ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таны хүүхдэдээ өгч чадах хамгийн чухал 3 бэлэг

Гэр бүл  | 2020 / 05 / 28

Жил бүрийн зургаадугаар сарыг хүүхэд бүхэн тэсэн ядан хүлээдэг. Аав ээжийн ажлын газар, ах эгч, эмээ өвөөгөөсөө уут уутаар амттан бэлгэнд авч хүүхдийн парк, цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалахыг тэд мөрөөдөж буй. Харамсалтай нь өнөө жил хөл хорио сунгасан тул тэдэнд маань гадуур зугаалах боломж олдохгүй нь. Тиймээс Гоолингоо энэ удаад хүүхдүүдээ гэртээ хэрхэн бүтээлчээр баярлуулж болох талаар бяцхан зөвлөгөө бэлдлээ.

Таны хүүхдэдээ өгч чадах хамгийн чухал 3 бэлэг

Нийтлэлээ бид таны хүүхдэдээ өгч чадах хамгийн чухал 3 бэлэг гэж зүгээр ч нэг нэрлээгүй ээ. Хүүхдэд амттан, авахыг хүсэж байсан зүйлсийг нь бэлэглэж тэднийхээ инээмсэглэл дүүрэн царайг харах сайхан ч түүнээс илүү үнэ цэнтэй, насан туршид нь дурсагдах бэлэг бол аав ээжтэйгээ хамтдаа бүтээсэн дурсамж, баяр хөөр, хайр гурав юм. Энэ гурван чухал зүйлийг хамтад нь өгч чадах сонирхолтой нэгэн бэлэг бол хүүхдийн мөрөөдлийн майхан. Гэхдээ энэ майхныг аав, ээж хүүхэд хамтдаа урлаж, бүтээх болно.

Монголын анхны хоум фэшн Номуда хоум брэнд хүүхдийн даавуун майхныг худалдаанд гаргаад багагүй хугацаа өнгөрсөн. Бэлэн майхан эрэлт хэрэгцээ ихтэй ч эцэг эхчүүд өөрсдийн гараар урлах хүсэл их байдгийг харгалзан майхны бэлэн бэлдэц худалдаанд гаргаж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл даавууны бэлэн эсгүүр, модон бэлдэц, жижиг эдлэлүүдийг зааврын дагуу оёж, угсрахад л та хүүхдийнхээ хувьд агуу бүтээлч, уран гартай шидтэн болон хувирна. Энэ яг л хамтдаа эвлүүлдэг тоглоомоор тоглодог шиг зугаатай, хялбар, бас таны хувьд амралт, хүүхдийн тань хувьд аав ээжтэйгээ хамтдаа бүтээсэн дурсамж болж бяцхан оюун санаанд нь үлдэх болно. Тиймээс яг одоо эхний алхмаа хийж Nomuda Home пэйж хуудсаар майхны бэлдцээ захиалан авцгаая.

Захиалгын дагуу даавуун уут бүхий модон бэлдэц, эсгүүр, модон оройг тогтоох сур, оёх заавартайгаа ирнэ. Зааврынх нь дагуу айл бүрд байх оёдлын машинаар маш энгийн шулуун оёдлоор оёж угсарна.

Майхны оёж угсарч дууссаныхаа дараа та өөрийн гараар хийж бүтээхийн сайхныг мэдрэх болно. Уг майхан хүүхдэд өөрийн гэсэн орон зай бий болгоход тусалдаг бөгөөд түүндээ төсөөлөл мөрөөдлийнхөө ертөнцийг бүтээж, цаашлаад чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэхэд нь тустай байх болно. Даавуу, мод, сур, зэрэг 100% байгалийн гаралтай материалаар хийгдсэн тул хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй, мөн энгийн хялбар бүтэцтэй тул ямар ч аюулгүй, өнгөлөг, цэвэрхэн бэлэг байх болно. Хүүхдийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлж баярлуулахаас гадна түүнд өөрийн гараар хийж бүтээхийн сайхныг үлгэрлээрэй.

Номуда – Хүүхэд бүрд ИНЭЭМСЭГЛЭЛ УРЛАНА.
1. Nomuda Home
2. Nomuda Home
3. Nomuda Home
4. Nomuda Home
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(978)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com