ЭхлэлЗөвлөгөөСонжооФотоСанал асуулга Дэлгүүр хэсьеБайгууллагуудБрэндүүд

Нууцхан сэтгэл

Чөлөөт цаг  | 2007 / 05 / 06

Хонгор шувуухай минь чи өөртөө хамааралгүй юмыг яахаараа сонирхож байдаг юм бэ. Би чамайг бодохдоо нөхөрт гараагүй, гарсан ч амьдралаа цөхрөл гутралд хараахан оруулаагүй, тийм байдалд хүргэхээргүй ухаалаг, үзэсгэлэнтэй бүсгүй гэж бодож явдаг юм шүү дээ. Гоонь эрийн амьдралын өнгөнөөс болоод ийм бодолд хүлэгдэв үү яав.

Чи "Нөхөр маань нууц амрагтай болчихвол яах вэ" гэж хэлэхээсээ ч цэрвэсэн байхыг бодвол ийм амьдралаас үнэхээр айдаг юм байна. Нөхөр чинь ч юмуу, чи өөрөө нууц амрагтай харьцаж эхэлсэн бол хэрхэн яаж хандвал зохих талаар хоёулаа ярилцъя л даа. Олон үеийн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хэн нэгнээс цэрвэсэн нууцалсан сэтгэлийн дотно харьцааг “Нууц амраг” гэдэг. Тийм амрагуудын тухай сэтгэл уярч, нулимс дуслам дуу байдаг даа. Хэрвээ чиний амьдралд зөрчил үүсэж, чи үнэхээр үүнийг сонирхож байгаа бол би чадах чинээгээрээ л чамд туслахыг хичээлгүй яахав. Гэвч "Нүгэл нүглээс айсангүй: нүдний чинь хөөрхөнд арга ч үгүй даслаа. аюул аюулаас айсангүй, аашны чинь сайханд арга ч үгүй автлаа даа" гэж хослон дуулж байгаа хоёрт хорсон атаархах гэдэг хэцүү л дээ. Бидний өмнө нь дахин дахин ярилцаж байсан хайр дурлал, гэр бүл, гэр бүлийн зөрчил болоод зохицолын нэг хэсэг энэ яах аргагүй мөн. Мөнөөх санамсаргүй гэрлэлт, тохиролцооны гэр бүлийн дунд мөнх оршиж ирсэн энэ харьцааг хүлээн зөвшөөрөх, эсэргүүцэн тэмцэх аль аль нь төвөгтэй гэдгийг чи ойлгох байхаа. Ихэнх бүсгүйчүүл нөхөрт гармагцаа түүнийгээ мөнгөний машин болгож, энхрийлэл халамжаар дутааж амьдралаа ямар ч сонирхолгүй болгосноо өөрөө мэддэггүй. Yүний нэгэн адил эрчуүл маань эхнэр авмагцаа өөрийнхөө эд хогшил, гэрийн үйлчлэгч, манаач мэт харьцаж эхэлдэг. Тийм байтлаа хэн нэгнийгээ гэрэл гэгээ, баяр жаргал руу тэмүүлмэгц учиргүй их сандарч, шуугиан дэгдээж, түүнийг нь хааж боох бүхий л аргыг эрж хайдаг. Энэ бол хань ижилдээ хайртайдаа биш, зүгээр л эдэлгээний морь шиг өөртөө байлгахыг хүссэн хүсэл, атаа хорсол гэж би дотроо бодож явдаг юм л даа. Миний энэ бодол чамд таалагдахгүй байгааг би ойлгож байнаа. “Yг хатуу ч явдалд тустай" гэдэг. Уучлаарай бүсгүй минь, чиний сэтгэлийн гутрал зовлонг даамжруулахыг би яахан хүсэх билээ. Чи нэгэнт л нууц амрагтай болсон нөхөртэйгээ яаж харьцахыг асууж байгаа бол хоёулаа яриагаа үргэлжлүүлье. Хэрвээ чамд тийм явдал тохиолдсон бол маш эерэгээр авч үзвэл чиний залууг тун дажгүй эр хүн юмаа гэж би бодож байна.
Сайхан ургасан өвс ногоон дээгүүр хөл нүцгэн явж байхдаа ус хараагүй ч тэнд ус чийг байна гэдгийг мэднэ. Чи өвдөж шаналаагүй ч гэсэн битүү хатуу зовиур түгшүүр сэтгэлд чинь хургаад ирвэл би өвдөх нь ээ гэдгээ бас мэдэрнэ. Яг үүнтэй адил үл ойлгох. эргэлзээ төрөх байдлаар нөхрөө өөр эмэгтэйтэй дотно харьцаа үүсгээ юү дээ гэсэн түгшүүр сэтгэлд чинь ургах болно. Манай энэ яачихаа вэ, урьд нь ийм байгаагүй гэсэн мэдрэмж төрж эхэлнэ. Орой ажлаасаа ирээд чамтай хуучилж, маргааш юу хийх хэнтэй уулзахаа илэн далангүй ярьдаг байсан бол ингэж ярих нь цөөрөөд чамаас цэрвэсэн, сэтгэл нь зовиуртай ч юм уу нэг юм нууцалсан байдалтай болно. Тухайн өдрүүдэд хэсэг хугацаанд юу хийсэн нь чамд тодорхойгүй. Энэ тухай асуухад маш авцалдаагүй хариулт хэлж, нөгөөх ойлгомжгүй ажил төрөлтэй нь хутгалдахыг чи ажиглаж болно. Чиний сайн мэдэх хайрладаг хүн гэнэт чамд ойлгомжгүй, заримдаа бүр танихгүй хүн шиг санагдана. Нөхөр чинь чамд шүүмжлэлтэй хандаж, үсээ тэгж засуул, наад хувцас хунараа хар гэж хэлж ч магадгүй. Нөхрийн чинь очих дуртай болсон газар хэн нэгэн найзынх нь ч юм уу, эсвэл зоогийн газар, зургийн үзэсгэлэн ярианд нь олон давтагдана. Тэнд очиж саатлаа гэж тайлбарлахыг оролдох байх. Хувцас өмсгөлдөө анхаарал тавьж өмнөхөөсөө арай л өөрөөр аяглаж аашлах нь чиний харцны хажуугаар өнгөрч чадна гэж үү. Хайр дурлал юм уу ямар нэгэн сайхан эмэгтэйн тухай ярихдаа нүд нь сэргэх атлаа гэр бүлийнхээ тухай ярихад тээршээнэ. Нөхөр чинь гэртээ оройтож ирэх нь олширч ажил төрөл ихтэй байгаагаа байн байн учирлан ярина. Зарим эрчүүл эхнэртээ анхаарал тавьж байгаа дүр эсгэх явдал ч байдаг. Ихэнхдээ сэтгэл хангалуун, өөртөө итгэсэн баяр бахдалтай инээмсэглэл цалгиулан явааг чи ажиглаж болно. Энэ үеэс чиний гайхшрал, нүдний үүл арилж бидний амьдралд ан цав үүсчээ гэдгийг зүрхээрээ мэдэрнэ, Тэр үөд яах вэ. Энэ бол үнэхээр чиний шийдвэрлэвэл зохих асуудал мөн. Yүний цаана чиний нэр төр, бахархал, үр хүүхдийн ирээдүй байгаа гэдийг ухаалгаар бодох хэрэгтэй л дээ. Нөхөр маань яагаад өер эмэгтэйг хүсэмжилж болохгүй билээ. Би түүнийхээ санаанд хүрэхгүй байж тэр сайхан хүсэл мөрөөдөл, инээмсэглэлээс нь салгаж оюун санаагүй амьтан болгохын хэрэг юу байна. Дураараа л болог гэж бодох бүсгүй ер нь гарах болов уу. Уг нь ингэж бодох үнэхээр зөв ч гэлээ бүсгүйчүүл хэзээ ч ингэж бодож чаддаггүй. Ихэнх хүүхнүүд өрсөлдөгчөө харахыг юу юунаас илүү хүсдэг. Хаана ажилладаг, ямар мэргэжилтэй, нас сүүдэр, хөөрхөн муухай гээд л бөөн бодол эрэлхийлэлд автдаг.
Миний танил эмэгтэй нөхрийнхөө амраг хүүхнийг найз нөхдийнх нь хамт гэртээ урьж л дээ. Нөхөр нь сайхь эмэгтэйг маш энхрий дотноор харах мөртлөө түүнтэй бараг ярихгүй байхыг хичээж байгаа нь хэний ч нүдэнд ил байгаа нь ойлгомжтой. Жирийн танил, хамт ажилладаг хүмүүсийн хэмжээнд ярилцаж, авгайдаа танилцуулжээ. Эхнэр ч мэдээж өрсөлдөгчөө сайн харж авалгүй яах вэ. Тэгэх л гэж энэ цайллагыг зохион байгуулсан юм хойно. Өөрөөс нь энхэрхэн, сэтгэл татам бүсгүйг хараад хор шар нь хөдөлж, хувийн өмчинд нь халдсан мэт, хуримын бөгжийг нь булааж авсан мэт санагдах нь мэдээж. Зочдыг босго давмагц л
-Энэ бүсгүй чиний юу юм бэ. Амраг чинь юм биш үү. Учиргүй хайрлаж энхрийлсэн харцаар ширтэхийг чинь хараагүй гэж бодоо юу. Миний чих дүлийрч, нуд сохроогүй гээд л бууж өгч. Энэ ч аргагүй. Иймэрхүү дайралтаас эр хүн аль болохоор бултаж зайлахыг хичээлгүй яах вэ.
- Нэг муу гудамжны янхан, мөнгөний хүүхэн. Хүнээс илүү юу байгаа юм. Годойсон шар юм л байна. Муу өлөгчин чамайг даа ... гээд л эхнэрийн хор малтсан үг улам гүнзгийрэхэд эр хүн тэснэ гэж үү. Хайрлаж энхрийлж яваа бүсгүйгээ хүнд доромжлуулахыг хэн хүсэх билээ. Өмөөрөхөөс өөр аргагүй. Чи бод доо. Энэ эмэгтэй нөхрийнхөө сэтгэлдээ нууцалж нандигнаж яваа бүсгүйг нь гэртээ урьж өөртэйгөө зэрэгцүүлэн харуулах хэрэг байсан уу. Нууц амрагаа өмөөрч байгаа нөхрөө харах юу нь сайхан байх вэ дээ. Энэ бол дэндүү бодлогогүй, өөрийгөө хэтэрхий доор оруулсан үйлдэл байгаа биз. Ингэж болохгүй. Бүсгүй минь чи нөхрийнхөө дурлалт эмэгтэй рүү хичнээн л их довтолно төдий чинээ чамаас хөндийрч чамайг хайрлахаа болино. Чиний элдэвлэн аашлахаас зүрхшээж, сүүлдээ гэрээсээ хөндий амьдарч сурна. Эсвэл ганцаараа эсвэл дурлалт бүсгүйтэйгээ цагаа нөхцөөхийг хүснэ. Энэ нь чамд яавч сайн зүйл биш нь ойлгомжтой. Чамд буруу өгөхийн аргагүй л дээ. Цэцэг жимс шиг залуу сайхан насаа түүндээ зориулж, бүхий л амьдралынхаа турш үнэнчээр зүтгэж. үр хүүхдийг нь өсгөж явахад яалаа гэж бусдын зүг хадуураваа гэж бодоход чамд гомдолтой байгаа нь үнэн. Гэвч та ухаантай хүн учраас ямар нэг аюул заналхийлж байгааг дүгнэж цэгнэх нь чухал. Гэнэт автагдсан сэтгэлийн хөөрөл чинь учирсан хоёрыг амар тайван байлгахгүй байхыг л шаардах байх. Тиймээс ганцаараа үлдээд би тэдний амьдрал дурлалыг хөндөж заналхийлснээрээ юунд хүрэх вэ гэдгийг бодохыг хичээ. Нөхөр маань нууц амрагтай болж намайг доромжлолоо гэж бодохоосоо илүү би ямар алдаа хийв. Нөхрийгөө өөртөө хайртай байлгаж чадаагүйн учир юунд байна. Би хэр хайрлаж халамжилсан билээ гэдгээ мартдаг. Энэ зуур царай зүсээ арчлах, гоёлын хувцсаа тохируулах гээд л олон олон юмыг анхаарахаа больсон байдаг. Нэгэн хэвийн харьцаа, нэгэн хэвийн хоол унд, үс зүс орчиндоо ямар ч шинэ соргог мэдрэмж өгөхөө болино гэдгийг санадаггүй. Бас залуу бүсгүйчүүл үр хүүхэд төрүүлэхийн хүндээс ямагт залхдаг тул эр нөхрийнхөө хусэл тачаалыг хааж боож байдаг. Энхрийлэл янаглалаас аль болох зайлж зугтаадаг. Ер нь нэг гэрт ороод арван жил болсноос хойш эр эм хоёрт ямар ч шинэ сонин юм байдаггүй. Ядаж л бага насныхаа тухай яриад дуусчихсан байх жишээтэй, Ингээд л байж байдаг юм гэсэн нэгэн хэвийн ойлголттой. Амьдралд нь ямар ч нууцлаг зүйлгүй болсон байна. Тэгтэл тодорхой хэмжээгээр нууцлаг зүйл үлдээх, бий болгох нь хэрэгтэй юмаа гэдгийг чи яваандаа мэдрэх болно. Энэ бол хэвийн соёлтой харьцаатай гэр бүлийн ерийн л төлөв, Нилээд уйтгартай нь мэдээж.
Гэтэл зарим эмэгтэйн нөхрөө үргэлж элдэвлэж, үгээр өдөн хатгаж, ямар ч бүсгүйчүүлтэй холбогдоогүй байхад нь хардаж загнах ч юмуу, бүтэх бүтэхгүй элдэв юм шаардаж бүр залхааж гүйцсэн байх жишээтэй. Нөхөрт маань надаас илүү сайхан эмэгтэй дайралдаж тэр жаргаж магадгүй гэдгийг огт төсөөлдөггүй. Яг л гэртээ тавьсан авдар сав, чихэндээ зүүж яваа ээмэг бөгж шигээ бодно. Тэгвэл эр хүн ямагт сонирхолтой амьдрахыг хүсэж, хайраар дутаж явдаг. Чамд нэгэнт шинэ соргог, нууцлаг зүйл үгүй болж ханиа ховстон татдаг увидсаа алдсан тул түүнийг хаа нэгтэйгээс хайж эхэлнэ. Туүнд буруу өгөхийн аргагүй. Эрвээхэй, зөгий хүртэл ганц цэцгэн дээр суугаад байдаггүйтэй адил хорвоогоор дүүрэн цэцэгс найгаж байхад нэг нь илүү харагдаж түүнийг үнэрлэж илэхийг хүсэх нь буруу гэж үү. Надаас сайхан хүүхнүүд зөндөө олон. Тэд миний нөхөр рүү харц чулуудахыг би зогсоож чадахгүй гэдгээ чи аль эрт бодсон байх л учиртай. Ингэж чи дүгнэж цэгнэж чадваас өөртөө буруу өгөх хэрэгтэй болно. Хайртынхаа хуслийг ямагт мэдэрч, өөрийгөө болон амьдралаа өдөр бүхэн шинэ соргог үйлдлээр тэтгэж явах байжээ гэж ойлговол тун сайхан. Хэрвээ ийм сэтгэгдэл чамд төрдөгсөн бол нөхрийн чинь тэр түр зуурын сээтэгнэл чамд тийм ч хүнд хэцүү зүйл биш санагдана. Гэр бүлийн ийм зөрчлийг маш ухаалгаар залж хөтлөх эрх одоохондоо чамд байгаа гэдэгт бүрэн дүүрэн итгэж болно л доо. Гэвч "Дур өөрийгөө голдоггүй, дунд чөмөг сүүжээ голдоггүй" гэгчээр ямар ч бүсгүй хүн өөрийгөө голдоггүй. Би сайхан хүүхэн. Бусдаасаа юугаараа дутсан юм. Түүнийг хайрлахаараа л нэг болсон. Энэ нөхөр жаргал даахгүй илүү харж намайг доромжиллоо гэж зэвүүцэх өшөө хорсолд автдаг л даа. Ийм эхнэрийн толгойд юу эс орох билээ. Би түүнээс юугаараа дордох юм. Өрөвдөж тойлохоо больё. Өөр хүнтэй нөхцөж хариугаа авъя гэж бодон буруу замаар будаа тээх явдал бий. "Овоо босгоогуй бол шаазгай хаанаас суух вэ" гэдэг шиг үүнийгээ ид хав болгож нөхөртөө зориуд мэдүүлнэ. Хэрвээ ийм үйлдлээр хайртыгаа буцааж авна гэвэл гэнэн мөрөөдөл гэж хэлмээр байна. Нөхөр чинь үнэнч байж чадаагүйдээ дотроо эмзэглэж, энэ нэг хачин эргүүлэгээс яасхийн гаръя даа. Ханийхаа сэтгэлд дэмий юм хийчихлээ гэж бодож чамайг өрөвдөж хайрлаж явсан бол саяны чиний үйлдэл дайран дээр давс нэмнэ гэгчийн үлгэр болж "Ээ чааваас, ийм тэнэг амьтан байсан юм уу. Хохь нь. Тэгээд явж байг. Түүний төлөө харамсах хэрэггүй байж" гээд чиний хүлээснээс тун тайван мултрах боломж нээгдэх нь тэр. Энэ үйлдэл дэндүү явуургүйг чи ойлгосон байхаа ...
Тэгээд яах юм бэ. Хайрт нөхрөө өөр эмэгтэйг эрхлүүлж энхрийлж явааг мэдсэн мөртөө нүдэн балай, чихэн дүлий явах юм уу гэж бачимдаж байгаа биз дээ. Харин тэгээд яах вэ.
Миний нэг танил эмэгтэй нөхрийнхөө болзоот хүүхнийг мэдэхээр барахгүй бүр ойртон танилцаж, ааш зан, биеэ яаж авч явдгийг нь гайгүй сайн мэдэхийг хүсч л дээ. Тэгээд л түүнтэй адилхан хувцаслаж, оо энгэсэг тавьж, цэх шулуун ихэмсэг алхааг нь хүртэл дууриах гэж хөглөсөн байна. Мөн тэр нууцлаг эмэгтэйг нөхрийг минь хаана урьдаг, ямар хоол хийж өгдөг гээд л олон олон зүйл чиний сонирхолыг татах нь мэдээж. Аягүй бол уран зургийн узэсгэлэн үздэгийг нь мэдэж аваад бүтэн сайн өдөр нөхрөө гэртээ өнжих гэж байхад нь хоёулаа уран зургийн үзэсгэлэн үзье гэдэг ч юм уу, театрт оръё гэх байх л даа. Тэгэхэд нөхөр чинь яагаад хүн амруулахгуй байгаа юм бэ. Би явахгүй гэж хэлнэ байх. Чи надтай болохоор хамт явдаггүй. Түүнтэйгээ болохоор ... гэж битгий л хэлээрэй дээ. Тэгвэл нөхөр чинь шуудхан хувцаслаад л гараад явчихна. Нөхрийнхөө нууц амрагийг дууриах гэдэг үнэндээ шал дэмий жүжиг л дээ. Хэзээ ч чи түүний хэмжээнд хүрч чадахгүй. Нөхөр чинь ч хүлээж авахгүй. Тэгж хүний доог тохуу болсонд орвол өөрийнхөөрөө л бай. Харин биеэ тордож сайхан хувцаслахыг хичээх нь зөв л дөө. Энэ бол чи өөрийгөө хувь хүн гэдгээ харуулах боломж юм.
Магадгүй чиний нөхөр нууц амрагтай болсноороо чамаас шинэ юм олж харж зарим талаараа гэр бүлдээ илүү анхаарал тавьж болох л доо. Тэгэхээр чи сандраад гутраад байх хэрэггүй байгаа биз.
Миний бодлоор ингэж элдэв ааш араншин хайж зовохын оронд дурлалт хосуудыг зүгээр л тайван орхиод үз Юу ч болоогүй юм шиг. Чи юу ч олж сонсоогүй хараагүй юм шиг бай. Шинэхэн амрагууд эхэндээ ямар ч зөрчилгүй янагшин дасаж байгаа ч гэсэн тэдний хооронд маргалдах, үл ойлголцох юм гарна. Тэр цагийг тэвчээртэй хүлээх нь хавьгүй дээр. Хайр дурлал, энхрийлэлд хэмжээ хязгаар байдаг гэдгийг чи санаж яваарай. Тэгэх тусмаа хамт амьдраагүй хоёрт гомдол, цөхрөл тунирхал хардлага аль аль нь бий. Чи нөхрөө сайн ажиглаарай. Гэртээ урам муутай орж ирэх, хоолоо идэхгүй буруу харж хэвтэх ч юм уу, шөнө нойр нь хулжих байдал байн байн харагдвал хайрт хүүхэнтэйгээ муудалцсан гэдэгт эргэлзэх хэрэггүй. Цаг хугацаа чиний өмнөөс бүхнийг хийчихжээ гэдэгт итгээрэй. Иймэрхүү харьцаа олон давтагдвал тэд хөндийрч эхэлж байна. Тэр бүсгүйд атаархахын хэрэг алга гэдэгтээ чи найдаж болно шүү. Тэдний дурлал ямар ч ахуй орчингүй зөвхөн сэтгэл, оюун санааны хийсвэрлэл тул чамаас хөндийрөхөөс ч амархан. Ийм үед чи хайрт ханиа зэмлэх биш бүр цоо шинээр хандаж сэтгэлийг нь жолоодоод үзээрэй. Яг л анх танилцаж байсан шигээ тун эелдэгхэн энхрий байхад л хангалттай. Ингэж тэсвэрлэснээр хайр дурлалаа, амьдралаа аварсан олон тохиолдлыг ярьж болно л доо. Чи сонссон л байх.
Эсвэл нөхрийнхөө дурлалт бүсгүйтэй ойр дотно нөхөрлөж, байн байн гэртээ урь. Эмэгтэйчүүд ойлголцохдоо амархан шүү дээ. Энэ хэдийгээр чамд хэцүү ч гэсэн чи санасандаа хүрэхийн тулд тэвчихээс яах вэ. Дурлалдаа шатсан гэнэн хонгор бүсгүй чиний урилгыг дуртайяа хүлээж авна. Яагаад гэвэл нөхөртэй чинь хамт байх боломжийг алдахыг хүсэхгүй нь мэдээж. Нөхрөө орой ирэхэд нөгөө бүсгүйтэй нь байн байн л хамтдаа хүлээж байхыг бод. Нөхөр чинь эхэндээ жаахан цэрвэсэн ч гэсэн дотроо дуртай байна. Заримдаа салхинд хамт гаръя гэдэг ч юм уу. Аль болохоор ойр ойрхон уулзалдуулж хамт байхыг эрэлхийлж болно л доо. Чиний нөхөр эхэндээ дуртай байсан бол дараа нь гайхна. Яах гэж та хоёр дандаа хамт гүйгээд байгаа юм бэ гэж уцаарлах байх. Энэ бол сонирхол нь буурч байгаагийн илрэл. Чиний ялалт ойртож байна гэсэн үг. Тийнхүү нэгэн амралтын едөр нөхрөө тун тавлаг сайхан байхад нь нөгөөх бүсгүйгээ урих саналаа хэлээд үз.
- Чи намайг ганц өдөр амруулахгуй яах гээд байгаа хүн бэ? Энэ гэрт чинь заавал гадны хүн байх ёстой юм уу гэж илт дургүйцэнэ
- Чи тэр хүүхнийг харах дуртай биз дээ. Тэр чиний хувьд гадны хүн биш байхаа гэж хэлэхэд чинь
- Сайхан дарсыг хүн өдөр бүр уугаад байвал амтыг нь мэдэрнэ гэж үү гэсэн маягийн үг хэрвээ нөхрийн чинь амнаас унавал чиний ялалт ирснийх. Одоо амьдралыг чинь хэн ч хөндөж чадахгүй. Амгалан тайван байж болно гэдэгт бүрэн итгээрэй. Энэ бол үнэхээр чиний тэсвэртэй ухаалаг байсны хүч том ялалт юм шүү...
Хонгор шувуухай минь бид нууц амрагтай болсон нөхөртэйгээ яаж харьцах вэ гэдэг дээр удаан тогтож ярилаа. Тэгвэл дурлалт хосыг салгах гэж яаран тэмцээд байх хэрэг байгаа юм уу. Нөхөр чинь яагаад өөрийнхөөрөө дурлаж, амьдарч болдоггүй юм бэ. Чи өөрөө санаанд нь хүртэл хайрлаж хайрлуулж чадаагүй байж хүсэл мөрөөдлөөс нь салгах гэж зүтгэхийн хэрэг үнэхээр байна уу. Нууцаар ханилсан бүхэн ухаангүй мунхаг, нүгэлтнүүд гэж хараахан үнэлж болохгүй л дээ. "Yйлийн үртэй миний л амраг үглээд дуулах нь зэвүүн байна. Оонын хоёр эврийг ороож хүлж болдоггүй. Орчлон хорвоогийн жамыг онхиос мартаж болохгүй" гэсэн гүн ухааны олон сайхан үгс, яруу найраг нууц амрагуудыг өрөвдөж хайрласан, бие биенээ эзэмдсэн ч эдэлж чадаагүй сэтгэлийн харуусалд нь уярч хайлсан байдаг. Тэгвэл чиний хайрт хүн өөр бүсгүйд сэтгэлийн жолоо алдсаныг нь элдвээр буруутгах хэрэг байгаа юм уу. Хэрвээ цаад бүсгүй нь нөхрийн чинь эд хөрөнгө болоод нэр төрийг ашиглах хорон муу санаа өвөрлөөгүй зүгээр л сэтгэл зүрхнийхээ дуудлагаар харилцан ханилсан бол өршөөн хайрламаар санагдаж болохгүй гэж үү. Чи нөхөртэйгээ түрүүлж дэр нэгтгэснээрээ л илүү эрх эдэлж байгаа болохоос биш тэр бүсгүйн хайр сэтгэлийн дэргэд юу ч биш байж болно шүү дээ. Чиний хань ч тэр мөнөөх үл таних бүсгүй үр ч ялгаагүй. Чиний амьдралын төлөө зүрхээ шархлуулж уйлж дуулж л яваа гэдгийг хэрвээ чи тунгаан бодвол лав өрөвдөх байхаа. Yнэндээ бол чи нөхрөө эдэлгээний морь шиг дэргэдээ барьсаар л байгаа. Хэдийгээр сэтгэл гундуу болсон ч хааяа хоёулаа инээж ярьж, амьдралаа зохицуулж, үе үехэн эрхэлж жаргаж л байгаа. Тэртэй тэргүй амьдралын бүх цаг хугацаа, эрх мэдэл, эд хөрөнгө чиний гарт чангаас чанга атгаастай байгаа.
Чи үнэнхүү нөхөртөө хайртай л юм бол чиний замаас зайлж хаа холдох билээ дээ. Өвдөж зовохдоо ч чиний гарыг харж, чиний л халамжийг үгүйлнэ. Сүүдрээ дэрлэх цаг ирэхэд чиний л гарыг дэрлэж, хамгийн сүүлд чамайг дуудаж цөхрөлтэйхөн, бас гунигтайхан хараад бурхан болно. Энэ харц бол би чиний мэдэлд, зөвхөн чамд л байсан шүү, намайг өршөөгөөрэй гэсэн уг. Залуу халуун явах цагт нь түүний сэтгэлд хайртай дотно бүсгүй байсан байлаа ч, өвгөрч хөгшрөх, үхэх мөхөхийн цагт түүнийхээ барааг харах байтугай сураг ч сонсохгүй. Сонсохсон гэж ч сэтгэл сэмрэхгүй. Түүнийгээ мартъя гэж мартаагүй ч замын салхи аль хэдийнээ холдуулсан байх болно. Чи бол түүний цор ганц түшиг, цорын ганц хайрт нь мөн. Яагаад гэвэл чамайг л эхнэр минь болооч дээ гэж гуйсан. Өөр хэнийг ч биш. Нууц амрагаа хэзээ ч тэгж гуйж зүрхлээгүй гэдэгт чи итгээрэй...Тэгвэл салаа замын уулзварт учирч нөхөрт чинь дурласан бүсгүйд юу байгаа юм бэ. Чи бод доо. Нөхрийг чинь нууцхан энхрийлсэн сэтгэл, хамт байж чадаагүйн хясал гунигаас өөр юу ч байхгүй. Дурлаж хайрласан хүнээ эхнэрийнхээ хөнжилд байсаар байгааг мэдэрч, хүлээн санаж, мөрөөдөхөөс өөр эрх мэдэлгүй яваа хунийг чи жаргалтай эмэгтэй гэж арай ч хэлэхгүй байхаа. Залуу танхилхан явахдаа чиний нөхрийн сэтгэлийн гэгээ байсан тэр бүсгүйд өтөлж эмгэрэхийн цагт нь юу үлдэнэ гэж чи бодож байна. Гомдол цөхрөлөөс өөр гялайх ч юм үлдэхгүй. Насны төгсгөлд хайрлаж дурлаж явсан хүнийхээ толгойг түших байтугай, хөдөөлүүлж нутаглуулахад нь очиж. нулимс унагах ч эрх түүнд байхгүй. Чи санаж байна уу. Санахгүй бол заавал олж уншаарай. Т Драйзерын Женни Герхардт хатагтай хамгаас хайрт хунийхээ ариун онгоны хайрцагт гар хүрэх байтугай, холоос харах эрхгүй үлддэг. Яг л ийм байдаг даа. Энэ бол нууц амрагуудын эмгэнэл юм. Тэд зөвхөн сэтгэлээ дулаацуулж, сэтгэлээ хучиж явдаг хүмүүс. Тэгтэл сэтгэл гэдэг хичнээн хийсвэр билээ дээ. Ингээд бодохоор тэр хөөрхий дурлалт бүсгүйд биш чамд атаархмаар байгаа биз. Чи юу гэж бодож байна...
Энэ бүх ярианы дараа чи лав тайвширсан байхаа. Би тэгээсэй л гэж хүсэх юм. Учир шалтгааны холбоогүй юм орчлон ертөнцөд байхгүй болохоор та гурвын учрал, хувь заяа ийм л байсан биш уу. Одоо тэр эмэгтэй чиний өрсөлдөгч дайсан биш харин чиний нэг тал. амьдралын чинь тусгал болсон байх гэж би найдаж байна. Тийм болохоор эмзэгхэн бүсгүй минь: мөнхийн үргэлжлэлгүй хааяахан уулзаж баясдаг хэдхэн хормынх нь төлөө тэгтлээ бухимдаж, оюун ухаанаа барж тэрсэлдэхийн хэрэг байжуу. Чи уужирч, уучилж сайн бодоорой л дээ. Одоо чи нууц амрагтай болсон нөхөртэйгээ иймэрхүү өнгөөр харьцах юм байна гэдгийг ухаарч олон талаар эрэгцүүлэхээр болсон гэдэгт би итгэж байна.
Хэрвээ өөрөө нууц амрагтай болчихвол яах вэ гэж бодож байгаа байх л даа. Яг тэгж бодож байгаа. Чи бол их сониуч хүн. Би чамайг мэдэлгүй яахав. Бүсгүй минь хэрвээ чи нууц амрагтай болсон бол чиний амьдралын хариуцлага улам их болж чи улам эрчимтэй илүү тэвчээртэй, ухаалаг байх хэрэгтэй болно гэсэн үг. Чи зөвхөн гэр бүлээ зохицуулж, үр хүүхэд, нөхөр ханийхаа ээж байсан бол өөр нэг эрх танхил хүүтэй болсон гэж ойлгож болно. Түүнийг хайрлах маллах гэдэг хэдэн хүүхэд өсгөж өндийлгөхөөс ч хэцүү гэж л хэлэх байна ... Өмнө нь ярилцсан нууц амрагуудын сэтгэлийн зовлон, хүсэл мөрөөдөл адил боловч эр хүн өөрийнхөө сэтгэлтэй хүүхнээсээ илүү ихийг шаарддаг. Юуны өмнө үнэнч байхыг, бас маш их анхаарал халамж хүсдэг. Тэр бүхэнд тэвчээр цаг гаргана гэдэг амаргүй. Тэгэвч чи өөрийнхөөрөө л түүнийгээ хайрлаарай. Сэтгэлээ, зүрхээ чагнаж байх хэрэгтэй. Хайртынхаа эхнэр хүүхэдтэй орооцолдож, тэх тусмаа эхнэрийнх нь талаар сайн муу ямарч өнгөөр яриа өдөх хэрэггүй. Болж өгвөл асуугаад ч яахав Эр хүн мөнөөх л өөртөө итгэлтэй, бардам зантай чанараараа хэдийгээр эхнэр нь олон юмаар сэтгэлд нь үл хүрсэнээс болж чамтай холбогдож яваа ч түүнийгээ хүнд мэдүүлэх хэлэх дургүй байдаг. Эр хүн хайрандаа шатаж явахдаа чамгүйгээр амьдарч чадахгүй. Хэзээ нэгэн цагт эхнэр хүүхдийнхээ амьдралыг зохицуулж байгаад чамайгаа авч сууна. Тогоогоо бариулж жаргана гэж хэлэх боловч тэр бүх энхрий санаа, үг нь гэртээ ормогцоо сарниж, эхнэрийнхээ царайг харах болно. Залуу танхил явахдаа эхнэртээ толгойгоо мэдүүлж эцэс хойноо толгойгоо түшүүлдэг гэдгийг би чамд хэлсэн. Түүнээс гадна эхнэр гэр бүлийнх нь талаас чам уруу ирэх гүтгэлэг доромжлол, хараал зүхлийг чи бас л тэвчих болно. Эхнэрийнхээ үгэнд итгэхээс чиний үгэнд итгэх нь юу л бол. Одоо дахиад хэлье. Түүний хүлээсийг тийм ч амархан сулруулах боломжгүй л дээ, Өмнө нь чамд хэлсэн тэр олон ов мэхнээс эр хүн тийм ч амар гараад ирэхгүй нь мэдээж. Хайр нь үнэн ч зориг нь мохоо байдаг юм. Ямар сайндаа л эр хүнд итгэхээр эрхий хуруундаа итгэ гэсэн үг гарах вэ дээ. Тийм болохоор түүнд нэг их найдлага тавьж, ихээхэн сэтгэлийн хүч горьдох нь илүүц бизээ. Yнэхээр чиний амраг чамд хэрэгтэй. байж байх нь дээр санагдсан бол зөвхөн өөрийнхөөрөө хайрлаж, өөрөө зохицуулж, маш их тэвчээр гаргах хэрэгтэй болно л доо. Иймэрхүү өөх ч биш булчирхай ч биш харьцаа чамд дэндүү утгагүй, уйтгартай санагдаж байгааг би ойлгож байнаа. Тэгэвч энэ нь яах аргагүй үнэн гэдгийг нууцлаад ч яах юм билээ дээ.
Харин би чамдаа дотночлон хэлэхэд эхнэртэй хуний нууц амраг битгий болоорой. Би чамайг тэгж зовохыг чинь харж сонсмооргүй байна. Атаа хорсол, муу хэл ам чамайг идэж, чи л шаналан зовохоос өөр хэн ч зовохгүй. Чиний амраг хархүү чамд хамаг сайхан бүхнийг амлаж, сэтгэлийг чинь нялхруулж энхрийлдэг ч гэсэн эцсийн эцэст эхнэр хүүхэддээ л үлддэг. Түүний зүрх, чиний өвөрт байхдаа ч гэр бүлийнхээ төлөө цохилж байдаг юм Энэ үнэн шүү. Ялдамхан бүсгүй минь. Баяртай, чамайг үнсье. Чи хувь заяагаа нууц амраггүй хөтлөхийг хичээгээрэй. Хувь тавилан чиний төрсөн одноос шалтгаантай хэдий ч хувь заяаны хэсэгхэн хормоо хүн өөрөө хөтлөх боломж байж болно. Нууц амрагийг ч адил ...
Эх сурвалж: Б.Пүрэвдорж
  |  

www.Acyy.me - Өөрийгөө олж, бусдыг тань

Энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.

Таны орд?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу!

Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн ордны зурхайгаа хүлээн авч байх болно.

Сэтгэгдэл бичих

Бусдыгаа хүндэлж эелдэг байгаа танд баярлалаа.

(404)   Хаалтанд байгаа 3 оронтой тоог оруулна уу!

Сэтгэгдэл

Зочин: tuul.   2015-12-13
Er ni iim asuudal hetsuu yumaa. Negent yabsan l bol ahij yabahgui gsn batalgaa baihgui. Nasaaraa dagaj yabah bish. Bainga utsiig ni shalgah bish. Er ni itgel gdg bhgui bolno gdg hamgiin haramsaltai.

Зочин: tuul.   2015-12-13
Er ni iim asuudal hetsuu yumaa. Negent yabsan l bol ahij yabahgui gsn batalgaa baihgui. Nasaaraa dagaj yabah bish. Bainga utsiig ni shalgah bish. Er ni itgel gdg bhgui bolno gdg hamgiin haramsaltai.

Зочин: ochiroo.   2009-09-25
ene s bichesen zarim xunuu setgeg del n mash ontsgui sanagdlaa

Зочин: ochiroo.   2009-09-25
ene s bichesen zarim xunuu setgeg del n mash ontsgui sanagdlaa

Зочин: ochiroo.   2009-09-25
ene s bichesen zarim xunuu setgeg del n mash ontsgui sanagdlaa

Зочин: Zochin.   2008-12-01
Ene oguulel bish zowlogoo bichsen hun hiigeed ter saihan zuwluguu ugsund bayarlalaa taalagdlaa geed bga humuus bugd soliorchihij. Uneheer utgagui teneg ym. Hairlaj enhriilj yawaa busguigee hund doromjluulahiig hen huseh bilee. Omoorohoos ch oor argagui ch geh shig. Awaad suusan ehner chn tegeed hen ym be huuhdii chn toruulj osgoj amidralaa odii zeregtei awaad yawaa ni hen ch bish bolgoj bga hereg uu. End nuuts amragiig bh yostoi ym shig tuuniig ni emegtei hun teseed nuden balai chihen dulii ym shig ongoroohiig zowloson bn. Ene buhnii etsest hedii ger bulee awch uldsen ch hair setgel, bie biendee itgeh itgel geech ym alga boldogiin amidral duuren gomdol tsohrol, setgeliin gund uldsen shanalal. Ene buhen l uldej hotsorno. Ene zuwluguug bichsen hun jinhene hair gedgiig medehgui bololtoi. Zowhon 2 biyniihee toloo buhnee zoruilj, zaluu haluun nasaa hamtdaa ongoruulj ur udmii chn taslahgui awch yawaa emegtei hun huuhed toruuleed jahan targalahaar yahlaaraa hen ch bish bolchdiin. tiin er hun bol anhnaasaaa l chamaig setgeleesee bish zus tsarai bie haagaar ch l harj suuj dee. Eregtei emegtei 2 hunii hoorond hamgiin nandin zuil yu geech bie biendee itgeh itgel hairlasan hair jinhene hair bol hezee ch mohdoggui ym. Iim baidald orson emegteichuuded helehed taniig huursan er hunees sal gej helehgui ch itgeh itgel chn ugui bolsniig ta anzaarah bolno. gehdee ene buhen uhaanaar l shiideh asuudal. Mun nuhriinhuu araar tawidag emegteichuudiig ch yalgaagui zowtgoh argagui. Ted bol bugd tolgoigooroo bus doodhooroo amidardag ulsuud. Etsest ni zaluuchuuddaa handaj helehed neg negnee unen setgeleesee hairlaj hezee ch bie bienee bitgii huuraarai. anhnaasaa l bie bienee hairlaj halamjilj yugaar ch buu dutaagaarai. Ta buhnii amidtald sn saihniig, tengerleg hair durlaliig yorooy.

Зочин: anir.   2008-11-30
sain baitsgaana uu busguichuudee. horwoo gedeg ih sonin ereen baraan dund ongoroh ymaaa. hunii nuuts amrag ch bai ehner ch bai bugd l neg l zowlontoi emegtei ulsuud. bi 2 jiliin omno 1 zaluutai taniltsaad terendee uhaangui hairtai bolson odoo ch gesen mash ih hairtai. er hun gej yu bdgiig medehgui genen jaahan bhdaa tuunteigee uchirsan buh l zuil sain saihan bsan. gehdee uchirsnaasaa hoish jiliin daraa ehner 2 nastai huutei gedgiig ni medseen. ter odor aimshigtai bsan gol harlam ingeed l ooroo huseegui hernee hunii nuuts amrag bolchihson. bi hezee ch hunii nuuts amrag bolohgui ge boddog bsan. hunii setgel gej uneheer taahiin argagui sonin zuil amidral gedeg uneheer aimshigtai. bi amidrald dongoj hol tawihdaa iim zuiltei uchirsandaa haramsaj bna. odoo bol yund itgej yund unemshihee medehee bsan. bi tuuniigee ehner huuhdeesee sal gej helj chadahguie ene oguullegiig unshaad minii urd urt udaan sain saihan amidral bga gedgiig oilgoloo. mongoliin min busguichuud ineed baysalaar duuren baih boltugai

Зочин: X girl.   2008-11-25
Ehendee durgvi hvreed booj vheh shahlaa. Nasan turshdaa hairlana, hamt bna gj awch suuchihaad uur hvvhnii uwurt dulaatsaj bgaag n zvgeer haraad suu, yu ch hiigeed hereggvi gene shvv. Bichsen hvn n eregtei bolohoor tegj bgaan gj bodjiila. Harin ger bvle awch vldeh zuwluguu n ih taalagdlaa. Vnen sh d, herwee uujim setgeleer uuchulj chadwal ger bvlee, hvvhdee awrah bolno. Er hvn ter uujim setgeliig n mederch oilgowol dahij huurahgvi bhaa, harin zasarshgvi shalig yum bwal ZVGEER L VVRD BAYRTAI, HOLHON YAWII L gj heleh heregtei. Gomdoj haraaj zvheed ch hereggvi uuruu l zowoh bolnoshdee. Neg medsen baahan demii yum yarichlaa, hehe...

Зочин: javhaa.   2008-09-26
ene uneheer hunii setgeld hureheer yum bichjee bayarlaaa...

Зочин: hide.   2008-08-03
3-t bichsen tuyag demjij bn emegtei hun ch gsn adilhan hun shuu de. ugaasaa anh suuhdaa 2laa zutgene gsn yum chin biy biynee sain oilgoj hairlah heregtei. ternees eregtei ni yawaad bhaar yamar ch emegtei hund hetsuu. tewcheertei bn gej odoo tag ued yu l bol.

Зочин: zaya.   2008-05-29
Tsoomoo,Uugii 2 t setgeliin dem, uram, unen ug hairlasand mash ih bayarlalaa.Bi udahgui Mongol ruuga butsah gej baiga tur hugatsaagaar .Ochood asuudliig etesleed hairtai uree avaad irne ee.Erchuud yostoi muuhai humuus yum aa

Зочин: uugii.   2008-05-20
ene sedev ogthonch taaalagdahgui bna yaagaaad gevel erchuud bugd muuhai amitad shdeeee emegteigee avch suuchihaaad daraa ni huurch bolno gej bodoj baidag emegtei hunii archaaguigees boldog jigshig end ystoi tiim yum baihgui eeeeyamarch emegtei hun goy saihan ariuhnaara baidag shdeeee ter nuuts amrag ni ch gesen hunii nuuuts amrag bolood l yabj baidag ystoi neg taarsan taaar shuudainuud bnadaaaaa . bi end heleh ug algaaaa ehner mini bolooch geed avch suuchihaaaaad daraaa ni yadiin huurch boldog yum gesen shig l tegj bolohgui eeee emegteichuud ch gesen tegj ter huuraltiig herhevch uuchilj bolohgui adilhan ana mana uzeltseh heregtei chamaig geh zaluus ene horvoo duuren bnashdeeeee zaaval chamaig huursan negentei ni amidarlaaa holboh yunii hereg bnaaa bi baisan bol chadahgui eee hezeee negen tsagt ter chamaig uguilj chamaig geh tsag ireh l bolno ter uyd chi bardam baih ystoi huurtagchihaaaad l tsugtaaa neg oron d hevteh yadajil sex hiihdee hurtel boon har tolbotoi ulden bizdeeee busguichuud mini hezeeechg er huniig uuchilj orshoooj bolohgui yaagaaad gevel tsaaduul chini ergeed l chamaig huurah bolnoshdeeeeee odoo chamaig huurch baigaaa yum chini nasnii etsest shar semjilsen ovgon l bolno gesen ug ene unen ug shuuuu erchuuud amidarlaaaa avch yavah uurgee buur or tas martdag bas naiz nohod tuund ih shaltgaaalna chi aliiin bolgon gants em huntei zuuraldah gesiiin oor huntei yavaach geh ugiig naiz nohoduud bainga l helne ene buhneees sergiilhiin tuld chi buh yuman deereeeeee anhaaarah heregtei hair halamj bas ooriigooch gesen hamgiiin gol no sex chuhal sexees boloood erchuuud ehnereee araar tavih tohioldol ihevchlen gardag tegeed ter bugdeeseee tserveeeeed ta nar tsarai aldaj bna ongo zusgui halamj hairgui bna geeed l ehneree araar ni tavidag ene tiim bisheee emegteichuuud bugd hair halamjtai saihan huuhnuud baidag gol ni erchuuud sexees bolood araar ni tavidag ene unen shuuu eniigeee ehnerteee helehguigeeeer zugeeer l araaar ni tavihiig boddog erchuuud bugd huuramch amitad yamarch er hun ehnereeeeeee zaaaval huurdag harin aldaaaan deeree uhaaarsan hun tsaashdaa amidarlaaaaa avch yavdag harin uhaaraaaagui teneg malnuudiin amidral ni ingeed suirch baigaaamdaaaaaaaa emegtei hun neg uuchilj bolno 2 uuchilj bolno gehdeeee setgel ni horson mortlooo ur huuhdeee boddog 3 dahi ni ogthonch uuchilahgui buuur harhaaas durgui ni hurch ogiudas ni hureh bolno harhaaraaa l ene muu ooor emegtei huniig hairalj enhriilchiheed yaj odoo yaj yamar nuureereee guij irdeg bnaaa gej boddog emegtei hun 1 2 uuchilj bolnooooo gehdeee tiim olon uuchilah hereggui shuu yaagaaad gevel erchuud gedeg chini davarchihsan ulsshdeeeee tsaaashdaaa minii amidral minii ar gel bul yah iih bol gedgeeee ogthonch boddoggui e zugeeer l zugaaa tsengel arhi dars huuhen shuuhan geeeed ternii amidral baihad boloo gej boddog harin emegteichuud minii ger bul minii ner hund ur huuhed nohor mini hani mini geeed urgelj sanaaa ni zovj suudag ulsuuud ter busguichuuuded nohrooo huurah shaltgaaan oldohgui yaagaad gevel hani mini mongo olj zovj baigaaa gehchilen ihevchlen ur huuhed er nohrooo bodoj baidag harin erchuuud ehnereee huuraaaad l uurandaaa bi ta nariiig tejeeh gej zovj bna yundaaa zovdog bnaaaaaa ter ailiin busguig avch suuchihaaaad ooroo zovj bna gevel ystoi hol ochij hevteneeee erchuuud ur huuhdeee tejeehgui heneer tejeelgeh gesiiim boloooo bas ehnereech gesen ehnertei yamar sanaaniiihn zorgooor mongo ogch huvtsas hunar avch ogson bishdeeeee zaaaval busguichuuud ooorsdooo l helj baijil avch ogno ternees bish sanaagaaaaaaraaaa ogoh ni hovor l baidag baih ter hunii bichsen zuils bol uneheer minii durguig hurgej bnaa ter oorooo l ehneree araar ni tavij yavdag baih gehdee ene bol chinii l sanaa hun bolgon ooor ooriiin gesen amidraltai hun bolgon ooor ooriiin gesen sanaatai chi ter huniii sanaaag hezeeeeeech ooorchilj chadahgui . zarim emegteichuuud oooriiig ni huuursaniiih ni toloo saldag tegeed ter huuchin nohroosoo iluu ooortooo hairati negniiig oldog busguichuuud mini ta nar neg nasandaaa zaaval gants huntei amidarhiiig bitgiii bodoooroi erchuudeer hairluuulj oooriiigooo yamar ih az jargaltai baigaa gedgee medreh heregtei zaza ta buhend bayrlaaa minii bichsen zuilsiiig unshsand gol no busguichuuudee ta buhen chini hamgaas deed ariuhan gedgeee medej baigaaa bizdeeee

Зочин: tsoomoo.   2008-05-20
end bichsen zvils taalagdahgvi bnaa.yagaad zaabal zabhairch yabsan nohoroo uuchlaad teneg hvn shig amidar gej.ene yamarch amidaralgvi yum bichsen ba.oor hvvhentei untsaniig ni medseer bj yaj hania gej bodood yaj haluun dulaanaar teberch vnsej vngej hebteh yum.baliar yum.bi bas urdnii nohortoo huurtagdsan.8 sartai jiremsen ali boloh nohoroo oor hvvhen sonirhuulahgvig hicheej yaj l sexiin saihaniig medrvvlj bolohoor bna bvgdiig l hiij bsan.vneheer hicheesen.getel barag toroh gej bgaa ehneree araar ni tabiad zvgeer neg gudamjnii yamarch obchtei ni medegdehgvi neg hvvhentei untchaad irj bhad uuchlaad suuj bna gejvv.ene bol teneglel.hamgiin gol ni ter yabdaliig ni medehgvi 2 jil vr hvvhdee osgoj hania l gej bodoj yabsaniihaa daraa ter zabhai yabdaliig ni medsendee haramsdag.vneheer ter yabdaliig duulsanaas hoish hamag zvrh setgeleeree gomdoj tsohorson.uuchlii geedch chadajhgvi yum bnalee.vree bodoodch uuchlaj chadaagviee.hvnd tebcheer gej bdag,ter ni aldrahiin bol yuch ter hvniig zogsooj chadahgvi.oor hvntei untsanaas ilvv ter hvn namaig zobooj bsanch bi tebchseer irsen.harin gantshan ter namaig araar tabisaniig l tebchij chadaagvi.terendeech haramsdaggviee.odoo bi jargaltai bna.zoddog zabhai nohor bhgvi ooriihoo hairiig olood jargaltai bna.hvneer hairluulj amidarah shig jargal gej bhgviee.negent l araar tabisan bol salsan ni deer bvsgvichvvd mini.chamaig geh hvn ene horvoo deer zondoo bgaa.ter gantshan ene horvoogiin gants er hvn bish shvv dee.oodrog saihan bardam alhatsgaaya hvvhnvvd mini.

Зочин: jena.   2008-03-13
hi sain baitsgaanuu ene udriin mendiig hurgie bi als hol gadaad orond amidardag gantsaardal gunigiig mederch bgaa negen busgui hun ene uguullegiig unshaad setgelee emegteichuud mongolchuuddaa huvaaltsmaar sanagdaad enehuu tuuhiig bichej suuna bi odoo 23 nastai meregjil huulich meregjiltei als hol german orond gantsaaraa amidardag neg tom baishind gantsaaraa zarimdaa mnglruugaa guimeer sanagdahch ye bie sanaagaar boldog bol yagaad end bgaa uchiriig medeej asuumaar sanagdaj bgaa bh bi jiliin umnu german hurteigee taniltssan yum taniltssan tsagaasaa l ehlen duralsan ter maani ch nadad hairtai daan ch ter maani nadtai amidardaggui ehner 3ohinii hamt amidardag yum ugluu serj terniihee utasdiih huleene udur bolgon terenteigee uulzahiig huleene ene buhen nadad az jargal hairiig medruulj bgaa ch gesen bi mash ih gantsaardaj bas uitgarlaj bna yagaad ter asuultnii hariug bi say l olloo bi ehnertei huntei suusan neg esondoo nuuts amargana yum bna shuu dee unuudriig hurtel ehner ni yum shig aishilj ter hunii ehner huuhduudiig ni bi martchihaj yagaad bi ter hund uhaangui hairtai ene minii aldaa ta buhen namaig yamar teneg amitan be gej bodoj magad zarim neg oilgoj magad bi ene amidraliig huseegui hunii nuuts amrag biolj amidarna gej odoo nadad udur honog shal utgagui uitgartai hetsuu sanagdaj bna bi mngl yavaad ene huniig martaad sain huntei uchraad saihan amidarch bolno l doo hevliideh uree bi yahuu ene hunii mah tsusnii tasarhai olon jil huleesen yum bi ene huuhdiig odoo nadad amidral gej ugui zuvhun uriinhee tuluu l amid yavah sonin bolj bna daa minii mongoliin emegteichuud bitgii hunii nuuts amrag bolj amidraarai saihan hairtaigaa uchirch saihan amidraarai

Зочин: sarka.   2008-03-11
mash goy bna tand bayrlalaa

Зочин: sarka.   2008-03-11
mash goy bna tand bayrlalaa

Зочин: muugii.   2008-03-10
hetsuu l horvoo um da.hen ni hairlaad jargaltai hotsroh . hen ni hohiriod uldehiig hench medehgui ,hamtdaa jargaltai baij chadahgui baigaa uedee hairiig uur gazraas haisan ter l ue haniig ni zovlongiin dalaid jivuulne gej hen ch huseegui ni todorhoi.hun gants amidrahdaa amidraliin hamgiin saihan medremjiig henees avahiig uridchilj helj medehgui. minii bodloor hamgiin iheer hairaa ugsun hun l hamgiin iheer zovoh bolovuu.ter ni ehner ,nuhuriin ali neg esvel bur ali ni ch bish harin nuuts amrag ni baihiig uguisgehgui baina.

Зочин: emegtei xun.   2008-03-03
bi nuxurtuu xuuragdaj baisan, nuxur maani ch xaramsaj gashuudaj bgaagaa ilerxiileed nadaas uuchlalt guigaad bi ch uuchilsan, nuuts amragaa ch xayasan. Bi nuuts amragt n zunduu doromjluulsan bolovch teseed l garsan, nuxur maani ch oilgoson, gexdee unendee nuxruu tsaashaa yvaxad minii ch aldaa baisan, odoo ene buxen ard xotsorson. Xun bie biedee xairtai, xaluun dulaan setgeleer bie biedee xandaj neg negiigee xairlaj amdrax saixan baidgiig medrexeer l amdarch baina. Nuxur maani muu xun ch umuu, zugeer neg zavxai xun bishee, er xun amdraldaa neg udaa aldaa l biz gej bi bodood uuchilsan, Uuruu ch ix xaramssan, odoo unexeer xalamjtai xuu bid 2-iin tuluu buxnee zoriulj bgaa. Gexdee setgel min unexeer xetsuu bn. Ene yavdal bolood ix udaj bgaa bolovch zuvxun uuchlaal oilgotsood l boldog um bish bn. Bi nuxruu aldsan aldaan deer n doroolood zovooxgui gej xicheegeed xun xaraxad unexeer az jargalaar duuren ger bul um shig bdg, Gexdee dotor setgel min unexeer xestuu baidag, Xuniig uuchilna gedeg chin unexeer tevcheertei, uxaantai xunii l xiix estoi um bn gedgiig l sain oilgood bn. Negent sevtsen setgel gedeg xetsuu bdg um bn. Bi nuxurtuu mash ix xairtai, nuxur min ch nadad xairtai, Gexdee nadad unexeer xestuu bn. Udur xonog ungurux tusam martagdana biz gej bodoj bsn maani xarin udur xonog ungurux tusam ulam shanalgaatai, xetsuu bolood gomdol gutral ulam l nemegdeed bxiin. Gexdee bi nuxurtuu medegdexgui l bgaaldaa. Ter min unexeer shanalj, yax uchraa oloxgui bgaa um shig sanagdaxaar buur ch xetsuu bxiimaa. Xumuusee aldaa gargaxaasaa umnu sain bodoj baigaachee. Yagaad xedxen xormiin jargald buxel buten amdralaa ingej urdeg um be. Uuchilna gedeg xudlaa um bn. Amdrald neg l an tsav garsan bol, xunii setgel neg l sharxalsan bol ergej edgedeggui um bnshuudee.

Зочин: zaya.   2008-03-02
Sain b.na uu Tuya.chamad ene zahiag unshih udriin mend gurgie.Bi chinii zahiag unshlaa. nadad handaj hariu bichsend bayarlaa.Hunii amidrald zovlon jargal eeljildeg bolohoor bid setgel taivan jargah n oilgomjtoi.Setgel taivan baih gedeg ugend mash olon zuil orno gedgiig oilgoj baigaa biz ee.Bas huniig heterhii ih gomdooson hun jargadaggui gedeg biz dee.Gehdee bi neg l zuiliig ih sain oilgoj b.na.Tsag hugatsaa bidniig taivshuulj bidniig yalaltand avchrah bolno.Ter yalalt bol bid alivaad uhaalag handah.tevcheertei baih yavdal yum shuu.Bi bodoj baina naiz min.Yunii turuund uur utsaar, uur hulen yug ch uurchluhgui gedeg unen shuu oilgohiig hicheegeerei.Chamiag uhaantai gej bi bodoj b.na.Huuhed hezee ch ehiigee gagana tegeheer bid chin bayan shuu dee.Urtei hun jargdag biz dee.Bid 2 laa ohintoi yum b.na.Ohiduud uhaantai shuu dee.Minii ohin eejiigee ih sain oilgoj eejdee uram hairlasan zahia bichdeg.Ohin min jaahan shuu dee.Bi ohinooroo baharhaj baigaa.Chinii ohin ch gesen uhaantai bi medej b.na.Bid harin aztai shuu naiz min.Odoo bid uilj unjih bish,harin surch hudulmurluj uuriin gesen bair suuria bat beh bolgoh heregtei.medeej bid bair suurtai gehdee iluu ihiig buteeh heregtei shuu naiz min.Bi cham shig ohiniihoo tuluu,ireeduin sain saihan amidraliin tuluu uuriiguu bolovsruulj b.na.Bi bagsh hun.Mongoliin negen ih surguulid udaan bagshilsan.Odoo negen ulsad doktorantad surch b.ga.Alivaa zuild buult hiisneer bas yalalt avchirdag tohioldol bii.Grehde buuj ugch uuriiguu doroi baidald oruul gesen ug bish shuu oilgooroi.bi chinii tuhai sain medehgui bolohoor ushuu ih yum bichij medehgui b.na.Yamarch baisan bi chamaig mash ih oilgoj baiga shu.Bidnii umnu gerelt ireedui baigaa ene unen shu.tsag hugatsaa bidniig uur hun bolgono oo.medeej ene hetsuu naiz min.Yamar ch baisan chamaig oilgodog demjdeg hun nadaas olon baigaa gedegt bi itgej b.na.Hervee chinii mail hayag ene mun bol bi chamruu mail bichie.bish bol heleerei.Bi neteer anh udaa zahia chamd bichij baigaa shu.Chamd tohioldson yavdal nadtai ih adilhan baisan bolohoor uuriin erhgui setgel hudulsun.chamaig oilgoson,hairlasan.Zuvhun Tuyad zoriullaa.Chamd bolon chinii huurhun ohind az jargal husie.

Зочин: Tuya-2.   2008-02-26
Sain baina uu, Zaya. Namaig oilgoj, nadiig demjij, urmiin ug hairlaj, bashuu hatuu changa ugeer setgeliig min zorigluulj baigaaduineheer hundetgelteigeer huleen avlaa, bi. Bsa duudee bayarlalaa. Odoohondoo bid neg gert baigaa ch ger bul bishee.YU ch gemeer yum be dee. Minii huvid yutai ch edriig mahs zavgyi engeruulj bna, Ohinhiihoo telee yavah,bas bi eeree gadaad hel uzeh geh met. Ajil gedeg bidnii huvid jinhene utgaaraa heregjdeg baihaa. Gehdee bid ih saihan ulsad tersen shuu. Magadgyi emegteichuud bid eersdee hicheevel ih amjiltand hureh bolomj mash ihtei yum bn lee. Tand l gej helehed odoo bi ohinoo avaad nehreesee yavaad egnee. Buduulgeer helbel negee hun er ni beeljsen beejilsee ergej doloodoggyi l baihgyi yu tiimee? Doloovol dahiad l negee mushgirsan erguutsen amidral heveer uldeh baih gej bodoj bna. Gehdee bi bas l nehreesee salchihaad l ergej niilj uzeegyi bolhoor bas l bi turshlagagyi, ter taliin medleggyi. Zugeer odoonii bair suurinaas harahad neherteigee erej niilbel ternees ch utgagui amidraliig engeruuleh baih gehees emneesee haramsch bna. ER ni nehriig haraad baihad songolt ihtei odoohondoo dodigor baigaa bizee. Hamgiin erevdeltei ni bi bish neher l haragdaad baiga yum. 2 tuulai heesen hun hooson hotsornoo gej. Bi baahan nehriinhee telee uilj uilj hulej huleej, odoo salhaar shiidchihsen. Ter yu gesen ch odoo engersen bizee. Medeej nehert maani bidnii amidarch baisan shig saihan amidral huleegegyi. Gehdee bi tuund huniig neg l bodgal setgeleer hairlaj bai, hunii setgel gedeg chin gadnaas bish, erdoo l eeriigee l dotroosoo udirdah yum baidag shuu. Hunii eeriinh setgelees garah zuil yum daa. Tsaashdaa negen setgeleer alivaad handaj bay gej heleed arilaad egnee. Udahgyi ee, Buh zuil televlegeetei yavagdah yostoi. Erembe daraalaltai. he he Za bugded ni amjilt. Busgyichuudeee yu sanasan bugd tani bieleh bolnoo. Jich; Zaya bid yaj hoorondoo holboo togtooh we?

Зочин: nomin.   2008-02-19
harin tiimee. ger bul salhad yahaaraa emegteichuud buruutai bg yum? ene tuya-2 manai egch bna. minii tursun egch maani. evii muu egch mine uneheere zovj bgaan. bi odoo gadaadad surj bgaa.egchiigee huurhun duugee mash ih sanaj bna. Zaya tand egchid mine sxn setgel gargaj DEM ugsund ih bayarllaa.egch shig minie zovj bgaa myanga myanga emegeichuud mine buu gutartsgaa...jargah tsag irne shuu. bi ch bas odoo amidral zohiohoos aichihlaa.nadad neg nz zaluu bii.tuunteigee suuna gej yaridag...odoo uneheer sxn bgaa ch tsaashid yu bolohiig tenger l medeh bh daa. ai daa busguichuud mine...uursudduu hamgiin gol ni itgeltei bai. bid chin 21-r zuunii emegteichuud shuu.neg muu hachin yumaar yah ch bilee. sxn urtei bhad ta nar mine jarganaaaaaaaaa!!!!!!!!!!!!!!!!za amjilt...egch mine taniig hussen az jargalaa olno gej Duu ni itgeltei bg shuu.Unjiii

Зочин: bgn.   2008-02-19
alban baugiillaga boln huwi hun ta uursdiin baraa buteegdhuunee hurdan shuurhai zarahiig huzch bnuu? bid tand tuslii!(yamar ch turliin baraa buteegdhuun bj  bolno)utas:99182103,99718079,996560 59

Зочин: zaya.   2008-02-19
sain b.na u.nomin.minii duu hun bolgon adilgui shuu dee.ali sain huniig ter geh ve dee.Gehdee er hund itgeheer erhiin huruunda itge gedeg ug zugeer helegdeegui n lav.Tanai egchtei mongoldoo ochihooroo uulzana a.taniltsana a.sain naizuud bolno o.Amidral muuhai ch saihan zuil ih bii.Chamd amjilt husie.Hunii gazar netees l medeelel unshij setgelee taivshruulah yum da.mongoldoo ajil,ger ornoo zohitsuulj guigeed yun net uzeh mantai l yavdag sh de.yalanguya emegteichuud bol.Amidraliig buu egch bid 2 oor tusuul.saihan yum ih bii.Gol n uhaantai amidrah heregtei duu min.

Зочин: tuya-2.   2008-02-18
Sain baitsgaana uu. Ene eguullegiig bi olj unshsan daa ih bayartai bn. Eguullegiig bichsen hund talarhlaa ilerhiilie. Gevhc bas tanii zohiold uchir dutagtaltai taluud bnaa. Erchuudiig heterhii hamgaalsan ch yum shig. Bas nuuts amraguudiig. Bi ene eguulliig unshaad eeriin erhgyi uilchihlaa. Nehriigee, eeriigee, yree bodood. Humuus yah gej anh teguul ulger yarij sudag yum be. Yah gej. Emegteichuud bid ehner hun bid nar uerhledee unench yavad l baih yum. Harin erchuud, ternii tsaana nuugdaj baigaa erevdeltei nuuts amrag bolson emegteichuud, Bolimoor yumaa. Ter ger bul uimuuleed baiga zarim neg nuuts amrag geh ner tomiyoo zuusen busgyichuud boliyoo. Albatai yum shig yr huuhedtei ehnertei gedgiig medseer baij ta nar albaar eersdiin erh ashgiig erhemlej ger buliin arai gej bosgoson amidraliig ustgadag sh d, Yah gej tegj bertegchin amidardag yum. Tegeed jargana gej uu? Ehner nertei bid nariig archaagyidee er nehree aldlaa geh met doromjilood l yaridag sh dee. Eststiin etsest hen archaagyi yum. Ger bulee avch yavj chaddaggyi er nehruud archaagyi, daraa ni nuuts amraguud ailiin golomt samardaj hunii neher bulaadag buur ch archaagyi. Harin ehner bid ur huuhdee gal golomtoo unencheer sahij ulddeg. Bid hezeed uhaalag. Magadgyi diilenh ni teguul hen negnii ail golomt samarch nehertei boloogyi l baigaa. Bid ariun saihan zurh setgeleeree niilj, Bid husleeree heerhen urtei bolson. Tiimee. Bi eereeree baharhaj bn. Tsaashdaa bi urvagch nehreesee salahaar shiideed bn. Odoogoor bid zugeer l ineej, zugeer l idej, zugeer l huuhedteigee baigaa. Bid tusdaa ereend untaj yag l tusdaa. Bid harahad neg gert haragdavch bidnii setgel zurh, jinhene amidraliin bayar baysal min ali deer ard min hotsorch zugeer l dursamj bolon uldjee. odoo bi ingej demii amidrahaa boliloo. ter nuuts amarg geed baigaa ch, ter neher geed baigaa humuus hussenee avaa av. Bi nehertee mahs ih hairtai ch unuudriin huvid bi iluu l bolchihson bn sh dee. Bi hen yum be. Unendee bi gunig gutral, haramsal, bas tuunii zeregtsee gegeen saihan mereedluud min, heverseer l. Tiimee, asuudliig shiidverleh yostoi. Gants l amidrah orchlond yahaaraa hairtai gej avch suuchihaad odoo ergeed chi l buruutai geed heev neg helj deer ni nemj daramtalj, zodoh asuudal gargadag yum be. Shal utgagui, shal uhamsargyi. Bas deer ni yamar ch hariutslagagyi. Bi nutagtaa ochood emegteichuudiin erhiig hamgaalsan baiguullagad orj ajillana gej bodoj bna. Bid ene niigemd erh cholootei, en tentsuu l amidrah yostoi. Odoo ch nadad dahij ger bul zohioh husel ch alga, setgel ch alga, itgel ch alga. Nehertee bi hichneen itgej, Bi eertee hichneen bardam yavsanaa bodhoor setgel, itgel gej navs unasan shuu. Gehdee minii amidarlminii l gart. Dahij yu ch uchirsan bai hamgiin gol ni eertee itgeltei, tegeed eeriigee hairlaval boloo. Bi iim l bodoltoi uldlee. Bayarlalaa

Зочин: zaya.   2008-02-18
sain b.na uu Tuya 2.bi chinii setgegdliig unshaad uilj b.na.mash ih oilgoj b.na.chamd uchirsan buhen nadad uchirsan.naiz min buu guni.buu gunigla.ertunts ter chigeere emegtei hunii hair halamjaar dutdag.yu sanaj baiga buhnee bieluul.terniihe tuluu temts.Alag saihan ur chin min baihad amidrah erhtei naiz min.Hungun amidral hungun ud met udahgui hiisen yavah n oilgomjtoi.ter ued hani chin oilgood guigeed irne,ter tsagt hezee ch buu nuur uguurei.bi chamtai adil shiidver gargaj baigaa.Zuv amidrahad zaya tushne naiz min.

Зочин: uka.   2007-10-17
hi bi ene zuwlumjiig unshaad ix ym oilgoloo gexdee oilgoxgvi ym ch bas baix ym bi naiz zaluutai tvvnteigee 3 jil verxej bgaa ter mini nadad mash ix xairtaig bi medne bi ch tvvndee xairtai tegsen murtluu bi tvvnd negl itgej chaddaggvi nadad xairtai nasan turshdaa xamt amidarna gedeg ch bi negl ergelzdeg amidral deer garaad xamt amidraad olon jil bolood irxeer yax bol gej bi odoonoos l sanaa zowdog xerwee namaig xuuraad nuuts amragtai bolwol bi vnexeer tesch chadaxgvi ene zuwluguun deer bgaa shig uxaalgaar shiidej chdaxgvi baix gexees aij bna olon emegtei chadaxgvi baix gej bodjiin tegxeer oxiduuddaa gej xelexed exneeseel xairtiigaa uidaaxgvi baix xeregtei ym bolowuu

Зочин: tungaa.   2007-08-28
yur ni bol avuushtai zuil bgaa ch nadad bas tiim ch ih taalagdsangui yur ni humuusiin yaria hiigeed bichsen zuiluudiig harahad eregtei hun aldaj enddeg ugaasaa l huuhnuudtei orootsolddog harin emegtei hun uhaantai bj bugdiig tevchij ger bulee avch uldeh heregtei geh met zuiluud bichsen bdag.Yagaad hun ene horvood gantshan udaa l amidrana ene boginohon hugatsaand yagaad emegteichuud buhniig zoliosolj zovoh yostoi yum yum l bol emegteichuud uhaalag bna emegteichuud tevchine emegteichuud ger bulee hadgalj uldene geel ene buhen unen utgagui sanagdaj bna jargah tsag bna uu tegeed hugshirsun hoinoo tolgoig ni tushih erh zuvhun ehnert bna ch geh shig tusheed yahiin shal utgagui yum zaluu saihan tsagtaa hairttaigaa saihan buhniig edelj chadahgui zuvhun huleej tevchij zovno gedeg utgagui hugshin bolood yamarch serel medremjgui bolson hoino ni l hamt bna gedeg yamar teneg yum be tegeheer ehneruud l huurhiilultei bishuu harin nuuts amraguud bol aztai zaluu saihan tsagtaa husel tachaal buhen ni deed tsegtee bgaa ter saihan uyd ni hamt tsagiig unguruuj jargal amsana harin hugshin bolood hen hen ni tiim yum bhgui chavgants nar yum chini ugaasaa l hereggui shuu dee buur bodohoos ch durgui hurch bna

Зочин: chaagi.   2007-08-24
ene odoo soliorchihson yum u haashaa yum u burhan boloh ged yadchihsan yum u

Зочин: solongoo.   2007-08-01
WOW WOW WOW WOW WOW UNEN TASARHAI OGUULEL BNA SHUU BAYARLALAA... SANAJ YAVAH BOLNOO, SETGEL GEDEG JOLOOGUI SHUU

Зочин: khishigjargal.   2007-07-27
ih sain, ih l unen yum bichsen baina. tand bayarlalaa gej helye. amidraliin yuun n nandin yu n huuramch gedgiig heleed ogson yum shig. hun setgeltei bolno gedeg goe ter setgelee harin yamar hun ogch baina gedeg n chuhal yum aa. ali boloh l eruul uhaantai hairtai boloh n chuhal gedgiig bi oilgosoon. hairtai hunee huniih gedgiig n medseer baij yaaj ch chadahgui ooriigoo zowooh n hetsu shanalaltai. uhalag baih l heregtei yum dahin bayarlalaa gej helye.

Санал асуулга

Таны хайртай хүнийг лам, зурхайч үзээд тохирохгүй гэвэл та яах вэ?


GOOLINGOO.mn © 2011 он.
Сайтын мэдээллийг ашигласан тохиолдолд нэрийг заавал дурьдана.
Утас: 88001760 И-мэйл: goolingoo@gmail.com