ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

2007 оны эрүүл мэндийн зурхай

Зурхай  | 2007 / 04 / 25

Хонь

Тайван байдлыг эрхэмлэ
Найман сараас эхлэн он дуустал хонины ордныхон ажлын ачааллаа багасгаж хүч энергээ зөв хуваарилах хэрэгтэй. 2007 он бүхэлдээ даралт стресс ихтэй байх тул аливаад бухимдал сэтгэлийн хөөрлөө барьж дайван байхыг эрхэмлээрэй. Эс тэгвэл сэтгэл санааны тайван бус байдал янз бүрийн өвчний шалтгаан болоод зогсохгүй ажилдаа амжилт гаргахад саад болно. Энэ нь таны амьдралын дүр төрхтэй шууд холбоотой. Өөрийгөө хайхралгүй явсныхаа төлөөсийг нэлээд хэд нугалж төлөх хэрэгтэй болж магадгүй. Архаг хууч өвчнийг эмчилж илааршуулахад тааламжтай үе энэ мөн.

Үхэр

Бусдад буян үйлдвэл арвижин дээшилнэ
2007 онд та дээд тэнгэрийн ивээлд бүрэн багтах тул эрүүл мэндийн асуудлаар санаа зоволтгүй. Өөдрөг үзэл бодол хүмүүст хандах өгөөмөр сэтгэл таныг сэргээж бас гадны таагүй нөлөөнөөс хамгаалах болно. Сэтгэлийн хямрал дарамт түгшүүр нэлээд байх боловч та маргаашдаа итгэх итгэл төгс, дотоод сэтгэлийн тэнцвэрт байдлаас хадгалж чадвал энэ нь хэцүү зовлон биш. Сул дорой, ядуу зүдүү, хувь тавиландаа гомдсон хүмүүст уужим сэтгэл гарган, энэрэл үзүүлбэл таны сайхан сэтгэлийн хариу удахгүй ирнэ. Энэ бүхэн ирээдүйн ажил үйлс сайн сайханд тань тустай.

Ихэр

Эрүүл мэнддээ анхаарч уламжлалт анагаах ухааныг шүт
2007 онд ихрийн ордныхон өөрийн дотоод сэтгэл рүүгээ илүүтэй анхаарч, ганцаараа нам гүм орчин нь аль болох удаан байвал сайн. Сэтгэлийн аливаа асуудлыг стресс дарамт багатайгаар шийдэхийг хичээ. Эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй. Эмчилгээ сувилгаа хийх шаардлагатай тохиолдолд уламжлалт анагаах ухаан болон уламжлалт бус аргыг хослуулбал үр дүн нь сайн байх болно.

Мэлхий

Сэтгэлээр өөдрөг бай
Янз бүрийн салбарт хүчээ сорихдоо биеийн болоод оюуны чадал боломжоо зөв хуваарилах нь чухал. Эрүүл мэндээ сайжруулах архан хууч өвчнийг анагаах асуудалд анхаарч уламжлалт аргыг хэрэглэхийг хичээ. Та эрүүл саруул байж гадаад өнгө үзэмж имиджээ өөрчилж өөртөө итгэлтэй болсноор хүссэр зорьсондоо хүрэх боломжтой. Хямрал зөрчилдөөнтэй үе цөөнгүй тул түүнийг хохирол багатай даваахад таны сэтгэлийн бат бэх чанар ихээхэн тус болно. Хэрэв та дотоод сэтгэлийг шаналалд хэт автвал асуудлыг улам хүндрүүлж архаг хууч өвчнийг сэдрээхэд хүргэнэ.

Арслан

Гэр бүлдээ анхаарал илүү хандуул
4-р сараас эхлэн он дуустал ажлын ачааллаа багасгаж хүч энергээ зөв хуваарилах хэрэгтэй. Аливаад бухимдах сэтгэлийн хөөрлөө барьж, тайван байхыг эрхэмлээрэй. Гадаад орон, алсын аялалд явахдаа болгоомжтой бай. Бусад тохиолдолд арслангийн ордныхон эрүүл мэндийн талаа санаа зовох зүйлгүй. Гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндтэй хобоотой асуудалд анхааралтай ханд.

Охин

Ажлаа зөв хуваарилж тайван бай
2007 онд охиныхны эрүүл мэнд сайн байна. Гэхдээ энэ онд тохиох шийдэгдээгүй асуудлууд сэтгэл зүйн дарамт авчрах магадлалтай. Иймд энэ онд анхаарах гол санамж бол аль болох асуудалд тайван уужуу сэтгэлээр хандаж өөрийгөө хямраахгүй байх нь чухал. Эрүүл мэндийн хувьд хамгийн сулавтар цэг толгой байх болно. Ажил үүргээ зөв хуваарилж, мөрөн дээрх овоорсон ачаагаа үе үе султгаж бай. Хариуцлагаа дэндүү ихээр ухамсарлаж, бүхнийг өөртөө үүрэх тусам таны эрч хүч төдий чинээ сулрах болно гэдгийг санаарай.

Жинлүүр

Танд хангалттай эрч хүч байна
Таны амьдралд тохиолдох олон асуудлыг аль болох тайван замаар шийдэх нь чухал. Мөнгө санхүү, ажил үүрэг, гэр бүлийн болоод дурлалын харилцаанд үүссэн элдэв саад бэрхшээлээс болж сэтгэл санаагаа хямраахгүйг хичээ. Сэтгэлийн дарамт стресс нь таны эрүүл мэндэд таагүй нөлөөлөх болно. Эмчилгээ сувилгаандаа уламжлалт болон уламжлалт бус аргыг хослуулбал сайн. Бусад талаар эрүүл мэндийн хувьд санаа зовох зүйлгүй.

Хилэнц

Хувиа хичээсэн зан хааяа гарга
Тодорхойгүй олон асуудлаас болж сэтгэлийн дарамт, стресс ихтэй байх магадлалтай. Эрүүл мэндийн хувьд энэ онд анхаарах гол зүйл бол аль болох асуудалд уужуу сэтгэлээр хандаж өөрийгөө хямраахгүй байх нь чухал. Эрүүл мэндийн хувьд хамгийн сулавтар цэг толгой, бөөр байх болно. Хариуцлагыг дэндүү ихээр ухамсарлаж, бүхнийг ганцаараа шийдэх гэж зүтгэвэл таны эрч хүч төдий чинээ сулрах болно. Хань нөхөр, хүүхдэд анхаарал тавих нь зүйтэй, гэхдээ өөрийгөө тоохгүй байж болохгүй шүү.

Нум

Маш тайван байх хэрэгтэй
Нумын ордныхон энэ жил эрүүл мэндийн талаар төдийлөн санаа зовох зүйлгүй. Үр хүүхэд, гэр бүлийн ахмад гишүүнд халамж анхаарал тавих шаардлагатай. Гэхдээ өөрийгөө мартаж болохгүй. Хэтийн зорилгодоо хүрэх гэж эрүүл мэндийн асуудлаа хойш тавибал энэ нь таны амжилтад саад болох магадлалтай. Хэтэрхий их ачаалал, сэтгэлийн түгшүүр зовнил таны өөртөө итгэх итгэлийг бууруулж, эрүүл мэндэд таагүй үр дагавар авчирна. Тайван, өөдрөг бодлоор өөрийгөө цэнэглэж байхыг зөвлөж байна.

Матар

Стресст орохгүй байхыг хичээ
Эхний таван сард та өөрийн бие эрхтний дохиог сонсож ажил амралтаа зохицуулж сурвал сайн. Гэр бүл ажил төрөл бизнесийн асуудал таны хамаг хүч энергийг шавхах ба, архаг хууч өвчнийг сэдрээх магадлалтай. Хэн нэгний тусламжгүйгээр өөрийгөө халамжлах аргагүй. Ирээдүйн зорилгын эрүүл мэднийн асуудлаа хойш тавих гэвэл энэ нь таны урагшлах хөдөлгөөнд хязгаарлалт болж мэднэ. Хэтэрхий их ачаалал, сэтгэлийн түгшүүр таныг өөртөө итгэх итгэлгүй болгож таагүй үр дагавар авчирн. Аль болох тайван байж хэт их ачааллаас зайлсхий. Өдөр тутмын ажлаа дарамт стрессгүй болгохоор зохион байгуул.

Хумх

Гэмтэж бэртэхээс зайлсхий
2007 онд хумхын ордныхон гэр бүлийнхээ гишүүд болон өөрийнхөө эрүүл мэндийн талаар аль болох ихээр санаа тавих шаардлагатай. Зургаан сард гэр орон ахуйн хүрээнд нэмэлт үүрэг хариуцлага буй болох тул энэ нь таныг нэг хэсэгтээ завгүй байлгана. Ачаалал ихэссэнээс таны архаг хууч өвчин сэдэрч магадгүй. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй. Болж буй үйл явдалд тайван хандан сандарч бухимдахгүй сэтгэлийн хөөрөлд автахгүй байвал сайн. Наймдугаар сарын 20-наас аравдугаар сарын 20-ны хооронд гэмтэж бэртэж магадгүйг анхааруулж байна.

Загас

Эрүүл мэнддээ тусгайлан анхаар
Оны эхнээс есөн cap хүртэл эрүүл мэндийн талаар санаа зовох зүйлгүй. Гэр бүл ойр дотныхоо хүмүүст аль болох анхаарч тэдний эрүүл мэдийн талаар санаа тавьж бай. Сэтгэлийн дарамт стресс, эрүүл мэндэд таагүй нөлөөлөхийг санаарай. Архаг хууч өвчнийг эмчлэх мэс ажилбар хийлгэхэд оны эхний саруудыг сонговол сайн. Бархасвадь гариг арслангийн ордонд байрлах үед таны эрүүл мэндтэй холбоотой асуудал амархан шийдэгдэнэ.

  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(252)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: klaxons.   2007-07-12
unen yum shig bna.bi ihriin ord gantsaraa l bgad bmar bna.gantsara bval uneher sxn

Зочин: uuu uuuuu.   2007-07-02
yanaa aimar yum be. bertene geed bhiin. uhchihvel yanaa. bi yeruusuu itgehgui eeeee

Зочин: lkhgaa.   2007-05-04
bvgdeeree l dajgvi geh yum ...ta nar odoo bvgdeeree "vzmerch" yum yy haashaa yum... ygaasaa hvn sanaa, bodol yamar handlagatai bna amidralch gesen tiim l bdag yum ... bi law yumiig dandaa sainaar tusuuldug bolohoor zyrhatai, zyrgaigvi saihan l amidardag...gehdee hvn bvr l uur bdag bh l daa~

Зочин: aagii.   2007-05-02
dajgvi yumaa

Зочин: enny.   2007-04-26
168 orchim undurtei 50kg jintei ohidod honhnii bayariin deel zarna. zagvariin hyvid davtagdashgui. ytas 99610292

Зочин: shinya.   2007-04-26
unen baih magadlal 80% bna

Зочин: Ganaa.   2007-04-26
yahav dajgui l zuvlugee bna

Зочин: haliun.   2007-04-26
hehe dajgui yumaa tnx

Зочин: boloroo.   2007-04-25
dajgui saim yumaa taalagdaj bna

Зочин: aagii.   2007-04-25
sain bna aa taalagdaj bna shuu

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com