Амьд хөгжим, инээд хөөр, загварлаг, соёлтой залуусаар дүүрэн Playtime амьд хөгжмийн наадам эхлэхэд ердөө хоёрхон хоног үлджээ.
Жил ирэх тусам энэхүү хөгжмийн наадмын зохион байгуулалт болоод хамтлаг дуучдын чанар чансаа сайжирч байгаа гэдэгтэй маргах хүн байхгүй биз ээ. Энэ жилийн наадам дээр уламжлал ёсоор бид Playtime, New wave, Naaglihats тайзнуудаас хайртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг шимтэн үзэхээс гадна La vie en rose асраар зочлон яруу найрагчдын шүлгийг сонсон, Улаанбаатар Пасспортоос зохион байгуулж буй чимээгүй дисконд найзуудтайгаа хөгжилдөн, Waldo асарт болох хурдан болзооны эвентэд очин шинэхэн танилуудтай ч болох боломжтой билээ.
Аа харин, жилдээ ганцхан удаа зохиогддог хамгийн том хөгжмийн фестивалийг зорин очихдоо юу өмсөхөө хараахан шийдэж амжаагүй байгаа бүсгүйчүүддээ Гоолингоо нь бяцхаан шипи өгье. 20-р зууны домогт Woodstock фестивалиас эхлэн одоог хүртэл дэлхий даяар зохиогдож буй бүхий л хөгжмийн фестивалийн талбайг эзэгнэж буй Levi’s жийнс, Dr.Martens хоёрын хослол чамайг 3 өдрийн туршид үргэлжлэх наадмын үеэр хамгийн күүл, стиллэг харагдахад чинь туслах болно.
Жийнс, тэр дундаа Levi’s жийнс, яагаад фестивалийн бэлгэ тэмдгүүдийн нэг болохыг мэдэх үү? Анх 19-р зуунд ажилчин анги, уурхайчдад зориулж гаргаж байсан Levi’s жийнс өдгөө тэдэнтэй олон талаараа төстэй гадаа бороо, шороог үл тоон “ажиллах” фестивалийн залуучуудын салшгүй нэг хувцас болсон юм. Levi’s-ын хөх жийнсгүйгээр ямар ч хөгжмийн фестивалийг төсөөлшгүй. Levi’s-ын классик загвар 501-ийг сонирхолгүй шулуун, хэтэрхий аав стильтэй “baggy” гэж голж болохгүй шүү. Dr.Martens-ын үндсэн 1460 загварын дээр 501 хамтдаа яг л заяаны хосууд мэт төгс хослон харагддаг. 501-ийг дээр нь зурж, урж, хайчилж, шууж, боож, наалт нааж хүссэн стильдээ оруулах боломжтой. Тэгээд дээр нь Levi’s Trucker Denim Jacket-тай бол тайзан дээр ч, тайзны доор ч, хаана ч байсан чи жинхэнэ “style icon” байх болно гэдэгт итгээрэй.
Dr.Martens-ын классик 1460 гэсэн загвараас гадна энэ жил эргэн ирж буй загвар бол гладиатор сандалиуд болон эрэгтэйчүүдийн “аав” сандалиуд. Мөн энэ жилийн Dr.Martens-ын тусгай коллекци болох богино түрийтэй 1461-ийн Colour Pop гэсэн хурц тод өнгөтэй гутлуудыг ямар ч хувцсан дээр өмссөн зохих нь дамжиггүй. Ямар ч фестивальд шороо, ус, шавхай болдог Levi’s, Dr.Martens хоёр хуучрах тусмаа гоё гэдэг шиг эдэлгээнд орох тусмаа эзнийхээ зан чанар, адал явдлын намтрыг сорви, шивээс мэт илэрхийлдэг. Хэчнээн элэгдсэн ч бай хамаагүй чиний биед төгс сууж таардаг жийнс, бороо шороо шавхайнаас чамайг бүхэлд нь хамгаалж чадах чанартай гутлыг хувцаслалтынхаа хамгийн чухал хэсэг болгоорой хэмээн Гоолингоогийн зүгээс чамдаа аминчлан захиж байна.
Сэтгэгдэл (9) | Хэвлэх | Үзсэн тоо: 8534 | | | |
Өмнөх мэдээлэл Ratatouille хийж сурцгаая. |
Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.
Сайн уу. Миний гэр бүлийг бүтээсэн Др Коллинс Рафаэлийн хүний хувьд гайхалтай эмнэлгийн эмчдээ талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Би итгэл найдвар, яаралтай байдалд нь талархаж, тэр өвчтөнд миний бөөрний аль нэгийг нь доллараар маш их мөнгө авч өгсөн тул би түүнд тохиолдсон юм. интернэтэд бичсэн и-мэйл хаягийг Doctorcollins3@gmail.com-ийн нэг Мишель, Лопез нар нийтэлж түүнд талархал илэрхийлж, бөөрийг нь стрессгүйгээр худалдаж авсныхаа үр дүнд хэрхэн яаж аврах ажилд ирсэн тухайгаа дэлхийд ярьсан. Нэг долоо хоногийн дотор Доктор шаардлагатай бүх анхаарал хандуулалтыг би бүх шаардлагыг хангаж өгсөн бөгөөд шилжүүлэн суулгахаас өмнө миний данс руу орж ирэхэд миний хагас мөнгө мөрөөдөл шиг байсан тул би Доктор Коллинстай холбоо барихыг уриалж байна; Хэдэн сарын өмнө минийх шиг санхүүгийн хувьд таатай нөхцөл байдал үүсэхийг хүсч байвал Doctorcollins3@gmail.com. Би эцэст нь дамжуулж байхдаа үүнийг хийх болно гэж амласан. Doctorcollins3@gmail.com эсвэл what_pp-ээр дамжуулан__254750078353 Би Луси юм Хятад улсаас