ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Мартын 8-ны мартагдашгүй бэлэгний санаанууд

Баярын бэлэгний тренд солигдож “хэрэгтэй, хэрэггүй” гэх тодотголд хамаарах бэлэгнүүд жагсаалтаас гарчээ. Бэлэгний жагсаалтын эхэнд ном тэргүүлэх болж харин үнэт эдлэл байраа тавьж өгөөгүй хэвээр л байна. Мэдээж гоо сайхны онцгой бүтээгдэхүүнүүд жагсаалтаас хэзээ ч гарахгүй. Өгсөн хүндээ ч нүүр бардам, авч байгаа нэгэндээ ч хэрэгцээтэй, шинэлэг сонирхолтой, чамин, үнэ цэнтэй бэлэгний санааг дор жагсаая.

Мартын 8-ны мартагдашгүй бэлэгний санаанууд

Оюунд нь хөрөнгө оруулаарай
“Амралтын өдрийн шуудан” ном

Бусдад өгдөг хамийн энгийн хэрнээ хамгийн том бэлэг урмын үг байдаг байх. Нэг удаа хэлээд өнгөрсөн ч биш бүр тэр урмын үгийг өдөр бүр уншдаг бол бүр ч догь. Яг тийм ном байна аа энд. Хайртай дотны хүндээ хайрын, урам зоригийн үгийг тэр бүр хэлж чадахгүй бол цагаан сараар өгөх бэлгээрээ дамжуулан 7 хоног бүр хэлэх боломжийг Гоолингоогийн эрхлэн гаргасан “Амралтын өдрийн шуудан” ном олгож чадах нь ээ. Учир нь гэгээлэг үгс, урам зориг шингээсэн, амьдралыг эерэг өнцгөөр харахад туслах 52 шуудангаас бүрдсэн учраас 7 хоног бүр уншихдаа шинэ хүн болсон мэт, хөнгөн дулаахан мэдрэмжээр цэнэглэгдэхэд тусална. Хамгийн гоё нь 52 долоо хоног буюу 1 нэг жилийн турш нэг нэгээр нь “задлан уншина” гээд бодохоор дараа жилийн Март-8 хүртэл бэлэглэсэн хүнээ сануулсаар байх болно. Аан нээрээ, 52 шууданг уншихаас гадна 7 хоног бүр өөртөө амлалт өгч шийдвэр гаргах хэсэг, 7 хоног бүр хөтлөх төлөвлөгөөний хуудастай болохоор өөртэйгөө ярицлах төгс боломжийг давхар бэлэглэнэ л гэсэн үг.

View this post on Instagram

“Гэнэтийн бэлэг зүгээр ч нэг хүнд очдоггүй. Бурхан хэрвээ чамд гэнэтийн бэлгийг бэлдсэн байвал чи түүнийг хүлээж авахад аль хэдийнэ бэлтгэгдсэн гэсэн үг. Үгүй байсан бол тэр чамд үүнийг заяахгүй. Чамайг үүрээд гарч чадна, хийж чадна, хамгийн сайнаар бүтээж чадна гэж итгэж байгаа үед л гэнэтийн бэлэгнүүдээ өгдөг юм. Тиймээс өөрийгөө бэлэн биш байна, хараахан болоогүй, би үүнд зориулагдаагүй, би арай залуудна, эсвэл хөгшдөнө, чадваргүйтнэ, тохирохгүй гэж бүү бод. Өөрийгөө юунд ч бүү гол. Боломжоос зугтааж болохгүй. Харин ирж байгаа үүрэг хариуцлагыг тосч аваад өөрийнхөө юу чадахыг олж нээгээрэй.” Амралтын өдрийн шуудан номын хэсгээс 🙏 Бүтэн жилийн турш урам зоригийг чинь бадраах “Амралтын өдрийн шуудан” номоо худалдан авахыг хүсвэл Мажестик, Мир, Интерномын дэлгүүрийг зориорой. Бас үнэгүй хүргэлтээр авах бол 90100132 дугаарт залган захиалахад л болно шүү. Амьдралд чинь ирэх гэнэтийн бэлгийг гараа тосоод хүлээж авахад бэлэн биздээ? ☺️😉

A post shared by GOOLINGOO 💕 (@goolingoo) on

“Арчаатай бүсгүйн 100 орой” арьс арчилгааны хэмнэл суулгах дэвтэр

Сүүлийн үеийн дэвтрүүд ухаалаг гэхэд дэндүү ухаалаг болсон шүү. Тэмдэглэл хөтлөөд зогсохгүй хэрэгтэй цогц зөвлөгөө унших, амьдралын зөв хэмнэлд уриалсан онцгой хөтөлбөр хөтлөх хэсгүүдийг багтаасан байна гээч! Тэдний нэг нь “Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтэр гэдгийг ам бардам хэлье ээ. Мартын 8-аар найз бүсгүйчүүл, ээж, эгч, охин дүүдээ ухаалаг бэлэг гэдэгт итгэлтэй байна. Хайртай хүмүүсийнхээ арьс арчилгааны зөв хэмнэлд эерэг өөрчлөлтийг хийхэд чиний өгсөн бэлэг тусална гээд бодохоор сэтгэл хөдлөөд байна бүр. 100 өдрийн даалгавар бүхий тэмдэглэл хөтлөх хуудас, арьс арчилгааны 100 онцгой зөвлөгөө, хөтөлбөрт оролцож бодит туршлагаа хуваалцсан бүсгүйчүүлийн 100 эерэг сэтгэгдэл, гоо сайхны мэдлэг, урам зориг өгөх 30 нийтлэлээс бүтсэн учраас хэрэгтэй хүндээ үнэ цэнтэй бэлэг байна.

View this post on Instagram

Сар шинэ дуусаж бидний амьдралд нэгэн шинэ цикл эхэллээ, том ажлын ард гарлаа шүү бүгдээрээ 😇 Хэдий хүйтний эрч сулраагүй байгаа ч бүсгүйчүүлийн маань зүрх сэтгэлд хэдийнээ хавар айлчлан ирсэн байх, тийм үү? Хавар ирэхэд олон зүйлийг шинэчлэн өөрчилнө, илүү их гялалзана, илүү гоё болгоно гэсэн зорилго тавьдаг шүү дээ. Тэдгээр зорилгынх нэг нь арьсаа тогтмол, зөв арчилж дадах мөөөн гэдэгт Гоолингоо нь эргэзэхгүй байна 😎💋 Нэг том сорилтын ард гараад БИ ЧАДЛАА гэдэг томоос том урам зоригийг “Арчаатай бүсгүйн 100 орой” арьс арчилгааны хэмнэл суулгах дэвтрээ хөтөлж мэдрээрэй. Дотоод гоо сайхан бидэнд чухлын адил гадаад гоо үзэсгэлэнгээ тордож, өөртөө итгэл дүүрэн байх түүнээс ч дутахгүй чухал ✨ Энэ хавар өөрийнхөө гоо үзэсгэлэнд хөрөнгө оруулж, улам тод гялалзаарай хонгорууд минь 🌸🌸🌸 Дэвтэр захиалсан бүсгүйчүүлдээ ZAYAZ YOGA -ын 50000 төгрөгний хөнгөлөлтийн эрхийн бичиг болон танилцуулах хичээлд суух 10000 төгрөгний эрх бэлгэнд очих байгаа шүү 👌 “Арчаатай бүсгүйн 100 орой” дэвтрийн үнэ 19900 төгрөг. Хүргэлт хаягийн дагуу үнэгүй хийгдэнэ. 90100132 дугаарт залган захиалаарай 😉

A post shared by GOOLINGOO 💕 (@goolingoo) on

Харин дээрх 2 бүтээлийг хамтад бэлэглэхийг хүсвэл 90100132 дугаарт залгахад л болно шүү 🎀🎁

Гоо сайханд нь хөрөнгө оруулаарай
Монос бренд - Биодерм батганы эсрэг багц

Тослог арьстай бүсгүй бүрийн арьсны нэг зовлон нь хар батга байдаг. Ихэвчлэн тохироогүй бүтээгдэхүүн хэрэглэснээс, найдваргүй бүтээгдэхүүнээс эсвэл буруу арчилснаас болоод зовлонгоосоо салж чадахгүй явдаг. Харин Мартын онцгой бэлгэнд Монос брендийн Bioderm батганы эсрэг багцаар бэлэг барьж гоо сайханд нь, ялдам төрхөнд нь санаа тавиарай. Хэчнээн их баярлах болоо!

Anacis брендийн давхар эрүү арилгагч Vela Contour

Хэрвээ давхар эрүү найзын чинь, ээжийн чинь, дүүгийн чинь, эгийн чинв санааг зовоогоод байгаа бол Мартын 8-аар Швейцарь, Францын мэргэжилтнүүдийн судалгаан дээр суурьлан бүтээсэн арьсны уян хатан чанарыг эрс сайжруулж, арьсны холбогч эдүүдийг идэвхжүүлж, коллагений нийлэгжилтийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй гайхамшигт ийлдэс Vela Contour-ыг авч өгч “магнай хагартал” баярлуулаарай. Тус бүтээгдэхүүнийг хэрэглэх зааврын дагуу тууштай хэрэглэснээр давхар эрүү, хүзүүний үрчлээ арилан, нүүрний зөв төрх (V line) тодорно. 2 долоо хоногийн турш өдөрт 2 удаа тууштай хэрэглэсний дараа арьсны уян хатан байдал сайжирсан нь мэдрэгддэг. Баяжуулсан идэвхтэй орцтой учраас арьсандаа сайтар шингээхийн тулд хэрэглэх бүртээ иллэг хийж үр дүнг нь үзэх боломжтой.

View this post on Instagram

Швейцарь, Францын мэргэжилтнүүдийн судалгаан дээр суурьлан бүтээсэн арьсны уян хатан чанарыг эрс сайжруулж, арьсны холбогч эдүүдийг идэвхжүүлж, коллагений нийлэгжилтийг нэмэгдүүлэх үйлчилгээтэй гайхамшигт ийлдэс😊 ✨Тус бүтээгдэхүүнийг хэрэглэх зааврын дагуу тууштай хэрэглэснээр давхар эрүү, хүзүүний үрчлээ арилан, нүүрний зөв төрх (V line) тодорно. ✨2 долоо хоногийн турш өдөрт 2 удаа тууштай хэрэглэсний дараа арьсны уян хатан байдал сайжирсан нь мэдрэгддэг. Баяжуулсан идэвхтэй орцтой учраас арьсандаа сайтар шингээхийн тулд хэрэглэх бүртээ иллэг хийгээрэй. Үнэ: 88,000 төг http://www.goolingoo.shop/product/show/101 та доорхи линкээр дамжуулан бүтээгдэхүүнээ захиалаарай. Холбогдох утас: 88302225

A post shared by Goolingoo.shop (@goolingoo.shop) on

Үзэсгэлэн гоог нь улам тодотгоорой
LUXENTER брендийн онцгой эдлэлүүд

Саяхан би LUXENTER-ын нүүр хуудсанд саатаж,ёстой тансаг гоёлуудыг харан шунал хөдөлсөн тухай бичсэн дээ. Яг тэр тухай ахиад ярих гэж байна. Бүсгүй хүн бүр хээнцэр эдлэл, гоо үзэмжтэй чулуун гоёл, үнэт цаганд нүдээ унагаж явдаг гэдгийг надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Тэгвэл ийм хүслийг нь Мартын 8-аар биелүүлж өгөх боломж бас байна шүү. Монголд нээгдээд удаагүй байгаа LUXENTER- брендийн гоёлуудыг сонжиж үзээд баярын бэлэг болгон сонгож гоо үзэсгэлэнд нь өнгө нэмээрэй.

Загварлаг байхын нууцыг гоёл чимэглэлээс эхлүүлсэн Luxenter бренд Шангрилла Малл-ын 2 давхарт Монгол бүсгүйчүүлд үүд хаалгаа нээн ажиллаж эхэлсэн байна. Дээрх гоёлуудыг, дээрхээс ч гоё олон арван төрлийн гоёлуудыг очоод зүүж үзэж өөрийн хэв маяг, хүсэл сонирхолдоо тааруулан сонгон авах боломжтой. Догь байгаа биз! Энэ хавар эрдэнэсийн сангаа LUXENTER-ын урласан бүтээлээр “бүл нэмээрэй” бүсгүй минь.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(329)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com