ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Би хамгийн дур булаам, сэтгэл татам бүсгүй

Гоо сайхан  | 2010 / 10 / 18

“Сайхан биш сэргэлэн төр” гэдэг үгийг хэлэнгээ энэ үгийг иш татаж болох юм. Эрчүүдээр хэзээ ч дутагдаж үзээгүй эмэгтэйчүүд үеийн үед байсаар ирсэн. Тэдэнд атаархагчид нь ар хударгаар нь “Тийм ч сайхан биш мөртлөө эрчүүд балны амтанд орсон баавгай шиг л наалдах юм” хэмээн шивнэлддэг байжээ. 20-р зуунд энэхүү “балны амтанд орох” гэдэг үгийг английн sex appeal буюу янаг, тачаангуй хэмээн орлуулах болжээ.

Би хамгийн дур булаам, сэтгэл татам бүсгүй

Элдэв хоолны дэглэм, хувцас хунар туслахгүй
Энэхүү дур булаам байдлын нууц нь эмэгтэй хүний өөрийнхөө дур булаам гэдэгтээ итгэхэд оршдог. Хар багаасаа өөрийнхөө сайхан, сэтгэл татам гэдэгтээ гуйвалтгүй итгэсэн эмэгтэйчүүд сайн л байна. Гэхдээ өөрөөр яаж байх билээ? Тэдний хажуугаар тойрон эрчүүдийн хөлөө хугалчих шахам гүйлдээд байгаа тэдгээр хүүхнүүд рүү атаархлын харц чулуудах гэжүү?

Сайн арга бий
Энэ арга нь өөрсдөө хамгийн дур булаам, сэтгэл татам бүсгүй болоход оршдог. Гэхдээ энэ бүхэнд яаж хүрэх вэ? Хүрэх арга зам нь нэгэн зэрэг хэцүү бас хялбар байдаг. Хялбар нь юу нь гэвэл бусдын дурыг татахын тулд заавал моодны дэлгүүрийн хувцас авч, хатуу хоолны дэглэм барих хэрэггүй байдаг болохоор хялбар байдаг. Харин хүнд нь юу гэвэл өөрийнхөө хэвшсэн бодлоо өөрчлөхөөс эхэлдэг. Өөрийнхөө дур булаам гэдэг бодол нь өөрийгөө хэрхэнүнэлдэгүнэлэмжтэй төрөл нэг юм. Өөрийгөө хэний ч сэтгэлийг татам, хэрэгтэй, хүсүүштэй гэж үздэг бол амьдрал дээрүнэхээр тийм байдаг. Хүссэн эрийнхээ зүрх сэтгэлийг татахын тулд доорх зүйлийн тухай зайлшгүй мэдэж байх хэрэгтэй.

Нэгт, түүний дур булаам байдлын тухай, хоёрдугаарт, өөрийнхөө дур булаам байдлыг санах хэрэгтэй.
Хэрэв энэ хоёрын байрлалыг соливол таны амжилт бусдыг хирдхийн цочоож болно. Ингээд дур булаам эмэгтэйчүүд эрчүүдийг хайрладаг, тэднийг сайн найзаа гэж тооцдог. Тэдний эрчүүдэд үнэн сэтгэлээсээ дуртай байдаг нь дур булаам байдлынх нь бас нэг нууц болдог. Тийм эмэгтэйчүүд өөрсдийнхөө дүр төрхөнд, харагдаж буй байдалдаа сэтгэл хангалуун байдаг бөгөөд гадаад байдалдаа сэтгэл хангалуун бус байдаг бол тэр нь хамгийн ач холбогдол багатай байдаг. Өөрийнхөө биеийг хайрлана гэдэг нь эмэгтэй хүний янаг, дур булаам байдлын нэг нууц нь болдог.

Мэдрэмж нь хэзээд өө сэвгүй байдаг
Бусдын сэтгэлийг татдаг сайхан бүсгүйчүүд өөрийнхөө хичнээн хүсүүштэй, дур булаам гэдгээ мэдрүүлтэл эрчүүдтэй харьцдаг. Эрчүүдийн хувьд хайр хүрэм эмэгтэйчүүд тэднийг өөрийн болгоход хэзээд бэлэн гэсэн сэтгэгдэл төрүүлж харьцдаг. (Гэхдээ тэд ганцхан хүнд итгэдэг байсан ч гэсэн хамаагүй). Эрчүүдэд энэ нь маш их таалагддаг. Учир нь тэд үүнээс өөр дур татам байдлыг мэдэрч байгаагүй юм шиг толгой эргүүлэхийг хүсдэг. Ухаалаг, мэдрэмж сайтай эмэгтэйчүүд үүнийг зөн совингоороо ойлгодог бөгөөд илэн далангүй, урин дуудсан байх нь ховор байдаг. Тэдний биеэ авч явах байдал, эрчүүдтэй харьцаж байгаа нь хэзээд бусдаас ялгардаг. Тэд хэзээ ч бусдын анхаарлыг татах гэж гяланцаг болсон хувцас өмсдөггүй, хүн ичмээр онигоо ярьж, эрэгтэй хүний хөлөн дээр лаг хийтэл суудаггүй.

Би хайртыгаа алхаагаар нь таньдаг.
Энэхүү нийтлэлээ зориулж буй эмэгтэйчүүд бараг үргэлж л эмэгтэй хүний давуу талаа маш сайн ашигласан байдаг. Хамгийн түрүүнд түүний өд шиг хөнгөн, эвсэлтэй, нүсэр, болхи, дав дув хийсэн, огцом биш алхаа байдаг. Дур булаам эмэгтэй чөлөөтэй, тайван суудаг бөгөөд өөрийнхөө давуу талыг хадгалахаа сайн мэддэг. Түүнээс гадна үсээ донжтой илэх, хамраа чимхэх, толгойгоо хөдөлгөх гээд маш олон жижигхэн хөдөлгөөнүүд хийдэг. Түүний хөдөлгөөн бүр нь чамтай харьцахад бэлэн байна гэдгийг илтгэж байдаг ч байнга тачаангуй байдлыг харуулдаггүй. Гэхдээ ямар ч тохиолдолд тухайн эрэгтэйдээ маш сайхан сэтгэгдэл төрүүлж, сэтгэлийн таашаал өгдөг.

Биеийн хэлэмжийг хэрхэн эзэмшиж сурах вэ?
Бид өөрийн эрхгүй биеийн дохио зангаагаа ашиглаж бйдаг. Тийм болохоор бидэнд түүнийгээ удирдахад тийм хэцүү байдаг. Гэхдээ биеийн хэлэмжээ хянаж сурвал энэ урлагаас суралцаж болно. Тайлбарлаж өгье:
Ямар ч эмэгтэй эрэгтэй хүнийг өөрөөсөө түлхэн холдуулахын тулд биеэ яаж авч явах ёстойгоо сайн мэддэг. Түүний надаас холд гэсэн “хаалттай” биеийн дохио зангаа, амаа жимийсэн байдал, өөр зүг рүү ширтсэн харц зэргээр ямар ч хүн өөртэй нь харьцахыг хүсэхгүй байна гэдгийг ойлгодог. Yүнтэй адил бүсгүй хүн эрэгтэй хүний сэтгэлийг булаахын тулд бүгдийг нь эерэг тал руу нь хувиргаж болно. Өөрөөр хэлбэл та биеийн хэлэмжээрээ тэр хүндээ “үгүй” гэж хэлж чадаж байгаа болохоор “тийм” гэж хэлж бас чадна гэсэн үг.

Сонирхолтой мэдээ
Сэтгэл зүйчид ихэнх эрчүүдийг парциалистууд гэж үздэг. Өөрөөр хэлбэл тэднийг эмэгтэй хүний гадаад төрхийг бүрдүүлж буй тодорхой жижиг сажиг зүйлс сэтгэлийг нь татдаг ажээ. Үүнийг тэд хамгийн тачаангуй, дур булаам хэмээн тооцдог гэнэ.
Зарим нэгэнд нь хөл таалагддаг бол нөгөө хэсэг нь хөхөнд нь үнэхээр сэтгэл алдарч, харин гурав дахь хэсэгт нь нүд эсвэл тачаангуй уруул хамгийн сайханд тооцогддог. Ийм янз бүрийн үзэл бодол нь бид бүхэн үнэхээр хоорондоо огт өөр хүмүүс, бидний өвөрмөц талыг үнэлж үздэг эрчүүдийн дурыг булааж чадна гэсэн үг. Энэ нь дутагдалтай тал өө сэвийг нь олж харах нүдийг нь тагладаг. Хамгийн гол нь сүүлд нь анхны болзооноос төрсөн сайхан сэтгэгдлийг нь үгүй болгож болохгүй бөгөөд, урт удаан хугацааны турш өөрийнхөө эелдэг зөөлөн байдлаа хадгалах явдал юм.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(824)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: princeesOne.   2011-01-23
ene vnexeer nice ym bn

Зочин: jenny.   2010-10-20
Баярлалаа амжилт хүсье. Дахин гоё гоё нийтлэл оруулаарай^^

Зочин: boo.   2010-10-20
saikhan zuvluguu bna bayarlalaa. Yr ni sanaa niilj bna humuus yagaad uurtuu itgelgui uuriigu golood bdag.g oilgodogguma biti tiim uruvdultei uchuuhen bgarai busguichuudee. Hun bolgond saikhan zuil gj bdag gdgt bi utgedeg.

Зочин: aylan.   2010-10-19
iim busgui baihiig husehgui bn,zuvhun uuruuruu l bmaar bn.   n.

Зочин: Toroo.   2007-03-16
setgegdel ondor baina. Zaluu busguichuudee taniltsaj saihan and nohod bolstogooe

Зочин: boloroo.   2007-01-28
yu ch oilgosongui. odoo yahuu?

Зочин: otgoo.   2007-01-13
goy yumaa.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com