонгож авч сурна
• Арьс арчилгааны талаар илүү сайн мэдлэгтэй болно
• Нэг зорилго тавиад түүндээ хүрэхээр 100 оройн турш хичээж, өөрийгөө дайчилна
• Өөрийгөө ялан дийлнэ
• Өөрийгөө хайрлаж байгаагаа мэдэрнэ
• Улам хөөрхөн, өөдрөг болно гээд олон эерэг үр дүн чамайг хүлээж байгаа...

Оройн арьс арчилгаагаа бүрэн хийж дадсанаар чи арьсныхаа асуудлыг 60-70% -ийг шийдэж, хөгшрөлтийг 10 хүртэлх жилээр хойшлуулж, насан туршдаа арьс арчилгаандаа гаргах зардлаа 60% хэмнэх боломжтой. Үүний тулд Гоолингоо бүсгүй чамд орой бүр бүрэн зөв арчилгаа хийх дадал хэвшил л чухал юм.
Гоолингоо багийнхан бүсгүйчүүлдээ зориулан “Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтрээ гаргасныг мэдэж байгаа байх тийм үү? Харин үүнийг хэрхэн ашиглахаа хараахан мэдэхгүй байвал энэ нийтлэлийг уншиж танилцаарай. 100 өдрийн дараа хараад л, илээд л баймаар булбарай, зөөлөн, эрүүл арьстай болсон байхын төлөө…
Арчаатай бүсгүй 100 орой группд нэгдэж бүсгүйчүүлтэйгээ хамт оройн арьс арчилгааг хийж дадах боломжтой шүү.
“Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтрийн онцлох зүйлс:
· 100 өдрийн даалгавар бүхий тэмдэглэл хөтлөх хуудас
· Арьс арчилгааны 100 онцгой зөвлөгөө
· Хөтөлбөрт оролцож бодит туршлагаа хуваалцсан бүсгүйчүүлийн 100 эерэг сэтгэгдэл
· Гоо сайхны мэдлэг, урам зориг өгөх 30 нийтлэл
· 100 өдрийн турш чамтай хамт байх арьс арчилгааны үнэнч найз чинь байна.
Бүсгүй та өөрчлөлтийг хүсэж байна уу?
Илээд л, хараад л баймаар эрүүл булбарай арьстай болж, оройн арьс арчилгааг дадал болгохыг хүсэж буй бол ТИЙМ гэж тэмдэглээрэй.Сайн сайхан өөрчлөлтийг хүсдэггүй бүсгүй хүн гэж хаана байх билээ.

Орой арьсаа арчлахдаа сүүн шингэнээр цэвэрлээд л эсвэл хөөсөн савангаар угаагаад л болчихдог юм биш биз?
✔️ Арчаатай бүсгүй хэзээ ч залхуурдаггүй учир доорх 8 алхмыг орой бүр хийж дадсан байх хэрэгтэй.
Арчаатай бүсгүйн баримтлах алтан дүрэм:
· Орой бүр арьсаа дарааллын дагуу хайрлан арчилж, өөртөө арчаатай байна.
· Сайхан арьстай болохоос гадна амьдралын зөв дадалтай болохоор хичээж байгаагаа үргэлж санан урам зоригтой байна.
· Хичээл зүтгэлтэй, тууштай чанар л сайн үр дүнд хүргэдгийг санаж гялс өндөр үр дүн хүлээхгүй.
· Нүд анилдаж, залхуу хүрэх тэр үеийг инээмсэглэн давж гарна.
· Дэвтрээ тууштай хөтөлж, үнэнч найзална.
· Хамгийн гол нь арьс арчилгаандаа зориулах оройн тэр цагийг аз жаргалтайгаар өнгөрүүлж, өөрийгөө хайрлана.

Дэвтрээ хэрхэн хөтлөх талаар зааварчилгаа багтсан тул “яаж хөтлөх вэ?” гэдэг асуулттай нүүр тулгарахгүй. Зааврыг маш энгийнээр тайлбарласан хэсэгтэй.
Арчаатай бүсгүй гэж хэн бэ?
Арчаатай бүсгүй гэж яаж ч ядарсан, оройтсон бай хамаагүй орой бүр арьс арчилгаагаа бүрэн төгс хийж арьсаа баярлуулдаг бүсгүйг хэлнэ.
✔️ Энэхүү дэвтэрт гоо сайхан, арьс арчилгааны цогц мэдлэг олгох 30 нийтлэл багтсан. 100 өдрийн дараа гэхэд арьс арчилгааны талаар бүрэн мэдлэгтэй болсон байх болно.

Дэвтрийн маань хамгийн онцгой хэсгийг яг одоо танилцуулах гэж байна.
Яг ийм 100 өдрийн хөтлөх хуудас багтсан байгаа учраас оройн арчилгааг дадал болгоход илүү амар байх болно. 100 зөвлөгөө, 100 сонирхолтой даалгавар, чамтай ижил арьсаа арчлах зорилго тавьсан 100 бүсгүйн хөөрхөн сэтгэгдэл, тэмдэглэл хөтлөх хэсэг, цаг бүртгэл багтсан байгаа. 100 өдрийн 100 сонирхолтой хуудас чамайг хүлээж байна.

Оройн арчилгаагаа хийсэн цагаа бүртгэх хэсэг, өгөөжтэй зөвлөгөө, сонирхолтой сэтгэгдлүүд хуудас бүрт багтсан.

Энэ хэсэгт тухайн өдөр ямар, ямар бүтээгдэхүүн ашиглаж арьсаа арчилснаа бүртгээрэй ✔️

Өдөр бүр онцгой даалгавартай. Арьс арчлахаас гадна талархаж сурах, эрүүл дадлыг хэвшүүлэх, орноосоо утсаа хол тавьж унтаж сурах гээд энгийн хирнээ онцгой дадлуудыг чи хэвшүүлэх болно.

100 өдрийн ард гарч, амьдралдаа цоо шинэ дадал хэвшүүлж, өөрийгөө ялан дийлж чадсан бүсгүй чиний өөртөө баяр хүргэх онцгой хэсэг болох “Би өөрчлөлтийг хийж чадлаа” хуудас. Ингээд 100 өдрийн турш оройн арьс арчилгаа хийж дотоод, гадаад гоо үзэсгэлэнгээ төвөггүй тордож сурсан байх болно. Гоё байгаа биз?

Гоолингоо бүсгүйчүүлээ үргэлж баярлуулах дуртай. Тиймдээ ч дэвтэр захиалсан бүсгүйн бүрт
Zayaz yoga агаарын иогийн 50000 төгрөгний хөнгөлөлтийн эрх, 10000 төгрөгний танилцуулах хичээлд үнэгүй суух эрх бэлэглэж байгаа. Эрүүл арьстай, эрүүл чийрэг биетэй болж энэ хавар гялалзаад өгөөрэй бүсгүйчүүл минь.

Захиалахыг хүсвэл 90100132 дугаарт залган захиалаарай, арчаатай бүсгүйчүүл минь.
Medeelel tugeej baidag Mongolchuuddaa bayarlaj talarhaj yavdag. Saikhan amartsgaagaarai.