ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Таны гоо сайханд

Охид  | 2007 / 05 / 06

Нүүрээ будна гэхээр л эмх замбараагүй нэг үгээр хэлбэл, аальгүй хэмээх тодотголтой ойлгодог байсан үе ард хоцорч. Эмэгтэй хүн өөрийн өө сэвийг далдалж, аль нэг хэсгээ тодосгож, гоо үзэсгэлэнгээ хурцалдаг нэг зэмсэг нь будаг шунх.

Таны гоо сайханд

Угаас будалт хийхэд бичигдээгүй дүрэм гэж хэлж болох нэг зүйл байдаг. Энэ бол нүдний тень тод байвал уруулын будаг бүдэг, уруулын будаг тод байвал нүднийх эсрэгээр байх ёстой. Мэдээж энд өнгөний зохицол байх хэрэгтэйг анхаараарай.
Мэдээж будахад бас нас, намба, ажил мэргэжлийн хувьд ялгаа гарч таарна.

Охид
Хэт тод өнгө сонгох хэрэггүй. Угаас залуу бүсгүй будагтай, будаггүй гоо үзэсгэлэн нь гэрэлтэж байдаг. Гэвч зуны халуун нар, салхи шорооноос арьсаа хамгаалах хэрэгтэй. Арьсны өнгөнд тохирсон энгэсэг тавих хэрэгтэй. Эс бөгөөс нүүр тань баг зүүчихсэн мэт хиймэл харагдана. Нүдэндээ тод өнгийн тень бүдэгхэн түрхээд, сормуусаа үл ялиг будаж өгөөрэй. Харин уруулаа тод биш өнгөлөгчөөр өнгөлөөд л боллоо.

Ажил хэрэгч, нас бие гүйцсэн эмэгтэй
Угаас ажил хэрэгч эмэгтэйд ший жүжигчин мэт будаг тохирдоггүй. Тэдний будагны сонголт ерөнхийдөө арьсны өнгөтэй дүйцэхүйц байвал зүгээр. Энгэсэг дээрээ хацар өнгөлөгч үл ялиг түрхэн сайтар тараан, энгэсэгдээ уусгаарай. Нүдний будагны хувьд зовхиноос хөмсөг хүртлээ тавьсан тень тань дээшлэх тусмаа шингэрсэн байх ёстой. Эс бөгөөс нүдний шилтэй байгаагаас ялгаагүй. Харин уруулаа хүрээлэгчтэй уусахаар өнгөөр будаарай.

Этгээд содон зүйл сонирхогчид
Ийм зүйл хүсэгчдэд шивнэх үг байна. Энэ бол “Солонго” хэмээх будалтын тухай. Харин будалт зөвхөн охидод хамаарах юм шүү. “Солонго” нь зовхиндоо цэнхэр, ягаан, эсвэл ногоон ягааны хослол юм. Ийн будахдаа нэг нэгэндээ уусахаар өнгө сонгох хэрэгтэй. Мөн цайвар ягаан, цайвар цэнхэр өнгө байна гэдгийг анхаараарай.

Зөвлөгөө
Зовхины дасгал: Хөмсгөн дээрээ гурван хуруугаа тавь. Арьсаа дарж, дараа нь дээш тат. Энэ үед нүдээ аних гэж оролд. Энэ дасгалыг дөрвөн удаа давтана .

Нүд орчмын үрчлээнээс сэргийлэх дасгал: Хоёр гарын дунд гурван хурууг үрчлээн дээр тавина. Нүдээ аньж, нээ, гэхдээ маш удаан. Дасгалыг гурван удаа давтана.

Духны дасгал: Хоёр гараа духан дээрээ тавьж даран, арьсаа дээш тат. Энэ байдалд нүдээ аних гэж оролд. Гурван удаа давтана.

Уруулын дасгал:
1.Таны амны урд аалзны тор агаарт байна гэж төсөөл. Уруулаа шөмбийлгөн тэрхүү аалзны торыг унагахгүйн тулд үлээ. 5-10 удаа давтана.
2.Уруулаа юүлүүр болгон шүдээ хамхи. Уруулын хоорондох жаахан завсраар амьсгалаа хүчтэй гарга.

  |  
Өмнөх мэдээлэл
Хайр дурлалаа хайцгаая
Дараах мэдээлэл
Нууцхан сэтгэл

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(605)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: gantsetseg.   2010-11-27
bas jin nemsen tohioldold hurdan turah talaar

Зочин: gantsetseg.   2010-11-27
nuluuluh yum bsh uu

Зочин: hulan.   2010-10-23
taalagdlaa shuu ok.Tiimee daraa huwtsasnii tuhai ok bas jaahan miraalag ohiduudad

Зочин: buka.   2009-12-02
sain bnu hey nuuree budahguigeer goy onglog tsagaan haragdah arga helj ogooch

Зочин: doogii.   2009-09-25
nvvreee yaj budwal tsewerhen haragdah we jijig hen nvvrt bol

Зочин: unje.   2009-07-17
hahahahaha ymar huurhun bolchvooooo:)

Зочин: nomi.   2009-04-19
tnx goy l yum. 1guih yum bnaaa. punk huvtsasnii zagvar gargaach tehuu

Зочин: chuka.   2007-05-10
nadad ene bulan ih taalagdlaa yer ni tsaashdaa huvtsasnii talaar gargaval buur sain bna gej helmeer bna

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com