ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл муу зуршлууд ба түүнээс салах аргуудыг толилуулж байна

Охид  | 2007 / 04 / 09

1. Тольдох зуршил. Ийм зуршилтай эмэгтэй нэг ч толийг харалгүйгээр өнгөрөөдөггүй. Үс зүс хэвийн гэж мэдсээр байж тольдоод л байдаг. Ийнхүү байнга тольдохын муу тал нь бүсгүй өөртөө итгэхээ больдогт оршино. Тольдох зуршилтай хүн орой бүр өнөөдөр юу үзэж харснаа бодох хэрэгтэй. Тэр үед өөрийн чинь дүр маш олон удаа орж ирдэг бөгөөд улмаар энэ зуршлыг орхидог байна.

Эмэгтэйчүүдийн хамгийн түгээмэл муу зуршлууд ба түүнээс салах аргуудыг толилуулж байна

2. Муу ёрд итгэх. Энэ тун арилж өгдөггүй зуршил. Хар муур зам хөндлөн гарвал муу. Хэн нэгэн авгай хар ус цацвал муу гэх мэт. Иймэрхүү мухар сүсгээс болж хүн маш их цагаа алддаг. Энэ зуршилтай тэмцэхийн тулд муу ёр гэж боддог тэр зүйл тохиолдох үед огт айж цочилгүй харин ч явж очин харж зогсох гэх мэтээр сэтгэлээ хөглөх ёстой. Удалгүй шал дэмий юмнаас айж байснаа ойлгодог.

3. Эрэгтэй хувцас өмсөх зуршил. Ийм зуршилд автсан хүн удалгүй дэлгүүр явахдаа хүртэл зөвхөн эрчүүдийн дэлгүүр рүү алхдаг нэгэн болно. Үсээ хайчилж аль болох богино эрэгтэй маягаар засдаг. Үе үе бүр хусч хаях нь бий. Энэ зуршлаас салахын тулд өнөөх муухай эрэгтэй хувцастайгаа үе үе гоо сайхан хувцасласан бүсгүйчүүдийн дунд орж байх хэрэгтэй. Удалгүй өөрийгөө баавгай юмуу заан шиг болохыг мэдэж авна.

4. Хэрэггүй худалдаа хийх зуршил. Харамсалта йнь ихэнх эмэгтэйчүүд дэлгүүр хэсэх, улмаар өөртөө, нөхөртөө, хүүхэддээ хэзээ ч, хаана ч өмсөх боломжгүй хувцас авах хоббитой байдаг. Ийм эмэгтэйчүүд цалин аваад хоёрхон хоногийн дотор үрж дуусгадаг бөгөөд үлдсэн өдрүүдийг мөнгө төгрөг хүрэлцэхгүй зовж шаналж яваа хүний дүрээр өнгөрөөнө. Та түүний худалдаж авсан олон хэрэггүй барааг харвал учрыг ойлгож өрөвдөх биш уур хүрэх вий. Ийм эмэгтэйчүүдийн хувьд тархиа ажиллуулах боломжгүй бол тэмдэглэлийн дэвтэртэй болох хэрэгтэй. Барааг тэр дор нь авах биш эхний өдөр дэвтэрт бичиж үнийг нь жагсаагаад харин маргааш нь авах эсэхээ сайтар бодож байж шийдээрэй.

5. Самар цөмөх зуршил. Зун намрын саруудад самар цөмөн хуруугаа хөхөж өнгөрөөдөг хүүхэн дүүрэн. Самар цөмдөг хүүхэн хамгийн наад зах нь хуруу гараа цэвэрхэн авч явах боломжгүй. Цаашилбал ажил хийх, ном унших боломжгүй. Тэд самар цөмөнгөө хийж чадах ганц ажил нь савангийн дуурь үзэх явдал. Шулуухан хэлэхэд самар цөмдөг хүнд самар цөмөхөөс өөр ямар ч ажил хийх цаг гарахгүй. Хэрэв та ийм муу зуршилтай бол гурав хоног самар цөмөхгүй байх гээд үзээрэй. Болохгүй бол 10 суниаж, 30 удаа сууж босч, 50 удаа боргоцой зураарай. Самар цөмөхийн оронд бохь зажилж суларсан гараараа компьютерийн товч цохивол ямар вэ?

6. Насны тухай бодох зуршил. Нэгэн суут хүн "Эмэгтэй хүн хэдэн настай юм шиг харагдаж байнав яг тийм настай гэж хэлсэн байдаг. Ихэнх бүсгүйчүүд 30 гарангуутаа толинд үрчлээс хайж эхэлдэг. Мөн би залуу харагдаж байна уу гэх асуултыг толинд зогсоо чөлөөгүй тавьдаг байна.
Ийм зуршилтай хүмүүс болж өгвөл залуу хувцаслаж, дайчин хөгжим сонсох хэрэгтэй. Ер нь эмэгтэй хүний хувьд төрсөн өдрийн баярыг аль болох тэмдэглэхгүй байвал зохино.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(859)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: boloroo.   2011-04-03
tamhinaas yaj garah wee tuslaach

Зочин: shuuder.   2010-10-17
usnii salaa tuuh bs muuhai zurshul heheh

Зочин: erka.   2010-01-18
  teneg ban

Зочин: girly.   2009-07-06
yu neh eregtei huvtsas ene ter umsuh gd bdag olon ohid bdaggui bhaa. tged bas zurshil geher neg tiim humsa mereh esuul huvtsasnda bainga sana zovood huvtsasa yanzalah geh met tiim yum orulj ugvul ilu sonirholtoi bh. oloh ohid sanaandgui humsara oroldoh ch yumu esul huvsasnasa nadldsan jijeg hogo tuh ch yumu tim yum sanaandgui hiiged bdagsht. erchudeed bol ene ni muuhai sanggdag gdgiig medelguiger. ther imerhu talin zuvulgu orulj ugurui bayarlalaa

Зочин: undraa.   2009-05-04
barag buh ohidod l tolidoh zurshil bdg sh.bi ch gsn durtai hehhe

Зочин: kkkk.   2009-05-02
tolidoh bol bainga shuuu

Зочин: hey.   2009-05-02
hi

Зочин: hi.   2009-04-18
shopping bol ohiduudad bugdend ni l bdag hobby sh dee! horih hereggui gej bodjiina. gehdee hereggui yum yum avna gedeg ni ch zuv shuu

Зочин: hi.   2009-04-09
hi o mend tamhinaas yaj garah tuhai bichwel yaj bna

Зочин: uulkun.   2007-04-09
xe xe tolidoh zurshil ch aygvi bol ohin bolgond emegtei hvn bolgond l bdag bhda toli bolgoniig algasahgvi tolidool te xe xe tolind harah ug ni ih muu yum gesen shde

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com