ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

4-р сарын зурхай

Зурхай  | 2007 / 04 / 09

Хонь

Ухралт давшилтын эхлэл
Ухралт бол ялагдал биш тактик. Эсрэг талаа өөрийн эрхшээлдээ оруулж аваад сур жавхлантай ялалтыг огцомхон хийж нэр алдраа мандуулах хэрэгтэй. Хүмүүн бидний аль ч энэ арга өдөр тугамд шаарлагатай байдаг ажээ. Энэ сарын өнгийг үзвэл хониныхон ажил төрөл нь ээдрээтэй болж, амь тотгор учраад эхэлмэгц бухимдаж цухалдаж, тэр байтугай хамтрагч, улирллагатайгаа маргалдаж, тэдэнд хатуу ширүүн хэлж магадгүй нь. Ингэж хэрэггүй. Ухаалаг бай. Толорхой нөхцөлд эсрэг этгээд, хамтрагч, талдаа буулт хий. Давшихын тулд жаахан ухраад үз чам уруу чиглэсэн сөрөг хандлага багасаж, цaг болмогц идэвхтэй ажиллаж санасандаа хүрч болно.

Үхэр

Хайр дурлалын болон романтик явдлаар дүүрэн сар
Цaг xyгацаaгaa хайр дурлалд зариуулж, өөрийгөө амрааж, баярлуул, хайртай хүмүүсээ халамжил. Урт хугацаанд маш гайхалтай дотно харилцаа тогтоох тохиолдлын танилтай учирах бололтой. Тантай учирсан хүмүүсийг өөлж, хардсан зангаар угтдагаа түр орхиорой. Сөрөг байдлыг эерэг зүйл болгох чадвар танд байгаа учир цагаасаа эрт шантарч болохгүй шүү.

Ихэр

Түрэмгий үйлдэл амжилтын тээг байдаг
Эмэгтэй ихрийнхэн шинэ танилтай учирна. Гэвч та хэт их романтик байдлаас болгоомжил. Энэ нь хүсээгүй явдлыг авчирч мэднэ. Бодлоготой, ухаалаг байдлаа эрхэмлэх хэрэгтэйг сана. Энэ сард хамтатгахынхан мөрөөлдөө хэрэгжүүлэхэд маш тохиромжтойг одод зөвлөж байна. Мэргэжлийн үйл ажиллагаанд идэвхитэй байхаас бага зэрэг татгалз, тэгэхгүй бол өөрийн эрч хүчээ дэмий зүйлд үрэх болно. Танилын хүрээнд чинь удаан хугацаанд таныг дэмжих нөлөө бүхий хүмүүс орж ирнэ. Тиймээс шинэ хүмүүстэй харилцахдаа эмээх хэрэггүй, тэдэнтэй өөрийн бололтой, илэн далангүй бай.

Мэлхий

Боломж бүрийг ашигла
Та том юм худалдаж авахаар төлөвлөж байхдаа, түүнд мөнгө зарах гэж байгаа нь зөв эсэхийг болож тунгаа. Та ойр дотныхоо хүнтэй холбоотой нилээд их түгшүүртэй байх болно. Таны харилцаа мухардалд орж магадгүй. Ажил дээрээ үүсэх асуудалд өөрийгөө бэлтгэ. Бүхнээс түрүүнд улирдлагатайгаа муудалцаж магадгүй. Та өөрөө хамгийн бага үүрэг хариуцлагаа хүлээ. Яг энэ үедээ өөрийнхөө амьдралыг хамгийн сайн шилдэг болгох боломжийг бүү алд. Шинэ ажлын чинь эхэнд \"хямрал\" жигд зөөлөн ирж байхаар ажил хэргээ өөр тийш нь хандуулахыг хичээ. Хэрвээ та ердийнхөө дадаж заншсан хүрээнээсээ гарч чадвал, та өөрийгөө илүү их аз жаргалтай нэгэн болгоно. Та урьд өмнө нь олж авахад маш их хүндрэлтэй байсан тэр зүйлээ төвөггүй олж авиа. Таны ажил, уран бүтээл, ойр дотныхоо хүмүүстэй харилцах харилцаанд гарч ирэх энэ таатай боломжийг та хоосон өнгөрөөх ёсгүй. Сарын сүүлээр та амаглан байх болно. Тэр бүлийнхэндээ таатай ханд.

Арслан

Нууцхан мөрөөдөж байсан мөрөөдлөө биелүүлэх болно
Шинэ холбоо тогтоох, ажил хэргийн хэлэлцээр хийх зэрэгт таатай. Арслангууд хэн дуртайгаа ятгаж чадна. Түүнчлэн түнштэйгээ чухал асуудал шийлвэрлэж болзошгүй. Амьдралын эрч хүч үлэмж хэмжээгээр буурах ч, дур булаах чадвар ихэснэ. Тэр эргэн тойрныхноороо хайрлуулж, хүндлүүлэх болно. Уран бүтээл ч ур чадвараа өсгөх боломжийг бүү алдаарай. Хэт ердийн гэж гололгүй ямар ч үед бүтээлч авьяас билгээ харуулна. Нууцхан мөрөөдөж явсан мөрөөдлөө биелүүлж, жинхэнэ аз жаргалтай болно. Хайр сэтгэлийн хувьд таатай cap байна. Шинэ сонирхолтой хүмүүстэй танилцах боломжийг бүү алдаарай. Өөрийн хийж буй үйлдээ тууштай, сахилга баттай байвал санхүүгийн байдал сайжирна.

Охин

Улс төрөөр оролдох хүсэл чинь биелэнэ
Энэ сард та мэргэжлийн ажилдаа амжилт гаргана. Цагаа зөв хуваарилах, ажилдаа дур сонирхолтой байх нь таныг эргэн тойрныхоо хүмүүсийн хүндлэлийг хүлээж, амжилт олоход нөлөөлнө. Хувийи амьдралдаа бага зэрэг урам хугарч болзошгүй. Шинэ танилтайгаа улаан хугацаанд харилцаж чадахгүй. Таны хүчин чармайлт талаар өнгөрөхгүй. Хувийи амьдралаа аз жаргалтай байлгахын тулд ухаан зар, Хялбар олсон амжилт охиныхонд төдийлөн таалагдахгүй. Улс төрчидтэй уулзах уулзалт амжилттай болно. Улс төрөөр оролдох гэсэн охныхны хүсэл биелнэ. Мөрөөдөлдөө хүрэхийн тулд том алхам хийхээс бүү татталз. Хийсвэр сэтгэлгээ, хурц ухаанаа ашигла.

Жинлүүр

Таагүй байдлаас салахыг хичээ
Та өөрийгөө амьдралын төвд байгааг мэдэрч амьдрах хангалттай хүчтэй, өөдрөг байна. Өөрийн амжилтандаа ганц дэмжиж байсан үгийг бүү март. Муу нөхцөл байдлаас түргэн салахыг хичээ. Өөрийнхөө зан аашийг мэдсэнээр өөртөө гэнэтийн зүйлийг олж харна. Холбоотноо олж, зорилгодоо хүрэхээр зоригтой явбал амжилтанд хүрнэ. Ямар ч харилцаа болгоомжтой, бие даасан байдлаа хадгалах нь амжилтанд хүрэх гол үндэс болно. Үүргээ биелүүлж, ажил хэргээ хэрэгжүүлэхэд таатай үеийг ашигла.

Хилэнц

Эрүүл мэнддээ анхаарах сар
Бүтээлч хандлага чинь дотоод боломж бололцоогоо нээх боломжийг авчирах болно. Бүхий л хүчээ гарга, та сайхан үр дүнд хүрч, бүхий л зүйлийг урагшлуулан ахиулж чадна. Өвчин өөрөө өөртөө ирдэг гэж бүү бод. Ужиг өвчин сэдэрч, гэмтэм бэртэл азгүй тохиолдол өртөж болзошгүй байна. Шалтгааныг нь олж илрүүлэн, бие цэвэрлэж, хорт зуршлаас хол байхыг хичээх нь зөв.

Нум

Гэр орноо засаж тохижуул
Удаан бодож төлөвлөсөн зүйлээ хийж эхэл. Ирээдүйн ажил хэрэг болон хувийн байшин, зуслан, гараашийнхаа суурийг тавихад тохиромжтой. Гэр орноо засаж тохижуул. Өөрийн үйлдлээ нарийвчлан бодож эргэцүүл. Гэрийнхэн чинь таны ажил хэрэгт итгэл муутай хандаж магадгүй. Үүнийг өөрчлөх гээд оролдоод үз. Гэрлэсэн хосуудын хооронд мөнгөнөөс болж маргаан гарах бололтой. Олонх нумууд найз нөхдөөсөө буюу холын хамаатнаасаа хагацах бололтой. Мөнгө санхүү, бичиг хэрэгтэй ажиллахдаа болгоомжтой бай. Бие нь муу байгаа дотно хүмүүстээ сэтгэл засах үг хэл.

Матар

Нууц холбоо тогтоох санал ирнэ
Аливаад анхаарлаа төвлөрүүлж, гол зүйлээ хандах, алдаа гаргахаас сэргийлэхэд хэцүү байх болно. Өөрийгөө бусад өөрийнхөөс илүү барих хэрэгтэй. Hyyц холбоо тогтоох гэсэн саналыг битгий зөвшөөр. Албан ёсоор зөвшөөрөгдөөгүй хамтын амьдралыг хүлээн зөвшөөрч болохгүй. Өөрийн байр суурь, нийгэмд эзлэх байр сууриа тогтоохыг оролдох хэрэгтэй. Бүтээлч мэргэжлийн хүнд амжилт ирнэ. Чухал танилцах уулзалт болон нөхцөл байдлын аятай тохироо ашиг авчрах магадлалтай. Аливаа шинээр эхэлсэн зүйл амжилттай дуусна.

Хумх

Шинэ төсөл зохиох ажилд оролцоно
Шинэ сарын шинэ өдрийг хэрхэн төлөвлөснөөр таны энэ сарын жил ямар байх нь шалтгаална. Та өөрийгөө нэлээд өндөрт өргөж чадна. Таниар бусад тань бахархаж, баярлах болно. Таны санаа бодлыг сайтар сонсоно. Шинэ санаа оноо хуримтлаглсан асуудлуулыг шийдвэрлэхэд тусална. Удахгүй та амьдарч байгаа орчин, ажлаа сольж магадгүй. Шинэ төсөл зохиох, төлөвлөгөө, бүтээлч санаачлага гаргах тал дээр ажиллах болно.

Загас

Мөнгө санхүүгийн хувьд хатуу дэг барих сар
Энэ сард ажил хэрэгч хүмүүсийн хувьд нийгэм улс төрийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарч эхэлсэн төслөө хөгжилд хүргэхэд таагүй байдал үүснэ. Өөрийгөө илэрхийлж, авьяасаа нээх цаг танд ихээр хэрэг болно. Гэхдээ та нөхөрлөлд унаж болохгүй. Ажиллах чадвартаа хир амжилт олно, төлий чинээгээр хамт олны дунд таны нэр хүнд өснө гэдгийг анхаар. Энэ сард та ямар нэг мөнгөний ажилд найдвар тавих хэрэггүй. Хатуу дэг барь. Зөн билигтээ итгэ. Хөнгөмсөг, зарчимч бус байдал чинь таны нэр хүндийг чинь унагаж мэднэ. Иймд ухаалаг байж, харилцаагаа тогтвортой байлга.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(133)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: zulaa.   2007-05-05
bayarlaa

Зочин: hongor.   2007-05-05
minii xuwid yag unen bsan. xund ue toxioldoxod yag tusalssan shuu. zarimdaa uxralt xund dawshiltiid awchirdag gej thanks anyway

Зочин: batuka.   2007-05-04
oooooo zailuul ongorson sar shal udlaa bailaa zurhai deer bichsen shig yum ogt boloogui yum bna talarhalaa hoorhonuudee

Зочин: otgonoo.   2007-04-25
tuhain ordniihoo talaar todorhoi medeelel bicheechee

Зочин: bulsara.   2007-04-22
hey huurhunuu nadad taalagdlaa. yag taarch bn. tsaashid bur iluu ihiig hiigeerei. amjilt bye

Зочин: saraa.   2007-04-19
nadad mash ih taalagdlaa bayarlala huurhuniihunduu

Зочин: suwdaa.   2007-04-18
shal teneg zurhai bna yagaad iim tteneg yumaa tabidag baina zurhainaas bbusad medeelel zobolgoo chini taalagdagdag shvv

Зочин: suwdaa.   2007-04-18
shal teneg zurhai bna yagaad iim tteneg yumaa tabidag baina zurhainaas bbusad medeelel zobolgoo chini taalagdagdag shvv

Зочин: dulguunuu.   2007-04-17
jaahan delgerengui bsan bol zugeer ym gehdee l setgeld taarsangui yr ni ene deer buh ord muu bna aa

Зочин: miky.   2007-04-17
dandaa nasand hursen tom humuusiin zurhai bh yum usvur uye_iinhend zoriulsan zurhai gargaachee! ah egch naraa

Зочин: tuya-201.   2007-04-12
taalagdllaa ok cak

Зочин: Uya.   2007-04-12
vnen baigaasai

Зочин: uka.   2007-04-12
taalagdaj bna aaminii huvid bolj bna shuu okey SAK shuu huurhunchvvdee

Зочин: bayasaa.   2007-04-12
dajgvi shvv bielwel vnheer goe

Зочин: oyunaa.   2007-04-11
yahaw gaigui l ym gehdee jaahan delgerengvi ym bicheerei

Зочин: erdenesukh.   2007-04-10
minii huvid dajgui sar bna

Зочин: erdenesukh.   2007-04-10
minii huvid dajgui sar bna

Зочин: erdenesukh.   2007-04-10
bayarllaa bidnii toloo hiisen buhend

Зочин: otgoo.   2007-04-09
delgerengui yum bichihgui dee jaahan ontsgui l yum gehdeee yah ve. dajgui l yum. zarim ugeee zuv onovchtoi bichvel deer bh. neeh sain oilgohgui bna.

Зочин: sergelen.   2007-04-09
shal teneg zurhai bn bi oor zurhainii nom harsan shal oor yum bnlee bi ehleed ih gaihsan harin daraa ni zurhaid ergelzeh bolloo

Зочин: Ariunaa.   2007-04-09
Гадаадын сэтгүүлээс орчуулсан бололтой. Ямар ч байсан манайхан шиг санаанаасаа зохиогоогүй юм шиг байна. Баярлалаа, биднийг хуураагүйд.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com