ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Цамхаг дахь үзэсгэлэнт гүнж

Охид  | 2010 / 04 / 22

Чамайг хүн бүр “Мөрөөдөгч”, “Yлгэрт итгэгч”, “Зөгнөгч” гэдэг. Yнэндээ чи үлгэрт итгэдэг төдийгүй бас түүний сайхан төгсгөлд ч итгэдэг. Чиний хувьд шидтэн бүр сайхан сэтгэлтэй ахайтан харин ханхүү чамайг цагаан морин дээрээ сундлан давхиж орд өргөөндөө аваачин насан эцэстэлээ хамтдаа амьдрах нэгэн. Бүх юмыг өөрийн хүссэнээр байлгахыг хүсэвч хорвоо хүссэнээр чинь биш байдаг. Хүссэнээр чинь биш байх бүрт чи яахаа мэдэхээ байж гунигт автдаг. Чамд аймшигт энэ ертөнцийн юм бүхнийг ойлгогдошгүй зүйл мэт санагддаг. Тэгвэл яагаад бид цамхагт нуугддаг юм бол? Бодит амьдралын хатуу ширүүн бүхэнд автаж сөхрөхгүй гэсэндээ юу эсвэл.?

Цамхаг дахь үзэсгэлэнт гүнж

Yнэнээс
Сургуулийн чинь дискотек – ордны цэнгүүн биш. Ханхөвгүүд тамхи татаж бас чамайг бүжгэнд урих боловч чамтай гэрлэхгүй. Хэн нэгэн хөвгүүнд чи анхны харцаар дурлаж болно гэхдээ энэ үүрдийн ариухан хайр байна гэдгийг хэн ч нотолж үүнд хариулт өгч чадахгүй. Алаг тахийн хууль ноёрхож хар цагаан ээлжлэн байдаг энэ хорвоог чи өнгө өнгийн цэцэгс алаглан ургасан хөндий мэт санаж хэзээ ч болохгүй. Мэдээж амьдралд сайхан бас давтагдашгүй хором байдаг ч гэлээ тэр бүхэн сүүдэр дагуулж байдаг гэдгийг бүү март.

Хариуцлагаас
Чи бодит байдлыг үнэлж чаддаг нэгэн бөгөөд өөрийн дотоод ертөнцийг цэвэр ариун байлгах ёстой гэдэг зарчмыг баримталдаг. Энэ мэдээж зөв зүйл. Гэвч чамайг нас биед гүйцэж жинхэнэ эмэгтэй хүн болоход тулгардаг асуудал, айдсаас шидэт саваа, мөнгөн жимбүүр холуур өнгөрөөж нүүр тулахгүй өнгөрөх боломж олгож чадахгүй. Харин чи энэ үед юунд найдах вэ? Жаахан охид бүр үнсгэлжингийн үлгэрт итгэдэг. Харин тэд өсөн торниж нас бие гүйцсэн бүсгүй болоход үлгэрийн хаалга хаагдаж бүх юм чиний итгэл үнэмшилээс биш харин өөрөө өөрөөс чинь хамааралтай болно. Yнэндээ чи асуудал бүрт өөрөө хариулт олж оройн бүжгэнд орох эсэхээ зөвхөн өөрөө л бие даан шийддэг болно. Гэхдээ бидний хэн маань үлгэрийн хаалганы цаана үлдэж өөрийн босгосон агаарын цамхагтаа амьдарсаар байхыг хүсдэг ч тэрхүү агаарын цамхаг маань бодит амьдралын өчүүхэн асуудалд нуран унаж чи яалт ч үгүй асуудлыг шийдэж шийдвэр гаргах ёстой болно. Иймээс бид асуудлаас зугтах биш харин хэрхэн түүнийг даван гарч түүний цаана юу оршин буйг мэдэхийн тулд хүчтэй бас өөртөө 200% итгэл төгс байх шаардлагатай.

Урам хугаралтаас
Мэдээж хэнбугай нь ч байсан чөтгөр шуламтай нүүр тулан учирсан нь үгүй ээ. Гол нь чөтгөр гэхээр л арзайсан ам хамартай аймшигийн муухай царай зүстэй байх ёстой юм биш. Хүн гэдэг чинь өөрөө бурханы ч, бугийн ч бүтээл. Хайр дурлалд хэзээ ч амьдрал шиг зорилго тавьж болдоггүй. Хэн ч гэсэн сайхан хөвгүүнтэй учирч түүнтэйгээ хамтдаа байн цааш цаашдынхаа хамтын амьдрал төдийгүй хүүхдийн тухай ч төлөвлөж болдог боловч тэр бүр энэ бүхэн бидний санаж бодож байсан шиг байж чаддаггүй. Учир нь энэ бүгд зөвхөн чамаас биш харин ирээдүйн хайртай залууугаас чинь хамаарна. Yүнээс гадна хамгийн чухал зүйл бол амьдралын хэрэгцээ шаардлагыг хэр мэдэрч бас хариуцлага гээчийг хэр ухамсартайгаар хүлээн авч хандаж байгаа чинь юм. Бодит амьдрал дээр хөл тавьж эцэг эхийнхээ гараас гарахад чамд өөрөөс чинь өөр хэн ч туслахгүй. Мэдээж чи эцэг эхээсээ “ Намайг саарал чононоос авраач” хэмээн хашгирч тусламж хүсэх л биз. Гэвч тэд насан үүрд чамтай хамт чиний алхам бүрд тулгарах асуудлыг чинь үүрэлцэх гээд хамт байж чадахгүй гэдгийг сана.

Ердийн байдлаас
Амьдрал чамд уйтгартай бас сонирхолгүй санагдаж чи түүнийг өнгө өнгийн будгаар будчихмаар байгаа байх. Гэвч чи үр дүнд нь амьдрал чинь гайхширч дуу алдам сайхан болсон эсэхийг олж харж чадахгүй. Ерөөсөө амьдралын сайн сайхан чинь хүний сэтгэл зүрхэнд байдаг болохоос биш хичнээн их дисконд орж төчнөөн олон сонирхолтой хөвгүүдтэй үерхэж гадуур зугаалж цэнгэсэнтэй огтын ч холбоогүй байдаг юм. Бага ч болтугай зүйлд сэтгэл хангалуун байж чаддаг хүн амьдралын баяр баяслын үнэ цэнийг мэдэрч бас амьдралыг үнэлж чаддаг байх ёстой. Иймээс чи өнөөдөр өөрт заяасан гэр орон, амьдралын хэм хэмжээг голж түүнээс нүүр бууруулахаасаа өмнө өөрөөс чинь хүн хэцүү нөхцөлд аж төрж байгаа амьдрах гэж тэмцэж байгаа бүхнийг тухай бодож бай. Бид юм бүхнээс шантарч бас зугтаж амьдрах биш харин түүнтэй нүүр тулан учирсан ч нүд цавчилгүй зоригтойгоор даван туулах чадвартай, сэтгэлийн тэнхээтэй байх ёстой. Амьдрал үлгэр биш харин чи гүнж биш аав ээж чинь хаан аав, хатан ээж биш гэдгийг сана.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(226)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: bylzuuhai.   2011-01-08
амьдралд сайхан бас давтагдашгүй хором байдаг ч гэлээ тэр бүхэн сүүдэр дагуулж байдаг. ene ch estoi unen ug bna da. ib ni ch ali hediin tsamhagaa orhiod odsuun busadda ch bas orihooroi gej l helii

Зочин: i.   2010-11-29
uneheer unen baina uneheer goe zovlogoo bailaa bayarlalaa goolingoo

Зочин: jessica.   2010-09-22
hehehh unen shudeeeee uneheer heregtei unetei saixan zowolgoo bn tnx goolingoo

Зочин: blgn.   2010-09-09
Huvguud muujgai shig ohidod durladag, harin ohiduud nohoi shig huvguuded durtai baidag... uchir ni ohiduud uuriig ni dagaj huutsulduj bdag huvguuded durtai baidag bol huvguud muur shig hureh tudiid l zugtaad guiged yavchihdg ohidru temuuldeg gene

Зочин: mishell.   2010-07-11
t1 yumaa arai ooriigoo tegj ih shutej gunj ntr bolgood huuhdiin yum yarihiin... teed bas heterhii har baraan. unen l dee gehdee ene buhniig medeed setgel ni gorooj bhad nemeed iim buur aimr bolgood... aigoo aigoo

Зочин: oko.   2010-04-29
dajgui l yum bna

Зочин: Nuutshan.   2010-04-26
hyalbaraar oilguulj ugsund bayarlalaa. ohidoo une tsene gedeg chuhal shuu!!! ariunaaraa baitsgaay!!!!

Зочин: pixy.   2010-04-24
uneheer unen buguud goy zuvulguu bna thanks

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com