ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

З.Халиун: Оршиж байгаа чинь л хангалттай үзэсгэлэнтэй

Гэр бүл  | 2019 / 04 / 15

Бүсгүй бүрийн дотоод ертөнц өөрийн гэсэн гоо чанартай, өөр өөрийнхөөрөө давтагдашгүй. Давтагдашгүй байх тусмаа утга учиртай.

З.Халиун: Оршиж байгаа чинь л хангалттай үзэсгэлэнтэй

Гоолингоо энэ удаагийн ярицлагын зочноор АНУ-ын Ореган мужид амьдардаг, стилист блоггер эмэгтэй З. Халиуныг урьж, түүний ертөнцөөр аяласнаа хүргэж байна. Бидний оршин байгаа минь л хангалттай үзэсгэлэнтэй гэнэм.

Өөрийнхөө тухай товч танилцуулаач:

Маш товчхоноор намайг Халиун гэдэг Mind of a Mongol блог ,Social media handle- уудын админ. Mind of a Mongol - Нэгэн Монгол хүний бодрол гэсэн утгатай нэр л дээ.
Хүнийг нь задлавал:

35% UB Native – Улаанбаатар хотын уугуул иргэн
23% MOM - Ээж хүний зөн билэг хайр агуулдаг
21% Free Soul – Чөлөөт хүн
14% Fashion Addict – Загварт донтой
7% Cocktail Lover – Өдрийн аль ч цагт исгэлэн коктейл уухаас татгалздаггүй 100% Mind of a Mongol

Таныг Mind of a Mongol нэртэй цахим хаягуудаар нь мэдэх юм. Анзаараад байхад загварын ертөнцтэй, урлагтай ойрхон юм шиг санагддаг. Юу нь таныг тэгэж их татдаг юм бэ?

Торго дурдангийн өөдөс дунд өссөн болоод загварын ертөнцөд сонирхолтой болсон байж мэднэ. Эмээ маань төрийн тусгай оёдолчин уран гартай хүн байлаа. Тэрээр гэртээ урлагханг бүтээж би бөс даавууг хувцас болох үйлийг харсаар энэ уран сайхан гайхалтай ертөнц рүү өөрийн мэдэлгүй татагдсан. Миний хувьд хувцасыг түүх соёлын илэрхийлэлтэй өмсөж эдлэх гэдэг оршихуйгаа дэлгэж харуулах, өөрийн хүндэтгэлийг бусдад үзүүлж байгаагийн шинж. Урлаг, гоо зүй хүний төрөлхийн мэдрэмжийг сэргээж, хөглөж бас хөгийг алдуулдаг гэж боддог. Үгийн бяд хүрэхгүй зүйлийг өнгө, дүрс, ая гэх мэт нь илэрхийлж нөхөөд байхад урлагийг өөрийнхөөрөө мэдэрч сонирхохгүй байхын аргагүй байдаг л даа.

Өөрийн сонирхдог зүйлээ ажил мэргэжил болгож чадсан бололтой. Стилист мэргэжлийнхээ онцлог, онцгой талуудыг дурдаач?

Баярлалаа. Би загварын сургууль төгссөн мэргэжлийн стилист хүн биш. Цэвэр мэдрэмжээрээ хувцас өмсгөлтэй харьцдаг. Миний хийдэг зүйл гэвэл байгаа онож эдлэл хэрэглэлээ өмсөж зүүхэд туслах. Хэн нэгний хувийн стилист хийх гэдэг нь дотоод хүнийг нь гадагшаа зөв орчуулж илэрхийлэх юм уу даа. Жишээлбэл би гоё харагдахыг хүссэн хүнтэй гар нийлдэггүй. Байгаа тань гоё байхад түүнээс илүүг би хийж дийлэхгүй. Харин хувь хүн маань шийдэмгий, хүчтэй ч зан чанар маань даруу төлөв. Тренд дагаж хувцасламааргүй байдаг үүнийг яаж шийдэх вэ? гэвэл би хамтарч шүүгээнээс тань хувцас сонголцож чадна. Шаардлагагүй бол шинээр хувцас худалдаж авахыг дэмждэггүй.
Загварын стилист гэдэг нь энэ жилийн чиг хандлагыг хэрхэн сэтгүүл болон дижитал ертөнцөд захиалгат брендийн хувцаснуудаар толилуулах вэ гэдгийг мэдрэмжээрээ шийднэ. Стилистийг хувийн дэлгүүр хэсч хувцас худалдан авдаг хүнтэй андуурдаг. Тэс өөр ажил шүү дээ.

Инстаграм дээрх зургууд тань өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрх, дотоод ертөнцийг тань илэрхийлж байгаа мэт санагддаг шүү?

Миний инстаграм харж байгаа өнцөгөө хуваалцах миний цонх. Хүн бүхэн дахин давтагдашгүй цор ганц. Тэрийгээ мэдээд түүгээрээ байгаасай гэдгийг өөрийнхөөрөө зургаар, хэдэн үг холбоод илэрхийлдэг байх (инээв).

Өөрийнхөө дотор байгаа Халиуныг дүрслэн хэлбэл?

Дэлхий дээр дөнгөж ирсэн хүүхэд. Юм бүхэн хачин гайхалтай санагдаад яагаад гэдгийг мэдэхийг эрмэлзээд, мэдэхээрээ хөөрөөд хуваалцахын гачланд автдаг. Их дэврүүн, өөдрөг хүн л дээ би.

View this post on Instagram

My first and last photo shoot of the year. Not sure what miracle opportunity door will open in the future. I will take the challenging ones for myself. But for now I am stepping out of the camera and focusing on working behind the camera as a stylist. Миний энэ жилийн эхний бөгөөд сүүлийн зураг авалт. Ирээдүйд ямар сайхан боломжийн үүд нээгдэхийг мэдэхгүй ч намайг шавхсан шалгасан ажлууд руу орноо. Харин одоо камерын урдаас бууж арын ажил болох стилист хийхээр зэхэж байна оо My talented photographer: @onino__

A post shared by HALIUN (@mindofamongol) on

Бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, урам зоригтой байхад нөлөөлдөг зүйлсээ дурдаач?

Хайрцагнаас гадна сэтгэ гэж зөвлөөд байдаг. Хайрцаг гэж байхгүй ш дээ! Хааяа үүнийг санах хэрэгтэй. Тэрийг мэдсэн байхад хязгааргүй сэтгэнэ гэсэн үг. Заавал бүтээлч байх албагүй. Зах хязгааргүй төсөөлөөд, сэтгээд ирэхээр хийж бүтээх “дон”, эрч хүч өөрөө ирдэг. Тэгээд тэрийг өөрийнхөөрөө илэрхийлэхэд л болно.
Урам зориг авдаг зүйлс гэвэл орчноо сольж байгальд гараад юмсын өнгө зохицолыг ажаад үүнийг яаж хөрвүүлж өөрийн болгох вэ? гээд л дэврээд эхэлдэг. Мөн хэн нэгний чин сэтгэлийн мөрөөдөлд чадахаараа туслах. Мөрөөдлөө хөөгөөд явж байгаа хүнээс урам зориг ханхлаад би хамтдаа бадраад эрч хүчийг олж авдаг даа.

18 настай Халиунд юу гэж зөвлөх байсан бэ?

Энэ асуултыг их удаан бодсон. 18– хан настай балчир Халиунд зөвлөхөд:
Ирээдүйн ажлын байрыг бодож мэргэжлээ их сургуулиа битгий сонгоорой. Өөрийнхөө өгөгдлийг мэдэрч түүнийгээ тордох, хөгжүүлэхэд туслах багшийг, сургуулийг сонгоорой.
Оршиж байгаа чинь хангалттай үзэсгэлэнтэй. Эргэн тойрон дох гоо сайхны стандартад автаж гадаад болоод дотоод гоо зүйгээ бүү гол.
Байгаа зүйл дээ, өөрөө өөртөө таларх. Сайн заяа төөрөгт төрсөндөө итгээд хэцүү өдрүүдийг зоригтой давж туулсан, туулдаг, туулах Халиунд баярлалаа!

“Хүү минь миний их багш” гэсэн түүний эшлэлээр ярилцлагынхаа 2 дахь хэсгийг эхлүүлж байна. Ээж гэх нэрийг дагаад ирдэг аз жаргал, дурсамж сургамжуудын талаар түүнтэй ярилцлаа.

3 жилийн өмнө ээж гэх эрхэм алдрыг авсан юм билээ. Эх хүн болсон нандин түүхээсээ хуваалцаач?

Миний хүү ээждээ мөн хорвоод ирэх гэж яарсаар төрөх хугацаанаасаа 2 сарын өмнө ирж билээ. Америк улсад сахиуртай эмнэлэг ховор. Хүүгээ төрүүлээд 2 хоногтой байхад нь эмнэлэгт орхиж явахаас ээж хүн сэтгэлийн хаттай байх, үр хүүхдийнхээ төлөө нулимсаа дотогшоо залгих чадамжтай байх гээд ихийг ойлгосон. Хүү дээрээ очих гээд нийтийн тээвэрт суугаад явж байхад янз бүрийн амьдралтай төрөл бүрийн хүмүүсийг харна. Эдгээр хүмүүс энэ хорвоод ирэхдээ миний хүүгээс өөрцгүй цэцэг цэврүү шиг амьтад ирсэн дээ гэж хайр асгарч нэг тийм бүгдийг бүтнээр нь хайрлах эхийн хайр сэтгэл ирж байсан. Тэр мэдрэмжийг ер мартдаггүй.

Энэ хугацаанд хүү нь танд амьдралын ямар хичээлүүдийг зааж байна вэ?

Хөөрхөн асуулт. Хүү минь миний их багш. Хүүхдийн гэнэн цайлган, мэдрэмтгий, итгэмтгий, сэтгэл хөдлөлөө нуудаггүй, уурлах, айх гэх мэт хүний төрөлхийн зан чанаруудыг минь дахин сэрээсэн. Тэвчээргүй байхыг сурч байна хэхэ. Ер нь яагаад ямар нэгэн зүйлийг буруу гэдгийг мэдсээр байж тэвчиж хүлээцтэй байдаг юм. Хүүхэд шиг шударга байж жинхэнэ ойлголцолд хүрэх гэх мэт том зэрэг ахисан амьд хичээлд сууж байна аа би. Хүүгээсээ би өөрийгөө тольддог шүү.

View this post on Instagram

Yesterday we took our son to #Portlandartmuseum. I want to show the world to our kids (your children included) as much as possible. Personally, I think their feeling and sense of understanding for art and nature is higher than adults. Don't wait for your kid to be older to do things together. They were born ready! Expose their view when they are young and fresh. . Өчигдөр хүүгээ аваад Портленд - ийн урлагийн музей орлоо. Хүүхдүүд дээ (таны хүүхдэд ч) бас үзүүлж харуулж чадах бүх юмс, зүйлсийг үзүүлэхийг хүснэ. Би хувьдаа тэдний урлаг болон байгалийг ойлгох, мэдрэх сэдэл/сэрэл нь насанд хүрэгчдийнхаас өндөр байдаг гэж боддог. Хүүхдээ том болхоор нь ийм, тийм юм хамт хийнэ гэж битгий хүлээгээрэй. Тэд анхнаасаа л бүх зүйлд бэлэн төрдөг! ♥️

A post shared by HALIUN (@mindofamongol) on

Хүүтэйгээ өнгөрөөж байгаа цаг хугацаанаас хамгийн дурсамжтай болоод сургамжтай түүхийг хуваалцвал?

Дурсамж дүүрэн өдрүүдийн нэг нь хамтдаа үүл харж хүүгийнхээ юу төсөөлж байгааг сонссон өдөр. Шалбаагт хамт үсрэх, бие биенийхээ зүрхийг чагнах гэх мэт хамгийн гэж хэлж болохгүй дурсамжтай мөчүүд олон бий. Тэдний ертөнц үнэхээр хөөрхөн бас нандин. Сургамжтай түүх: хүү маань харанхуйгаас айдаггүй байхад би гэртээ орох гэж яарах даа мангас ярьж хүүдээ айдас мэдрүүлсэндээ харамсдаг. Харанхуй гэх зүйлээс үүрд айдаг болгосон мэт гэмтэй явдаг. Томчууд бид хийж буй үйлдэл, ярьж байгаа үгээ зөв гаргах ёстой. Чиний юу хэлэх чинь чухал ч яаж хэлэх чинь бүр чухал гэдгийг санаж явхад илүүдэхгүй байх.

Хүүхдийн хүмүүжлийн тал дээр хэрхэн анхаардаг вэ? Ээж бүр өөр өөрийн гэсэн онцгой арга барилтай байдаг шүү дээ.

Яаж төрөлх өгөгдлийг нь эвдэлгүй гэрийн болон нийгмийн дүрэм журмыг зааж сургах вэ гэдэг дээр ойрд толгой их ажиллаж байна даа. Болохгүй, Баа баа, Ий гэдгээр бүгдийг хаацайлж тайлбарлахгүй аль болох өөрөө хийгээд үз болохгүй бол ээж нь туслая гэсэн баримтлалаар л үзээд байна. Чи хэдийгээр хүүхэд боловч чиний үзэл бодол, байр суурь нөлөөтэй гэдгийг ойлгуулах, нэгнийгээ хүндэлж хайрлаж байгаагаа биеэр үзүүлэх гэх мэт зүйлс дээр илүү анхаардаг. Би хүүтэйгээ хөгжим сонсож бүжиглэх дуртай. Өөрийгөө илэрхийлж дүрсэлж болох арга замуудыг зааж сургаж байна гэж мунхаглан боддог билээ. Цэцэрлэг дээрээ үсэг заалгаж сургуулийн боловсрол авах үед нь би ер тийшээ ордоггүй. Яг үнэндээ болно болохгүй гэсэн олон дүрэмдээ тунг нь тааруулж уян хатан байх гээд л гэрт холион бантан болдог л доо (инээв).

Ээж болсон болон ээж болохоор бэлтгэж байгаа бүсгүйчүүлд өөрийн зүгээс юуг аминчлан захих вэ?

Хоёр зураас харж бие давхар гэдгээ мэдсээр л бид интернет, ном сэтгүүл эргүүлж эргэн тойрны ээж эмэгтэйчүүдээс (гаднаас) мэдээлэл цуглуулж эхэлдэг. Гэтэл эх хүний зөн билэг гэдэг хөхөнд сүү орсон үед хэнээр ч заалгахгүйгээр ирдэг нэг тийм мэдрэмж байдгийг мартаж болохгүй. Тэр мэдрэмжийг барьж аваарай. Тэгсэн байхад гаднаас уншиж судалсан мэдээллүүдийг өөрийн болгож хүүхэд дээрээ хэрэгжүүлэхэд төхөм болдог. Эх үрийн холбоог та хоёроос өөр хүн мэдэхгүй ойлгохгүй. Үүнийг хадгалж яваарай! Хүүхэд болгон өөр ээж болгон өөр! Өөрийгөө бусад ээжүүдтэй хүүхдээ бусад хүүхдүүдтэй битгий харьцуулж жишээрэй гэж хэлье даа.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(103)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2019-09-02
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com