ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#ГоолингоотойХамтДэлхийгээр : “...Гэтэл одоо Москва надад гэр шиг минь л санагддаг”

Боловсрол  | 2019 / 04 / 02

ОХУ-ын нийслэл Москва хотоос Гоолингоогийн шинэхэн ярилцлагыг хүргэж байна.

#ГоолингоотойХамтДэлхийгээр : “...Гэтэл одоо Москва надад гэр шиг минь л санагддаг”

Хөгшин Европын нэгэн хотод “идэр залуухан” түүхээ бичиж яваа номонд дурлагч охины ярилцлагыг хүргэж байна.

Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
Сайн байцгаана уу? Намайг Гантөмөр овогтой Ихбаяр гэдэг. Би одоогоор ОХУ-ын Москва хотноо Олон улсын эдийн засгийн харилцааны чиглэлээр 2-р дамжаанд суралцаж байгаа. Чөлөөт цагаараа ном унших, уншсан номоороо тэмдэглэл бичих, блог хөтлөх дуртай.

Оросын ард түмний соёл, ёс заншил, амьдралын хэв маягт таны амьдралын хэмнэлд хэрхэн нөлөөлж байна вэ? Тэднээс суралцаж байгаа шинэ дадал зуршил юу вэ?
Анх Москвад ирсэн өдрөөсөө л нэг зүйлийг маш их гайхаж бас их гоё санагдаж байлаа. Тэр нь Оросууд үргэлж бие биедээ талархаж, сайн сайхныг хүсэж байдгийг анзаарсан. Таксинд суугаад буухад, дэлгүүр ороод гарахад, зам асуугаад салахдаа хүртэл “сайн сайхныг хүсье, баярлалаа” гэх мэт энгийн үгнүүдийг өдөр тутамдаа маш их ашигладаг. Эхэндээ гайхдаг байсан ч одоо өөрөө байнга хэлдэг болчихсон. Бас Оросууд их хариуцлагатай ард түмэн. Хэн нэгэнд амлалт өгсөн л бол заавал түүнийгээ биелүүлдэг. Эдгээр зан чанарт суралцаж байна даа.

Энд ирээд ойлгож, суралцсан амьдралын хичээлүүдээсээ дурдаач гэвэл юу, юуг онцлох вэ?

Хилийн дээс алхаад л аав ээжийн эрх охин/хүү танхил нэгэн байхаа больдог. Москвад ирснээс хойш гурван жилийн хугацаанд маш олон зүйл сурсан. Гэгээхэн оюутан насанд минь жаргалтай цэнгэлтэй үе олон ч ганцаардсан, асуудалтай тулгарсан хэцүү үеүд ч бас цөөнгүй л тохиож ирсэн. Хүний хүрээлэл, найз нөхөд гэдэг амьдралд ямар чухал вэ гэдгийг энэ хугацаанд маш сайн ойлгосон. Зөв хүнээ таньж сонгож нөхөрлөсөн үед зовлон нь хүртэл эргээд жаргал болдог юм байна лээ.

Хамгийн их дурсамж, сургамж үлдээсэн үйл явдлаасаа хуваалцаач?
Хамгийн анх 2016 онд аавтайгаа Москвад хэлний бэлтгэлд ирж байсан. Тэр үед би Оросоор нэг ч үг мэдэхгүй харин аав арван жилийн орос хэлтэй вагоноос буугаад яахаа мэдэхгүй хоёр хүн анх энэ том хотод хөл тавьж билээ. Аав гурав хоноод л буцах болж дуудлагын шар такси аав охин хоёрын халуун тэврэлтийг бүлээн нулимстай салган одсон доо. Ааваасаа 18 жил нэг ч хором холдоогүй байсан надад хүний газар нулимсаа арчаад хараад үлдэх л хамгийн хэцүү байсан. Гэтэл одоо Москва надад гэр шиг минь л санагддаг. Ганцаараа байж олон зүйлийг сурсан хэдийгээр гэрээсээ хол хэцүү юм шиг санагддаг ч суралцах, өөрийгөө шинээр нээх илүү биеэ даах боломжуудыг олж авсан юм болов уу? гэж боддог.

Сурах, ажиллах, томоохон шалгалтанд бэлдэх гээд амьдралын завгүй хэмнэл дунд амьдардаг байх. Энэ үед амьдралын эрч хүч, урам зоригийг юунаас авч, дараагийн өдрүүдэд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

Их олон зүйлээс урам зориг авч өөрийгөө цэнэглэж чаддаг. Гэрийнхэнтэйгээ ярилцах, ном унших, тэмдэглэл бичих, кофе уух, хөгжим эсвэл подкаст сонсох гээд л урам зориг авдаг зүйлсээ нэрлээд байвал барагдахгүй. Гэхдээ хүмүүсийн над руу явуулдаг гоё гоё зурвас, захиануудаас хамгийн их эрч хүч авдаг. Шантрах үедээ надад итгэдэг тэр олон хүмүүсийг бодоод л бүхнийг амжуулах ёстойгоо ухаардаг.

“Тархи цэнэглэгч номын клуб”-ын админ, номын хорхойтон гэдгээр нь мэднэ. Оюун санааг чинь өөрчилсөн номоо дурдаач гэвэл ямар номыг нэрлэх вэ?

Оюун санааг минь өөрчилсөн гэхээс илүүтэйгээр энэ удаад муу зуршлыг минь үгүй хийсэн нэгэн номыг та бүхэнд санал болгоё. Энэ ном бол “Өглөөний хүн”. Хүний амьдралын хамгийн том зарлага бол өглөө гэдэг би энэ номыг уншихад энэ ном намайг цохиод авах шиг л болсон. эрт унтаж эрт босож чаддаггүй надад хамгийн их тус болсон ном байсан. Хавар өглөө эрт босож сурахад хамгийн тохиромжтой улирал тул хэрвээ үүнийг уншиж байгаа та над шиг асуудалтай мөн өглөөний хүн болохоор шийдсэн бол заавал уншаад үзээрэй.

Номтой нөхөрлөснөөр амьдралд нь гарсан эерэг өөрчлөлтүүдийг дурдвал?

Ном уншдаг хүн үхэхээсээ өмнө мянган хүний амьдралаар амьдарч үздэг бол ном уншдаггүй хүн зөвхөн өөрийнхөө л амьдралаар амьдраад дуусдаг. Ном унших нь үгийн баялгийг нэмэгдүүлэх, цэгцтэй ярих, мэдлэгээ тэлэх, стресээ тайлах, суралцах, хайрцагнаас гарч сэтгэх, зөв найруулан бичих дүгнэлт хийх чадвартай болох зэрэг олон давуу талтай. Номын ертөнцөд орсон хүн үргэлж эерэгээр өөрчлөгдөж хөгжсөөр байдаг гэж боддог оо.

Өөрийн ном унших арга барилаа хуваалцаач?
Хамгийн эхлээд зөв номоо сонгох хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Зөв номоо сонгосон цагт унших хүсэл нэмэгдэж, цаашдаа илүү унших сэдэлтэй болдог. Номонд дуртай хүмүүсээр хүрээллээ бий болгох бас чухал. Номоор холбогдсон хүмүүс их гэгээлэг нөхөрлөл нь бат бөх байдаг. Мөн үргэлж цүнхэндээ номтой яваарай. Цүнхэнд яваа ном заавал сөхөгддөг шүү.

Эцэст нь бүгдэнд нь амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(874)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2021-08-11
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин: albaker.   2020-04-07
АНДОРРА-ийн МИНИЙ ХҮН МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ БАЙГУУЛЛАГУУД БОЛОМЖТОЙ ЗЭЭЛИЙН ЗЭЭЛИЙН КОМПАНИЙН АЛБАКЕРИЙН ЗУРАГ БОЛОМЖТОЙ БОЛОМЖТОЙ. БУРХАН АЛБАКЕР-ийн зээлийн түүх Намайг Мария гэдэг. Би Андоррагаас ирсэн авсан бүх байшингаа худалдаж авахын тулд сүүлийн 5 сарын турш зээлийн бодит зээл намайг тэдэнд итгэхэд хүргэсэн луйварчдын баг байсан ба төгсгөлд нь тэр өдөр тэд миний хариуд юу ч өгөхгүй миний мөнгийг авсан төөрсөн, би эргэлзэж, бухимдсан, би хэзээ ч байхыг хүсээгүй интернэт дэх зээлийн компаниудтай холбоотой ямар нэг зүйл тул би очсон найзаасаа мөнгө зээл, би түүнд болсон бүх зүйлээ түүнд хэлсэн надад туслаж болно гэж хэлсэн ямар ч хэмжээний зээлд тусалж чадах зээлийн компанийг мэддэг надад маш бага хүүтэй хүү, 2% -ийн хүүтэй байгаа тэднээс зээл аваад тэр зээл авах хүсэлтээ надад зааж өгсөн, би тэгсэн Түүний хэлсэн шиг, би цахим шуудангаар түүнтэй albakerloanfirm@gmail.com, би хэзээ ч итгэж байсан ч би хичээсэн бөгөөд хамгийн гайхмаар санагдсан 24 цагийн дотор би итгэж чадахгүй, би дахин аз жаргалтай, баян болж, ийм зээл өгсөнд би Бурханд талархаж байна иймэрхүү компаниуд хаа сайгүй луйвар дээр гарсаар л байна, зээлд хамрагдах шаардлагатай байгаа хүмүүст имэйлээ илгээхийг зөвлөж байна (albakerloanfirm@gmail.com) тэд хэзээ ч таныг алдахгүй, мөн таны амьдрал минийх шиг өөрчлөгдөх болно (albakerloanfirm@gmail.com) өнөөдөр аваарай тэднээс авсан зээл, Бурхан бодит зээлийн саналыг ALBAKER LOAN FIRM-т ивээх болно.  Миний зээлийг стрессгүйгээр энэ компаниас амжилттай авсан тул ALBAKER LOAN FIRM-тай холбоо барьж, тэдний имэйл хаягаар зочлоорой (albakerloanfirm@gmail.com)

Зочин: Miss Lusi.   2019-09-04
Сайн уу. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинс Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. интернэтэд бичсэн и-мэйл хаягийг Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель, Лопез нар нийтэлж түүнд талархал илэрхийлж, бөөрийг нь стрессгүйгээр худалдаж авсныхаа үр дүнд хэрхэн яаж аврах ажилд ирсэн тухайгаа дэлхийд ярьсан. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан тул би Доктор Коллинстай холбоо барихыг уриалж байна; Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан. Doctorcollins3@gmail.com эсвэл what_pp-ээр дамжуулан__254750078353 Би Луси юм Хятад улсаас

Зочин: lubsannyandag.   2019-04-03
Ohin mini chi zeb syrch bna!bayar hyrgye!chamd ireedyi ikhe bna!emneh yeiinhenii hiisen byteesen bygdees eertee singeej syralzah abaas chamd nandin itgemjlel terne!syralzahad sydalgaa hamgiin chyhal zeb saihan nomnuud olj ynsij yabaarai!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com