ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Арьсаа бүрэн хайрлах нь: Биеийн арьсаа хэрхэн арчлах вэ?

Гоо сайхан  | 2021 / 03 / 11

Нийт жингийн маань 15 хувийг эзэлдэг арьс бол бидний хамгийн том эрхтэн билээ. Хүний биеийг хамгаалах, хөлс гадагшлуулах, дулаан солилцоо явуулах гэхчлэн энэ эрхтний биед гүйцэтгэдэг үүргүүдийг тоочоод баршгүй их. Харамсалтай нь бүсгүйчүүл ихэвчлэн нүүрний арьс арчилгаандаа л хамаг анхаарлаа төвлөрүүлж биеийн арьсаа гаргуунд нь гаргачих гээд байдаг сул талтай.

Арьсаа бүрэн хайрлах нь: Биеийн арьсаа хэрхэн арчлах вэ?

Хуурайшиж холцруутсан өвдөг тохой, илүүдэл үс бүсгүйчүүлийн гоо сайхныг гутаадаг гэдгийг мэдэх хэрнээ хангалттай цаг хугацаа болон хайр халамжийг биеийн арьсаа баярлуулахад зарцуулж чаддаггүй шүү дээ. Ялангуяа эрс тэс цаг агаараас шалтгаалан бид биеийн арьсаа жилийн ихэнх өдрүүдэд ил гаргадаггүй тул тоохгүй орхих нь элбэг.
Багахан хэмжээний анхаарал хандуулахад нүүрний арьснаас хамаагүй дуулгавартай үгэнд орж, яг л нялх хүүхдийнх шиг энхрий булбарай болж хувирдаг биеийн арьсыг арчлах урлагт энэхүү нийтлэлээр хамтдаа суралцъя. Хамгийн түрүүнд гуужуулалтаас эхлэх үү?

Гуужуулах урлаг

Гуужуулалт нь арьсан дахь үхэжсэн эд эсийг цэвэрлэх, арьсны өнгөн давхаргыг сэргээх зориулалттай арьс арчилгааны нэгэн төрөл юм. Нүүрний арьсыг химийн(chemical), физикийн (physical) гэх хоёр төрлийн аргаар гуужуулдагтай адил биеийн арьсыг ч энэ төрлийн аргуудаар гуужуулдаг. Порлон, зөөлөн алчуур, хуурай брашинг буюу сойз зэрэг нь физикийн буюу гар аргаар арьсаа гуужуулах хамгийн түгээмэл аргууд. Эдгээр аргуудаас сүүлийн жилүүдэд хуурай брашинг ашиглан биеийн арьс гуужуулах арга трэнд болж буй

Давуу талуудаас нь дурдвал:

Гуужуулагч сойзыг үйлдвэрлэхдээ цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашигладаг тул тогтмол хуурай брашинг хийснээр цусны эд эс сэргэн, хаван целлюлит үүсэхээс сэргийлэх ач тустай
Тунгалгийн булчирхайд хуримтлагдсан хортой бодисуудыг устган дархлааг дэмждэг
Бие арчилгааны бүтээгдэхүүний шингэцийг сайжруулдаг
Эмзэг арьстай бүсгүйчүүл ч санаа зовох зүйлгүй ашиглах боломжтой

Доорх зурагт үзүүлсний дагуу усанд орохынхоо өмнө хуурай арьсаа хөлөөс эхлэн дээш чиглэлтэй, нар зөв тойрог хэлбэрээр сойзны тусламжтай үрэх бөгөөд хэт чанга үрвэл арьсны нимгэн хэсгүүд шалбарч болзошгүй гэдгийг анхаараарай. Сойз ашиглан биеэ гуужуулахад танд ердөө 3-5мин хангалттай. Хэрвээ та амин тос хэрэглэгч бол усанд орсныхоо дараа хуурай сойзон дээрээ хэдэн дусал амин тос дусаан биеэ үрж мөн болно шүү.

Химийн гуужуулагч(Chemical peeling) -ийн хувьд AHA, BHA гэсэн найрлагыг агуулдгаараа онцлогтой. AHAбуюу Alpha Hydroxy Acids нь төрөл бүрийн жимс, ургамлаас гаргаж авдаг, арьсны өнгөн давхарга дахь үхэжсэн арьсыг зөөлнөөр гуужуулагч үйлчилгээтэй хүчлийн төрөл юм. Арьс арчилгааны бүтээгдэхүүнд гликолийн хүчил, сүүн хүчил гэсэн хоёр төрлийн AHA-г түгээмэл ашигладаг. BHA буюу Beta Hydroxy Acids нь хар батга арилгах, нүх агшаах, арьсыг тайвшруулах зэрэг үйлчилгээтэй гуужуулагч бүлэг хүчил юм. BHA-үүд нь зөвхөн нүхийг цэвэрлэж, үхэжсэн арьс, илүүдэл тослогийг арилгадаг. Ширхэгтэй скраб хэрэглэж чаддаггүй эмзэг арьстай хүмүүс BHA-ээр гуужуулахад тохиромжтой байдаг.

Яагаад гуужуулах шаардлагатай гэж?

Бидний биеийн арьс 21 хоног тутамд бүхэлдээ шинэчлэгдэн, гуужиж байдаг. Тиймдээ ч арьсны давхарга бүрдээ нуугдсан үхэжсэн эд эсээ чи үргэлж цэвэрлэж, сэргээж байх боломжтой гэсэн үг. Арьсаа тогтмол гуужуулснаар бид арьсандаа шинэчлэлт хийх боломжийг өгч, илүү эрүүл, зөөлөн булбарай, өнгөлөг торгомсог арьстай болох боломжтой. Арьс өнгөний эмч нарийн зөвлөснөөр гуужуулах нь арьсны өвчлөлийг багасгаж, биеийн эрүүл мэндийг дэмждэг гэсэн дүгнэлт хүртэл бий. Хэрвээ чи хэт хуурай, эмзэг мэдрэмтгий арьстай бол долоо хоногт нэг, хуурай, холимог, хэвийн арьстай бол нэгээс хоёр удаа харин тослог арьстай бол хоёроос гурван удаа гуужуулахад хамгийн тохиромжтой. Хэт ойрхон давтамжтай гуужуулах нь арьсыг эмзэгшүүлэн улмаар арьсны өнгөн давхаргыг гэмтээх аюултай гэдгийг мартуузай.

Илүүдэл үсний тухайд

Хөл хорионы нөхцөл байдлаас шалтгаалан бид хүссэн үедээ гоо сайхны салоноор үйлчлүүлж, илүүдэл үснээсээ хагацах боломжгүй болсон нь тун харамсалтай. Энэ цаг үед ихэнх бүсгүйчүүл маань гэртээ гар доорх вакс болон татуургатай дотно найзалж буй биз ээ. Хэрвээ чи татуурга ашиглан илүүдэл үснээсээ хагацдаг бол одооноос шүршүүрт орохоосоо өмнө биш дараа нь үсээ хусаж хэвшээрэй. Учир нь гэвэл бүлээн ус арьсыг зөөлрүүлж улмаар үсийг зөөллөн, үсний сувгуудыг нээж арьсыг тайвшруулдаг шидтэй. Мөн үсээ шууд хусахаасаа өмнө зориулалтын хөөс гел түрхэх нь татуургыг арьсан дээгүүр зөөлөн гулгаж, шарх сорви үлдээхгүй байхад, мөн үсийг бүр угаас нь хусахад тусалдаг. Крем, хөөс түрхсэнээсээ хойш 3-4 минутын дараа илүүдэл үсээ хусаж эхлээрэй. Энэ хугацаанд үс чинь авагдахад бүрэн бэлэн болсон байна.

Гэрийн нөхцөлд илүүдэл үснээсээ хэрхэн салах аргын тухай энэхүү нийтлэлээс илүү дэлгэрүүлэн уншаарай.


Чийгшүүлэх тосны ид шид

Бидний дархлааны системийн дөрөвний нэгийг арьсны эсүүд маань бүрдүүлдэг гэдгийг та мэдэх үү? Нарны хэт ягаан туяа, орчны бохирдол болоод нян, вирус зэргээс хамгаалах супер хүч бидний арьсанд бий. Харамсалтай нь цаг хугацаа урсан өнгөрөх тусам эдгээр эсүүдийн хүч буурч улмаар арьс руу довтлох хортой бодисууд арьсны эсүүдийг гэмтээж эхэлдэг. Нүүрний арьсны тухайд бид өдөр тутамдаа нарны тос, идэвхтэй найрлагууд хэрэглэж хангалттай сайн хамгаалж чаддаг хэдий ч биеийн арьсандаа төдий хэмжээний хайр халамж хүртээж чаддаггүй шүү дээ. Нүүрний арьстай адил чийгшүүлэх, тэжээл өгөх бүтээгдэхүүн тогтмол хэрэглэх нь биеийн арьсаа хамгаалах шалгарсан аргуудын нэг. Арьсны давхаргууд удаан хугацааны турш чийггүй байх нь арьс цагаасаа эрт хөгшрөх, суларч унжих гол шалтгаан юм. Тийм ч учраас дараагийн удаа дэлгүүрийн лангуунаас гарт таарсан биеэ тоосон шүүрэн авахаасаа өмнө орц найрлагыг нь анхааралтай уншаарай. Сайн чанарын чийгшүүлэгч тос худалдан авах нь биеийн арьсандаа зориулж буй хамгийн том хөрөнгө оруулалт л гэсэн үг.

Хэрвээ одоог хүртэл чи хараахан өөрт тохирсон бие арчилгааны бүтээгдэхүүнээ олж амжаагүй яваа бол бидний зүгээс Биомон брэндийн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүдийг чамдаа санал болгож байна.

Хэрвээ чи энгийн болон эмзэг мэдрэмтгий арьстай бол: Лаванда цэцгийн анхилуун үнэр нь сэтгэл санааг тайвшруулж, биеийн алжаал ядаргаа тайлж, нойр дэмжинэ.
Үйлчилгээ:
БИЕИЙН ШИНГЭН САВАН 300мл:
Арьсыг гүн цэвэрлэж өнгөлөг толигор болгохын зэрэгцээ нөхөн төлжилтийг дэмжинэ.
БИЕИЙН ЛОСЬОН 226мл:
Арьсыг уургаар тэтгэж, гүн тэжээл өгч, чийглэг, зөөлөн, торгомсог болгоно.
Найрлага:
Найрлагандаа олон төрлийн ургамлын ханд, байгалийн тос, лаванда цэцгийн тансаг үнэрт эфирийн тос, гүүний саамны уураг агуулсан учир альфа гидрокси хүчил, витамин баялаг бөгөөд шинэ эд эсийн нөхөн төлжилтийг дэмжин коллаген нийлэгжилтийг нэмэгдүүлж арьсны гүн дэх хорыг тайлах, арьсыг уургаар тэтгэж чийгшүүлэх, арьсыг эрүүл, залуу, болгох онцгой үйлчилгээтэй.

Хэрвээ чи энгийн арьстай бол: Ногоон цайны сэнгэнэсэн үнэр нь биеийн энергийн түвшинг нэмэгдүүлж, сэтгэл санааг сэргээнэ.
Үйлчилгээ:
БИЕИЙН ШИНГЭН САВАН 300мл:
Арьсыг зөөлнөөр чийгшүүлэн, эмзэгшил хуурайшлыг намдаан тайвшруулах үйлчилгээтэй.
БИЕИЙН ЛОСЬОН 226мл:
Арьсыг гүн чийгшүүлэх, сэргээх, чийрэгжүүлэх үйлчилгээтэй.
Найрлага:
Цайны мод, гааны эфирийн тос, витамин Е, органик нэгдлүүд агуулсан учир бүх төрлийн арьсны байгалийн тос, чийгийн тэнцвэрийг хадгална. Мөн цусны эргэлтийг сайжруулан эрч хүчийг сэргээж, арьсны бүх төрлийн халдвар, бактери, мөөгөнцрөөс сэргийлж, ачааллаж ядарсан булчинг суллаж амраах, дархлаа дэмжих, сэргээх үйлчилгээтэй.

Хэрвээ чи хуурай арьстай бол: Зөгийн балны тааламжит үнэр нь байгалийн зөөлөн, таатай мэдрэмж төрүүлнэ.
Үйлчилгээ:
БИЕИЙН ШИНГЭН САВАН 300мл:
Арьсыг зөөлнөөр гуужуулж гүн цэвэрлэж угаасны дараа арьсыг өнгөлөг, торгомсог болгоно.
БИЕИЙН ЛОСЬОН 226мл:
Арьсыг гүн чийгшүүлж, нөхөн төлжүүлж, арьсыг булбарай зөөлөн, чийглэг болгох үйлчилгээтэй.
Найрлага:
Зөгийн бал, овъёосны найрлага нь хуурай арьсны өөрийн чийгших чадварыг алдагдуулахгүйгээр хамгаалах, арьсыг чийгшүүлэх, зөөлрүүлэх, нарны хорт туяа болон химийн хорт туяанаас хамгаалах үйлчилгээтэй.

Бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүйг эндээс үзээрэй.
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(410)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: DR. ADITY.   2022-09-09
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Зочин: DR. PRADHAN.   2021-05-09
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COMYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com