ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч Төрийн банк шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүллээ.

Мэдээлэл  | 2020 / 08 / 22

Он гарснаас хойш дэлхий даяар тархсан Ковид-19 цар тахлын нөлөөгөөр олон олон бизнесүүд санхүүгийн хүндрэлтэй тулгарч, үйл ажиллагаа зогсоох аюултай нүүр тулаад байгаа билээ. Зөвхөн АНУ-д л гэхэд энэ оны 3 сараас хойш 50 мянгаас 25 тэрбум доллар хүртэлх хөрөнгө бүхий 170 гаруй томоохон компани дампуурлаа зарласан гэх тоон мэдээ байна. Эх сурвалж: (www.bloomberg.com)

Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч Төрийн банк шинэ бүтээгдэхүүн зах зээлд нэвтрүүллээ.

Монгол улс дотооддоо энэхүү тахлыг алдаагүй гэх сайхан мэдээтэй байгаа хэдий ч дэлхийн бусад улсуудтай ижил онц байдал тогтоосны улмаас олон бизнес эрхлэгчдийн өмнө үйл ажиллагаагаа хэвийн явуулах, хэрэглэгчдээ хадгалж үлдэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, банкнаас зээл авах гээд санхүүгийн асуудлууд шил шилээ даран урган гарч байгаа.

Яг энэ цаг үед Төрийн банкнаас харилцагчдынхаа санхүүгийн чадамжийг сайжруулах, амьжиргааны түвшинг дээшлүүлэх зорилгоор зээлийн хүүгээ шат дараатай бууруулж байгаа бөгөөд энэ удаад тэтгэврийн зээлийн нөхцөлөө шинэчилж мөн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийгээ дэмжин харьцангуй бага хүүтэй зээлийн үйлчилгээг өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэн зах зээлд нэвтрүүлсэн байна.

Мөн түүнчлэн Төрийн банк тэтгэврийн насны харилцагчиддаа зориулан банкны салбар дээр урт дараалалд зогсохгүйгээр тэтгэврээ авах, өдөр тутмын төлбөр тооцоонд ашиглах, АТМ-аар шимтгэлгүй үйлчлүүлэх боломжтой картыг үнэ төлбөргүй нээж өгч байгаа юм байна шүү. Гоолингоогийн бүсгүйчүүд маань сар бүрийн 1-нд тэтгэврээ авахаар уртаас урт дараалалд зогсдог аав, ээжийнхээ ажлыг хөнгөвчилж, тэдэндээ карт нээлгэж өгөхөө мартуузай.

Харин Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зээлийн хувьд хувиараа бизнес эрхэлж байгаа болон эмэгтэйчүүд байгуулсан хуулийн этгээд /компани, нөхөрлөл, хоршоо/-ийн эргэлтийн хөрөнгө, хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд зориулан 24 хүртэлх сарын хугацаатай, сарын 1.3 хувийн хүүтэйгээр 50 хүртэл сая төгрөгийн зээл олгож байгаа ажээ.

Төрийн банкнаас зээлийн хүүг бууруулах арга хэмжээг шат дараатай авч байгаа бөгөөд өнгөрсөн дөрөвдүгээр сард 11 төрлийн зээлийн хүүгээ бууруулаад байсан бол энэ удаад ахмад настнуудаа зээлийн дарамтаас бага ч болтугай ангижруулах үүднээс үе шаттайгаар зээлийн хүүгээ буулгаж эхэлжээ. Мөн Төрийн банкнаас хэрэглээний болон цалингийн зээлийн хүүгээ шат дараатай бууруулж эхлээд байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны www.statebank.mn цахим хуудас, www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудас болон 1800-1881 лавлах утсаар авна уу.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(142)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. PRADHAN.   2021-05-09
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

Зочин: Hairaa.   2020-12-10
Click me

Зочин: Hairaa.   2020-12-10
https:\cosmix.mn

Зочин: sdca.   2020-11-18
adcsaxc

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com