ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

#ГоолингоотойХамтДэлхийгээр: Өөрөөсөө төгс байхыг биш тууштай байхыг л шаард

Боловсрол  | 2019 / 04 / 25

Бусдыг бус өөрийгөө ялан дийлэх нь хамгийн чухал хийгээд үнэ цэнтэй байдгийг өөрийн бяцхан туршлага, хичээл зүтгэлээр мэдэрч яваа нэгэн бүсгүйг #ГоолингоотойХамтДэлхийгээр буландаа урин оролцууллаа. Жижигхэн хэрнээ зоригтой алхам, энгийн хэрнээ тууштай үйлдэл л том өөрчлөлтийг авчирдаггүй гэж үү?

#ГоолингоотойХамтДэлхийгээр: Өөрөөсөө төгс байхыг биш тууштай байхыг л шаард

Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?

Сайн байцгаана уу? Намайг Тэргүүнжаргал гэдэг. Солонгос улсад суралцаж ажиллаж амьдардаг. Lifestyle буюу амьдралын хэмнэлийн чиглэлээр iwritemongolian.blog блогийг хөтөлдөг. Сүүлийн жилүүдэд хувь хүний хөгжилд тулгуурласан контентууд бичиж байна.

Амьдралын хэмнэлд нь Солонгосчуудын соёл, ёс заншил, амьдралын хэв маяг хэрхэн нөлөөлж байна вэ? Тэднээс суралцаж байгаа шинэ дадал зуршил юу вэ?

Солонгосчуудыг 3 үгээр тодорхойлмоор санагддаг. Хурдан, завгүй, хөдөлмөрч. Хурдан гэдэг утгаараа Солонгос хүмүүс маш хурдан алхана, хурдан хоолоо иднэ, хурдан шийдвэр гаргана. Тиймээс Монголд эргээд очиход үйлчилгээний ажилтнуудаас илүү хурдан соёлтой болчихсон мэт санагдах үе байдаг. Харин хоолоо хурдан иддэг болсныг сайн гэж хэлэхгүй. Мөн хэлсэн амласандаа хүрч чадахгүй бол чадахгүй, боломжгүй болсон гэдгээ тухайн хүндээ эртхэн мэдэгдэж ажлаас нь хөнгөвчлөх, яг таг тодорхой байх, төлөвлөгөөтэй ажиллахад суралцаж байна.

Энд ирээд ойлгож, суралцсан амьдралын хичээлүүдээсээ дурдаач гэвэл юу, юуг онцлох вэ?

Хүнийг гарал үүсэл, арьс өнгө, бэлгийн чиг хандлага зэргээр нь алаглаж үзэхгүйгээр хүн гэдэг үүднээс нь хүлээн авч, дахин давтагдашгүй ховор нандин түүхийг нь хүндэлдэг байхыг Солонгос болон өөр улсуудаар аялж, олон орны хүмүүстэй танилцаж нөхөрлөөд ойлгосон. Гаднаасаа доожоогүй мэт харагдсан ч яриа дэлгэх төдийд л дотоод ертөнц нь хэчнээн гайхалтай вэ гэдгийг харж ойлгоод би л өөрөө тэр доожоогүй хүн нь байж дээ гэж мэдрэгдэх тохиолдлууд байсан. Монгол хүний ноён зан, бардам бодлуудтай тэмцэлдэж ялж сурч байна даа.

Сурах, ажиллах, томоохон шалгалтанд бэлдэх гээд амьдралын завгүй хэмнэл Дунд амьдардаг байх. Энэ үед амьдралын эрч хүч, урам зоригийг юунаас авч дараагийн өдрүүдэд өөрийгөө хэрхэн бэлддэг вэ?

Маш завгүй бүр, дэндүү завгүй хэмнэлд манай Монгол залуучууд эрүүл мэнддээ ч хайхралгүй өдрийн 12 цаг, заримдаа 16-24 цаг тасралтгүй ажиллаж байгаа нь харагддаг. Миний хувьд ч адилхан, олон төрлийн цагийн ажил хийнэ. Маш их ядраад метроны буудал руу алхах хүртэл хүнд санагдах үе цөөнгүй бий. Тэр үеүддээ өөртэйгөө ярьдаг, тэр хэмжээгээрээ их бичдэг. Утасны тэмдэглэл дээр дүүрэн бодлууд байдаг шүү.
Ажил тараад дасгалын заал руу явна. Хүмүүс 8 цаг ажиллаад дээрээс нь дасгал хийхээр бүр ч их ядарна гэж ойлгодог. Харин эсрэгээрээ дасгалын дараа бүх зүйлс боломжтой санагдаж эрч хүч мэдрэгдэнэ. Мөн дараа дараагийн өдрүүдэд өмнө сар гаргасан төлөвлөгөөнөөсөө ухраан харж, дүгнэлт хийнэ. Энэ нь их урам зоригийг өгдөг.

Дурсамж, сургамж үлдээсэн үйл явдлаасаа хуваалцаач?

Нэг удаа хийхээр товлосон ажилдаа очоогүй юм. Очихгүй гэдгээ Солонгос менежертээ хэлсэн боловч дахин надруу залгаад 2 дахь боломжийг өгсөн. Очоод бараг бүх хүнээс нь уучлалт гуйж өдөржин бөхийж явсан даа. Ахин хэзээ ч энэ хүмүүсийн урам итгэлийг хугалахыг хүсээгүй. Тиймээс урд шөнө нь унтаагүй байсан ч өглөө босоод л ажилдаа явдаг. Хоёр дахь боломжийг надад олгосноор би урьд өмнөхөөсөө илүү хариуцлагатай болсны дээр шинэ боломж гэж ахиад байхгүй байж мэдэхийг ойлгосон доо.

iwritemongolian.blog блогоо хөтлөөд нилээдгүй удаж байгаа юм билээ. Сүүлийн хэдэн сар биеийн хөгжил, эрүүл мэнддээ нилээдгүй анхаарч байгаа анзаарагдсан. Энэ талаараа хуваалцаач?

Солонгост анх ирээд 10кг орчим жин нэмсэн. Дээрээс нь ганцаараа амьдраад сэтгэлийн галгүй болж, сүүлдээ өөртөө таалагдахаа больсон. Тэр байдлаасаа гарахын тулд фитнессээр хичээллэж эхэллээ. Гэтэл багш маань бодибилдингийн тэмцээнд оролцохыг санал болгож анх удаагаа тайзан дээр гарч үзсэн нь өөрийгөө ялсан бяцхан ялалт байсан шүү. Тэр цагаас хойш миний хандлага хүсэл сонирхол маш өөр төвшинд очсон. Сэтгэл санаа гэдэг бие физиологиосоо хараат байдаг шүү дээ. Харин дасгал хийх үед бүх зүйлийг хийж болмоор тийм гэгээлэг эрч хүчтэй мэдрэмж төрдөг.

Өдөр тутамдаа хэрэгжүүлж байгаа эрүүл амьдралын дадлууд юу вэ? Дагаад гарч байгаа өөрчлөлтүүдийг дурдвал…

5 минутын тэмдэглэл хөтлөх аргыг дурдмаар байна. Өглөөд орж ирсэн шинэхэн бодлуудаа буулгаж, оройн цагаар бодлоо цэгцлэх зорилгоор бичээд нэлээдгүй удаж байна. Үүндээ зориулан тусгай дэвтэр хөтөлдөг. Өдөр алгасахгүй бичихийг эрмэлздэг ч сүүлийн үед завдахгүй л байна. Бичээд л байхад стресст буурч эхэлдэг учраас нэг талаасаа бясалгал болдог шүү.

Эх сурвалж: Залуу бүсгүйчүүдийн ментор Гоолингоо
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(277)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: OYUN.   2019-05-25
Ерөнхий сайдын хувьд сайхан өдөр, Би дэлхийд миний бөөрний 1-ийг Энэтхэгт зарж, баян болсон тухай гэрчлэлээ хуваалцахыг хүсч байна. Би бол Монголоосоо ирсэн Оюутолгой бол интернетээр интернэтэд тавтай морилон ирэхэд ядуу, Прадханы эмч нар интернет дээр имэйлээр хандаж, хандивлагч болсон. Би бөөрний 1-ийг мөнгөөр ​​хандивласан бөгөөд хандивын дараа би эрүүл хэвээр байна. Би бөөрөнд 780,000 доллар төлсөн. Одоо би Монголд 780,000 доллараар өөрийн компанийг байгуулж, бөөрөнд төлсөн. Хэрэв та санхүүгийн бэрхшээл / сорилтыг даван туулж байгаа, эсвэл та баян байхыг хүсч байвал та имэйлээр холбоо барина уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Эсвэл +91424323800802 руу залгана уу No Whatsapp: +15177971496.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com